Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2017/01210

 

 

  1.  

    2017 оны 11 сарын 30 өдөр

    Дугаар 151/ШШ2017/01210

    Төв аймаг

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

    Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

    Нэхэмжлэгч: ”““““““““““““““““““ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Төв аймаг, Эрдэнэ сумын “““““““““““““““““““т холбогдох,

    Гэрээний үүргийн дутуу төлөлт 6 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нямжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантунгалаг, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов. 

    ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч ”““““““““““““““““““ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын “““““““““““““““““““тай Эрдэнэ 2015/03 тоот Төв аймгийн Эрдэнэ сумын хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх спортын талбайн ажлын гэрээ байгуулан Төв аймгийн Эрдэнэ сумын хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх спортын талбай байгуулахад шаардагдах бараа материалыг худалдан авах ажлыг 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гүйцэтгэж, 35,000,000 төгрөгийн хөлс авахаар, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эрдэнэ 2016/01 спортын талбайн барилгын ажил гүйцэтгэх ажлын гэрээ байгуулан спортын талбайн барилгын ажлыг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэн 32,350,000 төгрөгний ажлыг хөлс авахаар тус тус харилцан тохиролцсон. Манай компани нь 2 гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж спортын талбайн барилгын ажлыг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хийж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн. Захиалагч болон Төв аймгийн Эрдэнэ сумын “““““““““““““““““““ нь гэрээний төлбөр болох нийт 67,350,000 төгрөгнөөс 61,050,000 төгрөгийг манай компаний Хас банкны 5001112289 тоот дансаар шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 6,300,000 төгрөгийг шилжүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас 6,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү" гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: -Манай компани Эрдэнэ сумын ЗДТГ-тай 2015 оны 09 сарын 17, 2016 оны 04 сарын 25 өдөр тус тус ажил гүйцэтгэх 2 гэрээг байгуулж уг ажлыг гүйцэтгэж 2016 оны 06 сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн байдаг. Түүнээс хойш үлдэгдэл санхүүжилт болох 6.300.000 төгрөгөө нэхэмжилж өдөр болгон очиход төсөв, хөрөнгө орж ирэхгүй байна гэж явж байгаад 2017 оны 09 дүгээр сард очиход манай нягтлан бодогч 2017 оны төсөвт тусгаагүй байна гэдэг хариу өгсөн. Тэгээд манай мөнгө олгогдохгүй юм байна гээд нэхэмжлэл гаргасан. Тиймээс Эрдэнэ сумын ЗДТГ-аас 6.300.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантунгалаг шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: -Эрдэнэ сумын ЗДТГ энэхүү 67.350.000 төгрөгний ажил гүйцэтгэх гэрээг хийж, 61.050.000 төгрөгийг өгсөн байдаг. Үлдэх 6.300.000 төгрөгийг 2016 оны санхүүгийн тайланд өглөгөөр тусгасан боловч сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлаас эдний хийсэн хүүхдийн тоглоомыг өндөр үнээр шахсан гэх шалтгаанаар тогтоолдоо тусгаж төсөвт оруулж өгөөгүй. Жил бүр Иргэдийн төлөөлөгчдөд танилцуулж төсөвөө баталдаг. Уг хурлын тогтоолд тусгаад өгвөл бүрэн өгөх боломжтой. Засаг даргаас тайлбар өгөхдөө хямд үнэтэй тоглоомыг өндөр үнээр зарсан гэж тайлбар өгдөг. Тиймээс тогтоолдоо тусгаад ороод ирвэл төлөх боломжтой гэв.

    Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

    ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч “““““““““““““““““““ ХХК нь хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын “““““““““““““““““““т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 6 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажжээ.

    Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, тэдгээрийн хуульд заасан журмын дагуу цуглуулж гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудыг оролцогчдын хүсэлтээр тал бүрээс нь бодитойгоор харьцуулан бүрэн дүүрэн шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

    “““““““““““““““““““ ХХК-ийн захирал Б.Мөнхтогтох, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Н.Алтанчимэг нар нь 2015 оны 09 сарын 17-ны өдөр 2015/03 тоот Төв аймгийн Эрдэнэ сумын хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх спортын талбайн ажлын гэрээ, 2016 оны 04 сарын 25-ны өдөр 2016/01 тоот Төв аймгийн Эрдэнэ сумын Хүүхэд Залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх спортын талбайн барилгын ажил гүйцэтгэх ажлын гэрээг тус тус байгуулж, ажил гүйцэтгүүлэгч нь хоёр гэрээний нийт төлбөр 67 350 000 төгрөг төлөхөөс 61 050 000 төгрөгийг ажил гүйцэтгэгч байгууллагад төлж, 6 300 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй болох нь Төв аймгийн Эрдэнэ сумын хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх спортын талбайн ажил дугаар № Эрдэнэ 2015/03 гэрээ, мөн Төв аймгийн Эрдэнэ сумын хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх спортын талбайн барилгын ажил гүйцэтгэх ажлын гэрээ дугаар № Эрдэнэ 2015/01 гэрээ болон Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 05 дугаар сарын 2-ны өдрийн акт, “““““““““““““““““““ ХХК-ийн Хас банкин дахь 5001112289 дугаартай харилцах дансны 2016 оны 09 сарын 01-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн хоорондох хугацааны хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар зэргээр тогтоогдож байна.

    Иймд хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас 6 300 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

     

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.1.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

    1.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас 6 300 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ”““““““““““““““““““ ХХК-д олгосугай

    2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас 115 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “““““““““““““““““““ ХХК-д олгуулсугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

     

     

     

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ