Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 564

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “******* ******* ******* ******* ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сумын ******* дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг гэх, “*******” ХХК  /регистрийн дугаар ******* /-д холбогдох

 “Зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 358.984.293 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 ... Манай ББСБ нь 20*******6 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Баян-Ундарга” ХХК, түүнийг төлөөлөн захирал №20*******6/33 тоот зээлийн гэрээ мөн №20*******6/22 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулсан ба гэрээний дагуу Сэлэнгэ аймаг, ******* сум 3 дугаар баг, Хутаг талын нуруу хаягт байрлах *******080.9 га газар тариалангийн зориулалттай газар барьцаалж, 245.000.000 /хоёр зуун дөчин таван сая/ төгрөгийн зээлийг *******0 /арав/-н сарын хугацаатай олгосон.

Манай байгууллага зээлийн гэрээний 3.3.3-т заасны дагуу зээлээ төлөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч “Баян-Ундарга” ХХК нь будаа хатаагүй нойтон байна, ургац хураалт удаашралтай, цас орсон зэрэг шалтгаанууд хэлэн графикийн дагуу төлөлгүй зээл болон зээлийн төлөлтийг хойшлуулсаар ирсэн.

20*******7 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7, Зээлийн гэрээний 2.7, 4.*******.*******, 4.*******.2 заалтуудыг үндэслэл болгон үндсэн зээл болох 245.000.000 /хоёр зуун дөчин таван сая/ төгрөг, тухайн хүү болох *******0*******.286.668 /нэг зуун нэг сая хоёр зуун наян зургаан мянга зургаан зуун жаран найман/ төгрөг, хуримтлагдсан хүү 6.766.666 /зургаан сая долоон зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.930.959 /таван сая өсөн зуун гучин төгрөг есөн зуун тавин ес/ төгрөг, нийт 358.984.293 төгрөгийг нэхэмжилж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд зааснаар хариуцагч *******4 хоногийн дотроо хариу тайлбараа ирүүлээгүй байгааг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэл болно.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье! гэжээ. 

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэхь хэсэг заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч “*******” ХХК-аас 20*******6 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 358.984.293 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

 Хариуцагч Ё.Саранцэцэг нь нэхэмжлэлийн хувийг 20*******7 оны 08 сарын 2*******-ний өдөр гардаж авсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл: Шүүх “******* ******* ******* ******* ББСБ” ХХК-ний “*******” ХХК-нд холбогдуулан 358.984.293 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******7 оны 8 дугаар сарын 0*******-ний өдөр хүлээн авч, 20*******7 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийг нэхэмжлэлийн хувь гардаж авах талаар 20*******7 оны 7 дугаар сарын 08,*******6,*******8-ны өдрүүдэд хариуцагчийн 99248383 дугаарт утсаар мэдэгдэж, түүнийг 20*******7 оны 8 дугаар сарын 2*******-ний өдөр шүүхэд дуудан ирүүлж, энэхүү нэхэмжлэлийн хувийг 20*******7 оны 8 дугаар сарын 2*******-ний өдөр хариуцагчид гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулсан байна.

Мөн хариуцагч Ё.Саранцэцэг 20*******7 оны *******0 сарын *******9-ний өдрийн *******4 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг 20*******7 оны *******0 сарын *******2-ны өдөр мэдэж шүүх хуралдааны мэдэгдэх хуудсанд гарын үсгээ зурж, хэргийн материалтай танилцсан байна.

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр нэхэмжлэлд тайлбар өгөөгүй, анхан шатны шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42, 72, *******00 дугаар зүйлүүдэд нийцнэ гэж шүүх үзлээ.

 Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******,453.******* дэхь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 Учир нь: Зээлдэгч “*******” ХХК нь 20*******6 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 20*******6/33 тоот зээлийн гэрээ байгуулан “******* ******* ******* ******* ББСБ” ХХК-аас 245.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын  зээлийг *******0 сарын хугацаатай, сарын 4 хувь, жилийн 48 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралт *******-д заасан төлбөрийг хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгээр, Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, Хутаг талын нуруу хаягт байрлах *******080.9 га газар тариалангийн зориулалттай газар эзэмших эрхийн №0003*******33*******0 дугаартай гэрчилгээтэй, *******70*******03*******74 нэгж талбарын дугаар бүхий  газрыг барьцаалан  зээл авсан болон  уг зээлийг графикийн дагуу төлөгдөөгүй, 20*******7 оны 08 дугаар сарын 0*******-ний өдрийн байдлаар үндсэн зээл 245.000.000 төгрөг, зээлийн хүү *******0*******.286.668 төгрөг, хуримтлагдсан хүү 6.766.666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.930.959 төгрөг нийт 358.984.293 төгрөгийг төлөөгүй,  гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, зохигчдын хооронд байгуулсан 20*******6 оны 08 дугаар сарын 0*******-ний өдөр 20*******6/33 тоот Зээлийн гэрээ, 20*******6/22 тоот зээлийн барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

Зохигчдийн хооронд байгуулагдсан гэрээ нь “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан Иргэний хуулийн *******89 дүгээр зүйлийн *******89.******* дэхь хэсэгт заасан зарчимд нийцсэн, зээлдэгч, зээлдүүлэгч тал гэрээнд гарын үсэг зурж, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ хүчин төгөлдөр болсон, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.******* дэхь хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан төлөх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбар, 20*******7 оны 06 дугаар сарын *******4-ний өдрийн 20*******7/46 тоот мэдэгдэл зэргээр тогтоогдлоо.

Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.******* дэхь хэсэгт зааснаар “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 452 дугаар зүйлийн 452.******* дэхь хэсэгт зааснаар “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэж, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж, 453 дугаар зүйлийн 453.******* дэхь хэсэгт зааснаар “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” бөгөөд зээлдэгч үүргээ биелүүлээгүй болох нь шүүх хуралдаанд тайлбарласан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, зээлийн эргэн төлөлтийн график зэргээр тогтоогдож байх тул хариуцагч “*******” ХХК нь үндсэн зээл 245.000.000 төгрөг, тухайн хүү *******0*******.286.668 төгрөг, хуримтлагдсан хүү 6.766.666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.930.959 төгрөг, нийт 358.984.293 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. Дээрх 20*******6/33 дугаартай гэрээний 2.*******.*******-т “зээлийн хүү жилийн 48 хувь, сарын 4 хувь, нэмэгдүүлсэн хүү 20 хувь” гэж тооцохоор, тохиролцсон нь хуульд харшлаагүй байна.

Мөн хариуцагч “*******” ХХК нь шүүхэд хариу тайлбар, татгалзал гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй тул үйл баримтыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “*******” ХХК-аас 358.984.293 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* ******* ББСБ” ХХК олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.******* дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******.952.87******* төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************5.2.3, **************6, **************8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Иргэний  Хуулийн  45******* дүгээр зүйлийн 45*******.*******, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 358.984.293 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* ******* ******* ББСБ” ХХК-нд  олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.******* дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******.952.87******* төгрөгийг орон нутгийг орлогод хэвээр үлдээж, “*******” ХХК-наас *******.952.87******* төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* ******* ББСБ” ХХК-нд  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн **************9.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7 дахь хэсэгт зааснаар **************9.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг зохигч гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.МӨНХЗУЛ