Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 208

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Бад холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Б.Эрдэнэбаатар,

          шүүгдэгч Т.Бын өмгөөлөгч М.Батмөнх,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1745 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1806 0673 51822 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Тийн Б, 1982 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Архангай аймгийн ............оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Баатархайрханы 1855 тоотод оршин суух, /РД: /;

Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 48 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

Архангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

 

Т.Б нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны орой Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, зүс таних Л.Баттулгыг биеэ хамгаалж чадахгүй буюу согтуу унтаж байхад нь нүүрэн тус газар нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь “баруун нүдний алимны бүрэн хараа алдалт, цусан хураа, ухархайн дотор ба доод хананы хугарал, хамар ясны далд хугарал, тархины доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, язарсан шархнууд, хуйхны зулгаралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Т.Быг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Бад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Т.Баас эмчилгээний зардалд 655.650 төгрөгийг гаргуулан Л.Бд олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие хийсэн гэмт үйлдэлдээ маш их гэмшиж, хохирогчоос дахин дахин уучлалт хүсэж байна. Миний эх Мягмаржав нь өндөр настай, Архангай аймагт ганцаараа амьдардаг. Гэмт хэрэгт холбогдохоосоо өмнө миний бие махны үйлдвэрт ачигчийн ажил хийж, өндөр настай эхдээ тус дэм болдог ганц хүн нь байсан.

Миний бие нэг сар, нэг жилийн өмнө болтугай ялаа эдэлж дуусаад хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, цаашид гарах эмчилгээнд нь анхаарах болно. Мөн хөгшин настай эхийг минь харгалзан үзэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэнд өөрчлөлт оруулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

 Шүүгдэгч Т.Бын өмгөөлөгч М.Батмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Б нь угтаа бол Улаанбаатар хотын харьяалалтай биш, харин Архангай аймгийн Хотонт сумын харьяалалтай, 34 настай хүн юм. Хохирогчийн нүд нь бараг сохорсон байсан. Т.Бын гомдол нь хаалттай дэглэмийг нээлттэй дэглэм болгож шийдвэрлэж өгнө үү гэх утгатай байна. Учир нь хорих байгууллагын дэглэмийг нээлттэй болгосон тохиолдолд хохирогчийн хохирол, төлбөрийг төлөх боломжтой. Иймд энэ асуудлыг анхаарч үзэж, Т.Бын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ба.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатар би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн Т.Бад холбогдох 1806067351822 дугаартай эрүүгийн хэргийн талаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1745 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Т.Баасабатын гаргасан гомдлыг хүлээн авч танилцсан. Тухайн хэрэгт хийгдвэл зохих мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн. Т.Бын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, анхан шатны шүүхийн гаргасан шийтгэх тогтоол нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг унтаж байхад нь архины шилээр нүдэн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан буюу хохирогчийн нүд нь хараагүй болсон. Мөн хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд ямар нэгэн хохирол, төлбөр төлсөн зүйл байхгүй. Ер нь бол ээжтэйгээ уулзаж байх үүднээс нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгөөч гэх хүсэлтийг гаргасан байгаа боловч Т.Б нь Улаанбаатар хотод орж ирээд 5-6 жил амьдарсан атлаа хийсэн онц ажил байхгүй, Шархад хавиар архи уугаад явж байдаг хүн байсан. Тухайн үед хохирогчийн байсан айлд нь цуг очиж архи уугаад энэ гэмт хэргийг үйлдсэн. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1745 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Т.Б нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны орой Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, зүс таних Л.Баттулгыг биеэ хамгаалж чадахгүй буюу согтуу унтаж байхад нь нүүрэн тус газар нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь “баруун нүдний алимны бүрэн хараа алдалт, цусан хураа, ухархайн дотор ба доод хананы хугарал, хамар ясны далд хугарал, тархины доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, язарсан шархнууд, хуйхны зулгаралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Баттулгын “...гэнэт миний баруун талын нүдэн дээр хатуу зүйлээр цохихоор нь “юу болж байна” гээд босох гэтэл дахиж нүүрэн хэсэгт хүчтэй цохисон. Тэр үед би ухаан алдаад, сэрэхэд гэгээ орж байсан. Батбаатар байсан, харин Л.Баасанбат байхгүй зугтсан байсан. ...” /хх 7-9/,

 

гэрч Ч.Оюун-Эрдэнийн “...Баасандорж Батбаатар ахын гэрт оронгуутаа унтаж байсан Баттулга ахын баруун нүдэн дээр нь 0,75 литрийн “Хандгай” архиар 2-3 удаа цохисон чинь архины шил хагарч, баруун нүднээс нь цус гарсан. ...” /хх 13/, “...Би Баасанбаттай 2016 оноос хойш танилцаж хамт амьдарч байгаа, энэ хугацаанд би Баасанбатын нэрийг буруу цээжилж Баасандорж гэж андуурч мэдүүлсэн байсан. ...” /81-82/,

гэрч Я.Батбаатарын “...Л.Б “Батбаатараа намайг Ч.Оюун-Эрдэнийн нөхөр зодчихлоо” гээд орилоод байхаар нь би сэрээд харахад баруун талын нүднээс нь цус гараад битүү хавдсан байхаар нь би босоод нүүрний цусыг арчиж өгөөд юу болсон талаар асуухад “шөнө унтаж байхад Бааска орж ирээд шууд миний дээрээс архины шилээр толгой руу цохисон”  гэж хэлсэн. ...” /хх 64-65/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Л.Баттулгын биед “Баруун нүдний алимны бүрэн хараа алдалт, цусан хураа, ухархайн дотор ба доод хананы хугарал, хамар ясны далд хугарал, тархины доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, язарсан шархнууд, хуйхны зулгаралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал” бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д заасан хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 373 дугаар дүгнэлт /хх 14-15/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

 

Шүүгдэгч Т.Бын “...хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэнд өөрчлөлт оруулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

 Учир нь, анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг согтуу унтаж байгаа буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Нөгөөтээгүүр анхан шатны шүүх шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Бад оногдуулсан 6 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирсон байх бөгөөд шүүгдэгч Т.Бад оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Л.Б нь “гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Т.Баас жич нэхэмжлэх эрхтэй” гэж заах нь тодорхой ойлгомжтой байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ “Л.Б нь цаашид гарах зардлыг жич нэхэмжлэх эрхтэй” гэж тодорхойгүй, ойлгомжгүй дурдаж шийдвэрлэснийг цаашид анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: