Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/2061

 

2020.12.16                                2020/ШЦТ/2061

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

улсын яллагч О.Б,

шүүгдэгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Ст холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 03265 2778 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн О.С, Улаанбаатар хотод 00 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эгч, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Харуул Алтай хотхоны 00 тоотод оршин суух бүртгэлийн хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас гавьяа шагналгүй, урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,

Шүүгдэгч О.С нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ус-15 орон сууц хорооллын орчим, тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн А.Эийн толгойн тус газарт нь гараараа цохих хэлбэрээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч О.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Хохирогч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 07-08 цагийн хооронд гэрээсээ гараад хойд талын саравч руу очиход баахан хүмүүс согтуу сууж байсан. Тэнд сууж байсан үл таних нэг залуу хөөе ах Хараа архи аваад ир гэж хэлсэн чинь чадахгүй та нарт архи өвч өгөх үү гэж хэлсэн чинь тэнд сууж байсан Сайнаа гэх үл таних залуу ямар нэгэн үгийн зөрүү байхгүй босож ирээд миний хоёр чих рүү алгадаж, намайг нэг удаа мөргөөд больсон. Тэнд байсан хүмүүс инээлдсэн, би нэг хэрэгдэх гэснээр заза согтуу хүмүүстэй хэрэлдээд яахав гэж бодоод гэр рүүгээ орсон. Гэрт орсон чинь баруун талын чих дүнгэнээд байхаар нь цагдаад хандсан...эмчилгээ хийлгээгүй, шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

Яллагдагч О.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний урдаас арчаагүй муу пизда гээд хараагаад байхаар нь цаашаа яв гэж хэлээд чих рүү нь нэг удаа алгадсан чинь тэр ах яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 8951 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. А.Эийн биед баруун чихний хэнгэргэн хальсны урагдал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 23-24/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч О.С нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ус-15 орон сууц хорооллын орчим, тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн А.Эийн толгойн тус газарт нь гараараа цохих хэлбэрээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч А.Эийн: “...2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 07-08 цагийн хооронд гэрээсээ гараад хойд талын саравч руу очиход баахан хүмүүс согтуу сууж байсан. Тэнд сууж байсан үл таних нэг залуу хөөе ах Хараа архи аваад ир гэж хэлсэн чинь чадахгүй та нарт архи өвч өгөх үү гэж хэлсэн чинь тэнд сууж байсан Сайнаа гэх үл таних залуу ямар нэгэн үгийн зөрүү байхгүй босож ирээд миний хоёр чих рүү алгадаж, намайг нэг удаа мөргөөд больсон. Тэнд байсан хүмүүс инээлдсэн, би нэг хэрэгдэх гэснээр заза согтуу хүмүүстэй хэрэлдээд яахав гэж бодоод гэр рүүгээ орсон. Гэрт орсон чинь баруун талын чих дүнгэнээд байхаар нь цагдаад хандсан...эмчилгээ хийлгээгүй, шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч О.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Ст хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч А.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч О.Ст хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос ø¿¿ãäýã÷èä Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äóãààð ç¿éëèéí 1-ä çààñíààð нийтэд тустай ажил хийлгэх ÿë îíîãäóóëàõ ñàíàë ãàðãàñíûã ø¿¿ãäýã÷ õ¿ëýýí çºâøººðñºí áîëíî.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар О.Ст 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Ст оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР