Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/03178

 

  Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

        хэрэгсэхгүй болгох тухай

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Л.Г-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Л.Б,

Хариуцагч: Ч.Б нарт холбогдох, 4,069,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдүүлэгч Л.Г нь зээлдэгч Ч.Б болон түүний нөхөр Л.Б нарт 2015 оны 10 сарын 27-ны өдөр 4,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 10 өдөрт 1 удаа 444,500 төгрөг нийт 9 удаа 4,720,000 төгрөг /зээл, зээлийн хүүгийн хамт/ төлөх нөхцөлтэйгээр 736 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээлүүлсэн. Зээл төлөгдөх эцсийн хугацаа 2016 оны 01 сарын 25-ны өдөр байсан боловч өнөөдрийг хүртэл зээл, хүү, алдангиа бүрэн төлж дуусаагүй байна. Ч.Б, Л.Б нар нь 2015 оны 10 сарын 27-ны өдөр буюу зээл авсан өдрөөс хойш 4,720,000 төгрөгийн зээл, хүү төлөх ёстойгоос зээлийн гэрээний хугацаа дуусаад 2017 оны 04 сарын 20-ны өдөр хүртэл нийт 1,333,500 төгрөгийн зээлийг 650,000 төгрөгийн хүүгийн хамт 1,983,500 төгрөгийг төлсөн. Одоо 2,666,500 төгрөг зээл, 70,000 төгрөг хүү төлөгдөөгүй үлдсэн. Зээлийн гэрээнд зээл, хүүгээ төлөхгүй тохиолдолд өдрийн 9,000 төгрөг буюу өдрийн 0,3 хувийн алданги тооцно гэж гэрээ хийсэн тиймээс 2,666,500 төгрөгийн өдрийн алданги нь 8,000 төгрөг болно. 2016 оны 1 сарын 25-ны өдрөөс 2017 оны 6 сарын 12-ны өдөр хүртэл нийт 504 хоног буюу 4,032,000 төгрөг болж байгаа боловч алдангид 1,333,250 төгрөгийг /хүү гэсэн үг, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү биш алданги тооцох хуультай учраас  алданги гэж нэхэмжилсэн/ нэхэмжилж байна. Ч.Б, Л.Б нараас үндсэн 2,666,500 төгрөгийн зээл дээр үлдэгдэл 70,000 төгөгийн хүү, 1,333,250 төгрөгийн алданги нийт 4,069,750 төгрөг нэхэмжилж байна. Иймд үндсэн зээл 2,666,500 төгрөг, зээлийн хүү 70,000 төгрөг, алданги 1,333,250 төгрөг, нийт 4,069,750 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Б.А миний бие нэхэмжлэгч Л.Г хариуцагч Ч.Б, Л.Б нарт холбогдох хэргийн шүүх хуралд Л.Гийг төлөөлөн эвлэрлийн гэрээ байгуулсан тул 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 16.00 цагийн шүүх хуралдааныг байхгүйд шийдвэрлэж өгнө үү, мөн хариуцагч Л.Бас татгалзаж байна” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.О шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрсэн тул эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлөөр захирамж гаргаж, эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч Л.Гийн төлөөлөгч Б.А би шүүхэд 4,069,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Л.Б, Ч.Б нарт холбогдуулан гаргасан ба дээрх шаардлагаа 2,736,500 төгрөг болгон багасгаж үлдэх 1,333,500 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч Ч.Б нь 2,736,500 төгрөгийг дараах хугацаанд төлөхөөр тохиролцов. 2017 оны 12 сарын 25-ны өдрийн дотор  684,125 төгрөг, 2018 оны 1 сарын 25-ны өдрийн дотор 684,125 төгрөг, 2018 оны 2 сарын 25-ны өдрийн дотор 684,125 төгрөг, 2018 оны 3 сарын 25-ны өдрийн дотор 684,125 төгрөг тус тус төлнө. Дээр дурдсан графикийн дагуу төлбөр төлөөгүй график зөрчсөн тохиолдолд  шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандах эрх нээгдэнэ” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: 

           

Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Л.Б, Ч.Б нарт  холбогдуулан 4,069,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүхэд нэхэмжлэгч Л.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь хариуцагч Л.Бас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага 4,069,750 төгрөгөөс 1,333,500 төгрөгөөр багасгаж,  үлдэх 2,736,500 төгрөгийг хариуцагч Ч.Б нь 2017 оны 12 сарын 25-ны өдрийн дотор  684,125 төгрөг, 2018 оны 1 сарын 25-ны өдрийн дотор 684,125 төгрөг, 2018 оны 2 сарын 25-ны өдрийн дотор 684,125 төгрөг, 2018 оны 3 сарын 25-ны өдрийн дотор 684,125 төгрөг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан  байна.

 

Зохигчийн эвэлэрэл нь хууль зөрчөөгүй гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Л.Гийн нэхэмжлэлтэй, Ч.Б, Л.Б нарт холбогдох 4,069,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Л.Бас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага 4,069,750 төгрөгөөс 1,333,500 төгрөгөөр багасгаж, үлдэх 2,736,500 төгрөгийг хариуцагч Ч.Б нь 2017 оны 12 сарын 25-ны өдрийн дотор  684,125 төгрөг, 2018 оны 1 сарын 25-ны өдрийн дотор 684,125 төгрөг, 2018 оны 2 сарын 25-ны өдрийн дотор 684,125 төгрөг, 2018 оны 3 сарын 25-ны өдрийн дотор 684,125 төгрөг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Л.Гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,066 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 40,033 төгрөгийг хариуцагч Ч.Бээс гаргуулж нэхэмжлэгч Л.Гд олгосугай.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

        

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.АЗБАЯР