| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/1810/и |
| Дугаар | 184/ШШ2017/00154 |
| Огноо | 2017-01-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2017/00154
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч С.Т нь 3 082 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 1 232 000 төгрөгөөс татгалзаж, 1 850 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Н.А, Д.Ө нар нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 15-ны өдөр 100 000 төгрөг, сар бүрийн 30-ны өдөр 100 000 төгрөгийг тус тус төлж, нийт 6 сарын хугацаанд төлж дуусгахыг зөвшөөрсөн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64 300 төгрөгийн 50 хувь болох 32 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 32 150 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас, 32 150 төгрөгийг хариуцагч Н.А, Д.Ө нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Тт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ