| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2017/0408/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/377 |
| Огноо | 2017-11-22 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/377
2017 11 22 2017/ШЦТ/377
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Нямдорж,
улсын яллагч Б.Эрхэмбаяр,
шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овгийн А.Сад холбогдох эрүүгийн 1702001310054 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Төв аймгийн Заамар суманд 1968 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, охины хамт, улсаас авсан гавъяа шагналгүй,
2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 75.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, З овгийн А.С,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/
Яллагдагч А.С нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах Тосонгийн ам гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд 7.154.825 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан саналдаа:
Яллагдагч А.С нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах Тосонгийн ам гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд 7.154.825 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэг цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Мөн яллагдагч А.С нь уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн тухайн баталгаа гаргаж, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заагдсан нөхцөл хангагдсан байх тул түүний гаргасан хүсэлтийг хүлээн авах холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн.
Иймд яллагдагч А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, ашигт малтмал олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулах хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах талаар шүүхэд дүгнэлт гаргаж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Сын өмгөөлөгч Д.Баттөмөр гаргасан тайлбартаа:
Прокурор болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчтэй тохиролцсоны үүднээс прокурорт хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлын хувьд хавтаст хэргийн 157 хуудсанд хохирогч Төв аймгийн Заамар сумын Засаг даргын тамгын газрын дарга Ж.Алтангэрэлд эвлэрлийн баталгаа гаргасан. Данс битүүмжилсэн учраас хохирлыг төлөх боломжгүй байсан. Одоо шүүхээс дансны битүүмжлэлийг зогсоох юм бол хохирлыг төлнө гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын санал, өмгөөлөгчийн тайлбартай холбогдуулан шүүгдэгч А.Сын:
Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчтой эвлэрч хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн. Цаашдаа дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй амьдарна. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв.
Мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн 1702001310054 дугаартай хэргийн 163 дугаар хуудсанд:
Яллагдагч А.С нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Цаашид ийм төрлийн болон гэмт хэрэгт холбогдохгүй болохоо илэрхийлж байна. хохирлоо төлнө, хохирогчтой хохирол төлбөр төлөх эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлт авагдсан байна.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч А.С нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах Тосонгийн ам гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд 7.154.825 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь хэрэгт авагдсан мэдүүлгийн бус бичгийн нотлох баримтууд болон А.Сын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн ...гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, дахин гэмт хэрэгт үйлдэхгүй талаарх хүсэлтүүд, гэм буруугийн талаар маргаагүй, прокурорын санал болгосон ял шийтгэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн зэргийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэж, шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.С цагдан хоригдсон хоноггүйг, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,
Прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дугаартай шүүгдэгч А.Сын эзэмшлийн 17.500.522 төгрөгийн үлдэгдэлтэй, Хаан банкны 5029283659 тоот дансыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосныг,
2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаартай алт угаах, төхөөрөмж болох скруберыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч З овгийн А.Сад,
Мөн мөрдөгчийн тогтоолоор 2004 онд үйлдвэрлэсэн N80210862 арлын дугаартай, 01661289 дугаарын гэрчилгээтэй, “ROBEX” 2900 LC-7 маркийн 12-94 УН улсын дугаартай Экскаваторыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Жамбалдоржийн Мөнхөөд,
2002 онд үйлдвэрлэсэн N90ЗНD11341 арлын дугаартай, 01754573 дугаарын гэрчилгээтэй, “R-290” LC-7 маркийн 51-63 УБ улсын дугаартай Экскаваторыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Монхоогийн Баасанжаргалд,
2011 онд үйлдвэрлэсэн LZGCL2N4XB024787 арлын дугаартай, 0154711 дугаарын гэрчилгээтэй, “STEYR SX3255DN384C” маркийн 25-64 ОРО улсын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Шатарбалын Цэрэнсодномд тус тус олгохыг,
Харин шүүгдэгч А.Саас байгаль орчинд учирсан шууд хохирол 7.154.825 /долоон сая нэг зуун тавин дөрвөн мянга найман зуун хорин тав/ төгрөг, хор уршиг буюу нөхөн төлбөрийн хохирол 21.464.476 /хорин нэгэн сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөг, нөхөн сэргээх зардал 642.529 /зургаан зуун дөчин хоёр мянга таван зуун хорин ес/ төгрөг, нийт 22.107.005 /хорин хоёр сая нэг зуун долоон мянга тав/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Заамар сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай Ж.Алтангэрэлд олгохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4.,
36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,
38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овгийн А.Сыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан, хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З овгийн А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овгийн А.Сад шүүхээс тэнссэн 2 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх,
мөн тэнсэнгийн хугацаанд ашигт малтмал олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Шүүгдэгч З овгийн А.С цагдан хоригдсон хоноггүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэнийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг тус тус дурдсугай.
5. Прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дугаартай шүүгдэгч А.Сын эзэмшлийн 17.500.522 төгрөгийн үлдэгдэлтэй, Хаан банкны .... тоот дансыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосныг,
2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаартай алт угаах, төхөөрөмж болох скруберыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч З овгийн А.Сад,
Мөн мөрдөгчийн тогтоолоор 2004 онд үйлдвэрлэсэн N80210862 арлын дугаартай, 01661289 дугаарын гэрчилгээтэй, “ROBEX” 2900 LC-7 маркийн 12-94 УН улсын дугаартай Экскаваторыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Жамбалдоржийн Мөнхөөд,
2002 онд үйлдвэрлэсэн N90ЗНD11341 арлын дугаартай, 01754573 дугаарын гэрчилгээтэй, “R-290” LC-7 маркийн 51-63 УБ улсын дугаартай Экскаваторыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Монхоогийн Баасанжаргалд,
2011 онд үйлдвэрлэсэн LZGCL2N4XB024787 арлын дугаартай, 0154711 дугаарын гэрчилгээтэй, “STEYR SX3255DN384C” маркийн 25-64 ОРО улсын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Шатарбалын Цэрэнсодномд буцаан олгохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овгийн А.Саас байгаль орчинд учирсан шууд хохирол 7.154.825 /долоон сая нэг зуун тавин дөрвөн мянга найман зуун хорин тав/ төгрөг, хор уршиг буюу нөхөн төлбөрийн хохирол 21.464.476 /хорин нэгэн сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөг, нөхөн сэргээх зардал 642.529 /зургаан зуун дөчин хоёр мянга таван зуун хорин ес/ төгрөг, нийт 22.107.005 /хорин хоёр сая нэг зуун долоон мянга тав/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Заамар сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай Ж.Алтангэрэлд олгосугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З овгийн А.Сад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН