Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 224

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   Б.Мт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Н.Булганчимэг,

          шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

         

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 141 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Б.Мт холбогдох 1811 0298 91150 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овгийн Бийн М, 1983 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, “Оюу толгой” ХХК-ийн S&N ХХК-д бетон армотурчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн  тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ФД/;

 

Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “17” шөнийн клубт О.И, Б.Д нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 889 дүгээр яллах дүгнэлтийг үндэслэн яллагдагч Б.Мыг шүүхэд шилжүүлэх боломжгүй гэж үзэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах шаардлагатай гэж дүгнэв. Үүнд:

1. Б.Мын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт буюу үзлэг хийсэн актад 45 гаруй тооны улаан хүрэн өнгийн зулгаралт хавдартай, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тогтоогдож, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдсан дүгнэлт гарсан байгаа нь зөрчил гэж үзэх үндэслэлтэй эсэх,

2. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад, тухайн “17” шөнийн клубт байгаа этгээдүүд нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэмт хэргийн шинж байгаа эсэх зэргийг шалгаж, яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх нь зүйтэй гэж тус тус үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн Б.Мт холбогдох эрүүгийн 1811 0298 91150 дугаартай хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эрүүгийн 1811 0298 91150 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Булганчимэг бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн 141 дугаартай захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

Хэрэг гарсан 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 18-ны шилжих шөнө О.И, Б.М нарын дунд анх маргаан эхэлж, О.И Б.Мын толгойн дагз хэсэг рүү гараараа алгадан цохих үед Б.М О.Иийг зодсон, энэ үед Б.Д тэднийг салгасан. Гэтэл Б.М Б.Дтай маргалдан улмаар зодолдсон, хоорондоо зууралдан шатнаас унасан байдаг.

Шүүх эмнэлгийн 12564 дугаартай үзлэг хийсэн актанд Б.Мын биед учирсан баруун нүдний зовхи, баруун хацар, дээд уруул, баруун мөр, баруун бугалга, зүүн тохой, баруун шуу, цээж, нуруунд цус хуралт, дух баруун хацар, дээд уруул, баруун, зүүн мөр, нуруу, баруун, зүүн бугалга, баруун, зүүн тохой, баруун шуу, баруун алга, зүүн өвдөгт зулгаралт, дагзны хуйх, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэг, гэрч Н.Чулуунхүү, О.Үйтүмэн, А.Гэрэлсайхан, Д.Отгонбаатар нарын мэдүүлэг, шинжээч эмч Б.Долгормаагийн мэдүүлгээр О.И нь Б.Мыг цохих үед баруун нүдний зовхинд цус хуралт, харин Б.Дтай хамт шатнаас унах үед баруун хацар, дээд уруул, баруун мөр, баруун бугалга, зүүн тохой, баруун шуу, цээж, нуруунд цус хуралт, дух баруун хацар, дээд уруул, баруун, зүүн мөр, нуруу, баруун, зүүн бугалга, баруун, зүүн тохой, баруун шуу, баруун алга, зүүн өвдөгт зулгаралт, дагзны хуйх, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тус тус учирсан болох нь тогтоогдсон.

О.И, Б.Д нар нь тус тусдаа үйлдлээр Б.Мын биед халдаж хөнгөн хохирол учруулсан бөгөөд дангаараа үүсгэсэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй байх тул тэдгээрийн үйлдлийг зөрчлийн хэрэг бүртгэлтэд шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл, О.И, Б.Д нар гэмт хэрэг үйлдэхээр санаа нэгдсэн, эсхүл үйлдлээрээ санаатай нэгдэж Б.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй.

О.И, Б.М, Б.Д нарын маргаан, зодооны үед уг “17” шөнийн клубын үйл ажиллагаа зогссон, тухайн шөнийн клубээр үйлчлүүлж байгаа иргэдийн амгалан тайван байдал алдагдсан нөхцөл байдал гэрч Д.Отгонбаатар, О.Ганзориг нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгээр тогтоогдоогүй. Тэднийг маргалдах үед үйлчлүүлж байсан иргэд бүжиглэн, клубын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэж О.И, Б.Д нарын үйлдлийг зөрчлийн хэрэг бүртгэлтэд шилжүүлж, Б.Мын хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 141 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тухайн өдөр амраад явж байсан. Нэг залуу нь уусан архиндаа согтуурхаж байсан. Огт шүргэсэн зүйл болоогүй. Гэтэл хүрч ирээд намайг 2 удаа цохисон. Дараа нь би 2 цохисон. Намайг больсон хойно Б.Д нь хүрч ирээд цохиод тойроод гүйсэн. Тэгээд миний хажууд байсан эмэгтэй хүнийг О.И цохисон. Тэр үед нь би “боль” гэсэн. Тухайн үед цагдаа дуудаад би цаана зогсож байхад Б.Д нь намайг цохиод шат руу унагаасан. Шатнаас гараад ирэхэд урдаас бакал зэргийг аваад шидсэн. Тухайн үед ийм л үйл явдал болсон. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой тайлбар хэлэхэд хөнгөн хохирол буюу 45 гэмтлийн баруун нүдний цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бусад 44 гэмтэл нь шатнаас унахад үүссэн гэж тайлбарладаг.

Гэтэл шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэдэг нь тогтоогдсон. Прокуророос нэгийг нь салгаж аваад тухайн гэмтлийг О.И учруулсан гээд, бусад 44 гэмтлийг шатнаас унахад учирсан гэж үзэж байна. Шалтгаан нь цагдаа ирэх үед Б.Д нь зугтах гэхэд Б.М нь саатуулсан. Тэр үед нь шат руу жийж унагаагаад зодоод байсан. Тухайн гэмтлүүдийг идэвхтэй үйлдлээр учруулж байсан. Тийм учраас эдгээр гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Прокурор шинжээч эмчийг байцаагаад эргэлзээ төрсөн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийг баримтлан дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах ёстой байсан. Учир нь, нэг дүгнэлтээр нь хөнгөн гэмтэл гэж үзсэн байхад зүгээр мэдүүлэг авч эргэлзээтэй байна гэж дүгнэн өөрөө 44 гэмтэл нь шатнаас унасан үйлдлээс болж үүссэн, нэг гэмтлийг цохиж учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Тийм учраас прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Шүүгдэгч Б.М нь хохирогч юм. Мөн камерын бичлэгээс бүх зүйл тодорхой харагддаг. Прокуророос эхлээд шүргэлцсэн тухай ярьсан. О.И нь эхлээд өөр бусад хүмүүстэй шүргэлцэж байгаа нь камерын бичлэгт хангалттай харагддаг. Тухайн хүнийг араас нь очиж барьж авна. Энэ мэт үйлдлийнхээ дараа зүгээр байсан Б.Мыг ирээд цохиод авсан. Энэ байдлаас харахад олон нийтийн амгалан тайван байдал алдагдсан. Тухайн байгууллагын зөөгч нь хүртэл салгах гэж дундуур нь орсон. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлж зүйлчлэх боломжтой байсан. Учир нь, зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэж байсан. Мөн урьдчилсан хэлэлцүүлэгт би тодорхой хүсэлт гаргаж шүүхэд танилцуулсан. О.И, Б.Д нар нь худал мэдүүлэг өгсөн. Хууль сануулж гэрчээр болон хохирогчоор мэдүүлж байгаа мэдүүлэг нь камерын бичлэг болон бусад гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг. О.И, Б.Д нар нь бид эхэлж цохиогүй, шууд эхлээд зодоод эхэлсэн гэж хэлдэг. Мөн бүлэглэн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан. Тийм учраас 3 зүйлээр зүйлчлэх нь зүйтэй. Мөн Б.Мын хувьд энэ үйлдэл нь аргагүй хамгаалалт гэж яригдах боломжтой. Үүний талаар хангалттай нотлох баримт авч ирсний дараа ярина. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд зорилтыг заасан байдаг. Гэтэл адилхан хөнгөн хохирол учирсан байхад нэгд нь учирсан ганцхан шархыг О.И учруулсан, бусдыг нь өөрөө гэмтээсэн гэж, мөн эхлээд зодоон, маргааныг үүсгэсэн, танхайрсан хүмүүсийг нь салгаж үлдэх мэтээр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулж байгаа.

Иймд бүх баримтуудаа нотолж байж гэм буруугийн хуралдаанаар энэ хэргийг шийдвэрлэх боломжтой тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Б.Мт холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

 

Хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...О.И нь Б.Мыг баруун гараараа зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа цохих ба Б.М нь О.И лүү дайрч харагдах, дундуур нь үл таних залуу болон Алтанзул гэгч нь орж салгаж харагдана. ...О.И нь баруун гараараа Б.Мын толгой дагз хэсэг рүү алгадаж, цохих бөгөөд Б.М нь харилцан цохиж, Б.М нь О.Иийг газарт унагаан цохиж, зодож харагдана. ...О.И нь дэлгэцийн доод хэсэгт байрлах ширээн дээр байх 4 ширхэг пивоны шил, 2 ширхэг шилэн стаканаас, 1 ширхэг пивоны шил, 1 ширхэг шилэн стаканыг дэлгэцийн баруун зүг рүү шидэж харагдана, бусад шил, стакануудыг газарт унагаж байгаа нь бичигдсэн байв.” /хх 12-19/ гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12564 дугаар дүгнэлтэд Б.Мын биед дух, баруун нүдний зовхи, баруун хацар, дээд уруул, баруун мөр, баруун бугалга, зүүн тохой, баруун шуу, цээж, нуруунд цус хуралт, дух, баруун хацар, дээд уруул, баруун, зүүн мөр, нуруу, баруун, зүүн бугалга, баруун, зүүн тохой, баруун, зүүн шуу, баруун алга, зүүн өвдөгт зулгаралт, дагзны хуйх, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэжээ. /хх 54/

 

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл, “17” шөнийн клубт О.И, Б.Д нарын гаргасан дээрх үйлдэлүүд нь “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Б.Мягманбаярт хүч хэрэглэн, шөнийн клубын эд хөрөнгийг устгаж, гэмтээж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах нь зүйтэй.

 

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Нөгөөтээгүүр, шүүгдэгч Б.М, хохирогч О.И, Б.Д нарын биед Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан гэмтлийн хөнгөн зэрэг тус тус тогтоогдсон байхад прокуророос хохирогч О.И, Б.Д нарын үйлдлийг зөрчлийн хэрэг гэж үзэж, Б.Мын үйлдлийг эрүүгийн хэрэг гэж үзэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь эргэлзээ бүхий бөгөөд хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдсан байж болох нөхцөл байдал байна.

 

Дээрх мөрдөн шалгах ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцэх юм.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт шалгаж ирүүлэх нь зүйтэй гэж үзээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: