Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/282

 

2020 08 26

2020/ШЦТ/282

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж, шүүгч М.Эрдэнэ-Очир, Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч ***********************,

Хохирогч ***********************,

Хохирогч ***********************,

Иргэдийн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгдэгч ***********************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***********************холбогдох эрүүгийн 2038000000285 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч ***********************нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн ***********************5 000 000 төгрөгийг,

2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн ***********************аас 3 500 000 төгрөгийг,

2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэн Д.Бямбацогтоос 1 000 000 төгрөгийг, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн А.Ариунаагаас 2 000 000 төгрөгийг,

2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн ***********************оос 6 000 000 төгрөгийг тус тус хуурч мэхлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилан мэхэлж авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан нотлох баримтууд: /хавтаст хэрэг гэснийг "хх” гэж товчлов/

- Улсын яллагч: Яллах дүгнэлтийн хавсралтанд бичигдсэн нотлох баримтыг бүхэлд нь шижлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч ***********************мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би 2019 оны 6 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Шөлөндөө хоолны газрыг ажиллуулах болоод бараа материал татах гээд Бямбацогт гэдэг танил хүнээсээ 1 сая төгрөг хүүгүй, удахгүй өгнө гэж гээд дансаар шилжүүлж авсан. Би хэний дансаар авснаа санахгүй байна. Тухайн үед эхнэр Даваанасантай хамт байсан болохоор Хаан банкны дансаар шилжүүлж авсан байх. Тэгээд Шөлөндөө хоолны газрын ажиллуулсан ажил маань төлөвлөснөөр байгаагүй учир мөнгийг нь өгч чадаагүй. Би Бямбацогтод удахгүй өгнө гэж хэлж байсан. Би мөнгийг өгч чадахгүй боломжгүй болоод 2020 оны 01 дүгээр сараас хойш Бямбацогтыг гар утсаар залгахаар нь утсаа аваагүй, "би ажил хийж байгаа удахгүй өгнө гэсэн утгатай мессеж бичиж үлдээсэн. Би Мөрөн сумын 8-р багт байрлах Шөлөндөө хоолны газрын эзэн Ганбаатар гэдэг хүнтэй 2019 оны 02 дугаар сард уулзаад түрээслэхээр болсон. Тэгээд би Ганбаатартай тохирч засвар үйлчилгээ хийж, тоног

 

төхөөрөмж аваад 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарыг хүртэл ажиллуулсан. Шөлөндөө хоолны газрын сарын 800,000 төгрөгөөр түрээсэлж байсан. Энд байх хугацаанд Шөлөндөө хоолны газрын ажиллуулах ажил маань хүндрэлтэй болоод Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хоолны газар ажиллуулж эхэлсэн. Замын-Үүдийн хоолны газар маань эхэндээ 200 төгрөгийн орлого ордог / бохир/ байсан. 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлээд мөн газраас өөр хоолны газар ажиллуулах болсон. Энэ хоолны газар маань 4 дүгээр сараас өдрийн 500,000-600,000 төгрөг ордог болсон. Энэ орлого маань өдрийн бохир орлого байсан. Би Мижиддорж гэдэг хүнээс 7 сая төгрөг 2019 оны 02 дугаар сард, сарын 10 хувийн хүүтэй 6 сараар гэрээ хийсэн. Одоо надад гэрээ нь байхгүй байна. Замын -Үүд суманд гэрт маань байгаа. Би энэ Мижиддорж гэдэг хүнд 7 сая төгрөгөө хүүтэй нь 2019 оны 7 дугаар сард өгсөн. Би одоо 600,000 төгрөгийн хүү өгөх үлдэгдэлтэй. Өөр өр байхгүй. Ариунаа гэдэг хүнд 2.000.000, Бямбацогтод 1.000.000, Лхамжавт 3.500.000 төгрөг, Самлил гэдэг хүнд 5.000.000 төгрөгийн өртэй байгаа. ...Би Мижиддорж гэдэг хүнтэй

  1.  оны 0 дүгээр сард гэрээ хийж 6 сая төгрөг хүүтэй зээлсэн. Тэгээд удалгүй буцааж 4.500.000 төгрөгийг Мижиддорж ахад өгсөн. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө
  1.  төгрөг өгөх ёстой гээд мэдүүлсэн маань андуурсан байна. Би Мижиддорж ахад одоо ямар ч өр байхгүй. Би бэлнээр маш их мөнгө өгсөн. Мижиддорж ахад бэлнээр мөнгө өгснийг гэрчлэх хүн даанч байхгүй байна. ... Сар бүр 10 хувийн хүү төлж яваад одоо үлдэгдэл мөнгө, хүү өгөх зүйл байхгүй өрийг дуусгасан. 2019 оны 7 дугаар сард 2 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Хүү гээд 100.000 төгрөг 2 удаа өгсөн. 4.000.000 төгрөгийг Хаан банкны Даваанасангийн дансаар шилжүүлж өгсөн. Би одоо Мижиддорж гэдэг хүнд өр байхгүй. Ариунаагаас 2.000.000 төгрөгийг бэлэн
  1.  оны 9 дүгээр сард авсан. Одоог хүртэл Ариунаад мөнгө өгч чадаагүй.Бямбацогт, Ариунаа нартаа гэрээ хийгээгүй. Лхамжав гэдэг хүнд
  1.  төгрөгийн өртэй 2019 оны 3 дугаар сард авсан. Гэрээ байхгүй сарын 10 хувийн хүүтэй амаар хийж өгсөн. Тэгээд Лхамжавд хүүг 6 удаа төлсөн гэхдээ хэний данснаас төлснөө санахгүй байна. Өөрийн Хаан банкны 5155063194 гэсэн дансаар
  1.  төгрөг, 2019 оны 9 дүгээр сард лав өгсөн. Лхамжав би зарим хүүг нь бэлнээр өгч байсан. Сампилжав ахаас 5.000.000 төгрөгийн 10 хувийн хүүтэй зээлсэн ба 500.000 төгрөгийн хүүг нэг удаа өгөөд дахиж өгч чадахгүй. Би Даваанасангийн Хаан банкны картыг ашиглаж байсан болохоор Даваанасан энэ хэрэгт хамаагүй. Намайг хэнээс мөнгө зээлж авсныг мэдэхгүй. Би Ариунаа, Бямбацогт нарын хохирлыг эд зүйлээр барагдуулна. 5.000.000, 30500.000 төгрөгийн хохирлыг барагдуулах болно. Мижиддорж өр зээл байхгүй. Шөлөндөө
 

хоолны газарт миний 2 хуучин хэрэглэж байсан хөргөгч, 1 ширхэг хуушуур хайрагч, 7 ширхэг ширээ, 22 ширхэг сандал, аяга таваг, аяга тавгийн тавиур 1 ширхэг, 3 ширхэг жаазтай зураг байсныг Ариунаа, Бямбацогт нарыг өр зээлд нь тохиролцож өгсөн. гэх /хх-149-150х, 151х, 154х, 155-156х/,

Шүүгдэгч ***********************нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Би 2018 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ирсэн. Ирээд 2019 оны 03 дугаар сараас "Анд” рестораныг түрээслэн ажиллаж эхэлсэн. Эхний жил орлого сайтай боломжийн байсан юм. Ингээд н.Баттөр гэх хүнтэй нэг сарын түрээс 1,500,000 төгрөг гэж тохиролцоод жилийн гэрээ хийсэн юм. Хэрэглээний зардлаа хувааж төлөхөөр болсон. Мөн дулааны төлбөрийг нь хувааж төлөхөөр болж, харин цахилгааны мөнгийг би өөрөө төлж байсан. "Анд” рестораныг хүлээлгэж өгөхөд 3,000,000 орчим төгрөгийн төлбөр үлдээд би шинээр ширээ сандал хийлгэсэн байсан тул н.Баттөр ахтай тохиролцсон. Дараа нь Шөлөндөө хоолны газрыг 2019 оны 03 дугаар сард засч тохижуулсан. *********************** намайг хүнтэй нь танилцуулсан юм. Ингээд нээх гэсэн чинь мөнгө дутаад байхаар нь *********************** эгчээс сарын хугацаатай 3,500,000 төгрөг зээлсэн.

Ажлаа дуусгаад хоолны газраа ажиллуулж эхэлтэл 50” 100 гэх энергийн төвд аялал жуучлалын цогцолбор нээгдээд хоолны газрыг нь тендерээр сонгон шалгаруулна гэсэн зар байсан юм. Би зарын дагуу материалаа өгөөд хоолны газрыг нь ажиллуулахаар болж, бас тохижуулах шаардлагатай болсон. Хохирогчдоос авсан мөнгөө энэ ажилд зарцуулсан. Зун боломжийн орлоготой ашиг олж өрөө төлнө гэж бодож байсан боловч миний төлөвлөснөөр болоогүй. Би хохирогчдоос авсан мөнгөө хувийн зорилгоор авсан юм байхгүй. Хохирогч ***********************2-оос мөнгийг нь залилж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин ***********************, ***********************, *********************** нартай гэрээ байгуулж мөнгө зээлж авсан. Харин зээлийн хүүг нь өөрийнхөө боломжийн хэрээр төлж байсан.

Одоо би ***********************т 1,050,000 төгрөг төлсөн, ***********************ид сар болгон зээлийн хүү болох 450,000 төгрөг болж байгаад 4,500,000 төгрөгийг нь урьдчилаад өгчихсөн байсан юм. Үлдсэн 1,500,000 төгрөгийг нь та 7 хоногоор хойшлуулаач гээд

  1. төгрөг хэд хэдэн удаа өгсөн. Нэг удаа өөрийнхөө 650,000 төгрөгөөр авсан байсан телевизорыг зээлийн хүүнд тооцож *********************** гуайд өгсөн. Би өөрийнхөө боломжоор зээлийн хүүг төлж байсан. Буруу тооцоолол хийснээс болж алдаа гаргасан. Түүнээс биш улсын яллагчийн хэлж байгаагаар хуурамч бичиг баримт бүрдүүлж, худалдаж авсан гэж хэлээгүй. Харин 50” 100 энергийн төвд
 

ажиллуулах хоолны газрын түрээсийн гэрээг үзүүлсэн. Би н.Эрдэнэболд гэх хүнтэй гэрээ байгуулсан байсан юм. Ажиллуулж чадна гээд ажил авсан болохоор зогсоох эрх байхгүй, зундаа орлоготой байвал өрөө төлнө гэж тооцсон. Миний хувьд хохирогчдоос авсан бүх мөнгөө ажилдаа л зарцуулсан гэв.

Хохирогч ***********************мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Эрдэнэзул гэдэг миний танил залуу *********************** гэдэг хүнд 5 сая төгрөг хүүтэй 2 сарын хугацаатай зээлээч гэж ирсэн. ***********************нь Шөлөндөө нэртэй хоолны газар ажиллуулдаг ажлын байрандаа хэрэглэх мөнгө хэрэг болоод байна гээд 2 өдөр гуйгаад утсаар залгаад байхаар нь би итгээд 5 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй нотариатаар гэрээ байгуулж зээлсэн. Ингээд 2019 оны 10 сарын 10- ны өдөр хүүгээ өгөхгүй нэхүүлж байж 2019 оны 10 сарын 20-ны өдөр миний Хаан банкнь дансруу 500 000 төгрөгийн хүү хийсэн. Би одоо больё гээд 5 сая төгрөгөө нэхсэн чинь 1 сар хүлээчих би найдвартай хүүтэй нь өгнө гэсэн. Тэгээд 1 сарын дараа *********************** гар утас руу нь залгахад гар утас нь хаагдсан байсан. Ажил дээр нь очиход Шөлөндөө хоолны газраа хаагаад алга болсон байсан. *********************** нь гэрээ хийж халхавчлан худлаа ярьж миний мөнгийг авсан үйлдэл нь залилсан гэж үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би Ч.***********************ас 5 сая төгрөгийн хохирлоо төлүүлж авмаар байна. Худлаа гэрээ байгуулж, Шөлөндөө хоол нь газрыг худалдаж авч байгаа гэж худлаа хэлж мөнгө зээлсэнд гомдолтой байна гэх /хх-67- 70х/,

Хохирогч ***********************нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "***********************надаас анх 5,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй авсан юм. Би Шөлөндөө цайны газрыг ажиллуулж байгаа, өдрийн 500,000 төгрөгийн ашигтай гэж хэлсэн. Цагдаад ажилладаг н.Эрдэнэзул гэх залуу зуучилж танилцуулсан юм. Ингэж хэлэхээр нь би Ч.***********************д мөнгө зээлүүлсэн. Би ***********************танихгүй. хэрвээ хүү тооцвол нийт 9,000,000 шахуу төгрөг болж байгаа. Миний хувьд зээлсэн 4,500,000 төгрөгөө л авчихвал болно гэв.

Гэрч ***********************мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2019 оны 09 дүгээр сард байх аа ***********************Мөрөн суманд тааралдахад "ах надад хэдэн төгрөг хэрэгтэй байна "Шөлөндөө” хоолны газартаа хэрэглэх гэсэн юм хүүтэй мөнгө зээлчих хүн байна уу” гэхээр нь би өөрийн танил ах Сампилванжилд хэлж өгөөд 4 сая төгрөг зээлүүлээч гэж гуйж өгсөн. Тэгсэн чинь ***********************, Сампилванжил ах 2 уулзаад 5 сая төгрөг 10%-ийн хүүтэй зээлүүлсэн гэсэн. Тухайн үед Сампилванжил ахаас мөнгө зээлүүлээч гээд *********************** нэлээн гуйж итгэлийг нь олж 10%-ийн хүүтэй, "Шөлөндөө” хоолны газрын эзэн гэж ярьсан гэсэн. Ингээд одоог хүртэл ***********************ахаас зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа гэсэн...” гэх /1-р хх-113-114х/,

 

Хохирогч ***********************ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2019 оны 02 дугаар сарын 25-ны өглөө ажилдаа ирээд ажлаа хийж байхад хамт ажилладаг эх баригч ***********************надруу залгаад эгчээ та манай найзад мөнгө зээлээч манай найз Анд зоогийн газрыг ажиллуулдаг юмаа гэхэд би за яахав танай найз найдвартай юм бол зээлж болно гэхэд ажлын газрын хүн өөрийгөө *********************** гэх хүнийг дагуулж ирээд надтай уулзсан. *********************** гэх залуу нь 1 сарын хугацаатай 3 сая төгрөг зээлээч яг хугацаандаа өгнө гэхэд нь би за гээд 3 сая төгрөгийг хажууд нь Хаан банкны интернет банк ашиглан шилжүүлсэн чинь *********************** заа эгчээ орчихлоо маргааш ирж гэрээ хийнэ гээд алга болсон. Тэгээд сураггүй байж байснаа 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр *********************** над руу залгаж эгчээ дахиад жоохон мөнгө дутчихлаа 500 000 төгрөг зээлээч гэхэд нь би заа гээд дахин шилжүүлсэн. Мөнгөө авчаад маргааш очиж гэрээ хийнэ гээд таг алга болсон. *********************** намайг залилах гээд эхнэр Даваанасангаар гэрээ хийлгүүлсэн байна. Өөрөө надтай гэрээ хийх боломжгүй мөртлөө хийхгүй олон хоног болж байж эхнэртэйгээ хийлгүүлсэн. Мөнгөө өгч чадахгүй болхоор сүүлд 6 сарын дараа халхавчлах гэж итгэж үнэмшүүлэх маягаар гэрээ хийсэн гэж бодож байна... ***********************д зээдүүлсэн 3 500 000 төгрөгөө авмаар байна. 3 500 000 төгрөгийн зээлийн хүү гэж 1 050 000 төгрөг авсан. Одоо зээлсэн 3 500 000 төгрөгөө авах юм болно гэх /1-р хх-75-80х/,

Хохирогч *********************** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Анх ***********************над дээр ирээд мөнгө зээлэх үү эгч гэж асуусан. Шөлөндөө цайны газрыг худалдаж авсан гэж яриагүй. Өмнө би Анд рестораныг ажиллуулж байсан. Та надад нэг сарын хугацаатай мөнгө зээлээч гэхээр нь би төрсөн дүүгээсээ мөнгө авч өгсөн юм. Ингээд сарын дараа мөнгөө авах гэтэл ***********************олдохгүй байсан. Над руу та ямар сайн хүнд мөнгө зээлснээ хараарай гэж утсаар мессеж бичсэн. Намайг Шөлөндөө цайны газарт очиход юм хийгээд засч тохижуулж байгаа нь илт байсан. Би мөнгөө авах гээд байсхийгээд очдог юм. ***********************би олон хүнээс мөнгө зээлсэн гэдгийг нь мэдээгүй. Дахиж 2-3 удаа мөнгөө авах гэж очоод чадаагүй. Ингээд хөөцөлдсөөр байгаад би дансаар 350,000 төгрөг аваад одоо хоёулаа гэрээ байгуулъя гэж хэлсэн. Тэгэхэд ***********************манай эхнэртэй гэрээ байгуулчих гэхээр нь би шүүх дээр эхнэртэй нь цуг очиж гэрээ байгуулсан. 2019 оны 07 сард бэлнэээр мөнгө аваад дахиж 2019 оны 09 дүгээр сард дансаар 350,000 төгрөг, нийт 1,050,000 төгрөг авсан юм. Би Ч.***********************д "чиний өмнөөс эгч нь хүү төлж байна” гэж хэлж байсан. Би 3,4,5 сарынх нь зээлийн хүүг нь төлсөн. Намайг та хүүг нь өгөөд бай л гэж хэлсэн. Тэгээд би бүр 2019 оны 12 дугаар сар хүртэл хүү төлсөн. Одоо би

 

дүүгийнхээ 3,500,000 төгрөгийг ч өгөөгүй. 2019 оны 02 дугаар сараас дүүгээсээ мөнгө зээлж аваад мөн оны 12 дугаар сар хүртэл хүүг нь төлсөн. Харин ***********************3 сарын хүү л төлсөн. Би шүүгдэгчийн бусдыг залилсан гэж бодохгүй байгаа. Тооцоогоо буруу хийсэн байх гэж бодож байна. Миний хувьд 3,500,000 төгрөгөө барагдуулж авмаар байна. Би ч гэсэн Ч.***********************д мөнгө зээлсэн нь миний алдаа болсон гэв.

Гэрч ***********************мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2019 оны 02 дугаар сард байх аа *********************** гэдэг залуу миний гар утас руу залгаад "мөнгө зээлчих хүн байна уу, би Шөлөндөө хоолны газар ажиллуулах гэсэн юм ширээ, сандлын мөнгө хэрэг болоод” гээд байхаар нь ярьж хэлж байгаа нь найдвартай хүн шиг санагдахаар нь ажлын газрынхаа сувилагч эгч Лхамжавыг та мөнгө зээлэх үү гээд холбож өгсөн. Лхамжав эгч 3 500 000 төгрөг зээлсэн гэсэн. Тэгээд *********************** мөнгө зээлж авчихаад хүүг нь өгөхгүй байна, мөнгөө өгөхгүй, гэрээ хийхгүй байна гээд Лхамжав эгч надад хэлээд байсан...Лхамжав эгчээс 3 500 000 төгрөг зээлж аваад өгөөгүй гэсэн. ...” гэх /1-р хх-н 119-120х/,

Гэрч ***********************мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2019 оны 03 дугаар сарын сүүлээр байх аа *********************** Лхамжав гэдэг хүнтэй уулзаад мөнгө зээлэх боллоо, чи очоод Лхамжавтай гэрээ байгуулаад ир гэхээр нь би Лхамжав гэдэг хүнтэй 3 500 000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй зээлэхээр гэрээ байгуулсан. Энэ гэрээ одоо ***********************д байгаа байх. Лхамжав гэдэг хүнд 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 05 дугаар сар хүртэл хүү болох 350 000 төгрөгийг миний дансаар 1 сарын дараа буюу 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өгсөн. Бусдыг нь бэлнээр *********************** өгсөн гэж хэлж байсан. ... Би Баттулгыг өөр хүнээс мөнгө, эд бараа зээлж авсан талаар мэдэхгүй. ...” гэх /1-р хх-111-112х/,

Хохирогч ***********************ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2018 оны 08 сард таксины үйлчилгээнд явж байхад нэг залуу гар өргөхөд нь зогсож машиндаа суулгаад явж байхад уг залуу нь хоолны материал маш ихээр захаас аваад Анд зоогийн газарт буугаад буухдаа өөрийгөө *********************** гэж танилцуулаад таксинд явахаар бол таныг дуудаж байя гэж утасны дугаар авч үлдсэн. Тэр өдрөөс хойш намайг байнга таксинд авдаг болсон. 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр *********************** надад хандаж ахаа 6 сая төгрөг 3 сарын хугацаатай зээлээч гэхэд нь миний дансанд мөнгө байсан болохоор бид 2 Хаан банкны АТМ ороод би өөрөө шилжүүлж чадахгүй болохоор *********************** миний Хаан банкны виза картыг аваад шилжүүлж авсан. Түүнээс хойш зөндөө мөнгөө авах гэж хэлж гуйж хэрэлдэж үзээд авч чадаагүй. Сүүлдээ ор сураггүй алга болсон. Надад *********************** 1 500 000 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй. гэх /1-р хх-10-107х/,

 

Хохирогч *********************** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Шүүгдэгч ***********************надаас анх 6,000,000 төгрөг зээлж авсан. 4,500,000 төгрөгийг нь төлсөн юм. Тэгээд 1,500,000 төгрөг дутуу өгсөн. Шүүгдэгч сая үлдэгдэл мөнгийг маань төлөхгүй гэж ярьж байна. Зээлийн хүүнд надад нэг телевизор өгсөн юм. Тэр нь манайд байгаа. Хэрэгтэй бол авна биз. ***********************"Анд” рестораныг түрээсэлж байгаад түрээсээ төлж чадахгүй бараг хөөгдөж гарсан. Шөлөндөө цайны газар нь манай хүргэний эзэмшлийнх юм. Би танилцуулж өгсөн. Би одоо үлдэгдэл мөнгө болох 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хэргийн оролцогч нарын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг судалсан болно. Үүнд:

***********************мэдүүлэг /1-р хх-67-70х/,

Хохирогч ***********************дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-13-15х/,

Гэрч ***********************мэдүүлэг /1-р хх-113-114х/,

Хохирогч ***********************ын мэдүүлэг /1-р хх-н 75-80х/,

Гэрч ***********************мэдүүлэг /1-р хх-н 112-112х /,

Гэрч ***********************мэдүүлэг /1-р хх-н 119-120х/,

Зээлдэгчийн эхнэр Даваанасан, хохирогч *********************** нарын хийсэн Гэрээ хэлцэл, Зээлийн гэрээ /1-р хх-н 19-20х/,

Хохирогч ***********************ын дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-21-24х/,

Хохирогч ***********************мэдүүлэг /11-р хх-н 85-89х/,

Хохирогч ***********************дансны дэлгэрэнгүй хуулга /11-р хх-38-39х/,

Хохирогч ***********************мэдүүлэг /11-р хх-н 94-98х/,

Хохирогч ***********************ийн мэдүүлэг /11-р хх-н 103-107х/,

Хохирогч ***********************ийн дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-44х/,

2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн Зээлийн гэрээ /1-р хх-45х/,

Гэрч Ц.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /1-р хх-115-116х/,

Г.М.Өлзийсайханы мэдүүлэг /1-р хх-117-118х/,

Гэрч Д.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /1-р хх-126-127/,

Гэрч Н.Баттөрийн мэдүүлэг /1-р хх-128-129/,

Шүүгдэгч ***********************мэдүүлэг /1-р хх-149-150х, 151х, 154х,155-156х, 159- 160х, 163х,166-167х, 168-169х/,

Шүүгдэгч ***********************дасны хуулга /1-р хх-183-186х, 188-189/х,

Гэрч ***********************дансны хуулга /1-р хх-194х, 196-226х/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй,

 

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

  1. Шүүгдэгч ***********************нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн ***********************оос 6.000.000 төгрөгийг залилсан гэх үйлдлийн талаар:

Хохирогч ***********************ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2018 оны 08 сард таксины үйлчилгээнд явж байхад нэг залуу гар өргөхөд нь зогсож машиндаа суулгаад явж байхад уг залуу нь хоолны материал маш ихээр захаас аваад Анд зоогийн газарт буугаад буухдаа өөрийгөө *********************** гэж танилцуулаад таксинд явахаар бол таныг дуудаж байя гэж утасны дугаар авч үлдсэн. Тэр өдрөөс хойш намайг байнга таксинд авдаг болсон. 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр *********************** надад хандаж ахаа 6 сая төгрөг 3 сарын хугацаатай зээлээч гэхэд нь миний дансанд мөнгө байсан болохоор бид 2 Хаан банкны АТМ ороод би өөрөө шилжүүлж чадахгүй болохоор *********************** миний Хаан банкны виза картыг аваад шилжүүлж авсан. Түүнээс хойш зөндөө мөнгөө авах гэж хэлж гуйж хэрэлдэж үзээд авч чадаагүй. Сүүлдээ ор сураггүй алга болсон. Надад *********************** 1 500 000 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй. гэх /1-р хх-10-107х/,

Хохирогч *********************** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Шүүгдэгч ***********************надаас анх 6,000,000 төгрөг зээлж авсан. 4,500,000 төгрөгийг нь төлсөн юм. Тэгээд 1,500,000 төгрөг дутуу өгсөн. Шүүгдэгч сая үлдэгдэл мөнгийг маань төлөхгүй гэж ярьж байна. Зээлийн хүүнд надад нэг телевизор өгсөн юм. Тэр нь манайд байгаа. Хэрэгтэй бол авна биз. ***********************"Анд” рестораныг түрээсэлж байгаад түрээсээ төлж чадахгүй бараг хөөгдөж гарсан. Шөлөндөө цайны газар нь манай хүргэний эзэмшлийнх юм. Би танилцуулж өгсөн. Би одоо үлдэгдэл мөнгө болох 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хохирогч ***********************ийн дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-44х/,

2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн Зээлийн гэрээ /1-р хх-45х/ Шүүгдэгч ***********************шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Дараа нь Шөлөндөө хоолны газрыг 2019 оны 03 дугаар сард засч тохижуулсан. *********************** намайг хүнтэй нь танилцуулсан юм... ***********************ид сар болгон зээлийн хүү болох 450,000 төгрөг болж байгаад 4,500,000 төгрөгийг нь урьдчилаад өгчихсөн байсан юм. Үлдсэн 1,500,000 төгрөгийг нь та 7 хоногоор хойшлуулаач гээд

  1. төгрөг хэд хэдэн удаа өгсөн. Нэг удаа өөрийнхөө 650,000 төгрөгөөр авсан
 

байсан телевизорыг зээлийн хүүнд тооцож *********************** гуайд өгсөн. Би өөрийнхөө боломжоор зээлийн хүүг төлж байсан. Буруу тооцоолол хийснээс болж алдаа гаргасан. Түүнээс биш улсын яллагчийн хэлж байгаагаар хуурамч бичиг баримт бүрдүүлж, худалдаж авсан гэж хэлээгүй. Харин 50” 100 энергийн төвд ажиллуулах хоолны газрын түрээсийн гэрээг үзүүлсэн. Би н.Эрдэнэболд гэх хүнтэй гэрээ байгуулсан байсан юм. Ажиллуулж чадна гээд ажил авсан болохоор зогсоох эрх байхгүй, зундаа орлоготой байвал өрөө төлна гэж тооцсон. Миний хувьд хохирогчдоос авсан бүх мөнгөө ажилдаа л зарцуулсан гэв.

***********************хохирогч *********************** нар нь урьд нь танилын харилцаатай байсан бөгөөд 2018 оны 09 дүгээр сард хохирогч өөрөө "Шөлөндөө” цайны газрыг ажилуулаач гэж шүүгдэгчид санал болгосон мөн "Шөлөндөө” цайны газрын эзэн болох хүнийг танилцуулж өгсөн, мөн цайны газар ажиллуулах тухай мэдэж байсан ба шүүдэгчид 6.000.000 төгрөгийг хүүтэй зээлдүүлсэн байна. Шүүгдэгч ***********************нь зээлсэн мөнгөө цайны газраа тохижуулах ажилд зарцуулсанг хохирогч мэдэж байсан байна. Мөн шүүгдэгчтэй танил байсан, зээлийн гэрээ хийж мөнгөө зээлдүүлсэн, хүү тооцож авч байсан зэрэг байдал тогтоогдсон гэж дүгнэв.

  1. Шүүгдэгч ***********************нь хохирогч ***********************2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр...гэрээ хийж халхавчлан 5.000.000 төгрөг авч залилсан гэх үйлдэл нь:

Хохирогч ***********************мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Эрдэнэзул гэдэг миний танил залуу *********************** гэдэг хүнд 5 сая төгрөг хүүтэй 2 сарын хугацаатай зээлээч гэж ирсэн. ***********************нь Шөлөндөө нэртэй хоолны газар ажиллуулдаг ажлын байрандаа хэрэглэх мөнгө хэрэг болоод байна гээд 2 өдөр гуйгаад утсаар залгаад байхаар нь би итгээд 5 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй нотариатаар гэрээ байгуулж зээлсэн. Ингээд 2019 оны 10 сарын 10- ны өдөр хүүгээ өгөхгүй нэхүүлж байж 2019 оны 10 сарын 20-ны өдөр миний Хаан банкны данс руу 500.000 төгрөгийн хүү хийсэн. Би одоо больё гээд 5 сая төгрөгөө нэхсэн чинь 1 сар хүлээчих би найдвартай хүүтэй нь өгнө гэсэн. Тэгээд 1 сарын дараа *********************** гар утас руу нь залгахад гар утас нь хаагдсан байсан. Ажил дээр нь очиход Шөлөндөө хоолны газраа хаагаад алга болсон байсан. *********************** нь гэрээ хийж халхавчлан худлаа ярьж миний мөнгийг авсан үйлдэл нь залилсан гэж үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би Ч.***********************ас 5 сая төгрөгийн хохирлоо төлүүлж авмаар байна. Худлаа гэрээ байгуулж, Шөлөндөө хоол нь газрыг худалдаж авч байгаа гэж худлаа хэлж мөнгө зээлсэнд гомдолтой байна гэх /хх-67- 70х/,

Хохирогч ***********************нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 

"***********************надаас анх 5.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан юм. Би Шөлөндөө цайны газрыг ажиллуулж байгаа, өдрийн 500.000 төгрөгийн ашигтай гэж хэлсэн. Цагдаад ажилладаг н.Эрдэнэ-Зул гэх залуу зуучилж танилцуулсан юм. Ингэж хэлэхээр нь би Ч.***********************д мөнгө зээлүүлсэн. Би ***********************танихгүй. хэрвээ хүү тооцвол нийт 9,000,000 шахуу төгрөг болж байгаа. Миний хувьд зээлсэн 4.500.000 төгрөгөө л авчихвал болно гэв.

Гэрч ***********************мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2019 оны 09 дүгээр сард байх аа ***********************Мөрөн суманд тааралдахад "ах надад хэдэн төгрөг хэрэгтэй байна "Шөлөндөө” хоолны газартаа хэрэглэх гэсэн юм хүүтэй мөнгө зээлчих хүн байна уу” гэхээр нь би өөрийн танил ах Сампилванжилд хэлж өгөөд 4 сая төгрөг зээлүүлээч гэж гуйж өгсөн. Тэгсэн чинь ***********************, Сампилванжил ах 2 уулзаад 5 сая төгрөг 10%-ийн хүүтэй зээлүүлсэн гэсэн. Тухайн үед Сампилванжил ахаас мөнгө зээлүүлээч гээд *********************** нэлээн гуйж итгэлийг нь олж 10%-ийн хүүтэй, "Шөлөндөө” хоолны газрын эзэн гэж ярьсан гэсэн. Ингээд одоог хүртэл ***********************ахаас зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа гэсэн...” гэх /1-р хх-113-114х/, Хохирогч ***********************дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-н 13-15х/, Шүүгдэгч ***********************мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Д.Самдилванжил гэдэг хүнд 5.000.000 төгрөгийн өртэй байгаа.

Шүүгдэгч ***********************нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... хохирогч ***********************тэй байгуулж мөнгө зээлж авсан. Харин зээлийн хүүг нь өөрийнхөө боломжийн хэрээр төлж байсан гэв.

Шүүгдэгч ***********************хохирогч ***********************нар нь гэрч Эрдэнэзул гэдэг хүнээр зуучлуулж танилцсан. Шүүдэгч хохирогч ***********************5.000.000 төгрөг зээл авсан. Цайны газар ажилуулдаг тухайгаа хэлж 5.000.000 төгрөг зээлсэн түүнийгээ цайны газартаа зарцуулсан гэж мэдүүлсэн. Мөн хохирогч өөрийн танил Эрдэнэ-Зулаас Ч.Баттулгийг "Шөлөндөө” гэдэг цайны газар ажиллуулдаг тухай мэдэж байсан ба шүүгдэгчид хүүтэй мөнгө зээлж хүү авч байсан зэрэг байдал тогтоогдсон гэж дүгнэв.

  1. Шүүгдэгч ***********************нь хохирогч ***********************ыг Анд зоогийн газрыг ажилуулдаг юмаа 3.500.000 төгрөгийг...хуурч интернет дансаар шилжүүлэн авч залилсан гэх үйлдэл нь:

Хохирогч *********************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 25-ны өглөө ажилдаа ирээд ажлаа хийж байхад хамт ажилладаг эх баригч

***********************надруу залгаад эгчээ та манай найзад мөнгө зээлээч манай найз Анд зоогийн газрыг ажилуулдаг юмаа гэхэд би за яахав танай найз найдвартай юм

 

бол зээлж болно гэхэд ажлын газрын хүн өөрийгөө *********************** гэх хүнийг дагуулж ирээд надтай уулзсан. *********************** гэх залуу нь 1 сарын хугацаатай 3 сая төгрөг зээлээч яг хугацаандаа өгнө гэхэд нь би за гээд 3 сая төгрөгийг хажууд нь Хаан банкны интэрнэт банк ашиглан шилжүүлсэн чинь *********************** заа эгчээ орчихлоо маргааш ирж гэрээ хийнэ гээд алга болсон. Тэгээд сураггүй байж байснаа 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр *********************** надруу залгаж эгчээ дахиад жоохон мөнгө дутчихлаа 500 000 төгрөг зээлээч гэхэд нь би заа гээд дахин шилжүүлсэн. Мөнгөө авчаад маргааш очиж гэрээ хийнэ гээд таг алга болсон. *********************** намайг залилах гээд эхнэр Даваанасангаар гэрээ хийлгүүлсэн байна. Өөрөө надтай гэрээ хийх боломжгүй мөртлөө хийхгүй олон хоног болж байж эхнэртэйгээ хийлгүүлсэн. Мөнгөө өгч чадахгүй болхоор сүүлд 6 сарын дараа халхавчлах гэж итгэж үнэмшүүлэх маягаар гэрээ хийсэн гэж бодож байна... ***********************д зээдүүлсэн 3 500 000 төгрөгөө авмаар байна.3 500 000 төгрөгийн зээлийн хүү гэж 1 050 000 төгрөг авсан. Одоо зээлсэн 3 500 000 төгрөгөө авах юм болно гэх /1-р хх-75-80х/,

Хохирогч ***********************ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ***********************над дээр ирээд мөнгө зээлэх үү эгч гэж асуусан. Шөлөндөө цайны газрыг худалдаж авсан гэж яриагүй. Өмнө би Анд рестораныг ажиллуулж байсан. Та надад нэг сарын хугацаатай мөнгө зээлээч гэхээр нь би төрсөн дүүгээсээ мөнгө авч өгсөн юм. Ингээд сарын дараа мөнгөө авах гэтэл ***********************олдохгүй байсан. Над руу та ямар сайн хүнд мөнгө зээлснээ хараарай гэж утсаар мессеж бичсэн. Намайг Шөлөндөө цайны газарт очиход юм хийгээд засч тохижуулж байгаа нь илт байсан. Би мөнгөө авах гээд байсхийгээд очдог юм. ***********************би олон хүнээс мөнгө зээлсэн гэдгийг нь мэдээгүй. Дахиж 2-3 удаа мөнгөө авах гэж очоод чадаагүй. Ингээд хөөцөлдсөөр байгаад би дансаар 350,000 төгрөг аваад одоо хоёулаа гэрээ байгуулъя гэж хэлсэн. Тэгэхэд ***********************манай эхнэртэй гэрээ байгуулчих гэхээр нь би шүүх дээр эхнэртэй нь цуг очиж гэрээ байгуулсан. 2019 оны 07 сард бэлнэээр мөнгө аваад дахиж 2019 оны 09 дүгээр сард дансаар 350,000 төгрөг, нийт 1,050,000 төгрөг авсан юм. Би Ч.***********************д "чиний өмнөөс эгч нь хүү төлж байна” гэж хэлж байсан. Би 3,4,5 сарынх нь зээлийн хүүг нь төлсөн. Намайг та хүүг нь өгөөд бай л гэж хэлсэн. Тэгээд би бүр 2019 оны 12 дугаар сар хүртэл хүү төлсөн. Одоо би дүүгийнхээ 3,500,000 төгрөгийг ч өгөөгүй. 2019 оны 02 дугаар сараас дүүгээсээ мөнгө зээлж аваад мөн оны 12 дугаар сар хүртэл хүүг нь төлсөн. Харин ***********************3 сарын хүү л төлсөн. Би шүүгдэгчийн бусдыг залилсан гэж бодохгүй байгаа. Тооцоогоо буруу хийсэн байх гэж бодож байна. Миний хувьд 3,500,000 төгрөгөө барагдуулж авмаар байна. Би ч гэсэн Ч.***********************д мөнгө зээлсэн нь миний алдаа болсон гэв гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч ***********************мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Лхамжавт

  1.  төгрөгийн өртэй байгаа... гэсэн мэдүүлэг

Шүүгдэгч ***********************шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Шөлөндөө” нээх гэсэн чинь мөнгө дутаад байхаар нь *********************** эгчээс сарын хугацаатай 3.500.000 төгрөг зээлсэн. Лхамжав гэдэг хүнд 3.500.000 төгрөгийн өртэй 2019 оны 3 дугаар сард авсан. Гэрээ байхгүй сарын 10 хувийн хүүтэй амаар гэрээ хийж өгсөн. Тэгээд Лхамжавд хүүг 6 удаа төлсөн гэхдээ хэний данснаас төлснөө санахгүй байна. Өөрийн Хаан банкны 5155063194 гэсэн дансаар 350.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сард лав өгсөн. Лхамжав би зарим хүүг нь бэлнээр өгч байсан. хүү гэж би ***********************т 1.050.000 төгрөг төлсөн, одоо 3.500.000 төгрөгийн өртэй гэсэн мэдүүлэг,

Зээлдэгчийн эхнэр Даваанасан, хохирогч *********************** нарын хийсэн Гэрээ хэлцэл, Зээлийн гэрээ /1-р хх-19-20х/,

Хохирогч ***********************ын дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-21-24х/,

Шүүгдэгч ***********************хохирогч ***********************ын нар нь гэрч ***********************гэдэг хүнээр зуучилуулж танилцсан. Шүүдэгч нь хохирогч ***********************аас 3.500.000 төгрөгийг сарын 10% хүүтэй зээлж авсан. Цайны газар ажилуулдаг тухайгаа хэлж

  1.  төгрөг зээлсэн түүнийгээ цайны газартаа зарцуулсан гэж мэдүүлсэн. Мөн хохирогч өөрөө "Шөлөндөө” гэдэг цайны газарт шүүгдэгчээс зээлүүлсэн мөнгөө авахаар очиж байсан. Шүүгдэгч ***********************өөрөөс нь зээлж авсан мөнгөө цайны газартаа зарцуулсан байхыг харж мөнгө зөв хүнд зээлсэн тухай бодож байсан мөн
  1.  төгрөгөө сарын 10% хүүтэй зээлж 1.050.000 төгрөгийг хүүнд бодож авч байсан зэрэг байдал тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгчийн ***********************хохирогч ***********************, ***********************, ***********************нарыг залиласан гэх гэмт үйлдлийн талаархи дүгнэлт.

Хохирогч ***********************оос 6.000.000 төгрөг, ***********************аас 3.500.000 төгрөг, хохирогч ***********************5.000.000 төгрөгийг тус тус хуурч мэхлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилан мэхэлж авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үйлдэл холбогдол нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримт, хохирогч нарын болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дараах мэдүүлгүүд зөрүүгүй зэргээр няцаагдаж байна.Үүнд: Хохирогч ***********************ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...***********************надаас анх 6.000.000 төгрөг зээлж авсан. 4.500.000 төгрөгийг нь төлсөн юм. Тэгээд

 
  1.  төгрөг дутуу өгсөн,...Зээлийн хүүнд надад нэг телевизор өгсөн юм.... үлдэгдэл мөнгө болох 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх,
  •  хохирогч ***********************шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...”***********************надаас анх 5.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй авсан юм. ...хэрвээ хүү тооцвол нийт 9.000.000 шахуу төгрөг болж байгаа. Зээлийн хүүнд авсан 500.000 төгрөгийг хасаад миний хувьд зээлсэн 4.500.000 төгрөгөө л авчихвал болно гэв гэсэн мэдүүлэг,
  •  хохирогч *********************** нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... "Анх Ч.***********************... Шөлөндөө цайны газрыг худалдаж авсан гэж яриагүй, ...Намайг Шөлөндөө цайны газарт очиход юм хийгээд засч тохижуулж байгаа нь илт байсан. Би мөнгөө авах гээд байсхийгээд очдог юм, ... 2019 оны 09 дүгээр сард дансаар
  1.  төгрөг, нийт 1.050.000 төгрөг авсан юм, ...***********************3 сарын хүү л төлсөн. Би шүүгдэгчийн бусдыг залилсан гэж бодохгүй байгаа. Тооцоогоо буруу хийсэн байх гэж бодож

байна. Миний хувьд 3.500.000 төгрөгөө барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.*********************** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Шөлөндөө хоолны газрыг 2019 оны 03 дугаар сард засч тохижуулсан. *********************** намайг хүнтэй нь танилцуулсан юм. ...Ингээд нээх гэсэн чинь мөнгө дутаад байхаар нь *********************** эгчээс сарын хугацаатай 3,500,000 төгрөг зээлсэн,... Хохирогчдоос авсан мөнгөө энэ ажилд зарцуулсан. Зун боломжийн орлоготой ашиг олж өрөө төлнө гэж бодож байсан боловч миний төлөвлөснөөр болоогүй. Би хохирогчдоос авсан мөнгөө хувийн зорилгоор авсан юм байхгүй,...***********************, ***********************, *********************** нартай гэрээ байгуулж мөнгө зээлж авсан...зээлийн хүүг нь өөрийнхөө боломжийн хэрээр төлж байсан...би ***********************т 1.050.000 төгрөг төлсөн, ***********************ид сар болгон зээлийн хүү болох 450.000 төгрөг болж байгаад 4.500.000 төгрөгийг нь урьдчилаад өгчихсөн байсан юм.... 650.000 төгрөгөөр авсан байсан телевизорыг зээлийн хүүнд тооцож *********************** гуайд өгсөн...боломжоор зээлийн хүүг төлж байсан. Буруу тооцоолол хийснээс болж алдаа гаргасан. Түүнээс биш улсын яллагчийн хэлж байгаагаар хуурамч бичиг баримт бүрдүүлж, худалдаж авсан гэж хэлээгүй... Миний хувьд хохирогчдоос авсан бүх мөнгөө ажилдаа л зарцуулсан гэв гэсэн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан банкны хуулга, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргийг шинжлэн судалхад шүүгдэгч ***********************нь бусдыг хуурч мэхлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилан мэхэлж авч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон залилах гэмт үйлдэл нь үгүйсгэгдэж байна.

 

Учир нь шүүгдэгч ***********************нь хохирогч ***********************, ***********************, *********************** нарт "бодит үнэн байдлаа” хэлж хоолны газар ажиллуулж байгаа мөн тохижуулах хөрөнгө болон хоолны материалын мөнгө хэрэгтэй байгаа тухайгаа үнэн зөвөөр нь хэлж мөнгө зээлсэн мөн зээлийн гэрээ үйлдэж зээлийн хүү төлж байсан нь шүүгдэгч болон хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт байгаа бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Баттулгыг бусдыг хуурч мэхлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилан мэхэлж авч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон залилах гэмт үйлдэл нь тогоодохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ”. гэж заажээ.

Иймд шүүгдэгч ***********************нь Хохирогч ***********************, ***********************, *********************** нарыг хуурч мэхлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилан мэхэлж авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус "гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  1. Харин хохирогч ***********************"Шөлөндөө зоогийн газрыг худалдаж авч байгаа үйл ажиллагаа явуулах гээд мөнгө хэрэг болоод байна хоёулаа хамтарч ажиллаж болно ажилъя гэж хуурч 1.000.000 авч залилсан гэх үйлдэл нь:

Хохирогч ***********************мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байхад миний танил Даваа эгч надад *********************** гэдэг хүнтэй уулзаад хамтран хувиараа хөдөлмөр хийвэл зүгээр юм биш үү гэсэн. Тэгээд *********************** надаас 3 сая төгрөг зээлчих гэхээр нь яах гэж байгаа юм гэсэн чинь Шөлөндөө зоогийн газрыг ажиллуулж худалдаж авч байгаа үйл ажиллагааг явуулах гээд мөнгө хэрэг болсон хоёулаа хамтарч ажиллаж болно гэхээр нь өөрт байсан 1 сая төгрөгөө зээлсэн. Би хүүгүй мөнгө 7 хоногийн хугацаатай зээлэхэд *********************** надад хэлэхдээ би таны мөнгийг хүүтэй зээлэх юм ярьсан. Надаас мөнгө авах гэж худлаа үнэн юм ярьсан байна лээ. *********************** надаас мөнгө авчихаад

 

хамтран ажиллах юм яриагүй. Мөнгө авах гэж хамтран ажиллах юм ярьсан байна лээ. ... ***********************надад учруулсан 1 сая төгрөгийн хохирлоо эд зүйлээр бүрэн төлсөн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх /1-р хх-85-89х/, Хохирогч ***********************дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-38-39х/,

Шүүгдэгч М.*********************** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хохирогч ***********************хоёроос мөнгийг нь залилж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,

  1. Хохирогч А.Ариунааг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хохирогч А.Ариунааг "Сарын сүүл болоод байна банкны зээл хаачхаад буцаагаад 3 хоногийн дараа” гэж хуурч, 2.000.000 төгрөг залилсан гэх үйлдэл нь:

Хохирогч ***********************мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2019 оны 07 сарын 31-ний өдөр ***********************надруу залгаад сарын сүүл болоод байна банкны зээл хаачаад буцаагаад 3 хоногийн дараа өгье 2 сая төгрөг зээлээч гэсэн тэгэхээр нь би дансруу чинь хийчье гэтэл Хас банкны зээл хаах гэж байгаа болохоор та бэлнээр аваад өгөөч гэхээр нь Хаан банкны АТМ-ээс бэлнээр 2 сая төгрөг аваад ***********************д өгсөн. Тэгээд 3 хоногийн дараа залгатал хугацаагаа сунгая 7 хоногийн хугацаа өгөөч болохгүй бол хүү өгье та мөнгөө хэрэглэхгүй байгаа бол түр хүлээгээч гэсэн. Тэгээд би сарын дараа залгахад та санаа зоволтгүй удаахгүй өгнөө хүнээс мөнгө орж ирэхээд өгнө гэсэн. Хэд хоногийн дараа *********************** утасны орох ярианы эрх хаагдсан байсан, эхнэр лүү нь залгахад санаа зоволтгүй нөхөртэйгээ ярилцаад удахгүй өгнө ажил дээр чинь аваачиж өгнө одоо өгөх гэхээр арай дутуу байна гэдэг байсан. Удалгүй утас нь холбогдохгүй болсон тэгээд би *********************** эхнэртэй хамт ажиллуулдаг байсан Шөлөндөө цайны газарт очиход хаалттай онгойхгүй байсан. ... Надад *********************** 2 сая төгрөг өгөх ёстойгоос

  1. төгрөгийн эд зүйл өгч хохирлыг барагдуулсан. Одоо 500.000 төгрөг өгөх ёстой. Гэхдээ *********************** надад тэгж байгаад боломж олдохоор өгнө гэсэн...” гэх /1-р хх-94-98х/,

Шүүгдэгч М.*********************** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хохирогч ...А.Ариунаагийн...мөнгийг нь залилж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг зэргийн шинжлэн судалхад,

шүүгдэгч ***********************нь хохирогч ***********************нарыг нарыг хуурч мэхлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилан мэхэлж авч, залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч ***********************... "хоёулаа хамтарч ажиллаж болно ажилъя гэж хуурч 1.000.000 авч залилсан гэх мэдүүлэг,

хохирогч А.Ариунааг... Сарын сүүл болоод байна банкны зээл хаачхаад

 

буцаагаад 3 хоногийн дараа” гэж хуурч 2.000.000 төгрөг залилсан гэх мэдүүлэг мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлсэн хохирогч "***********************2-оос мөнгийг нь залилж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч” байна гэх мэдүүлэг, мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Баттулгыг хохирогч ***********************нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилан мэхэлж авч, залилах гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх:

Шүүгдэгч ***********************нь хохирогч ***********************нарт нийт 3.000.000 төгрөгийг хохирол учруулсан боловч хохирогч ***********************1.000.000 төгргийг төлж барагдуулсан, А.Ариунаад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан боловч 1.500.000 төгрөгийг нь төлж барагдуулсан нь хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.***********************ас Иргэний хуульд зааснаар хохирогч А.Ариунаад 500.000 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад иргэдийн залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал

 

нөлөөлсөн байна.

Шүүгдэгч ***********************нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч **********************************************нарыг хуурч, зохиомол байдыг зориудаар бий болгож, бодит байдыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж байх тул шүүгдэгч ***********************дээрх 2 удаагийн үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдохоор байна.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж байгаа, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Ариунаад төлөх 500.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, хохирогч нараас уучлалт гуйсан, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч ***********************нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч ***********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1- д зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

***********************, ***********************, ***********************нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.***********************ас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.***********************ас Иргэний хуульд зааснаар хохирогч А.Ариунаад

  1. төгрөгийг даруй гаргуулж олгохоор шийдвэрлэлээ.

Харин хохирогч ***********************1.000.000 төгрөгийг төлж барагдуулж, тухайн хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч ***********************хохирогч ***********************төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.***********************д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч ***********************цагдан хоригдсон 91 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.1 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.***********************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн
  1. д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн ***********************, ***********************, ***********************нарыг залилсан гэх үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар "гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
  1.  Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч

Ч.***********************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн

  1. д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчллийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
  1.  Шүүгдэгч ********************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
  1.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч ***********************7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ч.***********************д оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***********************энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 91 /ерэн нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

  1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн
  1. дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.***********************ас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг даруй гаргуулж хохирогч ****************** олгосугай.
  1.  ***********************, ***********************, ***********************нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч

Ч.***********************ас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

  1.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  2.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.***********************д шүүхээс авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  3.  Шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
  4.  Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.***********************д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Б.БЭЭЖИН

ШҮҮГЧИД

М.ЭРДЭНЭ-ОЧИР

 

Д.АЗЖАРГАЛ