Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2014/0000/3 |
Дугаар | 221/МА2014/0453 |
Огноо | 2014-11-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2014/0453
2014 оны 11 сарын 27 өдөр Дугаар 453 Улаанбаатар хот
К.Т-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч К.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 414 дүгээр шийдвэртэй, К.Т-ны нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч П.Соёл- Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд
Нэхэмжлэгч К.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргад холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 27-Б дугаар тушаал, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б-19 дүгээр тушаалыг, хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Б түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: К.Т нь 2013 онд ажлын-2, зөвлөх үйлчилгээний-1 тендерт үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан ба тухайн албанд мэргэжилтнээр ажиллах хугацаандаа худалдан авах ажиллагаанд мэргэшсэн АЗ сертификаттай мэргэжилтний хувьд гаргаж болохгүй олон алдааг гаргасан. Тендерийн сонгон шалгаруулалтыг Үнэлгээний хорооны шийдвэрээр гаргадаг боловч Үнэлгээний хороонд томилогдсон гишүүдийг мэдлэг, мэдээллээр хангаж, бичиг баримтыг бүрдүүлж ажиллах үүрэгтэй. Мөн тайлан мэдээг хугацаанд нь гаргаж ирүүлээгүй гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 414 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 19.1,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б давж заалдах гомдолдоо: Үнэлгээний хорооны шийдвэр хууль ёсны алдаагүй гарахад үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын хүлээсэн үүрэг чухал нөлөөтэй. Энэ асуудлыг бид ярьж байгааг шүүх ойлгохгүй байна. Тодруулбал, МУ-ын Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар батлагдсан "Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам"-ын 3.5-д "Үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга нь энэ журамд заасны дагуу бусад гишүүдийн адил эрх, үүрэгтэй оролцох бөгөөд дараах нэмэлт чиг үүргийг тус тусдаа хариуцна" 3.7-д нарийн бичгийн дарга нь хуралдааныг зарлан мэдээлэх, зохион байгуулах, худалдан авах ажиллагаанд баримтлах хууль тогтоомжийн талаарх мэдээллээр баталгаажуулах, тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой бүх баримт материалыг хуулийн 49 дүгээр зүйлийн дагуу бүрдүүлж, хавтас хэрэг болгон архивд хадгалуулах үүрэгтэй гэж заасан.
Налайх дүүргийн худалдан авах ажиллагааны албаны даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б-27 дугаар тушаалд “Нарлаг гэр хорооллын инженерийн шугам сүлжээнд холбох зөвлөх үйлчилгээний тендерийн үнэлгээнд хариуцлагагүй хандаж, шаардлага хангаагүй компанийг шалгаруулсан, уг тендерийг
дахин зарлахдаа тендерийн баримт бичигт тендерт оролцогч компанийн тусгай зөвшөөрлийн заалтыг буруу зааж өгсний улмаас одоо болтол шалгарсан компанитай гэрээ байгуулаагүй” талаар дурдсан. Энэ талаар 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хуралдсан тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд Үнэлгээний хорооны гишүүн Доржпалам: "материалыг боловсруулахдаа үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга нар хангалтгүй ажилласан байна" гэж хэлэхэд К.Т: “тусгай зөвшөөрлийн журмуудын заалтыг судалж үзсэн, барилга барих хоолойны зураг төсөл хийх гээд 1.2.1 заалтыг сонгосон нь буруутсан байна" гэж алдаагаа хүлээн зөвшөөрсөн.
Гэтэл шүүх үүнийг зөрчил мөн болохыг хүлээн зөвшөөрч, харин уг зөрчлийг зөвхөн К.Т-д холбогдуулан ажлаас халах үндэслэл болгосон гэж буруутган шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна. Нөгөө талаар К.Т-ныг алдаа гаргаагүй болон энэ нь нотлогдоогүй гэж дүгнэх ямар ч үндэслэлгүй болохыг нотолж байна.
2013 оны 08 дугаар сарын 06-ны мөн 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлүүд К.Т өөрөө алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн ба байгууллагаас албан бичиг явуулахдаа К.Т-ныг буруутай болохыг онцлон шаардлагагүй буюу төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахаас бус түүний алдаа дутагдлын талаар бусдад зарлан мэдээлэх зохисгүй гэж үзэж, гүйцэтгэгч сонгох гэрээ байгуулах зөвлөмжид бичээгүй болно.
2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дүүргийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр тайлан мэдээг цаг тухайд нь гаргаагүй тухай зарлагдсан гэх зөрчлийн хувьд 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Налайх дүүргийн удирдах ажилтны зөвлөгөөний тэмдэглэлд К.Т-ны нэр дурдагдаагүй байх тул тэмдэглэлд дурдагдсан зөрчлийг хэнд холбогдох ямар зөрчил болохыг тогтоолгүй нэг өдрийн дараа К.Т-ныг ажлаас халах үндэслэл болгон шийдвэрлэсэн нь хууль бус байна гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь тус албаны даргын 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар тушаалаар Сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн, нярвын ажилд К.Т томилогдон ажиллаж байсан талаар нотлох баримтууд байгаа бөгөөд хариуцах субъект мөн тул К.Т-ны нэр дурдагдаагүй" гэж хариуцлагаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй.
К.Т-ны гаргасан алдаа зөрчил нь бүгд нотлогдсон бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар 1 жилийн дотор давтан зөрчил гаргасан учраас Налайх дүүргийн худалдан авах ажиллагааны албаны даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б-27 дугаар тушаал хуулийн үндэслэлтэй тул Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17- ны өдрийн 414 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч К.Т нь Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргад холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 27-Б дугаар тушаал, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б-19 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, маргааны үндэслэл тус бүрд дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй байна. Тухайлбал:
1. “Нарлаг гэр хорооллын инженерийн шугам сүлжээнд холбох зөвлөх үйлчилгээний тендерт хариуцлагагүй хандсан, уг тендерийг дахин зарлахдаа тендерийн баримт бичигт оролцогч компанийн тусгай зөвшөөрлийн заалтыг буруу зааж өгсний улмаас одоо болтол шалгарсан компанитай гэрээ байгуулж чадаагүй” гэх зөрчлийн тухайд:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д захиргааны хэргийн шүүх нь маргааны үндэслэл, талуудын тайлбарт тулгуурлан нотлох баримт цуглуулах үүрэгтэй.
Нарлаг гэр хорооллын тендерт нэхэмжлэгч нь Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын хувьд ямар үйл ажиллагаа явуулах ёстой байсан, үүргээ хэрхэн хангалтгүй биелүүлсэн, энэ нь тендерийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн, ямар үр дагавар учруулсан, нэхэмжлэгчийн буруу байгаа эсэх талаарх нотлох баримтыг шүүх цуглуулаагүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д Үнэлгээний хорооны гишүүдийн чиг үүргийг, Монгол Улсын Сангийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 28- ны өдрийн 301 дүгээр тушаалаар баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журмын 3 дугаар зүйлийн 3.5, 3.7-д Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын гүйцэтгэх чиг үүргийг тус тус заажээ.
Хариуцагчаас “нэхэмжлэгчийг Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын чиг үүргээ биелүүлээгүй, холбогдох мэдээллээр гишүүдийг хангаагүй, танилцуулга, судалгаа дутуу хийсэн” гэж маргасан байхад шүүх “нэхэмжлэгчийг буруутгаж байгаа шийдвэр нь Үнэлгээний хорооны хамтын шийдвэр” гэсэн дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх талуудын маргааны үндэслэлийг буруу тодорхойлж, маргаж буй асуудалд дүгнэлт хийгээгүй байна.
Нэхэмжлэгчээс “уг тендерт нарийн бичгийн даргаар өмнө нь Д.Баатархүү ажиллаж байсан. Намайг 09 дүгээр сарын 04-ны өдрийн Засаг даргын тушаалаар энэ тендерт томилсон бөгөөд тендер 09 дүгээр сарын 06-ны өдөр зарлагдсан тул 2 хоногийн хугацаанд бэлтгэж амжаагүй” гэж маргажээ. Үүнтэй холбогдох баримтыг цуглуулж, хэрэгт хамааралтай эсэх эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.
Мөн “компанийн тусгай зөвшөөрлийн заалтыг буруу зааж өгсөн” гэх тухайд тендерийн материалд тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар шаардлага тавигдсан, үүнийг хэрхэн буруу боловсруулсан, үүнд нэхэмжлэгчийн буруу байгаа эсэх энэ нь Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын чиг үүрэгт хэрхэн хамаарах нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг цуглуулаагүй байна.
Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Техникийн тодорхойлолтод “Орон сууцны 29, 58 айлын угсармал орон сууцны барилгын гадна ханын дулаалга” гэж тусгагджээ.
Хариуцагчаас “59 айлын 4 байр, 29 айлын 2 байр гэж тодорхой тусгаж өгөөгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгажээ. Эндээс шүүх энэ үйл баримттай холбогдох нотлох баримт болох тендерийн баримт бичиг болон тендерт баталгаат хугацааг яаж заасан ямар алдаатай байсан, үүнд нэхэмжлэгчийн буруу байгаа эсэх, нэхэмжлэгчийн ажил үүрэгтэй хэрхэн уялдсан зэргийг шалган тогтоох шаардлагатай ба үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Хариуцагчаас “нэхэмжлэгчийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж буруутгахдаа “мэдээ тайланг цаг хугацаанд гаргадаггүй” гэжээ. Гэтэл анхан шатны
шүүх энэ талаар нотлох баримт цуглуулаагүй, тухайлбал ямар тайлан мэдээг хэзээ гаргах, хэд хоногоор хугацаа хэтрүүлсэн тухай холбогдох баримтыг цуглуулаагүй байна.
Анхан шатны шүүх “уг зөрчилд 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажлаас халах шийтгэл ногдуулж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан хугацааг хэтрүүлсэн” гэж дүгнэжээ. Гэтэл шүүх аль зөрчилд холбогдуулан хөөн хэлэлцэх хугацааг тооцсон, бусад зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байна. Иймээс, нэхэмжлэгч дээрх зөрчлүүдийг хэзээ гаргасан, захиргааны байгууллага хэзээ илрүүлсэн талаар нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт хийх нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.