Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/03240

 

  Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

        хэрэгсэхгүй болгох тухай

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “А” ХХК -д  холбогдох 3,374,362 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч “П”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““П” ХХК нь 2016 оны 07 сарын 27-ны өдөр “А”ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, өөрийн компаний нийлүүлдэг ХБНГУ-ын “Ликви Моли” брендийн тос тосолгоо болон автомашины нэхэмжлт бүтээгдэхүүнийг “А”ХХК-иар худалдуулахаар харилцан тохиролцсон. Уг гэрэээний дагуу манай компани 2016 оны 06 сарын 27-ны өдөр 2,647,166 төгрөгийн, 2016 оны 07 сарын 28-ны өдөр 4,216,050 төгрөгийн, 2016 оны 08 сарын 03-ны өдөр 550,000 төгрөгийн нийт 7,413,216 төгрөгийн бүтээгдэхүүнийг “А”ХХК-д нийлүүлэн өгсөн. Гэтэл “А”ХХК гэрээний дагуу долоо хоног бүрийн баасан гарагт  тооцоо нийлэн худалдагдсан барааний үнийн дүнгээр төлбөрийг хийх ёстой байсан боловч талөлт хийгээгүй учир бид 2016 оны 08 сарын 30-ны өдөр 5,163,641 төгрөгийн бүтээгдэхүүнээ буцаан авсан. Үлдэгдэл 2,249,575 төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан учир авч чадаагүй. Уг мөнгийг “А”ХХК нь 2017 оны 04 сарын 15-ны өдөр төлж барагдуулна гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй байна. “А”ХХК нь гэрээ байгуулснаас хойш борлуулалтын төлбөр 2,249,575 төгрөг дээр алданги 1,124,787 төгрөгийг нэмээд нийт 3,374,362 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Иймд “А”ХХК-иас 3,374,362 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Зохигч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ““П” ХХК-ийн нэхэмжлэлтэй “А”ХХК-д холбогдох иргэний хэрэгт талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болно. Зохигчдын эвлэрлийг талуудыг байлцуулахгүйгээр баталж өгнө үү” гэжээ.

 

Зохигч шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “Хариуцагч “А”ХХК нэхэмжлэлийн шаардлага 3,374,362 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2017 оны 12 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэв” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: 

           

Нэхэмжлэгч “П”ХХК нь хариуцагч “А”ХХК-д холбогдуулан 3,374,362 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “А”ХХК нь нэхэмжлэгч “П”ХХК-ийн нэхэмжилсэн 3,374,362 төгрөгийг 2017 оны 12 сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан  байна.

 

Зохигчийн эвэлэрэл нь хууль зөрчөөгүй гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. хариуцагч “А”ХХК нь нэхэмжлэгч “П”ХХК-ийн нэхэмжилсэн 3,374,362 төгрөгийг 2017 оны 12 сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч “П”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 34,470 төгрөгийг хариуцагч “А”ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “П”ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

        

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.АЗБАЯР