| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0206/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/208 |
| Огноо | 2019-07-19 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж
Шүүгдэгч *******,*******, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******,******* нарт холбогдох эрүүгийн 1914004090286 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, ам бүл 5, ээж 2 дүүгийн хамт оршин суудаг,******* овогт*******ын******* Регистрийн дугаар
2. Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, оршин суудаг,*******ын цоохор овогт Баттулгын*******, Регистрийн дугаар:
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Алтан ус” гэх газраас 2019 оны 05 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө иргэн*******ийн эзэмшлийн 1 тооны монгол үүлдрийн үхрийг хулгайлж 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Үүнд:
Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ******* бид хоёр ярилцаж байгаадБаянхонгор аймгийн Баян-Овоо сумаас монгол үхэр хулгайлж мөнгийг хувааж авсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 90-92 /
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 05 дугаар сарын 26-ны орой*******ын хамт Баянхонгор аймгийн БаянОвоо сумын Алтан-Ус гэх газрын ойролцоогоос 1 тооны бор эрээн зүсмийн монгол үхрийг хулгайлж аймагт авчирч зарсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 93-95 /
Хохирогч*******ийн мөрдөн байцаалтад өгсөн ... Манай үхэр хариулгатай байдаг. 2019 оны 05 дугаар сарын ны орой 20 цагийн үед манай үхэр бүрэн байсан . 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манай үхрийг нядлаад арьс ширийг нь үлдээгээд аваад явсан байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 38-40 /
Гэрч С.Нямжавын мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 05 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 23 цагийн үед утсаар хүн яриад үхрийн мах авах уу гэхээр авна гэхэд манай гэрийн гадаа авчирч өгсөн. Тэд нар өөрийнхөө үхрийг нядалж ирсэн гэж байсан. Цагаан өнгийн жижиг тэрэгтэй байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 43-45 /
Гэрч Я.Энхтүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би 74-27 БНХ улсын дугаартай авто машиныг******* гэх залууд зарсан. Нэрээ шилжүүлж амжаагүй миний нэр дээр байдаг ... гэх мэдүүлэг / хх-ийн 48-50 /
“Энх Нахиа”ХХК-ны шинжээчийн 2019.05.08-ны өдрийн 284 дугаартай “...хулгайд алдагдсан гэх үхрийн зах зээлийн үнэ ханш нь 2,000,000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /хх-ийн 57-58 /, “Энх Нахиа” ХХК-ны шинжээчийн 2019.06.28-ны өдрийн 356 дугаартай “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх авто тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ ханш нь 1,500,000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /хх-ийн 64-65 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 048 дугаартай шинжээчийн 1.Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан 2 ширхэг гутлын ул мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Хэргийн газраас бэхжүүлэн авсан зураг №2 гэж дугаарласан мөр нь Б.Намансүрэнгийн өмсөж явсан гэх баруун хөлийн гутлын улаар, зураг №4 гэж дугаарласан мөр нь*******ын өмсөж явсан гэх зүүн хөлийн гутлын улаар тус тус үүсгэгдсэн байна. Уг гутлууд нь ойролцоогоор 40-41 размерийн өмсгөлтэй гутлууд байна ... гэх дүгнэлт /ххийн 77-86/ - Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /1-2, 6-7 /, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-21/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 24-26/, эд мөрийн баримт хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хх-ийн 27-33, 34-35, 126-128/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 102, 106, 112-113/, шүүгдэгч Б.Намнасүрэнгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 103/, шүүгдэгч*******ын хувийн байдлын талаарах 2019.06.28-ны өдрийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 752 дугаартай тодорхойлолт /хх-ийн 107/, шүүгдэгч Б.Намансүрэн,******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104-105/, шүүгдэгч нарын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 111/, депозит дасны хуулгууд /ххийн 116-120/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн БаянОвоо сумын 2 дугаар багийн нутаг “Алтан ус” гэх газраас 2019 оны 05 дугаар сарын 26- 27-нд шилжих шөнө иргэн*******ийн эзэмшлийн 1 тооны монгол үүлдрийн үхрийг хулгайлж 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь Шүүгдэгч*******ын ... ******* бид хоёр ярилцаж байгаад Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас монгол үхэр хулгайлж мөнгийг хувааж авсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 90-92 /
Шүүгдэгч *******гийн ...*******ын хамт 1 тооны бор эрээн зүсмийн монгол үхрийг хулгайлж аймагт авчирч зарсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 93-95 /
Хохирогч*******ийн ... манай үхрийг нядлаад арьс ширийг нь үлдээгээд аваад явсан байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 38-40 /
Гэрч С.Нямжавын ... шөнө 23 цагийн үед утсаар хүн яриад үхрийн мах манай гэрийн гадаа авчирч өгсөн, цагаан өнгийн жижиг тэрэгтэй байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 43-45 /
Гэрч Я.Энхтүвшингийн ... Би 74-27 БНХ улсын дугаартай авто машиныг******* гэх залууд зарсан ,нэрээ шилжүүлж амжаагүй миний нэр дээр байдаг ... гэх мэдүүлэг / хх-ийн 48-50 /
“Энх Нахиа”ХХК-ны шинжээчийн 2019.05.08-ны өдрийн 284 дугаартай “...хулгайд алдагдсан гэх үхрийн зах зээлийн үнэ ханш нь 2,000,000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /хх-ийн 57-58 /, “Энх Нахиа” ХХК-ны шинжээчийн 2019.06.28-ны өдрийн 356 дугаартай “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх авто тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ ханш нь 1,500,000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /хх-ийн 64-65 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 048 дугаартай шинжээчийн ... Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан 2 ширхэг гутлын ул мөр нь шинжилгээнд тэнцэнэ ... Хэргийн газраас бэхжүүлэн авсан зураг №2 гэж дугаарласан мөр нь Б.Намансүрэнгийн өмсөж явсан гэх баруун хөлийн гутлын улаар, зураг №4 гэж дугаарласан мөр нь*******ын өмсөж явсан гэх зүүн хөлийн гутлын улаар тус тус үүсгэгдсэн байна... гэх дүгнэлт /хх-ийн 77-86/, зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******,******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******,******* нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******,******* нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******,******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. Уг гэмт хэргийн хохирогч*******ийн 1 тооны үхрийг 2.000.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, шүүгдэгч *******,******* нар нь бусдын 1 тооны үхрийг хулгайлж авсан өөрсдийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******,******* нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө / шүүхийн хэлэлцүүлэгт хохирлыг бэлэн мөнгөөр төлөхөөр илэрхийсэн, хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй / илэрхийлж бичгийн хүсэлтээ гаргасан болон хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, хохирол нөхөн төлөөгүй зэрэг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч *******,******* нарт нийтэд тустай ажил хийглэх ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын мөнгө болох шүүгдэгч*******аас 1.000.000 төгрөг, шүүгдэгч *******гээс 1.000.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч*******т олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч *******,******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 74-27 улсын дугаартай Optima маркийн тээврийн хэрэгсэл шүүгдэгч*******ын өмчлөлийн эд хөрөнгө байх тул 74-27 улсын дугаартай Optima маркийн тээврийн хэрэгсэл хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... ноосон өмд ...-ийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлж, ... 00937689 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч Я.Энхтүвшинд, ... 2 хос 4 ширхэг гутал ...-ыг хэрэгцээний дагуу*******, ******* нарт тус тус буцаан олгож шийдвэрлэлээ. Шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт*******ын*******,*******ын цоохор овогт Баттулгын******* нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч*******, ******* нарыг тус бүр 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч*******, ******* нарт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч*******ын эзэмшлийн ... 74-27 улсын дугаартай Optima маркийн авто тээвэр ... - ийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1зааснаар шүүгдэгч*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3дугаар зүйлийн 1.7-т зааснаар шүүгдэгч*******аас 1.000.000 төгрөг, шүүгдэгч *******гээс 1.000.000 төгрөг тус тус гаргуулж, хохирогч*******т олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... ноосон өмд ...-ийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлж, ... 00937689 дугаартай авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч Я.Энхтүвшинд, ... 2 хос 4 ширхэг пүүзэн гутал ...-ыг шүүгдэгч *******,******* нарт тус тус буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1зааснаар шүүгдэгч*******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА