Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 154/2020/00055

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Алтанцэцэг Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр

Шүүгдэгч С.Өлзийбадрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч******* овогт*******гийн*******ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2037000440063 /Чдугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, урьд Ховд аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай,******* овогт*******гийн*******

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч С.Өлзийбадрах нь 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 03 дугаар

 

сарын 15-ны өдрийн хооронд Ховд аймгийн Булган сумын “Цоохор нуур", Үенч сумын “Зах ус” гэх газруудаас шороо тээвэрлэн авч ирж өөрийн гэрийн гадна буулган тээрэмдэжхууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайж, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Өлзийбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 10 грамм алт 2018 онд олоод Отгоо гэдэг манай нутгийн эмэгтэйд зарсан. Тухайн үед алт 1 граммыг нь 75000 /Далан таван мянга/ төгрөгөөр нийтдээ 750.000 / Долоон зуун тавин мянга/ төгрөгөөр зарж байсан юм Миний тээрэм гар аргаар хийсэн тээрэм байгаа, мотор асааж цахилгаан өгөөд тээрэм ажиллаж эхэлэхэд дээрээс нь чулуу хийдэг, чулууг тээрэмдэж доод талаар баригчин дээр чулуу нунтаг шороо болж гарч ирдэг. Тэр шороон

О.ээр алт үлдэж, авдаг юм. Хүмүүс чулуугаа тээрэмдүүлээд алтаа шүүж авч янзлалгүйгээр шороогоо аваад явчихдаг, чулуу тээрэмдүүлсэн хүмүүс хэр зэрэг хэмжээнии алт авч байгаа талаараа хэлдэггүй. Би 2019 оны 6 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарын 15-ны үе хүртэл тээрэмээ ажилуулсан. Одоогоор ажиллахгүй байна. Хүмүүс ирсэн үед тээрмээ ажиллуулдаг. Отгоод зарсан 10 грамм алтыг 2018 онд “Цоохор нуур"-т ухчихсан шорооноос авч паажуурдаж олсон алт байгаа юм. Хүмүүсийн авч ирж тээрэмдсэн чулууны шороог би дахиж тээрэмдээд хамгийн ихдээ 50.000- 60.0000 төгрөгийн алт олдог, багадаа 5000 төгрөгийн алт олж зардаг. Би хоёроос гурван удаал ингэж алт олсон...” гэх мэдүүлэг,

 

 


Хохирогч Ш.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ хэргийг ойлголоо. С.Өлзийбадрах хуучин ухсан газраас шороо авчирч тээрэмдсэн гэж мэдүүлж

 

байгаа учраас хохирол тогтоож, нэхэмжлэх боломжгүй байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Мөнхдалайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ хэргийг ойлголоо. Манай нутгийн газрын хэвлий эвдэгдээгүй, ил овоолсон байсан шорооноос авсан гэх тул санал хүсэлт, нэхэмжлэх зүйл алга. Манай сумын нутаг дэвсгэрт сүүлийн 2-3 жилийн өмнө гар аргаар ашигт малтмал хууль бусаар олборлодог иргэд шороо авчирч тээрэмдэж их хэмжээний овоолго шороо байсан юм. Тэр шорооноос авсан юм байна. Манай нутгийн байгаль экологид хохирол учруулаагүй байх тул би шүүх хуралд ирж оролцохгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:                     “...Сүрэнгийн

Өлзийбадрах надад бага хэмжээгээр алт авч ирж өгч байсан. гэхдээ яг хэзээ хэдий хэмжээний алт авч ирж зарж байсныг одоогоор мэдэхгүй байна. Хааяа, хааяадаа авч иржөгдөг байсан юм. Шалам угаагаад гаргалаа гэж хэлдэг байсан...” гэх мэдүүлэг,

2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шинжээч Г.Ганзоригийн “...

  1. Ховд аймгийн Булган сумын “Цоохор нуур”, Үенч сумын “Зах ус” гэх газарт тусгай зөвшөөрөлгүй хууль бусаар ашигт малтмал эрж хайж олборлосны улмаас газрын хөрс эвдэгдсэн байна гэхдээ уг газар нь урьд өмнө эвдэгдсэн байх ба иргэн
 

С.Өлзийбадрахын үйлдлийн улмаас эвдэгдээгүй байна. /хавтаст хэргийн холбогдох материалтай танилцсан/

  1. Тухайн эвдэгдсэн газрын хэмжээг тогтоох боломжгүй байна.
  2. Хуучин ухаж байсан газар байна.
  3. Эвдэгдсэн газрын цаг хугацааг тогтоох боломжгүй.
  4. Тухайн эвдэгдсэн гэх газрын экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох боломжгүй.
  5. Тухайн газарт хэдэн төгрөгний хохирол учирсаныг тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт,
  • хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл.

            - гэрэл зургийн үзүүлэлтүүд

  • эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол
  • эд зүйлийн үнэлгээ
  • ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн

хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Өлзийбадрах нь 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарын

 

15-ны өдрийн хооронд Ховд аймгийн Булган сумын “Цоохор нуур”, Үенч сумын “Зах ус” гэх газруудаас шороо тээвэрлэн авч иржөөрийн гэрийн гадна буулган тээрэмдэж хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайж, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн “...Тухайн эвдэгдсэн газрын хэмжээг тогтоох боломжгүй байна. Хуучин ухаж байсан газар байна. Эвдэгдсэн газрын цаг хугацааг тогтоох боломжгүй. Тухайн эвдэгдсэн гэх газрын экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох боломжгүй. Тухайн газарт хэдэн төгрөгний хохирол учирсаныг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар - нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч С.Өлзийбадрах 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Ховд аймгийн Булган сумын “Цоохор нуур”, Үенч сумын “Зах ус" гэх газруудаас шороо тээвэрлэн авч ирж өөрийн гэрийн гадна буулган тээрэмдэж хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайж, олборлолт явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна.

Шүүгдэгчийн дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан ^өрийн өмчид халдаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчсөн, Эрүүгийн хуульд заасан хүрээлэн байгаа орчны эсрэг“Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.Өлзийбадрах нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан нь тогтоогдсон, энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас гаргуулах хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн еренхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Өлзийбадрахад дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэн, тэнссэн хугацаанд ашигт малтмал эрж, хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч С.Өлзийбадрахыг эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Хэдийгээр шүүгдэгч С.Өлзийбадрах нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч гэмт - хэрэг үйлдэхээр багаж хэрэгсэл, техник бэлдэж гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл бүрдүүлснээс харахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

шүүгдэгчийн эзэмшлийн 20 тооны ишигтэй ямаа, тээрэм 1 ширхэгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1,2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийгтустусудирдлага болгон ТОГТООХнь:

  1. Шүүгдэгч******* овогт*******гийн*******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан ^рүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг

оногдуулахгүйгээр шүүгдэгч С.Өлзийбадрахыг 1 /нэг/жилийн хугацаагаар тэнссүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар шүүгдэгч С.Өлзийбадрахад тэнссэн хугацаанд ашигт малтмалын эрэл, хайгуул явуулахтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгг зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч С.Өлзийбадрахад мэдэгдэж, хязгаарлалт тогтоосон этгээдэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар гэмт хэргийн улмаас 20 тооны ишигтэй ямаа, тээрэм зэргийг битүүмжилсэн 13, 20 дугаартай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.
  4. Шүүгдэгч С.Өлзийбадрах нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн ******* дугаарын регистртэй иргэний үнэмлэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Өлзийбадрахад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хохирогч. тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд

аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан апхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай