| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1963/Э/220/2021/0093 |
| Дугаар | 2020/ШЦТ/2019 |
| Огноо | 2020-12-08 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | У.Солонго |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/2019
2020.12.08 2020/ШЦТ/2019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
иргэдийн төлөөлөгч Г.Энэбиш,
улсын яллагч У.Солонго,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М,
шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Д.Учрал, О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хүдэр овогт Цэвээний Ц.Гад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05050 2254 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн Хүдэр овогт Цэвээний Ц.Г, 1968 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, ****************** дүүгийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн ************ дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Г нь 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө согтуугаар Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг 13 дугаар гудамжны 729 тоот өөрийн гэрт иргэн Ж.Мийг дагуулан очиж хоолойг нь боомилон алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò талуудын хүсэлтээр õàâòàñò õýðýãò õóóëüä çààñàí ¿íäýñëýë, æóðìûí äàãóó öóãëàðñàí äàðààõ íîòëîõ áàðèìòóóäûã òàë á¿ðýýñ íü á¿ðýí, áîäèòîé øèíæëýí ñóäëàâ. ¯¿íä:
Шүүгдэгч Ц.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Намайг Эрдэнэбатын Мөнхгэрэл гэдэг. Манай ээж 2013 оны 10 дугаар сарын 30-нд гэрээсээ гараад алга болсон. Дүү бид хоёр 3 хоногийн дараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Ээжийгээ хайя гээд өргөдөл бичиж өгсөн. Тэгээд хамгийн сүүлд залгасан дугаар нь олдсон. Тэр дугаарынх нь эзэн нь Ц.Г гэдэг хүн байсан. Тэр дугаарыг нь үүрэн телефоны газар өгөөд шүүлгэсэн. Шүүлгүүлэхэд 3 хоногийн хугацаа хэрэгтэй гэсэн. 3 хоногийн хугацаанд энэ хүн надтай хамт миний ээжийг хайж гадуур явдаг байдаг. Энэ хүн би утсаа алга болгосон гэж яриад байдаг байсан чинь үгүй байсан. Дугаарыг нь шүүлгээд хариу нь гараад энэ хүнийг дуудсан. Тэгээд энэ хүн алга болсон. Гэрийнх нь хойно хамаатан садных нь тэр хавьд ойрхон байдаг гэж байцаагч нь хэлж байсан. Байцаагч нь ар гэрийнхэнтэй нь уулзаад “энэ хүнийг цагдаа нар хайж байгаа шүү наад хүнээ олж өг, ямар ч хэрэг үйлдсэн байж магадгүй, хүн амины хэрэг үйлдсэн ч байж магадгүй” гэж хэлсэн гэсэн. Цагдаагийн ажилтан ар гэрийн хүмүүсийнх нь бичиг баримтыг нь хураасан гэж бидэнд хэлж байсан. Тэр хураасан бичиг баримтыг нь бидэнд харуулж байгаагүй. Тэр өдрөөс хойш нам гүм байсан. Энэ хэрэгт нийт гурав дөрвөн байцаагч сольсон. Байцаагч солиод чимээ, ажиг байхгүй байж байгаад 2020 оны 08 дугаар сарын 25-нд манай эгч рүү залгаад энэ хүний сураг гарсан гэсэн. Тэгээд ээжийгээ амь нас нь хохирсныг мэдсэн. Маргааш нь хувцсыг нь таниулаад одоо ийм байдалтай зогсож байна. Энэ хүн 7 жилийн хугацаанд хүний амь насыг хохироож нуучихаад яаж санаа амар унтдаг байсан юм. Өөр хэлэх зүйл алга байна. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд ээжийгээ хайж цагдаа, сэргийлэх гээд яваагүй газар гэж байхгүй. Хаана зөн билэгч, мундаг үздэг хүн байна, хөдөө орон нутаг бүх газар луу явж үзүүлдэг байсан. ам бөө гээд яваагүй газар байхгүй. Ингэж явахдаа ямар хэмжээний зардал Байнга ном уншуулж байсан. Оршуулгын зардал гэж баримттай 10.734.950 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүх хуралдааны өмнө ар гэрээс нь 5 сая төгрөгийг төлсөн. Мөн ах, эгч нар сэтгэл санааны хохирол гэж 100 сая төгрөг гаргуулж авна гэж нэхэмжилсэн. Сэтгэл санааны хохирол барагдуулах үүднээс би 100 сая төгрөг нэхэмжилж байна. Энэ 100 сая төгрөгийг аваад ч миний сэтгэл тайвшрахгүй. Үүнээс 12 дугаар сарын 3-нд 5 сая гаруй төгрөг гаргаж өгсөн. Ц.Гад хүнд ял шийтгэл оногдуулмаар байна. Маш их гомдолтой байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ээж Ж.М 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрт Мөнхгэрэл эгч бид хоёрыг байхад 14 цагийн үед найзтайгаа уулзаад ирье гэж хэлээд гараад явсан. Тухайн үед ээжээс ямар хүнтэй уулзах гэж байгаа талаар асуугаагүй үлдсэн. Гэрээс гарахдаа дээгүүрээ цагаан оруулгатай, цэнхэр өнгөтэй биеийн тамирын цамц, урт түрийтэй хар гутал, цэнхэр өнгөтэй жинсэн өмд зэрэг хувцастай гарсан. Тэр өдрийн орой 22 цаг өнгөрч байхад мобикомын танихгүй дугаараас ээж маань Мөнхгэрэлийн утас руу залгаж эхлээд надтай ярьсан. Тэр үед “Ээж нь Баянхошууны эцэст найзындаа байна. Оройтчихлоо, ээж нь энд хоночихоод маргааш өглөө 07 цагт Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр уулзъя” гэж хэлсэн. Дараа нь Мөнхгэрэлтэй ярьсан. Маргааш өглөө би ээжийг эмнэлэг дээр хүлээгээд байхад ирээгүй, тэр мобикомын дугаар луу залгаж үзсэн чинь эхэндээ дуудаж байснаа дараа нь холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Өмсөж гарсан хувцсыг хараад шууд танина...” гэх мэдүүлэг /1хх-ийн 77-79 дүгээр тал/,
Гэрч Ж.Борхүүхэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөнхцэцэгийг гэртээ ирэхгүй болохоор нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж өргөдөл өгч шалгуулсан. Цагдаагийн хэлтсээс хамгийн сүүлд залгасан мобикомын дугаарын эзэн Ц.Г гэдэг хүнийг олсон байсан. Би Ц.Г гэдэг хүнтэй өөрөө уулзаж асуухад “Би Нарантуул зах дээр явж байгаад утсаа хаясан, би танай дүүг танихгүй, мэдэхгүй” гэж хэлж байсан, дараа нь түүний утасны дугаарыг цагдаагаас шүүж үзэхэд тэрээр зугтаагаад алга болсон. Ж.М эрхэлсэн ажилгүй, гэртээ зээ хүүхдүүдээ харж асран хамгаалдаг байсан. Нас барсныг нь баттай мэдээгүй болохоор оршуулга хийгээгүй байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 88-89 дүгээр тал/,
Гэрч С.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо нь 2013 оны хэдэн сарын хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооноос салж шинээр 28 дугаар хороо болсон. Манай хороонд 22 дугаар хэсэг гэж байхгүй. Манай хороо 5 хэсэгтэй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 94-95 дугаар тал/,
Ц.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Бямбахүү, Мөнхцэцэг бид гурав хамт сууж байгаад орой 23 цаг өнгөрч 00 цаг болоогүй байхад караокенаас гарч автобус зогсчихсон байсан учраас такси бариад Хужирбулан руу явсан. Улиастайн гүүрний орчим манай найз Бямбахүү замд бууж гэртээ харихаар үлдсэн. Бид хоёр цааш манай гэр рүү явж байх замдаа дэлгүүрээс нэг шил архи, 2 пиво худалдаж аваад манай гэрт очоод архи пивоо хувааж уусан. Бас хоол хийхээр хөргөгчнөөс хөлдүү мах гаргаж ширээн дээр тавьсан. Ширээн дээр байсан гар утсаар Мөнхцэцэг охинтойгоо Баянхошуунд байна гэж ярьсан...нэг мэдсэн Мөнхцэцэг ширээн дээр байсан хутгаар миний зүүн гарын булчингийн ар хэсэгт нэг удаа хутгалсан. Би ноцолдож байгаад хутгыг салгаад хоолойг нь багалзуурдаад орон дээр сэгсэрч дарсан. Мөнхцэцэгийг орон дээр орхиод гарнаас гарч байсан цусаа тогтоосон. Тэгээд эргээд харсан чинь Мөнхцэцэг дуугүй болчихсон байсан. Би айж сандарч гадаа гарч харахад үүр цайж гэгээ орж байсан. Яахаа мэдэхгүй гэрийнхээ үүдэнд тамхи татаж суусан. Тэгээд хашаандаа байсан гүний худаг руу хийж булж орхиё гэж бодоод гэртээ ороод орон дээр байсан хөнжлийн даавуунд ороож, цээж болон хөлөөр нь хоёр уяж байгаад тэр уяанаасаа барьж ганцаараа өргөж гаргаад хашаанд байсан гүний худаг руу хийж дээрээс нь хашаанд байсан хогнуудыг хамж хийсэн. 2-3 хоногийн дараа ботаникийн тэнд байдаг горьдлого /ачаа тээврийн үйлчилгээ/ дээрээс Хова маркийн нэг машин элс худалдаж аваад худаг руугаа буулгуулж дүүргэсэн. Хэд хоногийн дараа хэсгийн цагдаа дуудаж таны утаснаас тэдэн сарын тэдний өдөр Мөнхцэцэг гэдэг хүн ярьсан байна, та Мөнхцэцэг гэдэг хүнийг таних уу гэж асуухаар нь би танихгүй гэж хэлсэн. Тэгээд байж байтал Баянзүрх дүүргийн цагдаагаас дуудаад Ганбаатар билүү хэн билээ цагдаа уулзаад надтай утсаар ярьсан хүмүүсийг дуудчихсан байсан. Намайг маргааш ирээрэй гэж хэлэхээр нь би айгаад маргааш нь очоогүй зугтчихсан. Би даавуугаар боосноо санахгүй байна. Түүний хоолойг гараараа базаж байснаа л санаад байна. Бэлгийн харьцаанд орсон байж магадгүй. Хөнжлийн даавуу бол манай гэрт байсан миний орны хөнжлийн даавуу байгаа юм. ...Миний найз Бямбахүү 2017 он билүү, 2018 онд нас барсан гэж хамт ажилладаг байсан хүмүүсээс сонссон. Бямбахүү бид хоёр “Агар Арвижих” ХХК-д хамт ажилладаг байсан. Гэмт хэрэг үйлдэх үед би нилээн согтуу байсан. Караокед пиво уусан. Дараа нь гэртээ 1 шил архи, 2 шил пиво авсан байсныгаа хувааж уусан. Мөнхцэцэг ямар хувцастай явж байсныг санахгүй байна. Цагаан цэнхэртэй цамц, бусад хувцаснуудыг нь худаг руу цогцостой нь хамт хийчихсэн. Гадуур хувцас нь манай өлгүүрт үлдчихсэн байсныг нь би маргааш өдөр нь урагшаа хээр авч очоод шатаачихсан. Би гэм буруугаа хүлээж байна. Тухайн үед согтуу байсан минь л гай боллоо, миний буруу, би буруугаа хүлээж байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 171-175 дугаар тал/,
Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаачийн үе мөч нь гадны ямар хүчин зүйлээс шалтгаалж салсан гэдгийг тогтоох боломжгүй, цогцосны хожуу үеийн өөрчлөлт, ялзрал, саванжилтаас болж салсан байх магадлалтай.” гэх мэдүүлэг /1хх-ийн 108 дугаар тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл: “... хашааны баруун урд буланд модон жорлон байх ба жорлонгоос ертөнцийн зүгээр хойд зүгт 7.70 метр зайд хашааны баруун хэсгээс 1 метр зайд 0.90x0.90 метр хэмжээтэй дотор хэсгийг элс шороогоор булж дээд хэсэгт нь хатаж шарласан өвс, шарилж овоолсон нүхийг гэрч Ц.Г зааж энэ нүхний доор талийгаач Ж.Мийн цогцос байгаа гэж хэлснээр уг нүхийг А цэгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв.” /1хх-ийн 44-53 дугаар тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл: “...энэ хувцаснууд бүгд манай ээжийн хувцаснууд мөн байна” гэж хариулаад дараах байдлаар тайлбарлав.” /1хх-ийн 54-60 дугаар тал/,
Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл: “...цайвар саарал өнгийн даавуугаар ороосон цогцос байна. Даавууг нээж үзэхэд толгой хэсэг их биеэс бүрэн салсан, биеийн араг яс бүтцийн хувьд эвдэрч анатомийн хэлбэр дүрс алдагдсан байна...” /1хх-ийн 64-66 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1779 дугаартай:
6.7.8. Эдгээр асуултууд нь шинжээч эмчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн асуултууд байна.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4747 дугаартай шинжээчийн:
“1.Шинжилгээнд ирүүлсэн хувцас, эд зүйлс дээр цус биологийн ул илрээгүй.
2.Хар өнгийн трико, цайвар өнгийн дотоож, цагаан өнгийн даавууназс хэсэглэн авсан дээжнээс ДНХ илрээгүй.” гэх дүгнэлт /1хх-ийн 113-115 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3623 дугаартай шинжээчийн:
1.Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн ороолт, цэнхэр судалтай саарал өнгийн дотоож, хар өнгийн түрийтэй хос гутал зэрэг нь гэмтэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлтэй байна.
2.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд дээр гарсан гэмтлүүдийг шинэ хуучин алин болохыг тогтоох боломжгүй байна.
3.Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн цамц дээр хатуу үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан гогдолт, цэнхэр өнгийн цамц дээр мохоо үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан гогдолтууд, нэг удаагийн халаалт халаалтын улмаас гарсан түлэгдэлт, хар өнгийн трико дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан урагдалт, олон удаагийн эдэлгээний явцад гарсан цооролтууд, цагаан өнгийн хөхний даруулга болон ягаан өнгийн өрөөсөн оймс дээр олон удаагийн эдэлгээний явцад гарсан сэмрэлт цооролт, цагаан өнгийн даавуун дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан урагдалт, ханзралт, мохоо үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан гогдолтууд, хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан цооролтууд, саарал өнгийн өмд дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан ханзралтууд, гогцоотой цагаан өнгийн даавуун дээр мохоо үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан гогдолтууд байна.” гэх дүгнэлт /1хх-ийн 118-129 дүгээр тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 931 дугаартай:
“1. Ц.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ц.Г нь хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж байсан үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдах хянах чадвартай байсан байна. Ц.Г нь хэргийн талаар тайлбарлаж, мэдүүлэх чадвартай байна.
2. Ц.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. Ц.Г нь хэрэг хариуцах чадвартай байна.
4. Ц.Гад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэх дүгнэлт /1хх-ийн 133-134 дүгээр тал/,
Ажлын хэсэг байгуулах тухай 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд даргын А/24 дугаартай тушаал /1хх-5,6/, хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Дүүргийн прокурорын газрын 58 дугаартай прокурорын тогтоол /1хх-8/, 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Цагдаагийн хэлтэст охин Мөнхгэрэл, Мөнхзул нарын өгч байсан өргөдөл /1хх-24/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1хх-69,70/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-72/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-73/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-176/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-186/ зэрэг нотлох баримтууд болно.
Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò øèíæилсэн äýýðõè íîòëîõ áàðèìòóóä íü ýíý õýðýãò õàìààðàëòàé, Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëüä çààñаí үндэслэл, журмûн äàãóó öóãëóóëæ, áýõæ¿¿ëñýí, ýíý õýðãèéã õÿíàí øèéäâýðëýõýä õàíãàëòòàé ãýæ ø¿¿õ ¿íýëýâ.
Íýã: Ø¿¿ãäýã÷èéí ãýì áóðóóãèéí òàëààð:
Шүүгдэгч Ц.Г нь 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-д шилжих шөнө согтуугаар Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг 13 дугаар гудамжны 729 тоот өөрийн гэрт иргэн Ж.Мийг дагуулан очиж хоолойг нь боомилон алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ц.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх, мөн түүний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би ноцолдож байгаад хутгыг салгаад хоолойг нь багалзуурдаад орон дээр сэгсэрч дарсан. Мөнхцэцэгийг орон дээр орхиод гарнаас гарч байсан цусаа тогтоосон. Тэгээд эргээд харсан чинь Мөнхцэцэг дуугүй болчихсон байсан. Би айж сандарч гадаа гарч харахад үүр цайж гэгээ орж байсан. Тэгээд хашаандаа байсан гүний худаг руу хийж булж орхиё гэж бодоод гэртээ ороод орон дээр байсан хөнжлийн даавуунд ороож, цээж болон хөлөөр нь хоёр уяж байгаад тэр уяанаасаа барьж ганцаараа өргөж гаргаад хашаанд байсан гүний худаг руу хийж дээрээс нь хашаанд байсан хогнуудыг хамж хийсэн. 2-3 хоногийн дараа ботаникийн тэнд байдаг горьдлого /ачаа тээврийн үйлчилгээ/ дээрээс Хова маркийн нэг машин элс худалдаж аваад худаг руугаа буулгуулж дүүргэсэн. ...Түүний хоолойг гараараа базаж байснаа л санаад байна. Бэлгийн харьцаанд орсон байж магадгүй. Хөнжлийн даавуу бол манай гэрт байсан миний орны хөнжлийн даавуу байгаа юм. ...Цагаан цэнхэртэй цамц, бусад хувцаснуудыг нь худаг руу цогцостой нь хамт хийчихсэн. Гадуур хувцас нь манай өлгүүрт үлдчихсэн байсныг нь би маргааш өдөр нь урагшаа хээр авч очоод шатаачихсан.” гэх /1хх-171-175/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мийн өгсөн “...Манай ээж Ж.М 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрт Мөнхгэрэл эгч бид хоёрыг байхад 14 цагийн үед найзтайгаа уулзаад ирье гэж хэлээд гараад явсан. ...Гэрээс гарахдаа дээгүүрээ цагаан оруулгатай, цэнхэр өнгөтэй биеийн тамирын цамц, урт түрийтэй хар гутал, цэнхэр өнгөтэй жинсэн өмд зэрэг хувцастай гарсан. Тэр өдрийн орой 22 цаг өнгөрч байхад мобикомын танихгүй дугаараас ээж маань Мөнхгэрэлийн утас руу залгаж эхлээд надтай ярьсан. Тэр үед “Ээж нь Баянхошууны эцэст найзындаа байна. Оройтчихлоо, ээж нь энд хоночихоод маргааш өглөө 07 цагт Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр уулзъя” гэж хэлсэн. Дараа нь Мөнхгэрэлтэй ярьсан. Маргааш өглөө би ээжийг эмнэлэг дээр хүлээгээд байхад ирээгүй, тэр мобикомын дугаар луу залгаж үзсэн чинь эхэндээ дуудаж байснаа дараа нь холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн..” гэх /1хх-77-79/,
гэрч Ж.Борхүүхэний өгсөн “...сүүлд залгасан мобикомын дугаарын эзэн Ц.Г гэдэг хүнийг олсон байсан. Би Ц.Г гэдэг хүнтэй өөрөө уулзаж асуухад “Би Нарантуул зах дээр явж байгаад утсаа хаясан, би танай дүүг танихгүй, мэдэхгүй” гэж хэлж байсан, дараа нь түүний утасны дугаарыг цагдаагаас шүүж үзэхэд тэрээр зугтаагаад алга болсон.” гэх /1хх-88-89/,
шинжээч эмч Ч.Эрдэмболорын өгсөн “...Талийгаачийн үе мөч нь гадны ямар хүчин зүйлээс шалтгаалж салсан гэдгийг тогтоох боломжгүй, цогцосны хожуу үеийн өөрчлөлт, ялзрал, саванжилтаас болж салсан байх магадлалтай.” гэх /1хх-108/ мэдүүлгүүд,
хавтаст хэрэгт цугларсан Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх-44-53/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-60/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-64-66/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1779 дугаар дүгнэлт /1хх-97-107/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4747 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-113-115/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3623 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-118-129/, эЭд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-72/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-73/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Áàÿíç¿ðõ ä¿¿ðãèéí ïðîêóðîðûí ãàçðаас ø¿¿ãäýã÷ Ц.Гыг Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 10.1 äүгээð ç¿éëèéí 1 äýõ õýñýãò çààñàí ãýìò õýðýãò холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх ба түүний үйлдэлд хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шүүгдэгч Ц.Гыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Гын 2013 онд үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан онц хүнд гэмт хэргийн ангилалд, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд тус тус хамаарч байх ба 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ 8 жил, 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур байх тул шүүх шүүгдэгч Ц.Гын үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой байна гэж үзлээ.
Иргэний хууллийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн гэм хорын хохирлыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Г хариуцан арилгах үүрэгтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм хорын хохиролд оршуулгын зардал 10.734.950 төгрөг, сэтгэл санааны хохирол 100 сая төгрөг, нийт 110.734.950 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож буй оршуулгын зардал 10.695.850 /10.734.950-39100/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн ар гэрээс хохирогчид дансаар 2 удаа, тус бүр 100.000 төгрөг шилжүүлсэн, 1 удаа 5 сая төгрөг бэлнээр төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул оршуулгын зардал 10.695.850 төгрөгөөс шүүгдэгчийн нийт төлсөн 5.200.000 төгрөгийг хасч үлдэх 5.495.850 /10.695.850-5.200.000/ төгрөгийг гаргуулах, мөн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 100 сая төгрөгийн болон гэм хорын бусад зардал нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтаа гарган шүүхэд өгөөгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь холбогдох бичмэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Õî¸ð: Ø¿¿ãäýã÷èä ýð¿¿ãèéí õàðèóöëàãà õ¿ëýýëãýõ òàëààð:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид 15 жил хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгчийн өмгөөлөгч нар 15 жилээс бага хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тус тус дүгнэлт гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Ц.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүнийг алах гэмт хэрэг үйлдэж 7 жил уг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, зугтсан, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн амь нас хохирсон, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Гад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Түүнчлэн Ц.Гад оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гогцоо үүсгэн зангидсан цагаан өнгийн даавуу 1 ширхэг, ягаан өнгийн хүзүүний ороолт 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэст даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Гын урьд цагдан хоригдсон 105 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 37.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хүдэр овогт Цэвээний Ц.Гыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2 Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гад 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Ц.Гад оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хууллийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Гаас гэм хорын хохиролд 5.495.850 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мд олгож, гэм хорын бусад хохирлоо холбогдох бичмэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох Ц.Гаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Гын урьд цагдан хоригдсон нийт 105 /Нэг зуун тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гогцоо үүсгэн зангидсан цагаан өнгийн даавуу 1 ширхэг, ягаан өнгийн хүзүүний ороолт 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Гад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ
ШҮҮГЧИД С.ӨСӨХБАЯР
Т.ШИНЭБАЯР