Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 417

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, улсын яллагч И.Ариунсанаа,

 

шүүгдэгч М.О, Р.Н, тэдгээрийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.О, Р.Н нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2017 2501 0005 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

    1. Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймаг Хэрлэн сум 10 дугаар 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан,

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

 

Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж,

 

Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан, регистрийн дугаар хх00000 хэрэг хариуцах чадвартай, Б овгийн М-ийн О.

 

  1. Монгол Улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 41 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 00 тоотод оршин суух хаягтай, гавъяа шагналгүй,

 

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял онэогдуулж тэнсэгдсэн,

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн

 

2

 

145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж

 

Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан, регистрийн дугаар хх000000, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Р-ын Н.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.О нь ялтай байдал нь арилаагүй байхдаа нь давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сансар” бөөний төвийн зүүн талд зогсож байсан Л.Г-ийн “14-35 ХЭА” дугаартай “Истана” маркийн машины хаалга онгорхой байхад нь нэвтэрч жи мобайл, юнител, скайтелийн нэгжийн картууд болон гар утасны цэнэглэгч, двд зэргийг хулгайлж, 842.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

давтан үйлдлээр 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” худалдааны төвийн зүүн талын автомашины зогсоол дээр зогсож байсан Э.Б-ын “71-64 БРА” дугаартай “Делика” маркийн машины хаалга онгорхой байхад нь нэвтэрч “Самсунг галакси нөүтЗ” загварын гар утас, цүнхтэй эд зүйлс, бэлэн 20.000 төгрөг байсныг хулгайлж, 410.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.

 

Мөн шүүгдэгч М.О, Р.Насанжаргал /ялтай байдал нь арилаагүй байхдаа/ нар давтан бүлэглэж 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Чимэг” төвийн авто зогсоолд байсан иргэн Д.Д-ийн “59-35” дугаартай “Тоёото ландкрузер 120” маркийн автомашины хаалга онгорхой байхад нь нэвтэрч Ш.Золзаяагийн цүнхтэй эд зүйлс, бэлэн 1.850.000 төгрөгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Р.Н Би 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр М.О-тэй “Тэнгис” кинотеатрын хажууд тааралдахад М.О “Миний толгой засаад өгчих” гэхээр нь дэлгүүрээс 0.33 граммын “Бурхан халдун” архи авч уусан. Тэгээд би явлаа гээд түрүүлээд явсан. Гэтэл М.О намайг араас дуудсан. Намайг очиход М.О өвөртөө юм хийсэн байхаар нь “юу юм бэ” гэхэд “хөгшин нь нэг юм авсан юм, хурдан явъя” гэсэн. Бид хоёр зүүн тийшээ нилээд яваад М.О өврөөсөө эмэгтэй хүний цүнх гаргаж ирсэн. Бид хоёр Тэнгисийн урдаас такси аваад 6 буудалд нэг буудалд орсон. М.О надад 20.000 төгрөг өгөөд хоёр шил архи аваад ир гэсэн. Би “нэг шил архи уугаад явлаа” гэхэд М.О надад 250.000 төгрөг өгсөн. Би 6 буудлаас такси аваад Сансарт буугаад хоолонд орсон” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад хохирогч Л.Г-ийн мэдүүлэг /хх-23/, 44, гэрч Т.Туулын мэдүүлэг /хх-26/, гэрч Т.Ягаанцэцэгийн мэдүүлэг /хх-30/ хохирогч 3

 

Э.Б-ын мэдүүлэг /хх-87/, шүүгдэгч М.О-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-97-100, 102/ шүүгдэгч Р.Н-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-171/, шүүгдэгч М.О, Р.Н нарын ял шалгах хуудас /хх-103/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.О, Р.Н нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тодорхойлж өгчээ. Энэ хуулийг хэрэглэх талаар шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүйг тэмдэглэж байна.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын тухайд “…баривчлах ялтай…” байгаа тул нь шүүгдэгч нарын эрх байдлыг дээрдүүлсэн гэж үзэж шүүгдэгч М.О, Р.Н нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэнийг өөрчлөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.О нь ялтай байдал нь арилаагүй байхдаа нь давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сансар” бөөний төвийн зүүн талд зогсож байсан Л.Г-ийн “14-35 ХЭА” дугаартай “Истана” маркийн машины хаалга онгорхой байхад нь нэвтэрч жи мобайл, юнител, скайтелийн нэгжийн картууд болон гар утасны цэнэглэгч, двд зэргийг хулгайлж, 842.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдлээр 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” худалдааны төвийн зүүн талын автомашины зогсоол дээр зогсож байсан Э.Б-ын “71-64 БРА” дугаартай “Делика” маркийн машины хаалга онгорхой байхад нь нэвтэрч “Самсунг галакси нөүтЗ” загварын гар утас, цүнхтэй эд зүйлс, бэлэн 20.000 төгрөг байсныг хулгайлж, 410.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

Мөн шүүгдэгч М.О, Р.Насанжаргал /ялтай байдал нь арилаагүй байхдаа/ нар давтан бүлэглэж 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Чимэг” төвийн автозогсоолд байсан иргэн Д.Д-ийн “59-35” дугаартай “Тоёото ландкрузер 120” маркийн автомашины хаалга онгорхой байхад нь нэвтэрч Ш.Золзаяагийн цүнхтэй эд зүйлс, бэлэн 1.850.000 төгрөгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь дараах мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Г-ийн өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 17-20 цагийн орчим “Нарантуул” захын өргөтгөлийн “Сансар” бөөний худалдааны төвийн зүүн талд зогсож байсан.цагаан өнгийн “Делика” маркийн “14-35 ХЭА” улсын дугаартай автомашины жолоочийн суудал дээр тавьсан байсан улаан эрээн гялгар тортой, гар утасны нэгж алдсан, 100 төгрөгийн улаан эрээн өнгийн гялгар тор, жи мобайлын 60.000 төгрөгийн үнэтэй 10 ширхэг нэгж, юнителийн 2000 төгрөгийн нэгж 50 ширхэг, скайтелийн 1000 төгрөгийн нэгж 100 ширхэг, гар утасны 15.000 төгрөгийн үнэтэй цэнэглэгч 15 ширхэг, нэг ширхэг нь 800 төгрөгийн үнэтэй двд кино 25 ширхэг алдсан. Бүгд шинэ бараанууд байсан. Надад нийт 842.500 төгрөгийн хохирол учирсан. Би машиныхаа ар талд ачсан бараагаа янзалж байсан машиныхаа хаалгыг түгжээгүй байсан." /хх-23/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Б-ын өгсөн: “2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 15:30 минутын орчим “Нарантуул” худалдааны төвийн зүүн талын Хэнтий аймаг явдаг зогсоол дээр өөрийн “71-64 БРА” дугаартай “Делика” маркийн машины арын тээшинд ачаа ачиж байсан чинь манай хадам ээж Цэвэлмаа “машины чинь хаалга онгойлгоод хаагдах шиг боллоо гэхээр нь...урд хаалгаа онгойлгоод үзсэн чинь 2 суудлын дунд голын хайрцаган дээр байсан хадам ээжийн гар цүнх хажууд нь байсан. Миний гар утас алга болсон байсан." /хх-44/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Золзаяагийн өгсөн: “2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн орчимд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн “Чимэг” төвийн урд тавьсан байсан. Прадо маркийн “59-35 УПЭ” дугаартай машин дотроос гар цүнхээ алдсан. Би тухайн үед өөрөө машиныхаа хажууд байсан юм. Машиныхаа хамрыг сөхөөд таслор тосоо үзэж байха үед хэн нэг нь миний цүнхийг авсан байсан. Машиныхаа хаалгыг онгорхой орхисон байсан. Цүнхэн дотор хүрэн өнгийн түрийвч, бичиг баримт, виза картууд байсан бөгөөд түрийвч дотор 30.000 төгрөг тасалгаанд нь 1.800.000 төгрөг байсан. Мөн эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл, гар утас, цэнэглэгч, тэмдэглэлийн дэвтэр зэрэг зүйлүүд байсан. 2017 оны 2

 

дугаар сарын 14-ний өдөр гар цүнхээ олсон. Учир 1.830.000 нэхэмжилнэ.” /хх-142/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Туулын өгсөн: "Би 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 16:00 цагийн орчим өргөтгөлийн 5 дугаар павилонд худалдаа хийгээд байж байхад Хэнтий аймгийн Ганхүү орж ирэээд надаас гар утасны цэнэглэгч, двд кино нэгж авсан. Тэгээд манайхаас гараад над руу залгаад “машин дотроосоо авсан эд зүйлээ алдчихлаа гэж хэлсэн." /хх-26/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Ягаанцэцэгийн өгсөн: “Би 30 орчим насны, бараан өнгийн хувцастай 160 см орчим нуруутай эрэгтэй хүнээс нэгж авсан. Саравчтай малгайтай байсан. Би тэр хүнийг харвал танихгүй.” /хх-30/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад Р.Н-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “М.О бид 2 архиа ууж дуусаад “Нарантуул” орох гээд зүүн тийшээ алхаж байтал М.О араас нэг цүнх өвөртөө хийсэн хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр жоохон явж байгаад цүнхийг онгойлгож үзтэл 1.250.000 төгрөг байсан. Тэгээд бид хоёр “Тэнгис” кинотеатрын урд талаас такси бариад 6 буудал руу явж зочид буудалд ороод 2 шил архи уугаад би М.О-гээс “явлаа” гэж 250 000 төгрөг аваад явсан. Тэгээд нөгөө 250. 000 төгрөгөөр өөртөө “Дэнжийн 1000” “Нарантуул2” захаас савхин куртка жинсэн өмдийг нийт 100.000 төгрөгөөр аваад үлдсэн 150.000 төгрөгөөр 2 хоног архи уусан. /хх-166/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад М.О-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: "Машины арын хаалгыг нь онгойлгочихсон эзэн нь юм хийгээд байхаар нь жолоочийнх нь эсрэг талын хаалганы суудал дээр байсан цагаан өнгийн шуудайтай зүйлийг аваад явж байгаад Сувдаа гээд танилтайгаа таарсан. Сувдаад би энийг надад зараад өгөөч гэхэд “юу юм бэ?, хулгайн эд зүйл биш биз дээ” гэхээр нь “зүгээрээ сая найз нь олсон юм аа, наадахаа зараад өг” гэж хэлсэн. Ингээд офицер зах руу яваад уутаа нэг явуулын хүнд зараад тэндээсээ би нэг шил архи уугаад 7 буудлын дэлгүүрт нэгжээ заруулсан....Маркийг нь мэдэхгүй машины хажууд зогсож байгаад

 

хүмүүс нь ардаа юм хийгээд зогсож байсан бөгөөд урд талын хаалга нь онгорхой дотор талыг нь харсан чинь жолоочийн хажуу талын суудал дээр эмэгтэй хүний хар өнгийн гар цүнх байхаар жолоочийн эсрэг талын хаалгаар цүнхийг аваад эргээд явах гэсэн чинь цүнх байсан хэсгийн цаад талд нь гар утас байхаар нь буцаж эргэж харж аваад “Нарантуул” захын хашаагаар урагш гараад цүнхийг онгойлгож үзсэн чинь дотор нь бэлэн 25.000 төгрөг байсныг аваад цүнхтэй "бусад зүйлийг тэнд байрлах контейнерийн доогуур нуусан. Тэгээд нэг шил архи Наранга гэж хүнтэй хувааж уугаад Баянзүрх захын тэнд явж байгаад автобусны буудал

 

дээр байсан нэг ахад машинаас авсан утсаа үзүүлээд 65.000 төгрөгөөр зарсан. Тэгээд 7 буудал орж архидсан....Би очоод машины хаалгаар өнгийж

 

харахад эмэгтэй хүний гар цүнх байхаар нь би өвөртөө хийгээд явсан. Явж байгаад эргээд хартал эзэн нь мэдээгүй байхаар нь би замын эсрэг тал руу гараад Р.Н-ыг “би юм авчихсан хүрээд ир явъя" гэж дуудсан. Р.Н ирсэн. Р.Н-ыг над дээр ирэхээс өмнө би хулгай хийсэн цүнхээ задлаад үзэхэд бэлэн мөнгө байхаар нь аваад өмднийхөө баруун халаасанд хийсэн. Тэгээд Р.Н ирэээд цүнхээ ахиж ухаж үзэхэд надад хэрэгтэй зүйл байгаагүй учраас би хаясан. Архи уучихаад Р.Н-д бэлнээр 250.000 төгрөг өгсөн…Ингээд шөнө 04 цаг болж байхад сэрэхэд би орцонд унтаж байсан. Сэрээд халаасаа ухаж үзэхэд миний халаасанд байсан мөнгө байхгүй. Харин гутлын улавчин доор хадгалсан байсан 200.000 төгрөг байсан. Би зочин бууз орж юм идчихээд “Нарантуул” зах орж үлдсэн мөнгөөрөө архи ууж дуусгасан. /хх-168/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч нарын ял шалгах хуудас /хх-43, 103/,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-20, 174, 223/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-6-7/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-хх-13/,

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нь “...Р.Н-ыг бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй” гэж тайлбар гарган мэтгэлцэж байх боловч шүүгдэгч нарын мэдүүлэг, болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Н-ын гэм буруутай үйлдэл нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгч М.О, Р.Н нарын үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул тэднийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан баривчлах ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч М.О, Р.Н нар нь ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн согтуугаар гэмт хэрэгт үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Хохирогч Э.Б-т 370.000 төгрөгийн хохирол учирсан ба хэргийн хх-81, 82 дугаар хуудсанд гар утаснаас бусад гар цүнхтэй зүйлсээ буцаан авсан байдаг тул гар утасны үнэ 200.000 төгрөгийг шүүгдэгч М.О-гээс гаргуулж олгох нь зүйтэй.

 

Мөн хохирогч Л.Г-ийн 842.500 төгрөгийн хохирол, хохирогч Ш.Золзаяагийн 1.830.000 төгрөгийн хохирол тус тус төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Р.Н-аас 915.000 төгрөгийг гаргуулах, шүүгдэгч М.О-гээс 1.757.500 төгрөгийг тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт хувьд ноогдох хөрөнгөгүй, орлогогүй зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахдаа эд хөрөнгө хураах шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч М.О-г бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэж, хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Р.Н-ыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч М.О, Р.Н нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрийг 4 /дөрөв/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-гийн цагдан хоригдсон 147 хоногийг, шүүгдэгч Р.Н-ын цагдан хоригдсон 147 хоногийг тус тус 4 /дөрөв/ сар 20 /хорь/ хоногийн баривчлах ял эдэлсэн хугацаанд дүйцүүлэн тооцсугай.

 

4. Энэ хэрэг битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-гээс 1.957.500 төгрөгийг, шүүгдэгч Р.Н-аас 915.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Л.Г-д 842.500 төгрөгийг, хохирогч Ш.Золзаяад 1.830.000 төгрөг, хохирогч Э.Б-т 200.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.О, Р.Н нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдэнд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.О, Р.Н нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

 

ШҮҮГЧ                                                Э.ЧИНГИС