Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/03279

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, С.А-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж  оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “С”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч С.А нь 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр манай байгууллагатай ЗГ1202120237 тоот дугаартай Цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай 3,3 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь зэлийн грэээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн ба нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 9,297,831 төгрөг төлөөгүй байна. Хариуцагч зээлийн гэрээний хавсралтад заасан үндсэн зээл, хүүгээ хугацаанд нь төлөхгүй одоог хүртэл утасаа авдаггүй, зээл авах үеийн гэрийн хаягаар нь очиж үзэхэд тийм хүн байхгүй гэдэг бөгөөд хороонд нь очиж лавлахад бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хариуцагчийг эрэн сурвалжилжлуулах хүсэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгч  “С”ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “С ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Ад холбогдох иргэний хэргийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 16 цагийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц миний бие өөрийн биеэр оролцох боломжгүй тул эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч “С”ХХК нь иргэн С.Аийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

С.А нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 6767 дугаар захирамж, зээл ба барьцааны гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүсэлт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 1, 3, 4-5, 7 дугаар тал/

 

Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд С.Аийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 6767 дугаар захирамжаар нотлогдож байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд С.А ийг эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд С.А-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан С.А-ийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн цагдаагийн нэг дүгээр хэлтэст/-д­ даалгасугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “С”ХХК улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР