| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2018/0295/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/290 |
| Огноо | 2018-10-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2018/ШЦТ/290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д. Бт холбогдох эрүүгийн 1834007030337 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймаг Баянцагаан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, Төв аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр багт малчин ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт Д. Б гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Баянцагаан сумын "Гурван түрүү” 3 дугаар багийн нутагт Д.Болор-Эрдэнийг зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: "Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хоёр:Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Болор-Эрдэнийн: "Би 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манай суманд хичээлийн шинэ жил угтаж дааган насны морины уралдаан болсон юм. Тэр баяр наадамыг үзэж дуусчихаад өөрийнхөө машинтай сумын төвд гудамжинд явж байгаад найз Д.Бтай тааралдаж мэнд мэдэлцээд адуу мал ярилцаад байж байгаад Д.Б нь намайг манай гэрт очиж нэг шил архи ууя гэж хэлээд намайг дагуулаад гэрийнхээ хашаанд ирсэн тэгээд бид хоёр архи хувааж уугаад сууж байсан чинь Д.Бын хашаа руу Ж.Жамъянчулуун гэдэг манай сумын нэг хүн орж ирсэн юм. Тэгээд бид хоёртой нийлж суугаад архи уугаад ууж байсан архи дуусахад Д.Б гэрээсээ нэг шил архи авч ирээд бид гурав хувааж уусан тэгээд авч ирсэн архиа ууж дуусаад Д.Б, Ж.Жамъянчулуун бид нар хашаанаас гараад дэлгүүр ороод 100 төгрөгийн нэг аяга аваад гар утасны нэгж аваад тэгээд сумын төвийн урд захад байдаг ажилладаггүй бензин колонк дээр очсон тэгээд би машинаасаа нэг шил 0,75 архи гаргаж ирээд Д.Б, Ж.Жамъяанчулуун хоёрт задалж өгөөд хуваагаад ууж эхэлсэн юм архи дундаа орж байхад Ж.Жамъяанчулуунтай би маргалдсан юм. Тэгсэн чинь миний цамцны арын захаас Д.Б татаад намайг боогоод дарж авсанаа Ж.Жамъянчулуун нар нийлээд намайг зодож эхэлсэн намайг олон удаа хөлөөрөө өшиглөсөн хоёулаа хэсэгхэн хугацаанд би ухаан алдаад юу болсныг би мэдэхгүй байна. Намайг ухаан ороход Д.Бын эхнэр ирээд нөхөрөө аваад явж байгаа нь харагдсан зодоон болоход оройн 20 цаг болж байсан. Би Д.Бын эхнэр нь ирээд нөхөрөө аваад явж байхад нь Рэгзэдмаа утас байна уу гэж асуухад утас байхгүй байна гэрт үлдээсэн гэж хэлээд нөхрөө аваад аваад явсан би машиныхаа хажууд манараатай хэвтэж байгаад босоод машин руугаа очсон чинь миний машины хоёр хаалга нь онгорхой гэрэл нь асаалттай байсан тэгээд хөдөө байдаг гэртээ 9 км явж харьсан. Гэртээ очоод эхнэртэй болсон хэргийн талаар ярьсан эхнэр цагдаад мэдэгдсэн. Миний машин дотор 760 мянган төгрөг байхгүй байсан тэр мөнгийг би мал худалдаж авдаг Б.Нямдаш гэх хүнд 13 тооны төлөг, сувай үнээ зэргийг зараад 1 сая 300 мянган төгрөгийг тоолж авсан 100 мянган төгрөгийг эхнэрийнхээ дансанд хийсэн тэгээд үлдсэн мөнгө байсан энэ авсан мөнгөнөөсөө би чулуун хороо бариулсан хүнд 400 мянган төгрөг өгсөн 180 төгрөгөөр нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сум орж түлш авсан тэгээд үлдсэн мөнгө нь байхгүй байсан. Би Д.Бтай бол багын найз Ж.Жамъяанчулууныг сайн танина бид нэг сумын нэг үеийн хүмүүс байгаа. Би Б, Жамъянчулуун нартай өш хонзон байхгүй. Харин Д.Б нь хавар манай машинд хамт сууж явж байгаад миний хоёр нүдний дурангаар дурандаж явж байгаад аваад буучихсан байсан би дурангаа авах гэсэн чинь удахгүй гэж хэлээд одоо болтол өгөөгүй байгаа. Надад одоо гомдолтой байна. Надад учирсан хохирлыг минь бүрэн барагдуулж өгөөгүй байна. Хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна. Мөн хоёр нүдний дурангаа Д.Баас авмаар байна” гэх мэдүүлэг /хх-10 тал/, ... Миний зүүн ухархай яс болон хамар ясыг хугалсан хүн бол Д.Б дээрх гэмтлийг хүргэсэн. Миний тэр гэмтлийг би өөрөө гэмтээсэн учир гэвэл би согтуу байхдаа машинаас буух гэж байгаад хий гишгээд газар дээр унахдаа шургаж унасан миний унасан газар хад чулуу ихтэй газар байсан. Миний баруун болон зүүн зовхинд зүүн хацар, зүүн чих зэрэг хэсэгтээ авсан зөөлөн эдийн няцрал авсан нь машинаас буухдаа шургаж унах үедээ авсан гэмтэл харин зүүн эгэм нь найз Д.Бтай барилцаж авахад үүссэн байх. Тэр гэмтлийг машинаас буухдаа шургаж унахдаа авсан гэмтэл. Зүүн эгэм баруун бугалга зэрэгт цус хуралтыг Д.Б үүсгэсэн байх учир нь би чулуу авах гээд байхад нь миний гарыг хорьж гарт байсан жижиг чулууг булааж авахдаа үүсгэсэн байх зүүн эгэмийг намайг барьж авахдаа миний дээлний зүүн энгэрээс хүчтэй татахдаа гэмтээсэн. Уг гэмтлийг намайг Д.Б намайг газар дараад хэвтүүлчихсэн байхад нь би босох гээд зүтгэхдээ Д.Бын тохойг мөргөсөн тэгэхэд үүссэн байх. Тухайн гэмтэл яаж учирсаныг санахгүй байна. Намайг хүн зодох гээд дайраад байхад нь манай найз Д.Б нь хориглоод хөдөлгөхгүй байсан тэгээд би найз Д.Бтай барилцаад газар унаад ноцолдож байхдаа эдгээр гэмтлийг авсан манай найз Д.Б нь намайг хориод дийлэхгүй болохоор нь миний нүүрэн тус газар луу гараараа хоёр удаа цохьсон бид хоёр архи уучихсан байсан болохоор зарим үйлдлээ сайн санахгүй байна. Миний зодох гэж дайрсан хүн нь Ж.Жамъяанчулуун гэж манай сумын бидний үеийн залуу байгаа юм. Ж.Жамъяанчулуун нь би зодох гээд дайрах үед зугатаагаад явчихсан. Надад байсан мөнгө нь малын ченж хийдэг Б.Нямдаш гэдэг хүнд мал худалдан борлуулаад авсан мөнгө байсан тэр өдөр найз Д.Бтай хамт архи уухдаа хамаатаны айлын дэлгүүрээс архи авахдаа худалдагчид нь хадгалуулсанаа би мартчихсан байсан. Би мөнгөө олоод авчихсан одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-12 тал/, .... Би тухайн үед архи уухдаа Б, Жамъянчулуун хоёртой архи уусан юмаа би тухайн үед тасарчихсан байсан. Маргааш өглөө нь гэртээ сэрэхэд нүүр ам хавдчихсан хүнд зодуулсан юм шиг болхоор нь тэгээд мэдүүлсэн юмаа. Харин дараа нь Б, Жамъянчулуун хоёртой уулзаж юу болсон талаар асууж тодруулхад би Жамъянчулуунтай муудалцсан тэгээд Б намайг хорьж байхдаа цохисон гэж байсан. Тэгээд бодоод байхад би машинаас буухдаа газар унаж байсан юм. Дараа нь нэг шил архи ууж байхдаа Жамъянчулуунтай муудалцаад эхэлсэн тухайн үед яг юунаас болж муудалцсанаа санахгүй байгаа юм. Тэгээд Б намайг хорьж байгаад сүүлдээ дийлэхгүй цохиж байсан юм. Одоо бол тухайн асуудлыг санаж байгаа юмаа. Миний хувьд худлаа мэдүүлэг өгсөн зүйл бол байхгүй. Тухайн үед Жамъянчулуунтай маргалдсан мөн Б намайг цохиж байхыг санаж байсан болхоор намайг Жамъянчулуун, Б хоёр зодсон гэж мэдүүлсэн юм. 2018 оны цагаан сарын өмнө байсан байх яг хэзээ гэдгээ санахгүй байна аа тухайн үед хөдөө малд явж байгаад таараад надаас хоёр нүдний дуран авч малаа дурандаж байсан юм. Тэгээд л миний дуранг аваад явчихсан байсан дараа нь асуухад найз нь дуранг чинь хүний машинд үлдээчихсэн байна дараа таархаараа аваад өгнө гэж байсан тухайн үедээ би Б намайг зодсон байсан тул уур хүрээд энэ талаараа өргөдөл дээрээ тусгасан юм. Одоо бол би дурангаа авчихсан Б надад нөгөө хүнээсээ авч өгсөн. Би тухайн үедээ машинд хайгаад олоогүй болхоор өргөдөл дээрээ бичсэн байгаа мөн энэ мөнгийг Б, Жамъянчулуун хоёр авсан байх гэж бодож байсан юм. Тэгээд хэд хоногийн дараа Батаагийн дэлгүүрт суудаг байсан Мөнхбаатар эгч надтай таараад та үлдээсэн мөнгөө авахгүй юмуу гэхээр нь асуусан чинь би 760,000 төгрөг үлдээсэн гээд надад өгсөн. Тийм учраас энэ мөнгөний асуудалгүй болсон. Би тухайн үед архи уух гээд буухдаа портер машинаас зүүн талаар газар хий гишгээд ойччихсон юм. Тэр үед зүүн талд үүссэн жижиг сажиг гэмтэл учирсан байх миний бодлоор баруун зүүн зовхи, зүүн зовхи, зүүн хацар, зүүн чих зэрэгт авсан гэмтэл нь ойчих үед авсан байх. Харин бусад гэмтлийг Б бид хоёр хоорондоо зууралдаж байхдаа үүссэн байх тухайн үед бол намайг нүүр лүү хоёр удаа Б цохисон юм тэрийг би сайн санаж байна. Миний хувьд Жамъянчулуунд зодуулсан зүйл бол байхгүй би эхлээд мэдүүлэг өгөхдөө муудалцсан болохоор зодсон байх гэж бодоод л намайг Б, Жамъянчулуун хоёр зодсон гэж мэдүүлсэн юм. Надад гомдол санал байхгүй. Б надад учирсан хохирол болох змчилгээний зардлыг бүгдийг өгсөн байгаа миний хувьд гомдоод байх зүйл байхгүй. Мөн нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-14-15 тал/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч И.Жамъяанчулууны: "2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сумын төвд болсон дааганы уралдаан үзэж сонирхоод уралдаан дууссаны дараа би Д.Бын гэрт орох санаатай хашаа руу нь явган алхаад орсон чинь хашаан дотор Д.Б, Д.Болор-Эрдэнэ хоёр архи уугаад сууж байсан. Тэгээд би тэр хоёр дээр явж очоод хамт суусан тэнд намайг очиход задалсан байсан “Гоалд” нэртэй архи уугаад дуусахад Д.Б, Д.Болд-Эрдэнэ хоёр машинтай гараад явсан би Д.Бын гэрт нь орж эхнэрийнхээ утсаар өөрийнхөө салсан эхнэртэй гар утсаар ярьсан. Тэгээд ярьж дуусчихаад Д.Бын гэрээс гараад явган дэлгүүр орох санаатай алхаж явтал миний өөдөөс нөгөө Д.Б, Д.Болор-Эрдэнэ хоёр гараад ирсэн. Тэгээд миний хажууд зогсоод машинд суу сумын захад гаръя гэж хэлсэн. Тэгээд сумын төвийн зүүн урд байдаг хуучин колонкны хажууд ирж зогсоод Д.Болор-Эрдэнэ 1 шил архи гаргаж ирээд машин дотор задлан ууж эхэлсэн. Архи дундаа орж байхад би согтож эхэлсэн тэгээд удалгүй Д.Болор-Эрдэнэ машинаасаа бууж ирээд надтай маргалдаж эхэлсэн. Тэгээд намайг зодох гэж дайрсан тэгээд миний дээлний арын захнаас татаж буулгасан тэгэхэд нь би зугатаагаад яваад өгсөн цаашид юу болсныг сайн санахгүй байна. Намайг зугатаагаад явсан гэж Д.Б маргааш нь надад хэлсэн. Би урд нь Д.Болор-Эрдэнээр зодуулж байсан олон жилийн өмнө. Би сайн мэдэхгүй байна ямар шалтгааны улмаас намайг зодох гэж дайрсаныг мэдэхгүй. Би юу гэж зодож байхав надаас биеэр том хүн би зодоогүй” гэх мэдүүлэг /хх-18 тал/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Рэгзэдмаагийн: “2018 оны 09 дугаар сарын 01-ны орой 20 цагийн орчимд гэртэй байж байгаад өдөр манай гэрийн хашаан дотор манай нөхөр Д.Б манай нөхрийн найз Д.Болор-Эрдэнэ нар архи ууж байгаад хашаанаас гараад явсан болохоор орой болоод манай нөхөр гэртэй ирэхгүй байхаар нь нөхрөө хайгаад гэрээсээ гарсан юм Тэгээд сумын төвийн урд захад байдаг хүнсний дэлгүүрийн гадаа очсон чинь хорооллын захад хүмүүс ярилцах чимээ сонсогдсон тэгээд тэр чимээ гарч байгаа газарт яваад очсон чинь манай нөхөр болон түүний найз Д.Болор-Эрдэнэ нар машинтай зогсож байсан намайг очиход манай нөхөр Д.Болор- Эрдэнийг бариад зогсож байсан тэгээд надад хандан энэ Д.Болор-Эрдэнэ, Жамъяанчулууныг зодох гээд байна тэгээд би хориод байж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхрийн дээлнийх нь захаар хоолойг нь шахаад байсан. Д.Болор-Эрдэнийг тэгэхэд нь манай нөхөр тавиулах гээд гараараа түлхсэн тэгэхэд нь Д.Болор-Эрдэнийг цохисон байж болох юм харанхуй болчихсон байсан болхоор би сайна харж амжаагүй. Тэгээд би нөхрөө аваад гэрлүүгээ явсан Д.Болор-Эрдэнэ байсан газартаа үлдсэн нөхөр бид хоёр гэртэй ирсэн манай нөхрийн дээлнийх нь энгэр урагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-20 тал/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мөнхбаатарын: "Тиймээ тухайн өдөр дэлгүүр дээр сууж байхад Болор-Эрдэнэ орж ирээд нэг аяга авчихаад надад 760,000 төгрөг өгөөд хадгалж байгаарай би маргааш авна гээд явсан юмаа. Тэгээд хэд хоног огт харагдахгүй байж байгаад 7 хоногийн дараа байсан байх би дэлгүүрийн худалдагчийн ажлаас гарчихсан явж байхад гудманд таарсан. Тэгээд нөгөө хадгалуулсан мөнгөө авахгүй юмуу гэж хэлсэн чинь Болор-Эрдэнэ би наад мөнгийг чинь хаячихсан юм байх гэж бодож байсан гээд надаас аваад явсан. Миний бодлоор нэлээн согтуу байсан. бараг тасарчихсан байсан байх. Миний хувьд ил харагдах шарх сорви харагдаагүй ганцаараа л орж ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-22 тал/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Мөнхбаярын: "...Тиймээ тухайн Баянцагаан сумын 3-р баг Элгэний энгэр гэх газар байсан байх Бын машин нь цасанд суучихсан байсан бөгөөд би өөрийнхөө стима маркийн машинаар татаж өгч байсан юм. Тухайн үед дуран үлдсэн байсан тэгээд дараа нь надаас утсаар Б залгаад наад дуран чинь Болор-Эрдэний дуран шүү би тэгж байгаад авна гэж байсан. Тэгээд би аймгийн төв болон бусад ажилтай энд тэнд явж байхад зөрөөд байдаг байсан тэгээд саяхан яг өдрийг нь сайн санахгүй байна нөгөө дурангаа Б аваад явсан байгаа. Надад Б хэлэхдээ Болор-Эрдэний дуран гэж утсаар ярьж байсан тэгээд дараа нь Б дурангаа аваад явсан” гэх мэдүүлэг /хх-24 тал/,
мөрдөн байцаалтанд Д.Б яллагдагчаар мэдүүлсэн: "Би 2018 онь дүгээр сарьн 01-ний өдөр Баянцагаан сумьн төвд сургуулийн нээлтийн үйл ажиллагаан дээр даагань уралдаан болсон юм. Тэр уралдааньг үзэж сонирхож байгаад найз Болор-Эрдэнэтэй таараад хамт нэг шил архи уухаар охироод Баянцагаан сумьн төвд байх манай хашаан дотор ороод бид хоёр нэг шил Экс гэдэг нэртэй 0,75-тай архи бид хоёр хувааж уусан. Уухдаа мал хуй яриад л байж байсан. Тэгээд бид хоёр дахиад нэг шил 0,75 экс архи задлаад ууж байхад гаднаас манай сумьн танил Жамъянчулуун орж ирээд тэр архинаас хамт уулцсан тэгээд бид хоёр халуураад Жамъянчулууньг орхичихоод Болор-Эрдэнэ машин дотор нэг шил архи байгаа тэрийг ууя гээд бид хоёр Болор-Эрдэний хоёр хүүг хамаатньх нь айлд хүргэж өгчихөөд эргээд гудмаар давхиад урд дэнжийн тэнд байдаг Батаагийн дэлгүүр дээр зогсоод Болор- Эрдэнэ орж нэг нимгэн нэг удаагийн аяга авчихаад гараад иртэл Жамъянчулуун таарсан тэгээд Жамъянчулууньг аваад цааш яваад сумьн төвийн зүүн урд талд байдаг хуучин колонкийн барилгань урд талд зогсоод нөгөө архиа уухаар машинаас буух гэсэн чинь Болор-Эрдэнэ хий гишгээд газар ойчсон тэгээд нүүр ам нь улайчихсан байсан. Тэгээд бид гурав нөгөө архиа ууж байгаад яг юунаас болж муудсаньг нь одоо сайн санахгүй байна. Жамъянчулуун, Болор-Эрдэнэ хоёр хоорондоо муудалцаад хэрэлдээд эхэлсэн тэгээд би боль гээд барилцаж авах гэхээр нь салгасан тэр үед Жамъянчулуун буцаад яваад өгсөн. Тэгтэл Болор-Эрдэнэ над руу дайраад байсан бид хоёр жоол ноцолдож байгаад газар ойчиж босож байгаад Болор-Эрдэнэ дийлдэхгүй байхаар нь би нүүрэн тус газар нь хоёр удаа баруун гараараа цохьчихсон юм. Тэгээд Болор-Эрдэнэ газар унаад өгсөн тэр үед манай эхнэр Рэгзэдмаа ирээд намайг аваад явсан. Болор-Эрдэнийг харьчих байх гэж бодоод мөн Болор-Эрдэнэ намайг ална гээд байхаар нь яваад өгсөн”
гэх мэдүүлэг /хх-36 тал/,
мөрдөн байцаалтын шатанд шинжээч Э.Дэлгэрхүүгийн: "Д. Болор-Эрд; биед учирсан зүүн ухархайн ясанд хугарал, хамар ясанд хугарал гэмтэл нь нүүрэн тус газар гараар цохиход үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна учирсан гэмтлийн хамгийн хүнд шалгуураар нь гэмтлийн зэргийг тогтоодог. Д.Болор-Эрдэнэд учирсан завьжны салстад шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энэ гэмтэл нь нүүрэн тус газарт цохих үед үүсэх боломжтой. Нүүрэнд мохой зүйлийн үйлчлэлээр гэмтэл учруулахад үйлчлэх хүчний талбайгаас хамаарч тэнд хугарал, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-43 тал/,
-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-05 тал/,
-Д.Болор-Эрдэнийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-06 тал/,
-2018 оны 09 дүгээр сарын02-ны өдрийн эмч Уугантуяа нь тодорхойлолт /хх-07
тал/,
-Толгойн компьютерт томо графикийн шинжилгээ /хх-27 тал/,
-Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №584 тоот шинжээчийн дүгнэлтэд
1 .Д.Болор-Эрдэнийн зүүн ухархайн ясанд хугарал, хамар ясанд хугарал, завьжны салстад шарх, зүүн чих, эгэм хэсэгт зулгаралт, баруун, зүүн зовхи, баруун, зүүн хацар, зүүн чих, зүүн эгэм, хүзүү, зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн зовхи, алимны салст, баруун хацар, зүүн эгэм, баруун бугалга, баруун завьжны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Шүүгдэгч Д.Бын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "ял шийтгэл үгүй” гэх тэмдэглэл /хх-38 тал/,
-Шүүгдэгч Д.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа болон шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон бусад баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлэв.
Гурав: Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Баянцагаан сумын “Гурван түрүү” 3 дугаар багийн нутагт Д.Болор-Эрдэнийг зодож хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Болор-Эрдэнийн “..Харин дараа нь Б, Жамъянчулуун хоёртой уулзаж юу болсон талаар асууж тодруулахад би Жамъянчулуунтай муудалцсан тэгээд Б намайг хорьж байхдаа цохисон гэж байсан. Тэгээд бодоод байхад би машинаас буухдаа газар унаж байсан юм. Дараа нь нэг шил архи ууж байхдаа Жамъянчулуунтай муудалцаад эхэлсэн тухайн үед яг юунаас болж муудалцсанаа санахгүй байгаа юмаа. Тэгээд Б намайг хорьж байгаад сүүлдээ дийлэхгүй цохиж байсан юм. Одоо бол тухайн асуудлыг санаж байгаа юм” гэх мэдүүлэг /хх-14-15 тал/, гэрч И.Жамъяанчулууны: “Архи дундаа орж байхад би согтож эхэлсэн тэгээд удалгүй Д.Болор-Эрдэнэ машинаасаа бууж ирээд надтай маргалдаж эхэлсэн. Тэгээд намайг зодох гэж дайрсан тэгээд миний дээлний арын захнаас татаж буулгасан тэгэхэд нь би зугатаагаад яваад өгсөн цаашид юу болсныг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-18 тал/, гэрч Д.Рэгзэдмаагийн: “...яваад очсон чинь манай нөхөр болон түүний найз Д.Болор-Эрдэнэ нар машинтай зогсож байсан намайг очиход манай нөхөр Д.Болор-Эрдэнийг бариад зогсож байсан тэгээд надад хандан энэ Д.Болор-Эрдэнэ, Жамъяанчулууныг зодох гээд байна тэгээд би хориод байж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхрийн дээлнийх нь захаар хоолойг нь шахаад байсан. Д.Болор-Эрдэнийг тэгэхэд нь манай нөхөр тавиулах гээд гараараа түлхсэн тэгэхэд нь Д.Болор-Эрдэнийг цохисон байж болох юм харанхуй болчихсон байсан болхоор би сайна харж амжаагүй” гэх мэдүүлэг /хх-20 тал/, шинжээч
Э.Дэлгэрхүү: “Д.Болор-Эрдэнийн биед учирсан зүүн ухархайн ясанд хугарал, хамар ясанд хугарал гэмтэл нь нүүрэн тус газар гараар цохиход үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна учирсан гэмтлийн хамгийн хүнд шалгуураар нь гэмтлийн зэргийг тогтоодог. Д.Болор-Эрдэнэд учирсан завьжны салстад шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энэ гэмтэл нь нүүрэн тус гаразрт цохих үед үүсэх боломжтой. Нүүрэнд мохой зүйлийн үйлчлэлээр гэмтэл учруулахад үйлчлэх хүчний талбайгаас хамаарч тэнд хугарал, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-43 тал/, 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн эмч Уугантуяа нь тодорхойлолт /хх-07 тал/, Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 04- ний өдрийн №584 тоот шинжээчийн дүгнэлт /хх-28-29 тал/ зэргээр нотлогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгд Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон байна.
Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Бын хохирогч Д.Болор-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул Д.Бт хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б болон улсын яллагчийн шүүхэд гаргасан саналыг харгалзан торгох ял оногдуулж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б-т сануулав.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Д.Б нь мөрдөн байцаалтын шатанд гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.
Эрүүгийн 1834007030337 тоот хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Д Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох яльн 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихьг мэдэгдсүгэй.
| Ц.ОТГОНЖАРГАЛ |
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ