Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/03243

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Г, Х.Г нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж  оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нар нэг гэр бүлийн эхнэр нөхөр байсан бөгөөд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн гудамж, 10 дугаар байр, 8 тоотод оршин сууж, тэнд бүртгэлтэй байсан юм. Шүүх манай нэхэмжлэлийг тэдэнд гардуулсан боловч шүүхэд ирэхгүй учраас хариуцагчийг албадан ирүүлэх захирамж гарч уг ажиллагааг ЦЕГ-ын харъяа Нийтийн хэв журам хамгаалах газар гүйцэтгэсэн боловч хариуцагч нар орон сууцаа зараад ор сураггүй алга болсон байна. Тэд өөрсдийн гар утсаа таслаад холбогдох боломжгүй болсон байна. Ингээд 2017 оны 08 сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн боловч 2017 оны 09 сарын 22-ны өдөр шүүгч Н.Хангалын 102/ШЗ2017/12506 дугаар захирамжаар хариуцагч нарын оршин суух хаяг нь тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхггүй болгож буцаасан юм. Иймд хариуцагч нарын оршин суугаа газар нь тодорхойгүй хаа байгаа нь мэдэгдэхгүй сураггүй алга болсон тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч “М”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “М”ХХК-ийн хүсэлттэй Ц.Г, Х.Г нарыг эрэн сурвалжлах шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч “Моголноос” ХХК нь Ц.Г, Х.Г нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

Ц.Г , Х.Г  нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2017/12506 дугаар захирамж, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ээрмэл ноосон утсны худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ээрмэл ноосон утас худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 1, 6, 7-9, 10-11 дугаар тал/

 

Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Г, Х.Г нарын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2017/12506 дугаар захирамж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр нотлогдож байх тул тэдний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Г, Х.Г нарыг эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Г , Х.Г нарыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Ц.Г, Х.Г нарыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст/-д­ даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Моголноос” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР