Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 574

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би С.Бурмаагийн нэхэмжлэлтэй Л.Лхагвадоржид холбогдох “3.000.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:    

 

           Нэхэмжлэгч С.Бурмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

             ... 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 82-59 УНН дугаартай машиныг /Лхагвадоржийн эзэмшлийн/ өөрийн 5000 төгрөгөөр тавиулсан юм. Уг машинаа авахгүй байсаар 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Шүүхийн шийдвэрээр Төрийн банк авсан юм. Уг машины грашын төлбөр 3.000.000 төгрөгийг /20х150.000/ Лхагвадоржоос гаргуулж өгнө үү! гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Бурмаа, хариуцагч Л.Лхагвадорж нар нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

              ... Нэхэмжлэгч: С.Бурмаагийн нэхэмжлэлтэй Л.Лхагвадоржид холбогдох 3.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрэн тохиролцож байна.

           Л.Лхагвадоржоос сард 300.000 төгрөгөөр 5 сарын хугацаанд 1.500.000 төгрөгийг өгөхөөр тохиролцов.

          2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 300.000 төгрөг

          2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 300.000 төгрөг

          2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 300.000 төгрөг

          2017 оны 02 дугаар сарын 20-нд 300.000 төгрөг

          2017 оны 03 дугаар сарын 20-нд 300.000 төгрөгийг өгөхөөр тохиролцов.

           Миний бие С.Бурмаа би 3.000.000 төгрөгнөөс 1.500.000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагчаас 1.500.000 төгрөг гаргуулахаар тохиролцов. Энэ мөнгийг С.Бурмаа миний ХААН банкны 5675252364 тоот дансанд сар бүрийн 20-ны өдөр хийхээр тохиролцов.

          Хариуцагч: Миний бие нэхэмжлэгч С.Бурмаатай эвлэрч сар болгоны 20-ны өдөр 300.000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцов. Нийт 1.500.000 төгрөгийг 5 сарын дотор төлөхөөр эвлэрэн тохиролцож байна гэжээ.

 

                                                  Эвлэрлийн гэрээ байгуулсан:

       

         Нэхэмжлэгч: С.Бурмаа                                        Хариуцагч: Л.Лхагвадорж гэжээ.

 

                                                              

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч С.Бурмаа нь хариуцагч Л.Лхагвадоржоос 3.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж  нэхэмжлэлийн шаардлага болох 3.000.000 төгрөгнөөс нэхэмжлэгч 1.500.000 төгрөгнөөс сайн дураараа татгалзаж, үлдэх 1.500.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулинд харшлаагүй, гуравдагч этгээдийн хууулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг  хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 62.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 1.500.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 38.950 төгрөгний тал хувь болох 19.475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 19.475 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Бурмаад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Бурмаа болон хариуцагч Л.Лхагвадорж нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.500.000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 62.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 1.500.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 38.950 төгрөгний тал хувь 19.475 төгрөгийг хариуцагч Л.Лхагвадоржоос, үлдэх 19.475 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Бурмаад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

                           

 

 

       ШҮҮГЧ                           Б.МӨНХЗУЛ