Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
Хэргийн индекс | 184/2017/00080/и |
Дугаар | 184/ШШ2017/00101 |
Огноо | 2017-01-10 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 184/ШШ2017/00101
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 167 143 820.56 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Аяанихатан” ХХК-ийн захирал С.Энхбаяр нь зөвшөөрч, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлөх, дурдсан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, 14 дүгээр байрны зоорийн хэсэг үйлчилгээний зориулалттай 201.8 метр квадрат талбайтай Ү-2201027777 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хүрэлцэхгүй тохиолдолд компаний бусад эд хөрөнгөөр төлөхийг зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч С.Энхбаярт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 993 670 төгрөгийн 50 хувь болох 496 835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 496 835 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас, 496 835 төгрөгийг хариуцагч “Аяанихатан” ХХК-иас тус тус гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, 14 дүгээр байрны зоорийн хэсэг үйлчилгээний зориулалттай 201.8 метр квадрат талбайтай Ү-2201027777 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ