Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 154/2018/00018

 

 

Ховд аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Цагаанцоож

Улсын яллагч хяналтын прокурор З.Алтансолонго

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр

Хохирогч *******

Хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

Шүүгдэгч Ю.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ю.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1837000000003 дугаартай  хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн ******* сумын Далт багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаартай. *******

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Ю.******* нь Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр Онцгой байдлын хэлтсийн баруун хойд талын асфальтан зам дээр 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 18 цаг 55 минутын орчимд 23-21 ХОҮ улсын дугаартай Экс-Трал маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээвийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.. " гэсэн заалтыг зөрчсөний улмаас ердийн хөсгөөр зорчиж байсан буюу морь унаж явсан *******ыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Ю.*******ийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би 2017 оны 12 дугаар сарын 19 ны өдөр орой 17 цагийн үед Засаг  даргын тамгийн газар дээр очоод найз уулзаад ярилцаж байгаад 18 цаг 30 минутын үед тамгийн газраас гарч Найз Ш.Азжаргалыг гэрт нь хүргэхзэс өөрийн 23-21 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад Баяхаа ламын хашааны урд талын зам дээр баруунаас зүүн тийш явж байхад урдаас 2 адуу ирээд би хурдаа хасаад зөөлөн явж байхад миний автомашин баруун талаар засмал замын урт хэсгээр 2 адуу тоос татуулаад өнгөрсөн тэгээд юу болов зогсоход гэнэт морьтой хүн гарч ирээд миний автомашин урдаас мөргөөд миний авто машины жолоочийн хаалганы харалдаа сөхөрч унаад морь нь босоод буруу эргээд зүүн зүгрүү явсан, хүн нь автомашины баруун хойд хэсэгт унаад ёо гэж ….. дуугараад өөр дуугараагүй яг морьтой мөргөлдөх үед нэг автомашин зөрөөд өнгөрсөн би тэр зөрсөн автомашин улсын дугаар болон маркыг нь анзаараагүй замын эсрэг талын урсгалд зорчих хэсгийг чөлөөлөөд 16-54 УБ арын үсгийг   нь мэдэхгүй байна. Хар хөх өнгийн ланд-76 маркын автомашин гэрэл татаад зогсож байсан. Мөнхтүвшингийн залуу байсан нэрийг нь мэдэхгүй байна. Надад энэ хэргийн улмаас 1.500.000 төгрөгний хохирол учирсан.Орон нутагт үзэгдэх орчин муу байсан.Шинжээчийн дүгнэлтийг би зөвшөөрөхгүй байна.******* ухаангүй согтуу байсан” гэх мэдүүлэг,

 Хохирогч *******ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр орой цагийг нь санахгүй байна ойролцоогоор 18 цагийн үед байх Түмэннасангийн гэрээс морьтой гараад ах Гантөмөрийн гэрт очихоор онцгой байдпын хэлтсийн ойролцоо хар зам руу ороод ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явж байхад урдаас 2 автомашин өнгөрсөн хойноос бас автомашин ирээд өнгөрсөн урдаас ирж байсан 3 дахь буюу цагаан өнгийн автомашин намайг ирж мөргөсөн морины цээжин хэсгээр мөргөсөн.Гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн ” гэх мэдүүлэг,

                Гэрч Ш.Азжаргалын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би машины урд жолоочийн хажуу талын суудалд сууж явсан. Тухайн үед харанхуй бзйсан бас би сайн анзаараагүй гэнэт тас гэх чимээ гараад машин зогссон” гэх мэдүүлэг,

Гэрч Хаш-Эрдэний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би харсан, 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн орой 19 цагийн үед Батмөнхийн үүдэн дээр өөрийн 16-54УБХ улсын дугаартай автомашинтай замын хажууд зогсож байхад цагаан өнгийн Х-ТРАЛЬ маркийн автомашин баруунаас зүүн тийш засмал зам дагуу явж байсан, зүүнээс баруун тийш 2 морь хөөсөн морьтой хүн явж байсан хоёр морь нь автомашины хажуугаар гарахад наад талаар нь истана маркийн автомашин өнгөрч байсан, хоёр морины араас явсан морьтой хүн нь автомашинтай мөргөлдөөд газар унаад морь нь босоод буцаж эргээд зүүн зүг рүү явсан, хүн нь газар дээр автомашины ард унасан байсан” гэх мэдүүлэг

Гэрч Мөнхзулийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 17 цагаас ******* сумын нэгдсэн эмнэлэгийн жижүүр хүлээн аваад маргааш өглөө 08 цаг хүртэл эмнэлэгийн хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан, энэ өдөр 19 цагийн үед Ю.*******ын хүүхэд нэрийг нь мэдэхгүй байна, Онцгой байдлын хэлтсийн хажууд манай аав морьтой хүн мөргөсөн очоод үзээд өг гэж анх дуудлага өгсөн тэр дуудлагийн дагуу сувлагч Т.Чулуунцэцэг, асрагч Э.Гэрэлмаа нарын хамт ойрхон болохоор нь явган яваад очиход цагаан өнгөтэй автомашин хажууд нэг ухаангүй хүн хэвтэж байсан нүүр ам нь цус болчихсон газар дээр цус гараад тогтчихсон дуудаж үзэхэд ямар ч хариу өгөхгүй, ухаангүй байсан болохоор нь цус тогтоох. өвчин намдаах тариа хийгээд тээвэрлэж эмнэлэгийн хүлээн авахад хүргэж, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн гэх мэдүүлэг,

Хохирогч *******ы биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 28-ны өдрийн 636 тоот:

1.  *******ы биед гэмтэл учирсан байна  

       2. Ганчулууны биед дух ясны зүүн талын гадна, дотор ялтасын хугарал зүүн -/дний ухархайн дотно ханын 0.4см дотогш цөмөрсөн хугарал, хамар ясны 2 хажуу ханын /зүүн талд зөрүүтэй/ хугарал, хугарлын харалдаа духны зүүн урд дэлбэнд 1.4см урттай, О.бсм гүн эпидурал /хатуу хальсан дээрхи/ цус хуралт, үүдэн хэсгийн зүүн талын доод эгнээний 1-р шүдний булгаралт. буйланд шарх, доод уруулын дотор салстад урагдаж сөхөгдсөн ил бохир шарх, духны зүүн хажуу, хамрын нуруу, зүүн талын хацар, шанаа эрүүг хамарсан улаан ягаан өнгийн зулгарсан шарх, 2 нүдний дээд зовхи болсн салстад цус хуралтууд, зүүн талын хөхний гадаргууд 5х5см өнгөц зулгаралт хүзүү, сээр, баруун хөлийн тавхайд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

         3. *******ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

  1. *******ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь шинээр^д^ихщ байх боломжтой боповч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
  2. *******ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тог гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  3. *******ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд болс хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт.
  4. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан....жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөний улмаас ердийн хөсгөөр зорчиж байсан морь унаж явсан *******ыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх дүгнэлт

           - Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл

      - Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал

      - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл

      - Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэл

      - Эд мөрийн баримтаар тооцох тогтоол

            - Гэрэл зургийн үзүүлэлтүүд

             - Эд зүйлд үнэлгээ тогтоолгох баримт

             Хохиролын тооцоо бодсон хүснэгт

 - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судаллаа.

Дээрх нотлох баримтуудыг цулуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэрэгт хамааралтай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ю.*******ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгчид анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзлээ.

Шүүгдэгч Ю.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхдээ  Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан....жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөний улмаас хохирогч ******* биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 28-ны өдрийн 636 тоот: Ганчулууны биед дух ясны зүүн талын гадна, дотор ялтасын хугарал зүүн -/дний ухархайн дотно ханын 0.4см дотогш цөмөрсөн хугарал, хамар ясны 2 хажуу ханын /зүүн талд зөрүүтэй/ хугарал, хугарлын харалдаа духны зүүн урд дэлбэнд 1.4см урттай, О.бсм гүн эпидурал /хатуу хальсан дээрхи/ цус хуралт, үүдэн хэсгийн зүүн талын доод эгнээний 1-р шүдний булгаралт. буйланд шарх, доод уруулын дотор салстад урагдаж сөхөгдсөн ил бохир шарх, духны зүүн хажуу, хамрын нуруу, зүүн талын хацар, шанаа эрүүг хамарсан улаан ягаан өнгийн зулгарсан шарх, 2 нүдний дээд зовхи болсн салстад цус хуралтууд, зүүн талын хөхний гадаргууд 5х5см өнгөц зулгаралт хүзүү, сээр, баруун хөлийн тавхайд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо...... Дээрхи гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой......*******ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь шинээр үүссэн  байх боломжтой боповч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй......*******ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ю.******* нь гэм буруугийн талаар маргаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэж хохирогчид 1.880.700 төгрөгний хохирол учруулж учруулсан хохиролоос 1162500 төгрөгний хохирол төлөгдөөгүй байна.

          Шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан ташуур, хар ногоон өнгийн хуванцарын хагархай, цагаан өнгийн толины хагархай 2 ш, тунгалаг өнгийн хуванцарын хагархай 13 ш, никель өнгөтэй хуванцарын харагхай 29 ширхэг эд зүйлийг устгах, шүүгдэгч Ю.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. ******* овогт *******гийн *******ыг Автотээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Шүүгдэгч Ю.*******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /Зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.*******д оногдуулсан 650  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурьдсугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар ташуур, хар ногоон өнгийн хуванцарын хагархай, цагаан өнгийн толины хагархай 2 ш, тунгалаг өнгийн хуванцарын хагархай 13 ш, никель өнгөтэй хуванцарын хагархай 29 ширхэг эд зүйлийг устгасугай.

         6. Шүүгдэгч Ю.*******аас 1162500 төгрөг гаргуулан хохирогч *******д олгох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн Экс-тралл маркийн машиныг буцаан олгож, шүүгдэгчийн ******* иргэний үнэмлэхийг буцаан олгохыг шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд  даалгасугай.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч,тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

                

                                      ШҮҮГЧ                              Ц.ЭНХЖАРГАЛ