Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2017/02665

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 24 өдөр

     Дугаар 184/ШШ2017/02665

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

 

Нэхэмжлэгч: ....... тоот хаягт оршин суух, .... овогт ...-ийн М........../РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ....... тоот хаягт оршин суух, .... овогт ...-ийн М........../РД:......../-д холбогдох

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 889.188 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

.................. хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д” ХХК нь 2015 оны 7 сараас 2015 оны 10 сарыг дуустал Нийгмийн даатгалын шимтгэл төлөлгүй 592.792 төгрөгийн өр үүсгээд байна. “Д” ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудтай холбогдож нийгмийн даатгалын шимтгэлээ төлж барагдуулах талаар удаа дараа шаардаж байсан боловч одоог болтол төлөлгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, нийгмийн даатгалын шимтгэл төлөх журамын 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4 дэх зүйлд заасан  “ажил олгогч даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг”-ийг тус тус зөрчиж байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл 20.1.2 дахь заалтад зааснаар “дутуу төлсөн буюу хугацаандаа төлөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна гэж заасны дагуу шимтгэл төлөөгүй хугацаанд 296.396 төгрөгийн алданги ногдуулаад байна. Шимтгэл алдангийн нийт дүн 889.188 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                      

 

ҮНДЭСЛЭХ нь:

.................. хэлтэс нь “Д” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөр болон алдангид нийт 889.188 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага

гаргажээ.

 

Хариуцагч “Д” ХХК, түүний төлөөлөгч А.А 2017 оны 10 сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардан авчээ. Тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн тухай мэдээлэл тэмдэглэгдээгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “хуулийн этгээдийн улсын бүртгэлийн төрөлийг заасан ба хуулийн 5.4.12-т “хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, албан тушаал, иргэний үнэмлэх, бичиг баримт болон татвар төлөгчийн бүртгэлийн дугаарыг мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т зааснаар ...хуулийн этгээд өөрөө ...улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” байна. “Д” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул тус компанийн үүсгэн байгуулагч А.А-г хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “хариуцагч...14 хоногийн дотор ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох”-оор тус тус зохицуулжээ.

 

“Д” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбараа шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжилж буй алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан талуудын гэрээгээр харилцан тохиролцдог хариуцлагын хэлбэр биш, шимтгэл төлөгч хуулийн этгээдэд хуулиар ногдуулж буй хариуцлага тул уг алдангийг шүүх багасгах, мөн алданги төлөх үүргээс бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч “Д” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэл болон алданги төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч .................. хэлтэс нь энэ үндэслэлээр шаардлага гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгч .................. хэлтэс нь нийт хуримтлагдсан өр төлбөр болох 2015 оны 7 сараас 2015 оны 10 сарыг дуустал 592.792 төгрөгөөс алданги тооцсон, алдангийг төлөх ёстой төлбөрийн 50 хувиар хязгаарлаж 296.396 төгрөг, нийт 889.188 төгрөг нэхэмжилсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан “Д” ХХК-иас 889.188 төгрөг гаргуулан .................. хэлтэст олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч “Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 25.890 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.УРАНЗУЛ