Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2017/01198

 

 


 

 

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2017/01198

 

 

Төв аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Б- ийн нэхэмжлэлтэй,

Х-д холбогдох ажлаас халагдсаны тэтгэмж 32 797 842 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.”““““““““““““““““““нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Энхсайхан, хариуцагчийн төлөөлөгч Г.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.”““““““““““““““““““нэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: -Г.”““““““““““““““““““нийн орон тооны цомхотголоор ажлаас халагдсаны тэтгэмж болох 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 32 797 842 төгрөгийг “““““““““““““““““““ Чиёода Хамтарсан түншлэлээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл тайлбартаа: -Г.”““““““““““““““““““нэ нь Төв аймгийн Хөшигтийн хөндийд баригдаж буй “““““““““““““““““““ Чиёода түншлэлд хөдөлмөр хамгааллын ажилтнаар гэрээг байгуулан ажиллаж байсан. Г.”““““““““““““““““““нийн ажиллаж байсан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны менежерийн орон тоо байхгүй болсон гээд тус тушаалаар халсан байдаг. Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль, 42.1 дэх хэсэгт ажлаас халагдсан ажилтанд 1 сар буюу түүнээс дээш хугацааны тэтгэлэгийг олгох ёстой. Үүнийг ажил олгогчид бичгээр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 дэх хэсгээр 6 сарын хугацаанд бодож нэхэмжилсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: -Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: -”““““““““““““““““““ Чиёода түншлэлийн ажил нь 2018 оны 01 сарын 25-ны өдөр дуусах төсөл юм. Байнгын ажлын байр биш учраас ажилчдаа хөдөлмөрийн гэрээнд зааснаар үргэлжлүүлэн, шинэчлэн ажиллах боломжтой гэж 1 дүгээр зүйлд заасан байгаа. Эфэсэс гэдэг нь түлш хангах ажлыг гүйцэтгэх буюу хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерээр ажиллаж байсан. 2016 оны 04 сараас ажил дуусахтай холбогдуулж 2016 оны 06 сарын 30-ныг дуустал гэрээг байгуулсан байдаг. Тиймээс гэрээний хугацаа дуусгавар болж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан үеийн цалин нийгмийн даатгалаас тэтгэлэг гаргуулах гээд хүсэлт гаргасан байдаг. Энэ тушаалыг авсны дараа 6 сарын тэтгэмж олгох ёстой юм байна гээд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.”““““““““““““““““““нэ нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд баригдаж буй нисэх онгоцны буудлын төслийн гүйцэтгэгч “““““““““““““““““““ Чиёодо түншлэлд холбогдуулан ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Г.”““““““““““““““““““нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир Г.”““““““““““““““““““нэ нь ...”““““““““““““““““““ Чиёода түншлэлд хөдөлмөр хамгааллын ажилтнаар гэрээг байгуулан ажиллаж байсан. Г.”““““““““““““““““““нийн ажиллаж байсан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны менежерийн орон тоо байхгүй болсон гэж ажлаас халсан байдаг. Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-ээр ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн хуулийн 42.1 дэх хэсэгт ажлаас халагдсан ажилтанд 1 сар буюу түүнээс дээш хугацааны тэтгэлэгийг олгох ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 дэх хэсгээр 6 сарын тэтгэмж 32 797 842 төгрөг гаргуулж өгнө үү ... гэж

 

Хариуцагч ”““““““““““““““““““ Чиёодо түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Г.Жанчив Г.”““““““““““““““““““нэд ажлаас халагдсаны тэтгэмж олгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. “““““““““““““““““““нийг Хөдөлмөрийн хуулийн 40.1.1-ээр чөлөөлөөгүй, өөрөө Нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авах гэж байгаа юм гэж гуйж байж энэ тушаалыг гаргуулсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. ... гэж тус тус маргажээ.

 

Шүүх хуралдаанаар хуульд заасан журмын дагуу талуудаас цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгийг оролцогчдын хүсэлтээр шинжлэн судлахад дараах үндэслэлүүд тогтоогдлоо. Үүнд:

1.Г.”““““““““““““““““““нэ нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 009 тоот тушаалаар “““““““““““““““““““ Чиёодо корпорацийн хамтарсан хамтарсан түншлэлд хөдөлмөр хамгааллын супервайзерын ажилд томилогдон ажиллаж байсан байх ба “““““““““““““““““““ Чиёодо корпорацийн хамтарсан түншлэлийн дэд менежрийн 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 005 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /хх-н 1, 4/

 

Нэхэмжлэгч Г.”““““““““““““““““““нэтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ”““““““““““““““““““ Чиёодо корпорацийн хамтарсан түншлэлийн төслийн дэд менежерийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 005 дугаартай тушаалд Монгол улсыэн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар күйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтуудыг удирдлага болгосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлүүд байх ба хариуцагч тал Г.”““““““““““““““““““нийн гүйцэтгэж байсан ажил буюу түлш хангамжийн системийн тоног төхөөрөмжийн угсралтын хэсгийн хөдөлмөр хамгааллын ажилтан буюу супервайзерийн ажил нь дуусч байгаа учраас цааш хөдөлмөрийн гэрээг сунгахгүйгээр ажлаас нь чөлөөлсөн. Энэ тухай өөрт нь 5 дугаар сард мэдэгдсэн. Хэдийгээр бичгээр мэдэгдэл өгөөгүй ч гэсэн түүнд хэлсэн байдаг. Тийм болохоор Г.”““““““““““““““““““нэ өөртэй нь байгуулсан хөдөлмөрийн гэрээ сунгагдахгүй гэдгийг мэдэж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-г яагаад тушаалд оруулсан бэ гэхээр Г.”““““““““““““““““““нэ өөрөө тушаалын төслийг бичиж ирээд Нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авах гэж байгаа юм, тушаалаа ингээд гаргаад өгчих гэж удаа дараа гуйсаар байгаа бичүүлж авсан байдаг. Тэрнээс Г.”““““““““““““““““““нийн гүйцэтгэж байсан ажлын орон тоо нь цомхтгол хийгдээгүй ...гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ баримтаар нотлоогүй бөгөөд нотлох баримт гаргаж өгөх боломжгүй, нотлох бримт гаргаж өгөх шаардлагагүй гэж тайлбарлаж байна.

Үүнээс үзэхэд ”““““““““““““““““““ Чиёодо корпорацийн хамтарсан түншлэлээс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажиллуулахаар Г.”““““““““““““““““““нэтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон “““““““““““““““““““ Чиёодо корпорацийн хамтарсан түншлэлийн дэд менежрийн 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 005 тоот тушаал хүчин төгөлдөр байна.

Шүүх хуралдаанд хариуцагч талын хүсэлтээр оролцсон гэрч Д.Одонжаргал нь Таны гэрээг сунгахгүй гэснээс хойш надад удаа дараа ийм тушаал гаргаад өгөөч гэж хүсэж ирдэг байсан. Удаа дараа хүсэлтийг нь хүлээж авахаас татгалзсан. Тэгээд удирдлагуудад танилцуулахад зөвшөөрөөгүй. “““““““““““““““““““нэ надаас нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авах гэж байгаа гэж гуйхад нь тусалъя гэж бодоод өгсөн бичгийнх нь дагуу гаргаж өгье гээд уг тушаалыг гаргуулсан байгаа гэж, гэрч Б.Цэрэнсодном Тухайн үед Д.Одонжаргал “““““““““““““““““““нэ надаас ажилгүйдлийн тэтгэмж авах гээд гуйгаад байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд ийм зүйл авах гэж байгаа юм чинь гаргаад өгчихөж болдоггүй юм уу гэж би хэлж байсан юм гэж, гэрч Б.Халиун ”““““““““““““““““““нэ ахын машинд дайгдаж явж байсан. Ажлын гэрээтэй холбоотой юм ярьсан. 06 сарын 30-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болж байгаа. Самсунг ХХК-ийн ажилтнууд шүүхээр яваад тэтгэмж аваад байгаа, ийм хүсэлт тавьж байгаа гээд өмгөөлөгчтэй зөвлөлдсөн гэж хэлж байсан гэж тус тус мэдүүлж байгаа хэдий ч гэрчүүдийн мэдүүлэг нь уг тушаалын төслийг боловсруулсан ”““““““““““““““““““ Чиёодо корпорацийн хамтарсан түншлэлийн эрх бүхий албан тушаалтнууд болох нягтлан бодогч Д.Одонжаргал, уг тушаалыг албажуулж гарын үсэг зурсан төслийн туслах менежер Ясуши Кацуражима нарын буруугүйг нотлох үндэслэл болохгүй юм. Учир нь дээрхи албан тушааалтнууд ажилтны гуйснаар түүнийг ажлаас чөлөөлж байгаа буюу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход баримтлах хуулийн заалтаа өөрчилсөн гэж байгаа нь баримтаар нотлогдоогүй, ажилтны гуйснаар тушаал гаргасан гэж байгаа нь тэдгээр албан тушаалтнуудын ажлын хариуцлагатай холбоотой асуудал бөгөөд хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Мөн хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Г.”““““““““““““““““““нийн хийж гүйцэтгэж байсан хөдөлмөр хамгааллын супервайзерын ажил нь дууссан цаашид хөдөлмөрийн гэрээг сунгах шаардлагагүй болсон гэж тайлбарладаг боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, нотлохоос татгалзсан ба Г.”““““““““““““““““““нэтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг сунгахгүй, дуусгавар болгох тухай амаар мэдэгдсэн гэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ... үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд нэхэмжлэгч Г.”““““““““““““““““““нэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар шаардах эрхтэй байх ба ”““““““““““““““““““ Чиёодо корпорацийн хамтарсан түншлэлийн санхүүгээс нэхэмжлэгч Г.”““““““““““““““““““нэд ажлаас халагдсаны тэтгэмжийг гаргуулан олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн ... 40.1.1...-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заажээ.

 

Энэ нь уг тэтгэмжийг олгохдоо хэдэн сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг ажил олгогч өөрөө тогтоох боломжийг зохицуулсан заалт юм.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмжийн хэмжээ 5 466 307 төгрөг гэж тооцсон нь өөрийнх нь нотлох баримтаар ирүүлсэн цалингийн тооцоолол, Нийгмийн даатгалын дэвтэр зэрэгт бичигдсэн цалингийн бичилтүүдийг үндэслэн тооцож үзэхэд дээрхи дүн гарахгүй, нэхэмжлэгч буруу тооцсон байх тул хэрэгт авагдсан бодитой нотлох баримтыг үндэслэн тэтгэмжийн хэмжээг тооцох нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамын 5-д зааснаар Г.”““““““““““““““““““нэд олговол зохих ажлаас халагдсаны тэтгэмжийг тооцохдоо нэхэмжлэгч талын ирүүлсэн “““““““““““““““““““ Чиёодо корпорацийн хамтарсан түншлэлийн тамга тэмдэг бүхий 2017 оны 4, 5, 6 дугаар саруудын цалингийн тооцоолол болох 3 хуудас баримтыг Г.:”““““““““““““““““““нийн №А 000092918 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн 12 дугаар хуудсанд дахь түүний 2017 онд төлсөн шимтгэл гэх хэсэгт бичигдсэн цалингийн бичилттэй харьцуулан судалж сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 16 977 050 төгрөг түүнийг 3 сард хуваахад 1 сарын дундаж цалин 5 659 016 төгрөг, үүнийг 2 сараар тооцон 11 318 032 төгрөг гэж тооцлоо.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гарсан энэхүү маргааны үндэслэл шалтгаан, хэргийн нөхцөл байдлыг дүгнээд Г.”““““““““““““““““““нэд ажлаас халагдсаны тэтгэмжийг 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээ буюу 11 405 766 төгрөгийг гаргуулж олгох, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдаагүй үлдсэн хэсэг буюу 21 392 076 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч талаас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хэргийн 44 дүгээрт авагдсан Г.”““““““““““““““““““нийн 139 дугаартай ажлын үнэмлэх дээрхи хугацаа буюу 2018 оны 01 дүгээр сарын 15 гэснийг хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох хугацаа гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй юм. Учир нь уг үнэмлэхний санамжээс үзэхэд энэ нь Иргэний нисэхийн ерөнхий газраас олгосон тухайн ажлын байранд нэвтрэх эрх олгосон, бичиг баримт бөгөөд ажлаас чөлөөлөгдөх хугацаа тогтоосон эрхийн акт биш юм.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321 940 төгрөгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 196 038 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч тал Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэсэн үүргээ хэрэгжүүлээгүйг дурдах нь зүйтэй байна.

Шүүх нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талын өмгөөлөгч ...Хариуцагчийн бичиг баримтанд үзлэг хийх, шинээр нотлох баримт шаардлагатай юм уу гэж харагдаж байна. ... гэснийг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй, зөвхөн ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах шаардлагыг гаргасан бөгөөд Г.”““““““““““““““““““нийн гүйцэтгэж байсан ажлын байр одоо байгаа эсэх нь хэрэгт ач холбогдолгүй, нэхэмжлэгч талд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлийн 38.6-д заасан эрх үүргүүдийг нь тайлбарлан өгсөн /хх-н 26/, мөн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгөх нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал хүсэлт байгаа эсэхийг тодруулахад санал хүсэлт хэлээгүй байна. /хх-н / Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хурлыг хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2. 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагч “““““““““““““““““““ Чиёодо корпорацийн хамтарсан түншлэлийн санхүүгээс нэхэмжлэгч Г.”““““““““““““““““““нэд ажлаас халагдсаны тэтгэмж 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээ буюу 11 318 032 төгрөг гаргуулж олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 479 810 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаарр зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321 940 төгрөгийг төрийн санд үлдээж хариуцагчаас 196 038 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

 

4.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Л.МӨНХЦЭЦЭГ