| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2020/00045/Э |
| Дугаар | 154/2020/00050 |
| Огноо | 2020-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 154/2020/00050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Алтанцэцэг
Шүүгдэгч Б.Батзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч******* овогт*******ийн*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2037000000061 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1996 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 24 настай. эрэгтэй бүрэн дунд боловсролтой. Мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан /РД.*******/,******* овогт*******ийн*******,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Батзаяа нь 2020 оны 6 дугаар сарын 25-26-ний өдрүүдэд Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Б.Урандолгортой маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж. Толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Батзаяа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Манай эхнэр бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтсоны улмаас хоорондоо маргасан. Бид хоёр хоёулаа согтуу байсан. Намайг янз бүрээр хэлж доромжлоод байхаар нь би нүүр лүү цохиж хөнгөн гэмтэл учруулсан. Эхнэр намайг бас цохиж миний нүүр нүд хөхөрч гэмтэл авсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна дахин хэрэг зөрчил гаргахгүй байж чадна. Энэ хэргийн улмаас хохирол төлбөр гараагүй эхнэр Ховд аймаг явна гэхээр нь би зардал болон бусад мөнгө төгрөгийг өгч явуулсан. Миний буруу.Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Урандолгорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гэрчээр өгсөн“...Манай нөхөр Б.Батзаяа нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах манай ээжийн гэрийн гадна 18 цагийн орчимд миний хоёр нүд рүү гараараа тус бүр 2 удаа цохисон. 2020 оны 6 дугаар сарын 25-ны орой нөхөр бид хоёр гэртээ 2 том савтай пиво уучхаад унтаж байтал шөнө 01:00 цагийн үед манай нөхөр унтаж байгаад босч ирээд намайг үсдэж. багалзуурдаж. нүүрлүү хөлөөрөө дэвсэж цохисон. Тэгээд би аргалж байгаад унтуулсан гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Б.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 25-нд манай ээжийн гэрт шөнө дунд манай эгч Урандолгор хүүхдээ хөхүүлчихээд унтах гэж байтал******* ах үснээс нь татаж орноос унагаагаад. манай эгчийг нүүрлүү нь өшиглөж, багалзуурдаж зодсон. Тухайн үед би******* ахыг боль гэж зөндөө хэлэхэд миний үгийг тоогоогүй. Тэгж байтал эгч дэрэн дээр байсан утсаар******* ахын толгойруу цохиод******* ахаас салсан. Мөн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр мөн манай зэжийн хашаанд******* ах Урандолгор эгчийн нүдрүү нь гараараа цохиж байхыг би гэрээс гарч ирж харсан. Тухайн үед гадаа чимээ гараад байхаар нь би гэрээс гарсан юм гэх мэдүүлэг,
Гэрч Г.Батсүхийн”... Тэгээд маргааш нь Урандолгор өчигдөр шөнө******* намайг зодлоо гэж хэлж байсан. Тухайн үед Урандолгорын хоёр нүд нь хөхөрсөн байсан. Би тэр шөнө нэлээн архи уусан байсан болохоор юу ч мэдэлгүй унтсан байсан.
. .” гэх мэдүүлэг,
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Т.Энэбишийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 525 дугаартай “...Б.Урандолгорын биед 2 нүдний алимны дотор салстад цус хуралт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүүний хэсэгт 6x0.1 см, 2x0,1 см 3x0,5 см зулгаралтууд, зүүн гарын бугалганд 2x2.0 см. зүүн өвдөгний хэсэгт 2x1,0 см 2x2,0 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Б.Урандолгорын биед үүссэн дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл
2020 оны 06 сарын 30-ны өдрийн 526 дугаартай.. Б.Батзаяагийн биед баруун
нүдний доод зовхинд цус хуралт, зүүн бугалганы хэсэгт 2x0.1 см, 1.0x0.1 см хэмжээтэй зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Батзаяагийн биед үүссэн дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх шинжээчийн дүгнэлт
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Батзаяа нь 2020 оны 6 дугаар сарын 25-26-ний өдрүүдэд Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Б.Урандолгортой маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж. Толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Батзаяа нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлжээ.
Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Урандолгор нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх Б.Батзаяад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Батзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдаж, шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Батзаяад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Батзаяад авсан хувийн баталгаа гаргахтаслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
|
|