| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/02047/и |
| Дугаар | 184/ШШ2017/00139 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2017/00139
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “А банк” ХХК-ийн зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 1 775 417.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А нь 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 227 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 227 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 227 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 227 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 227 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 227 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 227 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 229 775 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир нь хариуцагч Т.Ст холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43 357 төгрөгийн 50 хувь болох 21 678.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 21 678.5 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас, 21 678.5 төгрөгийг хариуцагч Агээс тус тус гаргуулан нэхэмжлэгч “А банк” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ