Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2708

 

 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д  зааснаар Боролдой овогт Тогтохын Дэлгэрмаа,Мянгат овогт Хорлоогийн Мэнд-Амар  нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2005 оны 9 сарын 29-ний өдөр төрсөн 12 настай охин охин М.Маралыг 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Х.Мэнд-Амараар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Мэнд-Амараас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 50527 төгрөг гаргуулан төсвийн орлогод тус тус олгосугай.

 

            5. Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Эрдэнэцэцэгтдаалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ш.ОЮУНТУУЛ