Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогч Г.Энхтуяа,

шүүгдэгч Б.Мөнхзаяа, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:        

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Базарсадын Мөнхзаяад холбогдох эрүүгийн 2016 2400 0657 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 21 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, төрийн удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, дүү нарын хамт Хэнтий аймаг, Хэрлэн сум, 5-р баг, Өндөрхаан, сариг 15 гудамж 8 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 105-14 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Базарсадын Мөнхзаяа, /РД:СА95061700/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Мөнхзаяа нь 2016 оны 07 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн шар дэлгүүрийн урд замд Т.Королла маркийн 99-59 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а, 2.7 а, дахь заалтыг зөрчин эрхийн үнэмлэхгүй, согтуугаар жолоодож авахдаа мөн дүрмийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас шонгийн мод мөргөж зорчигч Г.Энхтуяагийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Мөнхзаяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Г.Энхтуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө бид гурав машинтай хотоос гараад Монгол Шилтгээний хажуу талын голын эрэг дээр сууж 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд нэг сэрэхэд ийм асуудал болсон байсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад Б.Мөнхзаяа эмчилгээний зардлыг төлж байсан. Уг гэмт хэргийн улмаас миний духны болон нүдний ухархайн яс цөмөрсөн мөн толгой хагарсан. Одоо Б.Мөнхзаяад гомдол, саналгүй боловч дараа хийлгэх гоо сайхны хагалгаа болон эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно гэв.

Шүүгдэгч Б.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Улиастайн шар дэлгүүрийн хажуугаар явж байхад нэг эргэлт таараад би жолоогоо зүүн гар тал руугаа дартал машин замаас гарах гэхээр нь нөгөө тийш нь дараад, сандрахдаа гар тоормозоо таттал замын баруун гар талд байсан нэг бетоныг бөгсөөрөө саваад зогссон. Тэгээд нэг ухаан алдаад сэртэл түргэний тэрэг, цагдаа нар ирчихсэн байсан. Миний ухаан санаа бол гайгүй байсан. Мөнгөнбагана машин барьж байгааг бол мэдээгүй. Бид нар голын эрэг дээр байсан болохоор машины түлхүүр зоолттой байсан. Би Мөнгөнбагана, Энхтуяа эгч хоёрыг гэрт нь хүргэж өгөхөөр явж байсан. Эмчилгээнд 2.340.000 төгрөг зарцуулсан байна. Гэмтсэн хүний эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан. Ийм зүйл болсонд харамсаж байна...” гэх мэдүүлэг. /хх 72-76 дугаар хуудас/,

Хохирогч Г.Энхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гол дээр очиход Мөнгөнбагана машин жолоодож явсан. Хэдэн цагт хөдлөж явсныг мэдэхгүй байна. Машин хажууд байсан, хаалга нь онгорхой, түлхүүр нь зоолтой хөгжимөө тавьсан байсан, бүгд архинаас уусан. Машиныг хэн барьж явсныг мэдэхгүй байна. Мөнгөнбагана тасарчихсан байсан. Мөнхзаяа бид 2 Мөнгөнбаганыг өргөөд машинд оруулж суулгасан. Мөнхзаяа жолооны эрхээ хасуулсан байсныг би мэдэж байсан, Мөнгөнбагана мэдээгүй байсан. Одоо бие гайгүй байна. Эмчилгээ хийлгэсэн зардал хэд болсныг сайн мэдэхгүй байна. Гомдол саналаа хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /хх 13-15 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнбагана мөрдөн байцаалтанд өгсөн: “...Голын эрэг дээр 0.75 литрийн архийг бид 3 хувааж уусан. Нэг мэдэхэд би архиндаа тасарчихсан, машинаас буухад цагдаа ирсэн байсан. Түргэн ирээд Мөнхзаяа, Энхтуяа хоёрыг аваад явсан. Мөнхзаяа, Энхтуяа хоёр хэр согтуу байсныг мэдэхгүй байна, машины түлхүүр машиндаа зоолттой, машины хаалга онгорхой байсан. Мөнхзаяа жолооны эрхээ хасуулсан гэдгийг мэдээгүй. Мөнхзаяа миний машиныг зөвшөөрөлгүй жолоодож явсан. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Би шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг. /хх 16-18 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹9484 акт:

1. Энхтуяагийн биед зүүн талд дух ясны доод урд үзүүрээс цох ясны гадна ялтас дотогшоо цөмөрсөн, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн гайморын хөндийн урд хана, хамар яс цөмөрсөн, зөрөөтэй нийлмэл хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, дух, зулайн шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний зовхи, баруун зүүн бугалга, баруун мөр, бүсэлхий, баруун өвдөгний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

            3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

           4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх 23 дугаар хуудас/,

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын Техникийн шинжээчийн ¹427 дүгнэлтэд:

1. 99-59 УНН улсын дугаартай Т.Королла маркийн автомашины жолооч Б.Мөнхзаяа нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; Мөн дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон Улсын жолоодох эрхийн үнэмлэх; гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. 99-59 УНН дугаартай Т.Королла маркийн автомашины эзэмшигч Ч.Мөнгөнбагана нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. 99-59 УНН дугаартай Т.Королла маркийн автомашины дугуйн мөрөөр хурдыг тодорхойлж гаргах боломжгүй, харин автомашины бүрэн зогсолтын тоормосны мөрөөр бодож болно. Хэргийн газарт Т.Королла маркийн автомашинаас үүссэн мөр нь автомашины бүрэн зогсолтын мөр биш гэх дүгнэлт /хх 63-64 дугаар хуудас/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-10 дугаар хуудас/,

Хохирогч Г.Энхтуяагийн өвчний түүх /хх 24-47 дугаар хуудас/,

Б.Мөнхзаяа нь 1,73 % согтолттой гэх согтуурал шалгасан магадлал /хх 77 дугаар хуудас/,

Хохирол барагдуулсан баримт /хх 87-91 дүгээр хуудас/,

Б.Мөнхзаяагийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 6 сараар тээврийн хэрэгсэл золоодох эрх хассан Цагдаагийн Ерөнхий Газрын мэдээллийн баримт /хх 81 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 79 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 83 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Мөнхзаяа нь 2016 оны 07 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн шар дэлгүүрийн урд замд Т.Королла маркийн 99-59 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а, 2.7 а, дахь заалтыг зөрчин эрхийн үнэмлэхгүй, согтуугаар жолоодож авахдаа мөн дүрмийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас шонгийн мод мөргөж зорчигч Г.Энхтуяагийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Мөнхзаяад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгч Б.Мөнхзаяад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Мөнхзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Энхтуяад 2.340.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.