Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Болормаа,

улсын яллагч Д.Ширэндэв,

хохирогч Б.Энхлхагвын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ,

шүүгдэгч З.Хатанболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:        

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамъян овогт Зоригтбаатарын Хатанболдод холбогдох эрүүгийн 2016 2501 1529 дүгээр хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч 2016 оны  09 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, зочид буудал, зоогийн газрын ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 хороолол, 16 байр, 23 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Жамъян овогт Зоригтбаатарын Хатанболд, /РД:УЗ95042931/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч З.Хатанболд нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар хорооллын 16 дугаар байрны хойд талд хохирогч Б.Энхлхагвын хууль бус буруутай үйл ажиллагааны улмаас түүний нүүрэн тус газар цохиж, мөргөн зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Хатанболд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч З.Хатанболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Сааданд манай тэр хавийн зүс таних залуучууд болох Өгөдэй, Баяраа, Отгоо нар зогсож байсан. Энхлхагва гэх залуу тэнд байсан Энхбүрэн гэх залууг “ална пизда минь, чи амжих уу” гэх зэргээр хэл амаар дайраад Энхбүрэн нь хойшоо ухарч байснаа зугтаачихсан юм. Би ахыг хүлээгээд саадан дээр суугаад тамхи татаж байтал Энхлхагва ирээд надад хандан “хоёулаа үзэх үү” гэхээр нь би “яах юм бэ” гэтэл үгийн зөрүүгүй шууд миний нүүр рүү тохойгоороо цохисон тэгэхээр нь би босоод Энхлхагвын нүүр рүү нь гараараа цохиод, толгойгоороо нүүр рүү нь мөргөсөн. Энхлхагва надад мөргүүлчихээд хойшоо унахаар нь би мөр рүү нь өшиглөсөн. Тэгэхэд Энхлхагва ухаан алдаад сэргэхгүй хоёроос гурван минут болсон. Босч ирээд “хэн намайг цохисон бэ” гээд асуугаад Хатантөмөр ах бид хоёрыг “ална шүү пизда минь” гээд байсан. Хатантөмөр ах уг зодоонд ямар ч хамаагүй...” гэх мэдүүлэг. /хх 25-31 дугаар хуудас/,

Хохирогч Б.Энхлхагвын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай ахын эхнэр Ууганбаяр жижиг Хатанаа гэгчтэй нэр холбогдсон яриа гарч байсан юм. Тэгээд би жижиг Хатанаатай тэр асуудлаар яриад “чи намайг зодох гэж ирсэн юм уу, зүгээр яв” гээд жижиг Хатанааг сууж байхад нь түлхтэл босч ирснээ миний нүүр рүү цохих шиг болоход би хойшоо ухаан балартаж унасан. Намайг унаж байхад цаад талаас том Хатанаа нь гүйж ирж байсан. Миний нүүр рүү ах дүү Хатанаа хоёрын аль нь өшиглөснийг мэдэхгүй, ямар ч байсан нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Би ухаан ороод юм ярих гэхэд тагнай сонин болоод ярьж чадахгүй байсан. Миний хувьд согтуу байсан бөгөөд болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Хатанболд намайг өөрийг нь түлхэхэд л уурлаад цохисон байх гэж бодож байна. Баяр-Эрдэнэ намайг зодуулах үед цаана утсаар ярьж байсан, болсон явдлыг хараагүй гэсэн. Эмчилгээний зардал 2 сая төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг. /хх 11-14 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хатанзориг, Хатанболд ах хоёр, Энхлагва ах, Отгоо ах, бас танихгүй ганц хоёр ах нар зогсож байсан. Энхлхагва, Отгоо ах нар согтуу байсан. Хатанзориг, Хатанболд ах эрүүл байсан. Тэд нар хоорондоо маргалдаад Энхлхагва ах Хатанболд ахын нүүр рүү нь цохитол Хатанболд ах зөрүүлээд цохиод нүүр рүү нь мөргөөд Энхлхагва ахыг унагаачихсан. Гэхдээ эхэлж мөргөөд цохисон уу цохиод дараа нь мөргөсөн үү гэдгийг мэдэхгүй байна. Энхлхагва ах босохгүй хэвтээд байхаар нь Тэмүүлэн бид хоёр ПС рүү явчихсан. ПС-д сул компьютер байхгүй болохоор нь буцаад явж байхад Энхлхагва ахын амнаас нь цус гарчихсан сууж байсан. Хатанзориг ах зодоонд ороогүй зүгээр зогсож байсан...” гэх мэдүүлэг. /хх 16 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Н.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Энхлхагва ах, Хатанболд ах, Хатанзориг, Энхлхагва ахын хоёр найз зэрэг хүмүүс юм яриад зогсож байснаа Энхлхагва ах Хатанболд ахыг заамдаж аваад цохисон. Тэгтэл Хатанболд ах зөрүүлээд нэг удаа нүүр рүү нь цохиод мөргөөд унагачихсан. Тэгэхээр нь Энхбаяр бид хоёр ПС тоглоомын газар ортол байхгүй байхаар нь буцаад нөгөө хэдийг харъя гээд очиход Энхлхагва ах доошоо хараад найзуудтайгаа хамт сууж байсан. Бид хоёр яваад өгсөн. Хатанзориг ах зодоонд ороогүй зүгээр хажууд нь зогсож байсан...” гэх мэдүүлэг. /хх 17 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн ¹5492 дүгнэлтэд:

1. Б.Энхлхагвын биед хоншоор ясны хөндийн өмнөд хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал муруйлт, доод уруулын няцарсан шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энэ нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 20 дугаар хуудас/,

Шинжээч эмч А.Амгаланболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “…Б.Энхлхагвын биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Нүүр рүү цохих, өшиглөх, мөргөх алинд нь ч үүсэх боломжтой…” гэх мэдүүлэг. /хх 21 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Энхлхагвын өвчний түүх /хх 58-72 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 33 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 32 дугаар хуудас/, шүүгдэгч З.Хатанболдын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 37-46 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч З.Хатанболд нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар хорооллын 16 дугаар байрны хойд талд хохирогч Б.Энхлхагвын хууль бус буруутай үйл ажиллагааны улмаас түүний нүүрэн тус газар цохиж, мөргөн зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч З.Хатанболдод прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч З.Хатанболдод ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч З.Хатанболд нь хохирогч Б.Энхлхагвад 3.232.000 төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.