Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 138/ШШ2017/01080

 

 

 

 

 

2017 11 27 138/ШШ2017/01080

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ы Солонгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******од холбогдох,

Гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 11 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь нөхөр Д.*******той 2013 онд танилцаж хамт амьдарсан бөгөөд 2014 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Энэ хугацаанд 2014 оны 2 сарын 24-ны өдөр хүү *******ыг төрүүлсэн. Бидний хамт амьдарч байсан жилүүдэд хэрүүлтэй таарч тохирохгүй, хадамын талаас амьдралд оролцож дарамттай амьдарч байсан. ******* нь амьдралд идэвхгүй, ажил төрөл хийхгүй, гэртээ зүгээр байдаг, намайг элдвээр хэлж доромжилно, гэрийн эд хогшил эвдэх, хувцас хунар дахин хэрэглэх боломжгүй болгодог, миний хувьд сэтгэл санааны хувьд байнгын дарамттай байдаг байсан. ******* нь надтай суухдаа машин авмаар байна гэхэд нь би банкнаас өөрийн нэр дээр 8 сая төгрөгийн зээл авч өгсөн. Уг зээлийг би өөрөө төлж байгаа. Цаашид ч өөрөө төлнө. Намайг яагаад зээлийг өөрөө төлж байгааг энэ хүн өөрөө ойлгоно биз. Мөн хүүгээ өөрийнхөө асрамжинд авч зөв хүмүүжилтэй өсгөнө. Одоо гэрлэлтээ цуцлуулах, хүүдээ тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Солонгын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Гэрлэлтээ цуцлуулж хүүгээ ээжийнх нь асрамжинд өгөхөд татгалзахгүй. Би одоо гэрээт цэргийн алба хааж байгаа учир цалин дансанд бүрэн ордог, гар дээр 20000 төгрөг өгдөг. Иймээс хүүхдийн тэтгэлгийг хоёр жилийн дараа бөөнөөр нь нөхөж өгөх хүсэлтэй байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.*******од холбогдуулан Гэрлэлт цуцлах тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Д.******* нар нь 2013 онд танилцан 2013 оны 6 сарын 06-ны өдөр гэр бүл болсныг 2014 оны 01 сарын 08-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд хамт амьдрах хугацаандаа 2014 оны 02 сарын 24-ны өдөр хүү З.*******ыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрлэлтийн, төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэх, багийн засаг даргын тодорхойлолт, эмнэлгийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байна.

Гэрлэгчид нь хамт амьдрах явцдаа санаа сэтгэл нийлэхгүй, хэрүүл маргаан үүсгэн 2017 оны 06 сараас эхлэн тусдаа амьдарч байгаа бөгөөд тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан эвлэрүүлэх ажиллагааг удаа дараалан явуулсан боловч эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд зохигчид нь идэвх санаачлагагүй хандсан, уулзалт ярилцлага амжилтгүй болж цаашид хамт амьдрах боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Зохигчид нь эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаангүй бөгөөд 2014 оны 02 сарын 24-ны өдөр төрсөн хүү З.*******ыг эх Б.Солонгын асрамжинд үлдээж эцэг Д.*******оор тэжээн тэтгүүлэхээр сар бүр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд урьдчилан 98611 төгрөг төлжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг дагуу нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 98611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.*******оос 98611 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Солонгод олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ы ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 2 сарын 27-ны өдөр төрсөн хүү З.*******ыг эх Б.Солонгын асрамжинд үлдээсүгэй.

3.Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар З.*******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16/ суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг Д.*******оор тэжээн тэтгүүлсүгэй.

4.Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

5.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 98611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******оос 98611 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Уранболорт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА