Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2017/ШЦТ/219

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ, Улсын яллагч: В.Дэлгэрмаа, Хохирогч *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ, Шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /*******/

Үйлдсэн хэргийн талаар Шүүгдэгч С.******* нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 23-28 БНХ улсын дугаатай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.9-д зааснаар “ Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас *******ын жолоодож явсан улсын дугааргүй тээврийн хэрэгсэл буюу мотоцикльтой мөргөлдөж улмаар араар нь сундалж явсан *******н бие эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд 2 Шүүгдэгч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2017 оны 08 дугаар сарын 30-ны өглөө 07 цаг 40 минутын орчимд гараад явсаар “Шар бүрд” дэлгүүрийн хажуугаар гараад Төрийн банкны урдуур яваад төв зам руу орох гэтэл замын хажуу талын модны цаанаас хязгаарлагдмал байсан ба би зөөлөн машины урд хэсгээ зам руу оруултал мотоцикль хурдтай орж ирээд урд талын гупер мөргөж араар нь сууж явсан зорчигч машины хамар дээгүүр давж унасан. Би гарч харахад настай эмэгтэй хүний амнаас нь цус гарсан байдалтай байсан. Би шууд өөрөө Цагдаагийн газар руу осол гаргасан талаар дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 58-60/

Хохирогч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2017 оны 08 дугаар сарын 30-ны өглөө би хүү *******ын хамт түүний мотоцикльтой хөдөө гэрээдээ явахаар дөрвөн замын гэрлэн дохионы уулзвараар өнгөрөөд зам уруудан явж байсан. Гэнэт Төрийн банкнаас гарч ирсэн уулзвараас машин гараад ирсэн. Миний ухаан балартаад нэг сэргэхэд миний хүү ******* нь намайг тэвэрчихсэн ээжийг алчихлаа гээд орилж байсан. Эмнэлгийн машин ирээд эмнэлэгт намайг авч ирсэн... гэх мэдүүлэг/хх-ийн 27-28 /

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2017 оны 08 дугаар сарын 30-ны өглөө би өөрийн эзэмшлийн "Мустанг-5" маркийн улсын дугааргүй мотоцикльтой ээж *******г сундлаад төв дөрвөн замын уулзварын гэрлэн дохио өнгөрөөд 30 километр цагийн хурдтай явж байтал гэнэт төрийн банкны хажуу талын уулзвараар 23-28 БНХ улсын дугаартай corsa маркийн автомашин гарч ирээд миний мотоциклийг мөргөсөн. Би тормосс гишгээд дарсан боловч явсаар урд гупер хэсэг рүү нь мөргөсөн. Араар сууж явсан ээж миний араас давж машины хамар дээр унаад цааш зам руу унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/ Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 06- ны өдрийн 419 дугаартай шинжээчийн 1.*******н биед хоншоор яс, эрүүний баруун булан болон зүүн талын толгой хэсгийн хугарал, тархи доргилт, нүдний алимны доргилт, баруун дээд 2-р шүд, доод 4,5-р шүдний булгарал, хацар, эрүүнд зулгаралт, нүдний алимны салст, 2 нүдний зовхи, хамар эрүү, бугалга, хүзүү, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 10 хувь нөлөөлнө. 3. Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн... гэх дүгнэлт /хх-ийн 40-41 хуудас/

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “...Т.Корсо маркийн 23-28 БНХ улсын дугаартай автомашины жолооч С.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.9 "Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө* гэсэн заалтыг зөрчин замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 44 / 3 -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1-2/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 7-12 /, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл / хх-ийн 17-23/, шүүгдэгч С.*******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017.08.31-ний өдрийн 2/859 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлага / хх-ийн 76/, шүүгдэгч С.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 77/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар дүгнэлтийг гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно. Шүүгдэгч С.******* нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 23-28 БНХ улсын дугаатай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.9-д зааснаар “ Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас *******ын жолоодож явсан улсын дугааргүй тээврийн хэрэгсэл буюу мотоцикльтой мөргөлдөж улмаар араар нь сундалж явсан *******н бие эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг / хх-ийн 58-60/, хохирогч *******н /хх-ийн 27-28/, гэрч *******ын /хх-ийн 32-33 /, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №419 дугаартай дүгнэлт / хх-ийн 40-41/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон шүүхээс шүүгдэгч С.*******ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч С.*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч С.******* ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг хэрэг үйлдэгдсэн зэргийг шинэ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулан шийдвэрлэв. 4 Шүүгдэгч С.*******т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “ гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “ ...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн авах боломжгүй байна. Шүүхээс шүүгдэгч С.*******т үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана.. гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд...Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийын 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч С.******* нь эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт болон хохирол төлбөр төлөөгүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д ...оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно,...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасаг ялыг заавал оногдуулна.. гэж заасан бөгөөд шүүгдэгч С.******* зүйлчилж ирүүлсэн тухайн зүйл ангид эрх хасах нэмэгдэл ял оногдуулахаар заагаагүй тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч С.*******ын №1131871 дугаартай А,В ангилалын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгож, уг хэргийн улмаас шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэлээ. Хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 1592265 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч С.******* 200000 төгрөгийг төлсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт 1000000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийг гэрээ байгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлөхөөр илэрхийлсэн, хохирогч ******* нэхэмжлэлийн шаардлагаасаа 392265 төгрөгнөөс татгалзсан байх тул шүүгдэгч С.*******оос 1000000 төгрөг гаргуулж, хохирогч *******д олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч С.*******ын эзэмшлийн ... 23-28 БНХ улсын дугаартай Тоёота корса маркийн тээврийн хэрэгсэл... битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээж, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлуулж орлогын тусгай дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, хохирол төлөгдсөн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч С.*******т буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.5, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.*******ыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.******* нь хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2, 7.2 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч С.*******оос 1000000 төгрөгийг гаргуулж, гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээг авч 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1000000 төгрөгийг хохирлыг нөхөн төлөхөө үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч биелэлтэнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч С.*******ын эзэмшлийн ... 23-28 БНХ улсын дугаартай Тоёота корса маркийн тээврийн хэрэгсэл... битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлуулж орлогын тусгай дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, хохирол төлөгдсөн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч С.*******т буцаан олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.******* урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шүүгдэгч С.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч С.*******ын А,В ангилалын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн 6 дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.*******т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА