| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0297/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/320 |
| Огноо | 2018-09-04 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0297/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч Т.Э /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Э холбогдох эрүүгийн 1818005400352 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т.Э суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Төмөр толгой” гэх газарт сайжруулсан шороон зам дээр Т.Ө өмчлөлийн улсын дугаартай “Тоуоtа Land Cruiser 100” маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, 2 дугаар бүлгийн 2.3.б-д, 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2-т заасан дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.С амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Төмөр толгой” гэх газарт сайжруулсан шороон зам дээр Т.Ө өмчлөлийн улсын дугаартай “Тоуоtа Land Cruiser 100” маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д: “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2 дугаар бүлгийн 2.3.б-д: “жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9 дүгээр бүлгийн 9.1-т: “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-т: “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасан дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.С амь нас хохирч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, дахин ийм үйлдэл гаргахгүй.
..гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ар гэрийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 9/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-19, 23-25/,
-Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг /хэргийн 20-21/,
-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 22/,
-Цогцост болон цогцосны хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 26-27/,
-Талийгаачийн ээмэг, бөгж, цаг зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 28/,
-Насанд хүрээгүй иргэний нас тоолсон тухай тэмдэглэл /хэргийн 29-31/,
-Т.Э мөрдөн байцаалтын шатанд гаргасан: “...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн миний бие бага насны 3 хүүхэдтэй хоцорсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хэргийн 34/,
-Хохирогч Д.Л мөрдөн байцаалтын шатанд гаргасан: “...миний бие талийгаач Д.С төрсөн ах нь юм. Миний дүү Д.С нь нөхөр болох Т.Э наадамд оролцож, буцаж гэртээ харих замдаа санамсаргүй зам тээврийн осолд орж нас баран түүний нөхөр Т.Э болон 3 хүүхдэд нь нөхөж болшгүй гарз учирсан. Е.Д 8 хүүхдийг төлөөлж том хүүгийн хувьд шүүгдэгч Т.Э нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэдгээ илэрхийлж байна. Шүүгдэгч Т.Э хөнгөн ял оногдуулж, түргэн шуурхай шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсэж байна.” гэх хүсэлт /хэргийн 36/,
-Хохирогч Д.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...2018 оны 07 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед Т.Э над руу залгаад “ах аа, би машинтайгаа уначихлаа, хүний бие муу байна, хурдан ирээч ээ” гэж хэлсэн. Намайг очиход манай дүү Д.С нас барсан байсан. 3 хүүхдийг нь эмнэлгийн машин аваад явсан байсан. дугаартай машин нь замын хажууд рам нь чихэгдэж орсон, жолооч талын урд дугуй нь хагарсан байдалтай байсан.
...ямар нэгэн гомдол санал гэх зүйл алга байна. 3 хүүхдийг нь өнчрүүлэхгүй байх юмсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хэргийн 38-39/,
-Шүүгдэгч Т.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед Дархан-Уул аймаг Хонгор сум Төмөртэй толгой гэх газар өөрийн төрсөн дүү Т.Ө эзэмшлийн улсын дугаартай цагаан өнгийн Toyota Land cruiser-100 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргасны улмаас миний хажууд сууж явсан эхнэр Д.С нас барсан.
...сайжруулсан замаар явж байтал гэнэт машины баруун урд талын дугуй хагараад машин баруун тал руу хазайхад нь би эсрэг тал руу рүлээ эргүүлсэн чинь машин зүүн тал руу эргэж эхлэхээр нь буцаагаад баруун тал руу рүлээ эргүүлэх гэсэн боловч би дийлээгүй. Тэгээд зам тээврийн осол болж цагдаа нар ирж үзлэг хийгээд, эмнэлгийн машин манай 3 хүүхдийг болон малчин С.Г хамт авч явсан байсан.
... өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Дүү Ө учруулсан хохирлыг төлж барагдуулна. Би бага насны 3 хүүхэдтэй үлдэж, хоцорсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хүүхдүүдтэй минь хамт үлдээж өгнө үү гэж хүсэж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 40-41/,
-Иргэний нэхэмжлэгч Т.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...улсын дугаартай Toyota Land cruiser-100 маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч миний ах Т.Э худалдаж авсан машин учир уг машинд учирсан 780.000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэхгүй. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 43/,
-Насанд хүрээгүй гэрч Э.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Бид нар Хонгор сумын баярт очоод буцаад явж байсан. Яг юу болсон талаар санахгүй байна. Ямар ч байсан явж байгаад гэнэт манай машин онхолдсон.
...Аав архи уугаагүй байсан. Тэр өдөр ямар нэг хэрүүл маргаан болоогүй. Би машин хэр хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 45/,
-Насанд хүрээгүй гэрч Э.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр болсон явдлыг би сайн санахгүй байна. Аав архи уугаагүй байсан. Тэр өдөр ямар нэг хэрүүл маргаан болоогүй. Би машин хэр хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 47/,
-Гэрч С.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хонгор сумын наадмаар бөхийн барилдаан үзчихээд гэр лүүгээ буцаж явж байсан юм. Зургаагийн гарамны хажууханд явж байгаад машины жолооч талын дугуй хагарч, буудаад онхолдсон.” гэх мэдүүлэг /хэргийн 48-49/,
-“1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай орчмын зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гавлын орой ба суурь ясны шугаман болон олон хэлтэрхий үүсгэсэн хугарал, хуйхан дорх цус хуралт, цээжний баруун талын 1,4,5 болон зүүн 3-5-р хавирганы шууд хугарал, цээжний хөндийн цусан хураа, зүүн атгаал ясны ил хугарал8 дух, хамар, доод эрүү ясны битүү хугарал, зүүн нүдний зовхины цус хуралт, дух, хамар, баруун, зүүн хацар, шанаа, доод эрүү, хүзүү, баруун мөр, бугалга, шуу, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэ, өгзөг, бүсэлхий хэсгийн зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.
3. Талийгаачийн биед үүссэн гавал тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай орчмын зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гавлын орой ба суурь ясны шугаман болон олон хэлтэрхий үүсгэсэн хугарал, хуйхан дорх цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цээжний баруун талын 1,4,5 болон зүүн 3-5 дугаар хавирганы шууд хугарал, цээжний хөндийн цусан хураа гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн атгаал ясны ил хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Доод эрүүний битүү хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах буюу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хамар ясны битүү хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний зовхины цус хуралт, дух, хамар, баруун, зүүн хацар, шанаа, доод эрүү, хүзүү, баруун мөр, бугалга, шуу, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэ, өгзөг, бүсэлхий хэсгийн зулгаралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.
5. Үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6. Талийгаач нь дээрхи гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ.
7. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна.
8.Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй.” гэх 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 72 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 57-66/,
-“Э.******ын биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 756 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 73/,
- “шинжилгээнд авсан Д.С цусанд этилийн спирт илэрсэнгүй.” гэх 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 134 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 84/,
-“Шинжилгээнд авсан Д.С ходоодны агууламжид 1,6 промилли этилийн спирт илэрсэн болно.” гэх 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 139 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 84/,
-“Э.А биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 757 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 97/,
-“Э.Э биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 759 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 104/,
-“С.Г биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 760 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 111/,
-“...Т.Э жолоодож явсан дугаартай цагаан өнгийн Тоёота Ланд Крузер-100 маркийн тээврийн хэрэгслийн техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлагад автомашин дээр нь үзлэг хийхэд Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих.Ерөнхий шаардлага MNS 4598:211 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна.
Техникийн хувьд бүрэн, ямар нэг эд ангийн эвдрэлгүй, үйлдвэрлэлийн бус нэмэлт төхөөрөмжөөр тоноглоогүй.
Тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн эвдрэл, гэмтэлгүй байсан. Замын хөдөлгөөнд оролцож явахад автомашины баруун гар талын урд дугуйны обудь чулуунд шүргэгдсэнээс, дугуйн хий гарсан нь осол гарахад нөлөөлсөн байна.” гэх 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаартай шинжээчийн дүгнэлт, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 119-123/,
-“Эвдрэл гэмтлийг арилгахад гарах нийт зардлын үнэлгээний дүн 780000 /долоон зуун наян мянга/ төгрөг байна.” гэх ослын улмаас учирсан хохирлыг үнэлсэн тухай 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 130-131/,
-“...Жолооч Т.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1дүгээр бүлгийн 1.5-т: “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.3б-д: “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 9 дүгээр бүлгийн 9.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн дүрмийн 9.2-т: “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж дүгнэлт гаргаж байна.” гэх 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 139/,
-Амь хохирогч Д.С нас барсны гэрчилгээний хуулбар /хэргийн 171/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Иймд шүүгдэгч Т.Э автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Т.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хохирогч Д.Л нь мөрдөн байцаалтын шатанд: “...Е.Д 8 хүүхдийг төлөөлж том хүүгийн хувьд шүүгдэгч Т.Э нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэдгээ илэрхийлж байна. Шүүгдэгч Т.Э хөнгөн ял оногдуулж, түргэн шуурхай шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсэж байна.” гэх хүсэлт /хэргийн 36/ ирүүлсэн, иргэний нэхэмжлэгч Т.Ө нь мөрдөн байцаалтын шатанд: “...улсын дугаартай Toyota Land cruiser-100 маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч миний ах Т.Э худалдаж авсан машин учир уг машинд учирсан 780.000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 43/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Т.Э гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Төмөр толгой” гэх газарт сайжруулсан шороон зам дээр Т.Ө өмчлөлийн улсын дугаартай “Тоуоtа Land Cruiser 100” маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д: “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2 дугаар бүлгийн 2.3.б-д: “жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9 дүгээр бүлгийн 9.1-т: “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-т: “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасан дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.С амь нас хохирч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Т.Э гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч Т.Э нь анх удаа гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар тэнссэн хугацаанд авто тээврийн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.Э тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 473312 дугаартай жолооны үнэмлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 00986685 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Т.Э буцаан олгохоор шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон.
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.Э автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Т.Э авто тээврийн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон хязгаарлалт тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Т.Э анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.Э оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 473312 дугаартай жолооны үнэмлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийлжүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын дугаартай автомашины 00986685 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Т.Э буцаан олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Т.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ