Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 154/2020/00052

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Хохирогч Н.Дэнсмаа, Д.Батцэцэг

Шүүгдэгч Ц.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Хархүүхэн овогт Цэрэнсодномын*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2037000530042 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын .**..-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Үенч суманд 1991 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багт оршин суух, РД:*******, Хархүүхэн овогт Цэдэнсодномын*******,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Ц.Мөнхцэцэг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1 /а/-д тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл/ жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй, мөн дүрмийн 3.4 /б/-д “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, дүрмийн 3.7./а/-д зааснаар “тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, дүрмийн 12.2-д заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн дүрмийн 12.3-д заасан "жолооч дүгнэлт, жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.6-д “нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ хуучин хадаастай дугуйнууд тавьсан“ гэх мөн дүрмийн 12.2-т заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн, дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолодолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 21 цагийн орчимд Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багийн нутаг дэвсгэрт 43-05 ДАР улсын дугаартай toyata prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Д.Батцэцэг, А.Ууганбаяр нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Н.Дэнсмаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүгдэгч Ц.Мөнхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би буруу хэрэг хийснээ ойлгож байна. Хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогч Н.Дэнсмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Д.Батцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

          Шүүгдэгч Ц.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр кемпээс орж ирчихээд найз А.Ууганбаяртай уулзаад явж байхад Нэмэхээ гэх залуу тааралдаж бид хоёрыг зогсоосон. А.Ууганбаяр бид хоёр Нэмэхээтэй хамт явсан Ням-Очир нарт хоёр ширхэг сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво авч өгөөд бид дөрөв дэнж дээр хувааж ууцгаасан. Тэгээд тэр хоёр хүнээс салаад явж байгаад Д.Батцэцэгийн гэрт А.Ууганбаяр, Н.Дэнсмаа бид дөрөв хоол цай хийж уугаад юм ярьж байгаад манай кемп рүү буюу хоол хийдэг газар луу бид дөрөв явъя гээд Дашжаргал гэх хүний дэлгүүрээс нэг сагс буюу 6 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй пиво авч миний машинтай явж байгаад Д.Батцэцэгийн гэрт хүн ирчихлээ манай гэрт оччихоод явъя гэхээр нь буцаж сумын төв орж ирээд Д.Батцэцэгийн гэрт ирчихээд буцаад явж байгаад осол болсон” гэх мэдүүлэг,

-Гэрч Б.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 4 дүгээр сарын сарын 9-ний орой 21 цагийн орчимд гэртээ байхад гэрийн гадна юм нурсан дуу чимээ гарсан. Гараад яваад очиход манай хажуу талын айлын төмөр хашааг хамж очоод дэлгүүрийн зүүн талын ханыг цөмлөөд дээш хараад унасан приус маркийн авто машин байсан. Хүн байна уу гэхэд машины хойд талын суудал орчимд нэг эмэгтэй хүн гаргаад ав гэж байсан. Би машины суудлын хойд талын дэрийг авахад хойд талын салхины шил байсан хэсгээр нэг эмэгтэй мөлхөөд гараад ирсэн. Араас дахин нэг эмэгтэй мөлхөж гарч ирсэн. Урд талын хоёр суудал дээр хоёр эмэгтэй байсан ба ямар нэгэн дуу гарахгүй, гаргах боломжгүй байсан. Нэг эмэгтэй авраач гэсэн битүү дуу гарсан. Тэнд байсан хүмүүстэй нийлээд машиныг өргөөд босгох гэтэл дийлэхгүй байсан. Тэгээд би өөрийнхээ истана маркийн машинаа авч ирж нэг талын дугуйны гарнаас торос оосорлож татаж босгосон. Машины жолоочийн зорчигч талын хаалгийг татаж онгойлгож нэг эмэгтэйг гаргаж авсан. Жолооч талын хаалгийг онгойлгох гэтэл онгойхгүй байсан. Жолоочийн хажуу талын хаалгаар жолооч эмэгтэйг гаргаж авсан” гэх мэдүүлэг,

Хохирогч А.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Бид нар 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Д.Батцэцэгийнд уулзаж цай хоол хийгээд ярилцаж байгаад Ц.Мөнхцэцэгийн ажиллаж байгаа кемп дээр ярилцаж хоноё гэж шийдээд Дашжаргал гэх хүний дэлгүүрээс 2.5 литрийн 6 ширхэг пиво аваад 17-18 цагийн орчимд Ц.Мөнхцэцэгийн машинд суугаад явцгаасан. Ц.Мөнхцэцэг машинаа бариад би хажуу талын суудал дээр хойд талын суудал дээр Н.Дэнсмаа, Д.Батцэцэг хоёр суугаад явж байсан. Д.Батцэцэгийн гэрт очоод буцаад явж байхад машин муригнах шиг болсон. Миний хүзүүний нугалам цууралттай, 4 хавирга, 2 сээр, 2 нуруу хугарсан, 2 сээрний толгой бяцарсан гэсэн. Би Ховдод эмчлүүлж байгаад Улаанбаатар хот нугас нурууны тасагт хэвтэн эмчлүүлж хагалгаанд ороод ирсэн. Би ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй. Санал хүсэлт гомдолгүй” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Х.Солонгоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манайх тухайн үед гэртээ байсан юм. Гэтэл гадна аймаар хурдтай машин явж байна даа гээд ярьж байтал гадна тар, няр болоод явчихсан. Гараад иртэл манай хашааг хамж ороод дэлгүүрийн зүүн талын хана мөргөөд 4 дугуй нь дээш харчихсан харагдаж байсан. Манай хажуу талын айлын ах стана маркийн машинаар татаж босгоод дотор талаас хүмүүсийг гаргасан. Ослын улмаас 27500 төгрөгний эд зүйл эвдэрч хэмхэрсэн. Тухайн машин барьж явсан Ц.Мөнхцэцэг бид хоёр төрсөн ах дүүгийн хүүхдүүд үеэлүүд байгаа юм. Би нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

              Хохирогч Н.Дэнсмаагийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 355 дугаартай дүгнэлтэд:

              “1. Н.Дэнсмаагийн биед гэмтэл тогтоогдлоо.

              2. Н.Дэнсмаагийн биед 2 уушгины талбайд тархмал няцрал, баруун талын 2
дугаар хавирганы хугарал, баруун талын плеврийн хөндийн хий хуралт, баруун уушгины дунд дэлбэн шахагдал, зүүн талын 2-8 дугаар хавирганы хугарал, зүүн талын 10 дугаар хавирганы хугарал, зүүн талд хавирганы гадна талаар болон плеврийн хана дагасан тархмал хий ихтэй, зүүн талын плеврийн хөндийн шингэн гэмтэл тогтоогдлоо.

              3. Н.Дэнсмаагийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

              4. Н.Дэнсмаагийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн
байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

     5. Н.Дэнсмаагийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн
зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

              6. Н.Дэнсмаагийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн
чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт,

Хохирогч Д.Батцэцэгийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 361 дугаартай дүгнэлтэд:

             “1. Д.Батцэцэгийн биед гэмтэл тогтоогдлоо.

             2. Д.Батцэцэгийн биед цээжний Тh11-р нугалмайн их биеийн урд хэсгийн хугарал, бүсэлхийн L1-р нугалмайн их биеийн урд хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо.

             3. Д.Батцэцэгийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр
үүссэн байх боломжтой.

             4. Д.Батцэцэгийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

             5. Д.Батцэцэгийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг
тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

             6. Д.Батцэцэгийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар
тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй
гэх дүгнэлт,

 

Хохирогч А.Ууганбаярын биед учирсан гэмтлийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5277 дугаартай дүгнэлтэд:

“1. А.Ууганбаярын биед сээрний 3, 4, 5, 6, 7-р нугалмуудын их бие, ар, хөндлөн сэртэнгийн хугарал, хүзүүний 6, 7-р нугалмын ар, хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн 5, 6-р хавирганы хугарал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн сарвуунд зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4.Дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт,

- Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэсийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч М.Үйл-Олдохын зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1 /а/-д тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл/ жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй, мөн дүрмийн 3.4 /б/-д “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, дүрмийн 3.7./а/-д зааснаар “тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, дүрмийн 12.2-д заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн дүрмийн 12.3-д заасан "жолооч дүгнэлт, жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.6-д “нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ хуучин хадаастай дугуйнууд тавьсан” гэх мөн дүрмийн 12.2-д заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн, дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх дүрмүүдийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна гэх дүгнэлт,

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 78  тоот шинжээчийн дүгнэлтэнд:

           1. Ц.Мөнхцэцэгийн биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ.                  

           2. Ц.Мөнхцэцэгийн биенээс авсан гэх цусанд 1.2 промилли этилийн спирт илэрсэн. 

           3. Ц.Мөнхцэцэгийн биенээс авсан гэх цусанд 1.2 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хөнгөн  зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

            - гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

              - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

              - Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал

              ээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,

              - гэрэл зургийн үзүүлэлтүүд

              -ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                

    Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Ц.Мөнхцэцэг нь Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 21 цагийн орчимд авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн toyata prius маркийн 43-05 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 /а/-д тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл/ жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй, мөн дүрмийн 3.4 /б/-д “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, дүрмийн 3.7./а/-д зааснаар “тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, дүрмийн 12.2-д заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн дүрмийн 12.3-д заасан "жолооч дүгнэлт, жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.6-д “нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ хуучин хадаастай дугуйнууд тавьсан“ гэх мөн дүрмийн 12.2-т заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн, дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолодолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн Д.Батцэцэг, А.Ууганбаяр нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Н.Дэнсмаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь хохирогч Н.Дэнсмаа, Д.Батцэцэг, А.Ууганбаяр, гэрч Б.Отгонбаяр, иргэний нэхэмжлэгч Х.Солонгоо нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.Батцэцэг, А.Ууганбаяр, Н.Дэнсмаа нарын биед учирсан гэмтлийн талаар 355, 361, 5277 дугаартай дүгнэлтүүд, Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэсийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч М.Үйл-Олдохын зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 78 дугаартай “Ц.Мөнхцэцэгийн биенээс авсан гэх цусанд 1.2 промилли этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн  зэрэгт хамаарна” гэх дүгнэлтээр шүүгдэгч Ц.Мөнхцэцэг нь зам тээврийн осол гаргах үедээ согтуу байсан болох нь тогтоогдсон байна.  

 Шүүгдэгч Ц.Мөнхцэцэг нь жолоодох эрхийн үнэмлэх аваагүй байсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвөөс ирүүлсэн жолоочийн лавлагаа, мэдээллийн хуудсаар нотлогдож байна. Иймд Ц.Мөнхцэцэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан гэж үзнэ.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Д.Батцэцэг, А.Ууганбаяр нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Н.Дэнсмаагийн эрүүл мэндэд хүнд гэмтэл тус тус учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ц.Мөнхцэцэгийн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а, 3.4.б, 3.7.а, 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.Мөнхцэцэгийн үйлдэл идэвхитэй, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хохирол хор уршигт хүргэхгүй гэж хөнгөмсгөөр найдсан гэм буруутай байх бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, зөрчсөн тохиолдолд хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Мөнхцэцэгийн гэм буруутай үйлдэл нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн “согтуурсан үедээ”, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн”, “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэх хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Мөнхцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

             Хохирогч Н.Дэнсмаа, Д.Батцэцэг, А.Ууганбаяр, иргэний нэхэмжлэгч Х.Солонгоо нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Мөнхцэцэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, түүний эрүүл мэндийн байдал зэргийг тус тус харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Мөнхцэцэг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сэнгүр нэртэй пивоны савыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Мөнхцэцэгт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хархүүхэн овогт Цэдэнсодномын*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Ц.Мөнхцэцэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч Ц.Мөнхцэцэгт зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхцэцэг нь зан үйлээ засах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ц.Мөнхцэцэгт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Ц.Мөнхцэцэг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сэнгүр нэртэй пивоны савыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Мөнхцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.БАДРАХГЭРЭЛ