| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2017/0409/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/378 |
| Огноо | 2017-11-23 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | М.Үүрийнтуяа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2017/ШЦТ/378
2017 11 23 2017/ШЦТ/378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл
улсын яллагч М.Үүрийнтуяа,
шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч С.Сувдмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Баяд овгийн Шархүүгийн Баярмагнайд холбогдох эрүүгийн 1734001310126 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1971 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн Ш.Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Ш.Б нь согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Дэнж гэх газар Отгонбаяртай маргалдан улмаар машины жижиг нумыг Отгонбаяр руу шидтэл Г.Батсайханыг оносны улмаас эрүүл мэдэнд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
1.1.Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ш.Бгийн:
2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн Дэнж гэдэг газар Отгонбаатартай тараад Батсайханы гэрт хамт очсон. Баярсайханы гэрт 1 шил архи уугаад Отгонбаатар бид 2 маргалдсан. Отгонбаатар над руу машины нум шидэхээр нь би буцаагаад шидсэн чинь манай хүргэн ах Батсайхан урдуур нь орж ирээд машины нуманд цохиулсан. Би хүргэн ах Батсайханы эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд
2.1.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Г.Батсайханы:
“...Би Төв аймгийн Жаргалант сумын төвд гэртээ байж байтал Баярмагнай манай гэрт ирээд Баярмагнайгийн найз гэрт очиж юм авах гээд Төв аймгийн Жаргалант сумын Дэнж гэх газарт Баярмагнай бид хоёр Баярмагнайгийн машинтай явж байтал Баярмагнайгийн найз цагаан машинтай Огдой гэх залуу таараад нэг шил архи байна, уух уу гэхээр нь Баярмагнай тэгье гээд найзынхаа машинд суусан би Баярмагнайгийн машинд суугаад үлдсэн. Тэгээд 30 минутын дараа Баярмагнай машиндаа ирээд нөгөө найзтай нь хамт бид гурав Баярмагнайгийн өөр нэг найзын гэрт орсон. Тэгээд Баярмагнайгийн Огдой бид нар нөгөө айлын хүнтэй дахиж нэг шил 0.75 литрийн архи авч уусан. 13 цагийн үед нөгөө айлаасаа гараад Баярмагнай, Огдой хоёр муудалцаад нөгөө төмрийг нь буцаагаад шидтэл Огдойгийн хүүхэд рүү нөгөө төмөр чиглэхээр нь би хүүхдийг авах гэтэл нөгөө төмөр миний толгой руу цохисон. Тэгээд Баярмагнайгийн найзын машинаар сумын эмнэлэгт хүргэгдэж сумын эмнэлэгээс Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Баярмагнай нь манай хүргэн байгаа юм. Миний төрсөн эгч Нямхүүгйн төрсөн охинтой нь суусан, Би тэр хоёрыг юунаас болж муудсан гэдгийг мэдэхгүй, Баярмагнай найзтайгаа нөгөө айлаас түрүүлээд гарсан, би араас нь гарахад муудалцаж байсан. Намайг төмрөөр цохих үед Огдой, Баярмагнай, Огдойгийн охин байсан. Миний толгойн зүүн хэсэгт нэг удаа машины нум төмрөөр цохисон, өөр цохисон асуудал байхгүй. Улаанбаатар хотод очоод гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд зүүн талын хэсэгт яс нь цөмөрсөн гэж байсан. Би гомдолгүй, саналгүй...” /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
2.2.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Оюунтуяагийн:
“...2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн үед намайг Төв аймгийн Жаргалант суманд гэртээ байж байхад Төв аймгийн Жаргалант сумын Дэнжийн хороололд байдаг Дорждэрэмийн эхнэр Батцэцэг над руу 88206989 дугаараас яриад танай нөхөр Магнай хүнтэй зодолдож байгаад төмөр шидэхэд ах чинь оногдчихлоо гэж хэлсэн. Тэгээд би очиход миний ээжийн төрсөн Батсайхан ахын толгойны зүүн талаас цус гарчихсан, толгой нь хагарсан байдалтай, хажууд нь манай нөхөр Баярмагнай болон зодоон болсон айлын Дорждэрэмийн эхнэр Батцэцэг, манай нөхөртэй зодолдсон гэх Отгонбаяр нар хамт байсан. Тэд нарыг архи уусан гээд Батцэцэг хэлж байсан. Тэгээд манай нөхөр Баярмагнайтай Отгонбаяр нь зодолдож байгаад төмөр Отгонбаяр руу шидэхэд нь ах Батсайханы толгойг оносон гэж хэлж байсан. Би сумын эмнэлэг дээр Батсайхан ахыг авч очиход эмч нь Батсайхан ахын тархи нь цөмөрсөн байх магадлалтай хот руу авч яв гэхээр нь шууд хот руу Батсайхан ахыг гэмтлийн эмнэлэгт аваачиж тархины хагалгаанд оруулсан...” /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
2.3.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч С.Отгонбаярын:
“...2017 оны 07 дугаар сарын 08-ны өглөө гэрээсээ гараад ус авч явж байгаад клонкын дэргэд Баярмагнай, Батсайхан ах нартай тааралдсан. Тэгээд бид нар дэнж ороод нэг шил 0.5 литрийн Сархад нэртэй архи хувааж уусан. Дээмээ гэх ахын гэрт орж нэг шил 0.75 литрийн Сархад архи хувааж уугаад Баярмагнай ах бид хоёр маргалдсан. Тэгээд гарч ирээд Баярмагнай ах над руу машины нум шидэхээр нь би зугтаахад Батсайхан ах оногдоод толгой нь хагарчихсан. Бид нар 2 шил архи хувааж уусан, нэг их согтуу байгаагүй, тухайн үед өөр зодолдсон хүн байхгүй. Батсайхан ахыг толгой руу цохиж толгойн зүүн талын духны дээд хэсэг буюу толгойн орой хэсэгт цохиж хагалсан. Тэгээд би цусыг нь угааж өмсөж байсан хувцасаараа цусыг нь дарж байхад Оюунтуяа эгч машинтай ирээд аваад явсан...” /хх-ийн 24 дүгээр хуудас/,
2.4.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч О.Иххүслэнгийн:
“...Манай аавтай Баярмагнай ах муудалцаад төмөр аваад аав руу шидэх үед урдуур нь Батсайхан ах орж оногдсон. Намайг гадаа тоглож байхад манай аав Отгонбаяр, Баярмагнай ахтай муудалцаад байсан, би юу ярьсныг мэдэхгүй, Баярмагнай ах Батсайхан ах хоёр хоорондоо муудалцаагүй. Баярмагнай ах манай аав руу төмөр авч шидээд Батсайхан ах урдуур нь ороод оногдсон...” /хх-ийн 25 дугаар хуудас/,
2.5.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч С.Дорждэрэмийн:
“...Би гэртээ байж байхад Баярмагнай, Батсайхан ах, Огдой нар нэг шил архитай манай гэрт орж ирсэн. Баярмагнай надаас Мазда машины гайгүй дугуй байвал өгөөч гэхээр орж ирсэн. Тэгээд манай гэрт Баярмагнай, Отгонбаяр хоёр нэгнийгээ тоглоом маягтай Отгонбаяр нь чи намайг ах гэж хэлсэнгүй гэсэн зүйл ярьж байгаад манай гэрт нэг шил архи ууж дуусаад Баярмагнай, Огдой, Батсайхан ах тэр гурав явлаа гээд гарсан. Тэгээд гадаа хашигчих чимээ гарахаар нь гартал Батсайхан ахын толгой хагарчихсан, Огдойгийн охин уйлчихсан зогсож байсан. Тэгээд Баярмагнайгийн эхнэр рүү утсаар ярьж хэлээд Оюунтуяа машинтай ирээд сумын эмнэлэг рүү авч явсан...” /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
2.6.Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 599 дугаартай дүгнэлтэд:
“...Г.Батсайханы биед зүүн чамархай ясны хугарал, зүүн чамархайд цус хуралт няцралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар эмчилгээний үр дүнгээс хамаарна...” /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд
3.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
3.2.Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9 дүгээр хуудас/,
3.3. Хохирогч Г.Батсайханы өвчтөний картын хуулбар /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
3.4. Шүүгдэгч Ш.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шалгах хуудас, цагдаагийн ерөнхий газрын асап сангийн лавлагаа /хх-ийн 36, 37, 43, 44-49 дүгээр хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Ш.Б нь согтуугаар, 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Дэнж” гэх газар Отгонбаяртай маргалдан улмаар машины жижиг нумыг Отгонбаяр руу шидтэл Г.Батсайханыг оносны улмаас эрүүл мэдэнд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь
хохирогч Г.Батсайханы...13 цагийн үед нөгөө айлаасаа гараад Баярмагнай, Огдой хоёр муудалцаад нөгөө төмрийг нь буцаагаад шидтэл Огдойгийн хүүхэд рүү нөгөө төмөр чиглэхээр нь би хүүхдийг авах гэтэл нөгөө төмөр миний толгой руу цохисон. Тэгээд Баярмагнайгийн найзын машинаар сумын эмнэлэгт хүргэгдэж сумын эмнэлэгээс Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн...
гэрч Б.Оюунтуяагийн...би очиход миний ээжийн төрсөн Батсайхан ахын толгойны зүүн талаас цус гарчихсан, толгой нь хагарсан байдалтай, хажууд нь манай нөхөр Баярмагнай болон зодоон болсон айлын Дорждэрэмийн эхнэр Батцэцэг, манай нөхөртэй зодолдсон гэх Отгонбаяр нар хамт байсан...
гэрч С.Отгонбаярын...Баярмагнай ах над руу машины нум шидэхээр нь би зугтаахад Батсайхан ах оногдоод толгой нь хагарчихсан...
насанд хүрээгүй гэрч О.Иххүслэнгийн...намайг гадаа тоглож байхад манай аав Отгонбаяр, Баярмагнай ахтай муудалцаад байсан, би юу ярьсныг мэдэхгүй, Баярмагнай ах Батсайхан ах хоёр хоорондоо муудалцаагүй. Баярмагнай ах манай аав руу төмөр авч шидээд Батсайхан ах урдуур нь ороод оногдсон...
гэрч С.Дорждэрэмийн...гадаа хашигчих чимээ гарахаар нь гартал Батсайхан ахын толгой хагарчихсан, Огдойгийн охин уйлчихсан зогсож байсан...гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 599 дугаартай дүгнэлт болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ш.Б нь хохирогч руу машины нум төмөрийг шидэж байгаа өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршиг учрахыг мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирогч Г.Батсайхан урдуур нь орж оногдсон үйл баримт болсон бөгөөд уг үйлдлийг шүүх болгоомжгүй гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Ш.Бг хүний эрүүл мэндэд болгоомжгүй хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин шүүх Ш.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үүднээс тэнсэж, хуульд зааснаар эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Б цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5.,
36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,
38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд болгоомжгүй хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ш.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ш.Бмөн хугацаагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ш.Бнь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ш.Бнь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б овгийн Ш.Бцагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Ш.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН