| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2017/0280/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/003 |
| Огноо | 2017-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Сайннямбуу
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Хохирогч *******оо,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 1714000000182 тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* /*******/
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах Хаан банкны гадаа *******оог зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр / ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
2017 оны 11 дүгээр сары 28-ны өдөр би Хаанбанкинд гүйлгээ хийх гээд 15 цаг 20 минутад орсон. Тэгэхэд *******оо нь гүйлгээ хийгээд сууж байсан. Тэгээд би цаана нь сул байсан теллер дээр гүйлгээ хийгээд сууж байхад *******оо над руу хараад “ Энэ 2 ******* гэдэг мангар өөрийгөө ухаантай хүн гэж боддог хамгийн мангар хүн шдээ энэ манай сумаас заалах хэрэгтэй” гэж хэлсэн тэгэхээр нь би “чи согтуу байна, эрүүл болчихоод наад үгээ надтай ярь, одоо би чамтай юм яриад байх шаардлага байхгүй” гэж хэлсэн. *******оо миний хажууд ирээд “ер нь чамтай би интэрнетээр олон хэрэлдэж байсан, чамайг интэрнетээр олон доош нь хийсэн, одоо харин нүүр, нүүрээ харж байгаад хэрэлдсэн нь шудрага гэж бодож байна” гэхээр нь “би чамтай хэрэлдэх сонирхол алга” гэж хэлээд гүйлгээгээ хийж дуусаад Хаанбанкнаас түрүүлээд гараад явахад *******оо нь араас гарч ирээд миний куртикны зүүн талаас татаад “би чамтай хэрэлдэнэ гэж” хэлэхээр нь эргэж хараад зүүн талын шанаа хэсэг рүү нэг цохисон. Тэгээд миний баруун талын хөлнөөс бариад намайг унагах гэхээр нь би доош нь дараад хөлөө тавиулах гэж байгаад зүүн талынхаа өвдөгөөр санаандгүй *******оогийн дух хэсэгт өвдөглөсөн. Тэгээд миний хөлнөөс тавихгүй болохоор нь толгойг нь доош нь дараад байж байхад н.Цэцэгээ, н.Оюун гэдэг хоёр багш ирээд *******оог миний хөлснөөс тавиулахад *******оо нь тухайн хоёр багштай хэрэлдээд хоцорсон. Тэгээд би гэртээ очоод буцаад гэрээсээ гарахад *******оо нь дахиад манай гэрийн гадаа ирсэн байсан. Тэгээд “би чамтай зодолдох гэж ирлээ” гэхээр нь “чамтай би зодолдох шаардлагагүй” гэхэд *******оо нь намайг бариад авахаар нь цааш түлхчихээд гэр рүүгээ ороод гэрийнхээ хаалгыг цоожилсон. Тэгсэн чинь манай хаалгыг өшиглөөд цохиод “гараад ир чи” гээд олон удаа цохисон.. Тэгээд *******оог олон нийтийн цагдаа болон хэсгийн төлөөлөгч нар ирээд аваад явсан. Дараа нь би кантенартаа юм хийгээд байж чинь манай гэрт орж ирээд 70 гарсан манай хадам аавтай хэрэлдэж байхад н.Намнан багш аваад гараад явсан гэсэн. Тэгээд би орой нь гэрээсээ гараад буцаад орох гэж байхад *******оо нь манай гэрийн шатны хажууд куртикаа толгой дээгүүрээ нөмрөөд сууж байсан. Тэгэхээр нь би юу ч хэлэлгүй гэртээ ороод хаалгаа түгжээд унтсан гэв. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...*******оо нь гүйлгээ хийчихээд гарах гэж байгаад буцаж эргэж хараад өөрийгөө их мундаг гэж боддог, манай сумын мангар, явбал таарна гээд надаас хэрүүл нэхээд байхаар нь би *******оод чи наад архиа гарга, согтуу байна, эрүүл болчихоод ярь гэтэл би чамтай интернэтээр зөндөөн хэрэлдэж байсан, одоо хоёулаа нүүр нүүрээ харж байгаад хэрэлдэнэ гээд миний хажууд хүрээд ирэхээр нь би чамтай хэрэлдэж байх шаардлага байхгүй зайл гэхэд *******оо нь би чамтай хэрэлдэнэ би чамайг доош нь хийсэн одоо нүүр нүүрээ хараад хэрэлдэнэ гээд хэрэлдээд зогсоод байсан. Би Хаан банкнаас гүйлгээгээ хийчихээд түрүүлээд гараад явахад араас *******оо гарч ирээд миний куртикнээс татахаар нь би нэг удаа гараараа зүүн талын шанаа хэсэг рүү алгадахад *******оо хойшоо болсон би цаашаа алхаад явсан. Миний араас ирж миний хөлнөөс барьж аваад намайг унагаах гэхээр нь нөгөө өвдөгөөрөө нөгөө хөлөө салгах үед миний зүүн талын өвдөг *******оогийн баруун талын нүдний хэсэг дух хэсэгт өвдөглөсөн байсан. Тэгээд би хөлөө салгах гэтэл хөлнөөс зуурчихаад тавихгүй доошоо хараад хэвтээд байхаар нь шилэн хүзүүнээс нь барьж аваад доош нь дарахад *******оо миний хөлийг барьчихаад тавихгүй байна гэхэд Оюун, Цэцгээ нар нь тавь гэсээр байгаад миний хөлийг тавиулахаар нь би машиндаа суугаад гэрлүүгээ явсан. Би нэг удаа алгадасан, мөн миний хөлнөөс барьж аваад унагах гээд байхаар нь зүүн талын өвдөгөөрөө баруун талын нүдийн хэсэгт 1 удаа өвдөглөхөд хамраас нь цус гаргасан ... гэх мэдүүлэг / хх-ийн 32-33/
Хохирогч *******оогийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн *******ын ярьсан зүйлүүд бүгд үнэн. *******ын гэрийн гадаа байхад миний цээж болон эрүү хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд *******ыг гэртээ орохоор нь гэрийнх нь хаалгыг өшиглөж цохисон. хаалгаа онгойлгохгүй болохоор нь гэр рүүгээ явсан. Гэр рүү явах үед надаас маш их цус гарсан учраас энэ явдлаас хойш хэд хоног гэртээ байнга хэвтэрийн байдалтай байсан гэв.
Хохирогч *******оогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Өлзийт сумын Хаан банк дотор орж банкнаас 20000 төгрөг аваад зогсож байхад ******* Хаан банкны дотор байж байсан. Би эхлээд хэрүүл өдөж байгаад хэрэлдэж Хаан банкнаас *******ын хамт гараад *******ын гэрийн хавьд намайг зодож биед гэмтэл учруулсан. Би тухайн үед нилээн архи уусан байсан учир миний биеийн аль хэсэгт хэдэн удаа цохиж авсныг санахгүй байна. Миний биед баруун зүүн талын нүд хавдаж толгой хавдсан эрүү хөндүүртэй, мөн зүүн хавирга өвдөж байна. Намайг согтуугаар далимдуулж зодсон байгаад нь гомдолтой байна. Миний бие эрүүл мэндийн байдал муу байгаа тул эмчилгээний мөнгө нэхэмжилж байна… гэх мэдүүлэг /хх-ийн 15- 16 хуудас/
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...хохирогч *******оогийн биед үзлэг хийхэд цээжинд ил харагдах гэмтэл шарх сорви, хөхрөлт няцралт байгаагүй бөгөөд уг Д.Ганзориг эмчийн тодорхойлолт дээр хохирогч *******оогийн цээжний зүүн урд доод талд хавирганы буруу няцрал гэмтсэн гэснийг цээжний зураг авахуулж рентген зураганд ясанд хугарал гэмтэл байгаагүй тул дүгнэлт хэсэгт дээр бичээгүй юм...гэх мэдүү-лэг /хх-ийн 53-54 /
Баянхонгораймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 654 дугаартай 1.*******оогийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдэнд цус хуралт, дух, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт... гэх дүгнэлт /хх-ийн 25-26 / -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 8-12/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2017.12.01-ны өдрийн 203 тоот тодорхойлолт / хх-ийн 37/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 36/, шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 34/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, 4 хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ. Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах Хаан банкны гадаа *******оог зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын ... Би нэг удаа алгадасан, мөн миний хөлнөөс барьж аваад унагах гээд байхаар нь зүүн талын өвдөгөөрөө баруун талын нүдийн хэсэгт 1 удаа өвдөглөхөд хамраас нь цус гаргасан ... гэх / хх-ийн 32-33/ ,
хохирогч *******оогийн... Би тухайн үед нилээн архи уусан байсан учир миний биеийн аль хэсэгт хэдэн удаа цохиж авсныг санахгүй байна. Миний биед баруун зүүн талын нүд хавдаж толгой хавдсан эрүү хөндүүртэй, мөн зүүн хавирга өвдөж байна... гэх /хх-ийн 15-16/ нарын мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №654 дугаартай....Болдоогийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдэнд цус хуралт, дух, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...гэх дүгнэлт / хх-ийн 25-26/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******од ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч М.Зоргитод ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж заасныг үндэслэл болгов. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах 5 ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувьд ногдох хөрөнгө болон хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж ,
шүүгдэгч *******од оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ын эзэмшлийн “... самсунг ж-7 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******од буцаан олгож шийдвэрлэж, уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хохирогч *******оо нь шүүх хуралдаанд шүүгдэгч *******оос нэхэмжлэх зүйлгүй, хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжэээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч *******од оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******од урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон 6 хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “... самсунг ж-7 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******од буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА