| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2020/00053/Э |
| Дугаар | 154/2020/00053 |
| Огноо | 2020-08-05 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 154/2020/00053
|
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
|
| Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Аптантуяа Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Алтанцэцэг Шүүгдэгч Д.Булганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Д.Булганбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3- т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2037000000068 дугаартай |
|
| хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. 1.Шүүгдэгч: Монгол улсын харъяат, эрэгтэй, 1982 оны 09 сарын 11-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 38 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6 /эхнэр хүүхдүүдийн хамт/ Ховд аймгийн Булган сумын Апагтолгой багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай бие эрүүл, ухаан бүрэн ПБ 82091195 дугаарын регистртэй Хасгууд овогт Доржийн Булганбаатар нь 2020 оны 6 дугаар сард Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт орших Ендэртийн “Чахарын салаа” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгаас тусгай зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байгаль экологид 851.164 төгрөгний хохирол учуурлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ ТОДОРХОЙЛОХ нь: |
|
| Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судаллаа. Үүнд: Шүүгдэгч Д.Булганбаатарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ...2020 оны 6 сард би гэрийнхээ ойролцоо модноос унасан модыг тайрч аваад гэрийнхээ гадна амбаар барьсан. Ойгоос 6 ш мод л авсан. Бусад мод нь хуучин байшингаасаа авч хийсэн. Ойн байцаагч нь ирж үзээд хараад явсан. Хохиролыг би төлж барагдуулна. 851.164 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэх мөнгийг |
|
|
төлж өгнө. Миний буруу. Чахарын салаа гэх газар нь тусгай хамгаалалттай газар нутаг гэдгийг би мэдээгүй сүүлд мэдсэн. Манайх жил бүхэн тэнд гарч малаа маллан зусланд гардаг юм гэх мэдүүлэг
Өмгөөлөгч Б.Хосбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Д.Булганбаатар нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн амбаар барьсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэг гарах нөхцөл шалтгаан нь ард иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг. Олон жил тухайн газар нутагт зусланд гарч өвөлжиж хаваржиж байсан учир 2019 онд тусгай хамгаалалттай газар нутаг болсныг мэдээгүй байна.Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа учир хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэв.
Хохирогч А.Мөнхбаатарын...Энэ хэргийг ойлголоо. Шинжээчийн дүгнэлтээр гарсан 851.164.24 төгрөгний хохиролыг хуульд зааснаар 3 дахин нэмэгдүүлж төлүүлэх хүсэлттэй байна. Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасны дагуу төлүүлдэг юм. Хохирол төлчихвөл надад санал хүсэлт гомдол алга байна гэх мэдүүлэг
Эд зүйлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл
Иргэн Д.Булганбаатарын барьсан гэх амбаар, мод тайрсан гэх газрын зураг харуулсан 8 ширхэг гэрэл зураг
Гэрч А.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлсэн...манай Мөнххайрхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын газрын хязгаарлалтын бүс болон Ендэртийн чахарын салаа гэх газраас иргэн Д.Булганбаатар нь зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн амбаар барьсан асуудал 2020 оны 06 сард гарсан байна лээ.Энэ газар нь 2019 оны 05 сарын 02-ны өдрийн 41 дугаартай тогтоолоор улсын тусгай хамгаалтанд авсан газар байгаа юм гэх мэдүүлэг
2020 оны 07 сарын 31-ны өдрийн 21 дугаартай эд хөрөнгө битүүмжпэх тухай прокурорын тогтоол /851.164 төгрөгний хохирол учруулсан гэх хэрэгт хохиролыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгуулах зорилгоор Д.Булганбаатарын эзэмшлийн 1 тооны адуу, 4 тооны тугалтай үхрийг битүүмжилсэн/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл
2020 оны 07 сарын 18-ны өдрийн ... Тайрагдсан мод нь хар мод буюу Шинэс 50- 60 орчим настай моднууд, нийт 6 ш мод буюу хэрэглээ 2.1337м3 түлээ, 0.391 м3 мод нийтдээ 2.5247 м3 мод тайрагджээ. /түлээ нь модны үзүүр хэсэг орно. Дээрх модод нь /түлээ/ нойтон болно.
Эдгээр модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 783.494.64+111.669.60=851.164.24 төгрөг болж байна. 2019 онд байгалийн гамшигт үзэгдэл болох шуурганд унасан. Иргэн Д.Булганбаатар нь 2019 онд унасан модыг
тайрч 2020 оны 6 дугаар сард амбаар барьсан гэж хэлсний дагуу энэ хэрэг нь 2019 оны 6 сард гарсан учир хуучин үнэлгээ болох БОАЖСайдын 2009 оны 394 дугаар тушаалаар экологи эдийн засгийн үнэлгээгээр бодов. Шинэ үнэлгээ нь 2020 оны 04 сарын 06-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа болно гэх шинжээчийн дүгнэлт
2020 оны 07 сарын 30-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол, эд зүйлийн үнэлгээ тогтоосон хавсралт,
2019 оны 05 сарын 02-ны өдрийн 41 дугаартай дархан цаазат газар болгосон тухай Их хурлын тогтоол,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Д.Булганбаатар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлж байх тул улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Булганбаатарын гэм буруугийн үйлдэл нь мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Булганбаатар нь уулнаас модыг өөрийнхөө мориор чирч буулгасан гэж мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт морийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэдгийг нотолж ирүүлээгүй байх тул прокурорын 2020 оны 07 сарын 31-ны өдрийн 21 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд дурьдсан ...Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэр Ендэртийн Чахарын салаа гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгаас тусгай зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байгаль экологид 851.164 төгрөгний хохирол учруулсан гэх хэрэгт хохиролыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор Д.Булганбаатарын эзэмшлийн 1 тооны адуу, 4 тооны тугалтай үхрийг битүүмжпэхээр шийдвэрлэсэн байх тул тухайн гэмт хэргийг үйлдэхдээ 4 настай морь ашигласан нь тогтоогдохгүй байна. Мөн шүүгдэгч Д.Булганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3- дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллах дүгнэлт, яллах дүгнэлтийн хавсралтад дурдсанаар тухайн морийг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлүүлэхээр битүүмжилсэн нь нотлогдож байх тул хохиролыг нөхөн төлүүлэхээр 1 тооны морь битүүмжилсэн гэж үзнэ. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 4 настай моринд үзлэг хийгээгүй, морь нь хаана байгаа талаар тэмдэглэл үйлдэгдээгүй, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлд 5 настай эр морь, эд зүйлийн үнэлгээнд 4 настай жижигхэн биетэй, номхон адуу гэж тэмдэглэснээс дүгнэхэд шүүх хуралдаанд улсын яллагчийн гэмт хэрэг үйлдэхдээ морь ашигласан гэж үзэж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Эд зүйлийн үнэлгээ гаргасан шинжээч нь үнэлгээг хэдэн сарын хэдний байдлаар тухайн морь, тугалтай үхрийг үнэлсэн нь ойлгомжгүй, үнэлгээ гаргуулах тогтоолын хавсралт гэж бичигдсэнээс харахад 2020 оны 07 сарын 30-ны өдрийн байдлаар үнэлсэн гэж үзэхээр байх тул эд зүйлийн үнэлгээг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болно. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т зааснаар сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргахыг хориглоно гэж заасан байхад морины үнэлгээг морийг харахгүйгээр шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн гаргасан гэж үзэхээр байна.
Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар ойн санд учирсан хохиролыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоос 851.164.24 төгрөгний хохирол төлөгдсөнийг дурьдаж үлдэх 1.701.477 төгрөгийг шүүгдэгч Д.Булганбаатараас гаргуулж Мөнххайрхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд олгох үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь бодит хохиролоос тодорхой хэсгийг төлж барагдуулсан цаашид хохиролыг төлөхөө илэрхийлж байх тул хохиролыг нөхөн төлүүлэхээр битүүмжилсэн 1 тооны адуу, 4 тооны тугалтай үхэр битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх саналтай ирүүлсэн хэргийн хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2,36.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэг, 36.6,36.7,36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хасгууд овогт Доржийн Булганбаатарыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3-д зааснаар Д.Булганбаатарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд 186.1-д зааснаар үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанд даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид тайлбарласугай.
б.Шүүгдэгч Д.Булганбаатараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.701.477 төгрөг гаргуулж Мөнххайрхан байгалийн цогцолборт газрын захиргаанд олгосугай.