Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/625

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, Улсын яллагч М.Очбадрах, Шүүгдэгч Х.А О.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мандхай, Шүүгдэгч Ж.Др, түүний өмгөөлөгч Т.Баярцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

        Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А, О.Б, Ж.Д нарт холбогдох эрүүгийн 1811005520361 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

        Монгол улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарын призерчин мэргэжилтэй, жааз, гар утасны дагалдах хэрэгслийн худалдаа эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, охины хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 15-481 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,         Х.А

    Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, "Стандарт мах" ХХК-д махны шулаачин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 21-4656 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, О.Б

       Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 10-369 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн Ж.Д нар нь:

           Холбогдсон хэргийн талаар:

            Х.АО.Баярням, Ж.Д нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 09-ний шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо "Майхан толгой" гэх газрын Цагдаагийн ерөнхий газрын ажилчдын зусланд байх иргэн Д.Мягмарцэрэнгийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг гараараа түлхэн эвдэж хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 603.380 төгрөгийн хохирол учруулсан, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн задгайд оршин суух иргэн Б.Наранбаатарын эзэмшлийн зуслангийн байрны вакум цонхыг хагалж хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 682.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүүд / хх 7-15/ Хохирогч Д.Мягмарцэрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: …2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарын 10-ны хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн задгай тоотод байх зуслангийн байшингаасаа эд зүйл авах гээд иртэл манай байшингийн цонхны төмөр хаалтыг махилгаж нугалаад, вакум цонхыг түлхэн хулгай орсон байсан. ...Хулгайч манай байшинд орохдоо цонхны нугас, түгжээг эвдсэн байсан. Би уг цонхоо засуулах хохирлоо барагдуулмаар байна гэжээ. / хх 22 / Хохирогч Б.Наранбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр очиход манай зуслангийн байшингийн ертөнцийн зүгээр зүүн тийш харсан цонхоор хулгай орсон байсан. Манай байшингаас 4 ширхэг цахилгаан халаагуур, 1 ширхэг алх алдагдсан байсан. Цагаан өнгийн ЕТАLON маркийн 90x40 хэмжээтэй 2 ширхэг, 70x40 хэмжээтэй 2 ширхэг ОХУ-д үйлдвэрлэсэн цахилгаан халаагуурыг 2016 оны 09 сард Барилга мега стороос том халаагуурыг 280.000 төгрөгөөр, жижгийг нь 250.000 төгрөгөөр худалдан авч байсан. Надад гомдол санал байхгүй гэжээ. / хх 93 / Гэрч Н.Оюунаа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Миний бага хүү О.Баярнямын гэрт 2 ширхэг тенн байгаад байсан. Надад хэлэхдээ цалиндаа авсан гэж хэлсэн сүүлдээ хулгайн тенн болж таарсан гэжээ. / хх 36 / Гэрч А.Амаржаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Манай нөхөр Дөлгөөнбаяр нь гэртээ нэг тенн, ус буцалгагч авч ирсэн бөгөөд надад хэлэхдээ ажил хийж хөлсөнд нь авсан гэж байсан гэжээ. / хх 37 / Гэрч М.Золбоо мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Манай нөхөр Х.Адъяа нь 2018 оны 02 дугаар сарын үед гэрээсээ 4 хоног алга болсон. Надад хэлэхдээ ажил хийж байна гэж хэлсэн бөгөөд гэрт ирэхдээ ажлынхаа хөлсөнд авсан гээд 2 ширхэг паар, 1 ширхэг уртасгагч залгуур зэрэг эд зүйл авч ирсэн гэжээ. / хх 38 / Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 24, 72, 94 / “Дамно” ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 44-45, 96-98 / Эд зүйлийн үнэлгээ / хх 73 / Хаан банкны мөнгөн шилжүүлэг болон орлогын мэдүүлэг / хх 128 / Шүүгдэгч Х.Адъяаг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 119-120 / Шүүгдэгч О.Баярнямыг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 115-116 / Шүүгдэгч Ж.Дөлгөөнбаярыг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 111-112 / Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 74 / зэрэг болно. Шүүгдэгч О.Баярням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Шүүгдэгч Х.Адъяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Шүүгдэгч Ж.Дөлгөөнбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг өгөхгүй Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Шүүгдэгч О.Баярням, Х.АЖ.Дөлгөөнбаяр нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 09-ний шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо "Майхан толгой" гэх газрын Цагдаагийн ерөнхий газрын ажилчдын зусланд байх иргэн Д.Мягмарцэрэнгийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг гараараа түлхэн эвдэж хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 603.380 төгрөгийн хохирол учруулсан, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн задгайд оршин суух иргэн Б.Наранбаатарын эзэмшлийн зуслангийн байрны вакум цонхыг хагалж хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 682.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүүд / хх 7-15 /, …манай байшингийн цонхны төмөр хаалтыг махилгаж нугалаад, вакум цонхыг түлхэн хулгай орсон байсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Д.Мягмарцэрэнгийн мэдүүлэг / хх 22 /, ...2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр очиход манай зуслангийн байшингийн ертөнцийн зүгээр зүүн тийш харсан цонхоор хулгай орсон байсан. Манай байшингаас 4 ширхэг цахилгаан халаагуур, 1 ширхэг алх алдагдсан байсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Б.Наранбаатарын мэдүүлэг / хх 93 /, ... О.Баярнямын гэрт 2 ширхэг тенн байгаад байсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч Н.Оюунаагийн мэдүүлэг / хх 36 /, ...Манай нөхөр Дөлгөөнбаяр нь гэртээ нэг тенн, ус буцалгагч авч ирсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч А.Амаржаргалын мэдүүлэг / хх 37 /, ...Манай нөхөр Х.Адъяа нь ажлынхаа хөлсөнд авсан гээд 2 ширхэг паар, 1 ширхэг уртасгагч залгуур зэрэг эд зүйл авч ирсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч М.Золбоогийн мэдүүлэг / хх 38 /, ...Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 24, 72, 94 /, ... “Дамно” ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 44-45, 96-98 /, ...Эд зүйлийн үнэлгээ / хх 73 / зэрэг болно. Шүүхээс шүүгдэгч Х.АЖ.Дөлгөөнбаяр, О.Баярням нарыг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Х.АЖ.Дөлгөөнбаяр, О.Баярням нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл шалтгаан, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзаад түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан хуульд заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж дүгнэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.АдъЖ.Дөлгөөнбаяр, О.Баярням нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

                   Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:    

             1.Х.А, О.Б, Ж нарыг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

         2. Х.А, О, Ж.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Х.А, О.Б, Ж.  нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Х.А О.Б, Ж.Д  нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурьдсугай.

          5. Шүүгдэгч Х.А О.Б, Ж.Д нарыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

          6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.А О.Б, Ж.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.БАТЖАРГАЛ