| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/01136/и |
| Дугаар | 151/ШШ2017/01211 |
| Огноо | 2017-11-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 151/ШШ2017/01211
| 2017 оны 11 сарын 30 өдөр | Дугаар 151/ШШ2017/01211 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 28-479 тоотод оршин суух Жаяа овогт Энхбаатарын Энхтунгалаг /ЧГ84062817/-ийн нэхэмжлэлтэй,
Төв аймгийн Лүн сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 403 дугаар ангид хоригдож буй Боржигон овогт Баасангийн Энхболд /ЧГ86011300/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Энхтунгалаг, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Энхтунгалаг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Э.Энхтунгалаг миний бие Б.Энхболдтой 2005 онд танилцан гэрлэж 2007 оны 3 дугаар сарын 16-нд гэрлэлтээ батлуулсан ба бидний амьдрах хугацаанд 2006 оны 4 дүгээр сарын 10 өдөр хүү Энх-Учиг, 2009 онд Э.Энх-Үжин нар төрсөн. Бид үзэл бодол зан харьцааны таагүй байдлаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2011 оноос салж тус тусдаа амьдрах болсон бөгөөд тэр үеэс хүүхдүүд минь миний асрамжид өсч бойжиж байгаа ба одоо бид тус тусын амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн болон бусад маргаан байхгүй болно. Миний зүгээс хариуцагч Б.Энхболдоос хүүхдийн тэтгэмж шаардахгүй ба хүүхдээ өөрийн асрамжид байлгах хүсэлтэй тул миний нэхэмжлэлийг хүлээн авч гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Э.Энхтунгалаг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-: 2005 онд анх Энхболдтой танилцаж байсан. 2007 онд гэр бүлээ батлуулж, 2006 оны 4-р сарын 10-нд хүү Энх-Учиг, 2009 оны 12-р сарын 01-ний өдөр охин Энх-Үжин нар төрсөн. Хамтран амьдарч байх хугацаанд гэртээ хэрүүл маргаантай байсан учир 2011 оноос одоог хүртэл тус тусдаа амьдарч байсан. Тусдаа амьдарч эхэлснээс хойш гэртээ ирдэггүй байсан. Мөрийтэй тоглоом тоглоод алга болчихдог. Одоо хорих ял эдэлж байгаа. Гэрээсээ явснаас хойш хар тамхины хэрэгт холбогдоод тэгээд шалгагдаж байгаа гээд намайг гуйж батлан даалтанд авахуулж байсан. Байцаагч нь гайгүй айх гэж байсан чинь ял аваад явчихсан байсан. Иймд гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
Хариуцагч Б.Энхболд шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хүсэлтдээ: “-Төв аймгийн нээлттэй хорих 403 дугаар ангид хоригдож байгаа хоригдол Баасан овогтой Энхболд би Э.Энхтунгалагын гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын дэмжиж, гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд татгалзах зүйлгүй болох оо тайлбарлаж байна. Учир нь Э.Энхтунгалаг нь анх танилцсан цагаас одоог хүртэл бүгдийг үнэн зөв нэхэмжлэлд тусгасан байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.
...эхнэр Э.Энхтунгалагын гаргасан нэхэмжлэлийн дагуу зарлагдсан иргэний хуралд өөрийн биеэр очих шаардлагагүй гэж хүсэлт гаргаж байна. Учир нь Э.Энхтунгалаг бид хоёр тус тусдаа амьдраад олон жил болсон. Мөн 2 хүүхдийг минь асран хамгаалдаг учраас миний бие татгалзах зүйлгүй, бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэжээ.
Шүүх энэ хэрэгт зохигчдын хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Гэрлэгчид нь 2005 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 2007 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлжээ. Тэдний дундаас 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүү Э.Энх-Учиг, 2009 оны 12 дугаар сарын 01-нд охин Э.Энх-Үжин нар нь төржээ.
Э.Энхтунгалаг, Б.Энхболд нар нь 2011 оноос хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа ба тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч эвлэрэх боломжгүй гэдгээ талууд илэрхийлж гэрлэлт цуцлуулахыг хэн аль нь хүсч байх ба эхнэр Э.Энхтунгалаг нь хүү Э.Энх-Учиг, охин Э.Энх-Үжин нарын хамт Улаанбаатар хотод, нөхөр Б.Энхболд нь Төв аймгийн Лүн сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 403 дугаар ангид ял эдэлж байгаа болох нь тэдний тайлбараар нотлогдож байна.
Иймд гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь нотлогдон тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар зохигчид нь сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, бага насны хүүхдийн эрх ашгийг хохироохгүйгээр тохиролцсон тухайгаа тайлбарлаж байх тул хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, өсөж дассан орчин зэргийг харгалзан 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.Энх-Учиг, 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Э.Энх-Үжин нарыг эх Э.Энхтунгалагийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч энэ удаа хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар гэрлэгчид маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн хорих ял эдэлж байгаа байдлыг харгалзан хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэж байгаа ч түүнийг ялаа эдэлж дуусах үед нөхцөл байдал өөрчлөгдсөний дараа хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Баасангийн Энхболд, Жаяа овогт Энхбаатарын Энхтунгалаг нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.Энх-Учиг, 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Э.Энх-Үжин нарыг эх Э.Энхтунгалагийн асрамжид үлдээхээр тохиролцсон болохыг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 26.4-т зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх ба Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т зааснаар хүү Э.Энх-Учиг, охин Э.Энх-Үжин, эцэг Б.Энхболд нарыг хүссэн үед нь хооронд нь уулзуулж, хүүхдүүд эцэгтэйгээ хамт байх боломжийг олгож байхыг эх Э.Энхтунгалагт үүрэг болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулахгүй гэснийг дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Оюунзулд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ