Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 545

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх  хуралдаанаар:

 

          Нэхэмжлэгч “*******” банк ХХК /Сэлэнгэ салбар/-ийн нэхэмжлэлтэй:

 

           Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум дугаар баг, Салхит дүгээр хэсэг, тоотод оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ******* ******* овогт ******* *******/ регистрийн дугаар: *******/

 

           Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сум дугаар баг, Салхит дүгээр хэсэг, тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* овогт ******* нарт холбогдох /регистрийн дугаар: /,

 

             “70.1285 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах“  тухай иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эрдэнэбилэг, хариуцагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч: “*******” банк ХХК-ийн /Сэлэнгэ салбар/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 110001916 тоот зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийн зээлийг 2 сарын хугацаатай 65 хоногт 27.6 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.

Зээлийн барьцаанд Сэлэнгэ аймаг, ******* сум дугаар баг, дүгээр хэсэг тоотод байрлах, дугаартай 8 м.кв талбайтай хувийн сууц, Сэлэнгэ аймаг, ******* сум дугаар баг, дүгээр хэсэг тоотод байрлах дугаартай м.кв талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт тус тус тавьсан.

Зээлдэгч банктай байгуулсан 110001916 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн бусад үүрэг хариуцлагаа зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа болно. Банкны зүгээс зээлийн төлбөрийг төлөх талаар зээлдэгчид удаа дараа сануулж, шаардаж байсан боловч зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөлгүй өнөөдрийн байдлаар 150 хоног хугацаа хэтэрч, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээлдэгчтэй байгуулсан 110001916 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 667.590.85 төгрөг, хүү 6.661 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7891 төгрөг нийт 70.12.85 төгрөг төлөхөөр болсон байна.

            Иймд зээлдэгчтэй байгуулсан 110001916 тоот зээлийн гэрээний гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тул зээлийн нийт төлбөр болон 70.12.85 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах”, барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.. дахь хэсэгт заасан “Зээлийн нийт төлбөр, банкинд учирсан хохирол, холбогдох зардлыг бусад эд хөрөнгөөрөө бүрэн хариуцах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу зээлдэгчийн өмчлөлийн эд хөрөнгөөр зээлийн үүргийг гүйцэтгүүлж өгнө үү! гэжээ. 

Хариуцагч Б.*******, Х. нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           ... Бид хоёр 70.12.85 төгрөг төлөхөөс 270.000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдэгдэл 70.12.85 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Гэхдээ барьцаа хөрөнгө болох хашаа байшингаар үүргийн гүйцэтгэлийг гаргуулах хүсэлгүй байна! гэжээ.

        Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч: “*******” банк ХХК-ийн /Сэлэнгэ салбар/ нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******, Х. нарт холбогдох 70.1285 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

            Учир нь: Хариуцагч Б.*******, Х. нар нь 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “*******” банк ХХК /Сэлэнгэ салбар/-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийн зээлийг 2 сарын хугацаатай 65 хоногт 27.6 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлэн 110001916 тоот зээлийн гэрээг байгуулан, мөн өдөр дээрх зээлийн гэрээний үүргийн барьцаа болгож зээлийн барьцаанд Сэлэнгэ аймаг, ******* сум дугаар баг, дүгээр хэсэг тоотод байрлах, дугаартай 8 м.кв талбайтай хувийн сууц, Сэлэнгэ аймаг, ******* сум дугаар баг, дүгээр хэсэг тоотод байрлах дугаартай м.кв талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын газрын хамт тус тус барьцаалж баталгаат ипотекийн гэрээг байгуулсан байна.

           Зохигчдын хооронд Иргэний хуулийн 51 дүгээр зүйлд заасан банк болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болох нь дээрх зээлийн болон ипотекийн гэрээгээр тогтоогдож байна. Талууд энэхүү гэрээг Иргэний хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт зааснаар бичгээр үйлдэж нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд зохигчид энэ талаар маргаангүй байна.

           Дээрх барьцаат зээлийн гэрээг зохигчид байгуулахдаа Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэхь хэсэгт зааснаар ипотекийн эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасны дагуу бүртгүүлсэн байна.

Мөн дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж ирүүлсэн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 110001916 тоот барьцаат зээлийн гэрээ, ипотекийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргээр нотлогдож байх ба эдгээр гэрээнүүд нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна гэж шүүх дүгнэлээ.

           Хариуцагч Б.*******, Х. нар нь 110001916 тоот гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд  хариуцагч зээлийн гэрээний үүргийг зөрчсөн эсэх асуудалд хариуцагч маргаагүй байна.

          Иймд хариуцагч Б.*******, Х. нараас үндсэн зээл 667.59085 төгрөг, хүү 6.661 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.891 төгрөг нийт 70.12.85 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэгч байгууллага Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэхь хэсэгт зааснаар  шаардах  эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 270.000 төгрөг төлөгдсөнийг хасч тооцож, үлдэх 70.1285 төгрөгийг хариуцагч Б.*******, Х. нараас гаргуулж, ******* банк ХХК-ийн Сэлэнгэ салбарт олгох нь зүйтэй.

           Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэхь хэсэгт тус тус зааснаар зээлдэгч Б.*******, Х. нар нь зээл, зээлийн хүү 6.528.999,1 төгрөгийг төлөөгүй нөхцөлд “*******” банк ХХК-ийн Сэлэнгэ салбар нь 110001916 тоот  барьцаат зээлийн гэрээ болон ипотекийн гэрээний  барьцааны зүйл болох Б.*******, Х. нарын өмчлөлийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад  эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэгдэж Г-000101 үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар баг дүгээр хэсэг тоотод байрлах дугаартай м.кв талбай гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар борлуулах үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах эрхтэй байх тул үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

           Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн дугаар зүйлийн .1 дэхь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилох нь зүйтэй.

           Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  57 дугаар зүйлийн  57.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэгт  зааснаар  нэхэмжлэлийн шаардлага бүрэн хэмжээгээр хангагдсан тул нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22.1 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, Х. нараас 22.1 төгрөг гаргуулан “*******” банк ХХК-ийн Сэлэнгэ салбарт олгохоор тогтов.

            Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 ,118 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Иргэний  хуулийн  51 дүгээр зүйлийн 51.1, 52 дугаар зүйлийн 52.2, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэгт зааснаар  Б.*******, Х. нараас 70.1285 төгрөг гаргуулж “*******” банк ХХК-ийн Сэлэнгэ салбарт олгосугай.  

2. Иргэний хуулийн 17 дүгээр зүйлийн 17.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсэгт зааснаар эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн Б.*******, Х. нарын өмчлөлийн Б.*******, Х. нарын өмчлөлийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад  эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэгдэж Г-000101 үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар баг дүгээр хэсэг тоотод байрлах дугаартай м.кв талбай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс 70.1285  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг мэдэгдсүгэй.

. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн дугаар зүйлийн .1 дэхь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.

. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн   57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 22.1 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, Х. нараас 22.1 төгрөг гаргуулан “*******” банк ХХК-ийн Сэлэнгэ салбарт олгосугай.

5. Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.2 дахь зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй  болохыг  дурьдсугай.

6. Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн 119 дугаар зүйлийн  119. дэх хэсэгт зааснаар шүүх  хуралдаанд  оролцсон  зохигч  энэ  хуулийн 119. дахь хэсэгт заасан хугацаа  өнгөрснөөс  хойш 1  хоногийн  дотор   шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119. дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан  өдрөөс  хойш 1 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах  шүүхэд гомдол  гаргах  эрхтэй болохыг дурьдсугай.

 

                 

 

                        

                              

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХЗУЛ