| | 2017 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 151/ШШ2017/01202 | Төв аймаг | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нэхэмжлэгч: Б-ын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Төв аймаг, Батсүмбэр сумын Баянгол 3-р баг, 1-5 тоотод оршин суух Г.”““““““““““““““““““, Д.”““““““““““““““““““, М.”““““““““““““““““““ нарт холбогдох, 10 тн төмсний үнэ 5.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.”““““““““““““““““““, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга,, хариуцагч Г.”““““““““““““““““““ын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч Д.”““““““““““““““““““, хариуцагч М.”““““““““““““““““““, гэрч Б.Энхмаа, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Р.”““““““““““““““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.”““““““““““““““““““ миний бие хариуцагч Г.”““““““““““““““““““, М.”““““““““““““““““““, Д.”““““““““““““““““““ нартай итгэлцлийн үндсэнд төмс нийлүүлэх, буцаан авах талаар 2012 оны 05 сарын 16 өдөр бичгээр хэлцэл байгуулж, хамтран ажиллахаар болсон. Уг хэлцэлд: 1. Миний бие эхний удаа Монгол үрийн сайн чанарын сортын төмсийг 5 тн-оор 2012 оны 05 сарын 16-ны өдөр Г.”““““““““““““““““““, М.”““““““““““““““““““ нарт нийлүүлэхээр тохиролцсон. 1 кг төмсийг 500 төгрөг байхаар тохиролцож нийлүүлсэн. 2. 2012 оны намрын улирлын үеэр Г.”““““““““““““““““““, М.”““““““““““““““““““, Д.”““““““““““““““““““ нараас Монгол үрийн төмсийг 10 тн-оор буцаан авахаар тохиролцсон. Хэрэв уаг хугацаанд төмсөөр буцаан төлөлт хийгдээгүй бол 1 кг төмсийг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож бэлэн мөнгөөр төлөхөөр тохиролцсон. 3.Төлбөрийг 2012 оны 10 сард багтааж төлөх талаар хэлцэлд тусгагдсан. 4. Энэхүү хэлцэлийн дагуу олон удаа нэхэмжлэхэд хариуцагч Г.”““““““““““““““““““, М.”““““““““““““““““““, Д.”““““““““““““““““““ нар нь огт төлбөр барагдуулаагүй явсаар 2015 оны 09 сарын 13 өдөр төлбөр барагдуулах талаар дахин харилцан тохиролцож акт үйлдэн баталгаажуулсан. Энэхүү актад: 2012 оны 05 сарын 16-ны өдөр байгуулсан хэлцэлд заасны дагуу тухайн хугацаанд төмс нийлүүлээгүй учир эхний ээлжинд 2015 оны 10 сарын 01 өдөр 1 000 000 төгрөг ХААН банкны дансанд шилжүүлэх, үлдэгдэл 1 000 000 төгрөгийг 2016 оны 09 сарын 30 өдөр шилжүүлэх талаар харилцан тохиролцсон. Дээрхи заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 2015 оны 05 сарын 16 өдөр Г.”““““““““““““““““““, М.”““““““““““““““““““, Д.”““““““““““““““““““ нартай байгуулсан хэлцлийн 1, 2-р заалтуудад заасан төлбөрийг хариуцан төлбөхөөр хэлэлцэн тохирсон болно. Гэтэл хариуцагч Г.”““““““““““““““““““, М.”““““““““““““““““““, Д.”““““““““““““““““““ нар нь өнөөдрийг хүртэл төлбөр барагдуулах талаар олон удаа биечлэн болон утсаар нэхэмжилсэн боловч ямар нэгэн арга хэмжээ авахгүй, нэг ч төгрөг барагдуулаагүй учир хэлцлээр тохиролцсон 10 тн төмсний үнийг өнөөдрийн зах зээлийн ханшаар бодож 5 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хамайг хохиролгүй болгож өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү. 2012 оноос өнөөг хүртэл төмсийг эргэлтэд оруулж тариалан арвин ургац авах, бизнесийн ашиг өсөн нэмэгдэх боломж алдагдаж хохирч байгааг онцлон тэмдэглэж байна гэжээ. Нэхэмжлэгч Р.”““““““““““““““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 5 сарын 16-ны өдөр 2 тал иргэн “““““““““““““““““““ын хүсэлтээр төмс нийлүүлэх гэрээ хийсэн байгаа. Энэ гэрээнд 2 тал гарын үсэг зураад харилцан тохиролцож, 5 тонн төмс тариалж, 10 тонн төмс нийлүүлэх үүрэгтэй гэрээ байгуулсан. Төмс нийлүүлэх тал гэрээний үүргээ биелүүлж 5 тонн төмсийг өгөөд явуулсан. 2012 оны намар гэхэд 5 тонн төмсөө тариалж 10 тонн төмс надад эргүүлэн өгөх ёстой байсан. Уг хугацаанд өөрийн зардлаар төмсийг тариалахаар тохиролцоод 10 тонн төмсийг нийлүүлэх байсан. Ургац нийлүүлж чадахгүй бол төмсийг мөнгөөр бодож Р.”““““““““““““““““““т өгнө гэж тохиролцсон. Гэрээний бусад заалтууд байдаг. Үүнд байгалийн ямар нэгэн хүчин зүйлээс үл хамааран төлбөрийг өгнө гэж тохиролцсон. Гэрээний 2.2 дахь заалтад иргэн Р.”““““““““““““““““““т 10 тонн төмс нийлүүлнэ гэж заасан байдаг. Энэ гэрээний дагуу 2012 оны 09 дүгээр сард портер машинтай очоод төмсөө авах гэтэл “““““““““““““““““““ танийг танихгүй байна гэдэг хариу өгсөн. Ингээд нөхцөл байдлыг ойлгоод гэрээг ахиж сунгаж 2012 оны 09 сарын 13-нд дахин 2 тал байлцаж байгаад гэрээг сунгасан. 2015 оны 10 сарын 01-ний өдөр 1 сая төгрөгийг өгөх, 2016 оны 09 сарын 01 хүртэл ахин 1 сая төгрөгийг өгөхөөр тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч гэрээний заалтын дагуу удаа дараа төлбөрийг нэхсэн. Гэрээнд заасны дагуу хууль хяналтын байгууллагад өгнө гэсний дагуу шүүхэд хандсан. Тиймээс гэрээний 1 дэх заалтад зааснаар 1 кг төмсийг 500 төгрөгөөр бодоод нийт 5.000.000 төгрөг нэхэмжилж байгаа гэв. Хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.”““““““““““““““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.”““““““““““““““““““ын гараар үйлдсэн гэрээ байна. Уг гэрээнд заасны дагуу тариалалтыг хийж гүйцэтгэсэн. 2012 оны намар төмсний үнэ зах зээлд маш их унасан байсан. Өөрийнх нь төмсийг тариалж, ургуулсан байхад өөрөө 1 ч удаа холбогдож асууж байгаагүй. Бид 2 хүүхдүүдтэйгээ нийлээд тэр хавийн хүмүүсийг хөлслөөд намар нь 13 тонн төмс хурааж авсан. Манайх Р.”““““““““““““““““““ ахад төмсөө аваарай гээд бүгдийг нь шуудайлаад хураасан байсан. Гэтэл “““““““““““““““““““ би төмс авахгүй мөнгийг нь авна гэж хэлж байсан. Бид нар төмсөө ирж аваач гээд удаа дараа залгасан боловч мөнгөө авна гэж нэхсээр байсан. Тэгээд төмсийг нь хүйт орохоос өмнө зоорилсон. Намайг Зүүнхараад ажилтай явж байхад мөнгө төгрөгийг минь өгөөч гэж хэлэхэд нь би таны төмс зооринд байгаа гэдгийг нь хэлж байсан. Утсаар нэхэхдээ цагдаа, шүүх гэж айлгаад байсан. Дараа жил нь уг зооринд ороод хартал төмснүүд нь ургаад авах юмгүй болсон байсан. Гомдолдоо өөрийнх нь мөнгөөр жуулчины бааз барьсан юм шиг зүйл бичсэн байна лээ. Уг жуулчины баазыг манай нэг найз хөрөнгө оруулалт хийж 7 гэр аваад барьсан. Тэр намар манай жуулчины баазад том хэмжээний тэмцээн явагдаж байхад Р.”““““““““““““““““““ ирээд мөнгөө өг гэж хэлээд боломжгүй гэдгээ хэлэхэд бид нарыг завгүй байхад айлгаж, сүрдүүлж гарын үсэг зуруулж аваад явсан. Бид нар 2 сая төгрөгийг өгчихье гэж бодоод зохицуулах гэж байтал шүүхэд өгсөн байсан. Бидний зүгээс бүх үүргээ биелүүлж, төмсөө авахыг шаардсан боловч өөрөө аваагүй. Сүүлд нь мөнгөө нэхэж байгааг нь ойлгохгүй байна. Манай нөхөр бид хоёрын хооронд ярихаас биш охиныг минь энэ зүйлдээ оруулаад хичээл ном, гэр бүлийг нь баллаж хугацаа маш их алдагдуулж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв Хариуцагч М.”““““““““““““““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ хийхэд би өөрийн биеэр байхгүй байсан. Тиймээс нэхэмжилж байгаа мөнгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. ҮНДЭСЛЭХ нь: Шүүх хуралдаанаар зохигчдын хуульд заасан журмын дагуу цуглуулж ирүүлсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг оролцогчдын хүсэлтээр шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Нэхэмжлэгч Р.”““““““““““““““““““, хариуцагч Г.”““““““““““““““““““ нарын хооронд 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хэлцэл хийгджээ. Уг хэлцлээр иргэн Р.”““““““““““““““““““ нь Астела сортын элит төмсийг 5 тонныг 1 кг-ийг нь 500 төгрөгөөр бодож 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нийлүүлэх, намар ургац хураасны дараа 10 тонн сайн чанарын төмсийг Р.”““““““““““““““““““ өөрийн унаагаар татаж авах, ургац нийлүүлж чадахгүй тохиолдолд Г.”““““““““““““““““““ нь 10 тонн төмсийг тухайн үеийн зах зээлийн үнээр бодож бэлэн мөнгөөр иргэн Р.”““““““““““““““““““т 2012 оны 10 дугаар сард багтаан төлбөрийг барагдуулахаар тохиролцжээ. Уг гэрээнд иргэн Р.”““““““““““““““““““ /төмс нийлүүлэгч/, иргэн Г.”““““““““““““““““““, иргэн М.”““““““““““““““““““ нар гарын үсэг зурж, иргэн Д.”““““““““““““““““““ийн нэр утасны дугаарыг, иргэн М.Мөнхчимэгийн нэр, утасны дугаарыг тус тус бичжээ. /хх-н 4/ Мөн 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн нэмэлт хугацаа тогтоосон хэлцлээр 2012 оны 05 дугаар сарын 16-нд хийсэн төмс нийлүүлэх гэрээг дүгнэж өр авлагыг барагдуулах талаар дараах байдлаар тохиролцжээ. Үүнд: 1.Иргэн “““““““““““““““““““ /НБ67070515/ иргэн Р.”““““““““““““““““““т 1 000 000 төгрөг /Нэг сая төгрөг/ 2015.10.01-нд ХААН 5070085237 саадгүй шилжүүлнэ. 2.Үлдэх мөнгө 1 000 000 / нэг сая төг/-ийг 2016.09.30-ны дотор өгөхөөр тохиролцов. 3. 1 ба 2 дугаар заалт хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд эх гэрээний 1, 2 дугаар заалтаар төлбөр барагдуулна гээд гэрээ байгуулсан Р.”““““““““““““““““““, П.Цэнд-Аюуш, Г.”““““““““““““““““““, Д.”““““““““““““““““““ нар тус тус гарын үсэг зуржээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ уг хэлцлийн дагуу талууд хамтран ажиллахаар тохиролцсон гэж байгаа боловч гэрээний агуулгаас үзэхэд Г.”““““““““““““““““““ нь Р.”““““““““““““““““““ын хөрөнгө буюу түүний 5 тонн төмсийг тарьж ургуулан намар 10 тонн болгож өгөх, илүү гарсан төмсийг хөлсөнд авахаар харилцан тохиролцсон гэж үзэхээр байна. Иймд шүүх дээрхи харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэв. Уг хэлцлийн дагуу Р.”““““““““““““““““““ нь 5 тонн төмсийг 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нийлүүлж, Г.”““““““““““““““““““ нь мөн өдөр 5 тонн төмсийг өөрийн унаагаар тээвэрлэн авч, Батсүмбэр сумын нутагт аваачиж тарьсан, намар 9 сард 13 тонн төмс хурааж авсан болох нь нэхэмжлэгч Р.”““““““““““““““““““ын 2012 оны 5 сарын 16-ны өдөр 2 тал иргэн “““““““““““““““““““ын хүсэлтээр төмс нийлүүлэх гэрээ хийсэн байгаа. Энэ гэрээнд 2 тал гарын үсэг зураад харилцан тохиролцож, 5 тонн төмс тариалж, 10 тонн төмс нийлүүлэх үүрэгтэй гэрээ байгуулсан. Төмс нийлүүлэх тал гэрээний үүргээ биелүүлж 5 тонн төмсийг өгөөд явуулсан. 2012 оны намар гэхэд 5 тонн төмсөө тариалж 10 тонн төмс надад эргүүлэн өгөх ёстой байсан. Уг хугацаанд өөрийн зардлаар төмсийг тариалахаар тохиролцоод 10 тонн төмсийг нийлүүлэх байсан. гэх, хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.”““““““““““““““““““ийн Р.”““““““““““““““““““ын гараар үйлдсэн гэрээ байна. Уг гэрээнд заасны дагуу тариалалтыг хийж гүйцэтгэсэн. 2012 оны намар төмсний үнэ зах зээлд маш их унасан байсан. Өөрийнх нь төмсийг тариалж, ургуулсан байхад өөрөө 1 ч удаа холбогдож асууж байгаагүй. Бид 2 хүүхдүүдтэйгээ нийлээд тэр хавийн хүмүүсийг хөлслөөд намар нь 13 тонн төмс хурааж авсан. Манайх Р.”““““““““““““““““““ ахад төмсөө аваарай гээд бүгдийг нь шуудайлаад хураасан байсан. гэх тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох төмс тарих талбайг хагалж байгаа болон тарьж байгаа байдал, төмс тарьсан байдал, тарьсан төмсийг хурааж ялгаж байгаа байдал, ялгасны дараа зооринд хийж байгаа байдал зэргийг гэрэл зургаар бэхжүүлж авсан баримтууд, мөн төмс тарьж хураахад гарсан зардлын тооцоо /хх-н 139-147/ гэрч Б.Энхмаагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн 2013 онд манайд орж ирээд төмс байна. Зоорь суллах гэсэн юм гэхээр нь 2 шуудай төмс авчраад малдаа өгөхөд идэж байсан. Тэгэхээр нь дахиад авсан. Эхлээд 2 шуудай, дараа нь 9 шуудай, тэгээд 10 гаран шуудайг авсан. 9 шуудай төмс авахад мэдэгдэхээргүй тийм их төмс байсан. Ойролцоогоор 9, 10 тонн төмс хураасан байсан мэдүүлэг тайлбар мэдүүлгээр нотлогдож байна. Нэхэмжлэгч Р.”““““““““““““““““““ нь анхны хэлцэлд Д.”““““““““““““““““““, М.”““““““““““““““““““, М.Мөнхчимэг, тухайн үед жолоочоор явсан Баттулга гэх хүмүүсийн нэр бичигдсэн талаар тайлбарлахдаа “““““““““““““““““““ нь машиндаа олон хүнтэй ирсэн, бид хоёр гэрээг хамт байж байгаад бичиж гарын үсэг зураад би хамт яваа хүмүүсээрээ гарын үсэг зуруул гэхэд зуруулаад ирье гээд авч яваад машинд байгаа хүмүүсээрээ гарын үсэг зуруулж авчирч өгсөн гэж, хариуцагч буюу хариуцагч Г.”““““““““““““““““““ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.”““““““““““““““““““ Би гэрээ хийх үед байгаагүй, хамт яваагүй, гэхдээ энэ гэрээг хийснийг мэднэ гэж, хариуцагч М.”““““““““““““““““““ би хамт яваагүй, гарын үсэг зураагүй, шинжилгээгээр миний гарын үсэг биш гэдэг нь тогтоогдсон... гэж тус тус тайлбарлаж байгаагаас үзэхэд уг хэлцэлийг Р.”““““““““““““““““““, Г.”““““““““““““““““““ нарын хооронд байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Харин дараагийн буюу 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээг сунгаж нэмэлт хугацаа тогтоосон хэлцэлд Г.”““““““““““““““““““, Р.”““““““““““““““““““ нар гарын үсэг зурснаас гадна хоёр талын гэр бүлийн хүмүүс буюу П.Цэнд-Аюуш, Д.”““““““““““““““““““ нар гарын зурсан байх ба энэ талаар нэхэмжлэгч Р.”““““““““““““““““““ тайлбарлахдаа эхнэртэйгээ хамт явсан болохоор л гарын үсгийг нь зуруулчихсан юм гэж, хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.”““““““““““““““““““ би дараагийн хэлцлийг хийхэд хамт байж гарын үсэг зурж хийсэн нь үнэн ярилцаж байгаад ийм гэрээ хийсэн гэж тус тус тайлбарлаж байна. Эдгээрээс дүгнэхэд эхний хэлцэлд нэр бичигдсэн Баттулга, Д.”““““““““““““““““““, М.”““““““““““““““““““, М.Мөнхчимэг нар нь гэрээний тал болохгүй зөвхөн Р.”““““““““““““““““““, Г.”““““““““““““““““““ нар уг хэлцэлд оролцсон талууд гэж үзэх үндэстэй байна. Хоёр дахь хэлцэл буюу нэмэлт хугацаа тогтоосон хэлцлийн хувьд Д.”““““““““““““““““““ийн тайлбарлаж байгаагаар уг хэлцэлд дурдсан үйл баримтыг Р.”““““““““““““““““““тай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр хийсэн гэж байгаа тул уг хэлцэлд Д.”““““““““““““““““““ нь нэг тал болж оролцсон тул уг хэлцлийн хувьд хариуцагч болох үндэстэй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаар М.”““““““““““““““““““ыг татаж ирүүлсэнийг үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь уг гэрээнд нэр нь дурдагдсан хүмүүсээс М.”““““““““““““““““““ гарын үсэг зурсан харагдаж байгаа боловч энэ нь түүний гарын үсэг биш гэдэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2703 дугаартай шинжилгээний дүгнэлтэд 1....2012.05.13-н өдрийн Хэлцлийн гэрээний арын нүүрний доод хэсэгт “““““““““““““““““““ “““““““““““““““““““ гэсний ард зурсан шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн М.”““““““““““““““““““ын гарын үсгийн загваруудтай тохирохгүй, ... гэснээр нотлогдож байгаа тул М.”““““““““““““““““““ нь хариуцагч байх үндэслэлгүй байна. 2015 оны 9 сарын 13-ны өдрийн нэмэлт хугацаа тогтоосон хэлцлийн хувьд Р.”““““““““““““““““““, Г.”““““““““““““““““““, Д.”““““““““““““““““““ нар гарын үсэг зурж баталгаажуулсан, энэ талаар талууд маргаагүй болно. Талууд дээрхи хоёр хэлцлийг хийсэн эсэх болон уг хэлцлүүд хүчин төгөлдөр бус эсэх талаар маргаагүй бөгөөд хэн аль нь гэрээний үүргээ биелүүлээгүй асуудлаар маргаж байна. Нэхэмжлэгч, хариуцагч талууд дээрхи 2 хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар шаардлага гаргаагүй болно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж мөн хуулийн 56.3-т Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж тус тус заасантай нийцэж байх тул 2012 оны 05 дугаар сарын 16-нд хийсэн төмс нийлүүлэх хэлцлийн гэрээ, 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн нэмэлт хугацаа тогтоосон хэлцэл зэргийг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлтэй юм. Анхны хэлцлээр талууд тухайлбал Р.”““““““““““““““““““ нь 5 тн төмс нийлүүлэх үүргээ, Г.”““““““““““““““““““ нь 5 тн төмсийг хүлээн авч тарих үүргээ биелүүлжээ. Харин гэрээний 1.2-т заасан 10 тн төмсийг өөрийн унаагаар татаж авах үүргээ Р.”““““““““““““““““““ зохих ёсоор биелүүлээгүй байна. Мөн нэмэлт хугацаа тогтоосон гэрээнд зааснаар хариуцагч тал буюу Г.”““““““““““““““““““, Д.”““““““““““““““““““ нар уг хэлцлийн 1, 2-р заалтад дурдсан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Гэрээний талуудын зохих ёсоор үүргээ биелүүлээгүй, аль аль тал нь хариуцлагагүй хандсан байдал өнөөдрийн энэ нөхцөл байдал үүсэхэд нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ. Тухайлбал: Монгол оронд төмсийг жилийн 4 улирлын хаврын улиралд нь тарьж, намрын улиралд хурааж авдаг нь бүх нийтэд илэрхий үйл баримт учраас нэхэмжлэгч Р.”““““““““““““““““““ гэрээнд зааснаар 2012 оны намар буюу 9,10 дугаар сард өөрөө очиж 10 тонн төмсийг авах байтал ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр очиж аваагүй нь уг хэлцлийн 1.2-т заасан Намар ургац хурааж, төмсийг ялгаж таваарын сайн чанарын төмс 10 тонныг өөрийн унаагаар татаж авна гэж заасныг зөрчиж үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байх ба хариуцагч тал гэрээнд заагаагүй ч уг бүтээгдэхүүн түргэн мууддаг гэдгийг мэддэг атлаа санаачлага гаргаж хүлээлгэн өгөх арга хэмжээ авалгүй 2013 оны намар буюу 11 сар хүртэл зооринд хадгалж төмсний чанарыг муутгасан, мөн энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас талууд хэлэлцэн тохирч нэмэлт хугацаа тогтоож дахин хэлцэл хийсэн атлаа мөн хугацаандаа үүргээ биелүүлээгүй зэрэг байдлууд нь тогтоогдож байна. Иймд талууд Иргэний Хуулийн 13 дугаар зүйл 13.1-д заасан Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ. гэсэн заалтыг, нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 206 дугаар зүйлтийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 205.4.2-т үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас гэмтсэн, муудсан, дутсан, устсан; заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь 5 тонн төмсийг хугацаанд нь нийлүүлэх үүргээ биелүүлсэн ч гэрээний үүргийн дагуу 10 тонн төмсөө ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрөө очиж аваагүй, нэхэмжлэгч үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үүссэн эрсдийг хариуцагч тал дангаараа хүлээхгүй тул нэмэлт хугацаа тогтоосон хэлцлийн 3 дахь заалтад заасан төлбөрийг хариуцагч талаас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэв. Иймээс хариуцагч Г.”““““““““““““““““““, Д.”““““““““““““““““““ нараас нэмэлт хэлцлийн 1, 2 дахь заалтаар тохирсон 2 000 000 төгрөгийн төлбөрийг гаргуулан нэхэмжлэгч Р.”““““““““““““““““““т олгох нь зүйтэй гэж үзлээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил байхаар хуульчлан зохицуулжээ. Р.”““““““““““““““““““, Г.”““““““““““““““““““ нарын хооронд хийгдсэн төмс нийлүүлэх хэлцэл нь 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдаж, гэрээний үүрэг 2012 оны намар буюу 9-10 дугаар сард дуусах байсан, уг гэрээний үндсэн дээр хийгдсэн нэмэлт хугацаа тогтоосон хэлцлийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2015 оны 09 дүгээр сарын 18-нд хийсэн байх бөгөөд уг хэлцлээр 2016 оны 09 дүгээр сарын 30-ны дотор үүрэг гүйцэтгэж дуусахаар тусгагджээ. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж шүүх үзсэн болно. Нэхэмжлэгч тал дээрхи 2 гэрээний үндсэн дээр үүссэн харилцааг хамтран ажиллахаар тохиролцсон гэж нэхэмжлэлдээ дурджээ. Гэрээний агуулгаас үзэхэд иргэн Р.”““““““““““““““““““ын өмчлөлийн 5 тонн төмсийг иргэн Г.”““““““““““““““““““, Д.”““““““““““““““““““ нар тарьж ургуулан, ургац хуржаасны дараа 10 тонн төмс буцаан өгөх, 10 тонноос илүү гарсан хэсгийг өөрсдөө хөлсөндөө авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйл Ажил гүйцэтгэх гэрээ буюу 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. мөн 343.2.Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. гэсэнтэй нийцэж байх тул зохигчдын хооронд үүссэн дээрхи харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэж дүгнэлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Г.”““““““““““““““““““, Д.”““““““““““““““““““ нараас 2 000 000 төгрөгийг адил тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгч Р.”““““““““““““““““““т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.”““““““““““““““““““, Д.”““““““““““““““““““ нараас 46 950 төгрөгийг адил тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгч Р.”““““““““““““““““““т олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ |