| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2016/00396/И |
| Дугаар | 557 |
| Огноо | 2017-10-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 557
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 0179 тоотод оршин суудаг гэх Бүргэд овогт Баасансамбуугийн Цэрэнчимэг /МО-82012300 / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, булаг 1 дүгээр гудамж, 33 тоотод оршин суудаг гэх Цаатан овогт Дагвасүрэнгийн Бурмаад /МА-71112202 / холбогдох
“Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, 9 сая төгрөг гаргуулж, гэрээний зүйлүүдийг харилцан буцааж өгөхөөр шийдвэрлүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Цэрэнчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сансарчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэрэнчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Б.Цэрэнчимэг миний бие нь Д.Бурмаагаас Б.Эгшиглэнгийн газраас 897.8 м2 газар, мөн газарт байрлах байшинг 9.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Гэрээ байгуулснаас хойш 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр уг байшингийн түлхүүр аваад түүнээс хойш 20 хоног амьдарсан. Гэтэл уг байшин нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц буюу мөөгөнцөр ургасан байдалтай байсан. Цаашид уг худалдан авсан байшинд амьдрахад хүндрэлтэй, боломжгүй байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцон, гэрээний зүйлүүдийг харилцан буцааж өгөх саналтай байна.
Уг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан гэрээгээр газрын талаар тохиролцсон бөгөөд байшинг оруулаад нийт 9.000.000 /есөн сая/ төгрөгөөр худалдан авсан. Гэтэл гэрээнд энэ талаар байхгүй мөн үнийн дүн зөрүүтэй, гэрээнд гэрээ цуцлах журам байхгүй, мөн биет байдлын доголдолтой бол хэрхэх талаар худалдан авагчийн эрхэд хохиролтой байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцон, гэрээний зүйлүүдийг харилцан буцааж өгөхөөр шийдвэрлэж өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч Б.Цэрэнчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сансарчимэг нар 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Б.Цэрэнчимэг миний бие нь тус шүүхэд Г-1301000899 тоот улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймаг, Алтанбулаг суманд байрлах хувийн орон сууц худалдан авах, мөн газар худалдан авсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны явцад хоёр тал харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулах шийдэлд хүрлээ.
Нэхэмжлэгч талаас дараахь нөхцөлтэй эвлэрлийн гэрээ байгууллаа.
Үүнд: 1. Хариуцагч талаас үл хөдлөх хөрөнгө худалдан авсан 9.000.000 төгрөг улсын тэмдэгтийн хураамж болон бодон наац, цааш явсан 200.000 төгрөг бодон нийт 9.200.000 төгрөг төлөх санал тавьсаныг хүлээн зөвшөөрч байна.
2. Дээрх санал болгосон 9.200.000 төгрөгийг 3 сарын дотор төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна.
3. Үл хөдлөх хөрөнгийн 000401082 гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн Ү-1301000844дугаартай Алтанбулаг сумын 2 дугаар багийн суварга, 2-2 дугаар хэсгийн 21-а тоот хаягт байрлах, 106 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөнг нэгж талбай бүхий 18606575846596 нэгж талбарын дугаартай 898 м.кв талбайтай газрын гэрчилгээг тус тус хариуцагчийн итгэмжлэгсдэн төлөөлөгч Билэгсайхан овогтой Сансарчимэгийн нэр дээр шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч энэхүү гэрээг байгуулав.
4. Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс нэн даруй шилжүүлж авахыг үүрэг болгов.
Хариуцагч Б.Сансарчимэг нь дээрх нэр, дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг миний нэр дээр шилжүүлсэнээс хойш 3 сарын дотор тухайн үл хөдлөх хөрөнгийг бусдад зарж борлуулсанаар 9.200.000 төгрөгийг төлнө.
Нэмэлтээр нэхэмжлэгч талаас:
Гэрээний хугацаа 3 сардаа хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхийн журмаар албадан биелүүлж 9.200.000 төгрөг авах болохыг храиуцагч тал хүлээн зөвшөөрөв.
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгч: Б.Цэрэнчимэг Хариуцагч: Б.Сансарчимэг
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэрэнчимэг нь хариуцагч Д.Бурмаагаас “Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, 9 сая төгрөг гаргуулж, гэрээний зүйлүүдийг харилцан буцааж өгөхөөр шийдвэрлүүлэх”-ээр шүүх эд нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч талаас үл хөдлөх хөрөнгө худалдан авсан 9.000.000 төгрөг улсын тэмдэгтийн хураамж болон нааш, цааш явсан 200.000 төгрөг бодон нийт 9.200.000 төгрөг төлөх санал тавьсаныг хүлээн зөвшөөрч, санал болгосон 9.200.000 төгрөгийг 3 сарын дотор төлнө гэснийг хүлээн зөвшөөрч, үл хөдлөх хөрөнгийн 000401082 гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн Ү-1301000844дугаартай Алтанбулаг сумын 2 дугаар багийн суварга, 2-2 дугаар хэсгийн 21-а тоот хаягт байрлах, 106 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөнг нэгж талбай бүхий 18606575846596 нэгж талбарын дугаартай 898 м.кв талбайтай газрын гэрчилгээг тус тус хариуцагчийн итгэмжлэгсдэн төлөөлөгч Билэгсайхан овогтой Сансарчимэгийн нэр дээр шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэр гарсан өдрөөс нэн даруй шилжүүлэн авч, хариуцагч Б.Сансарчимэг нь дээрх нэр, дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг миний нэр дээр шилжүүлсэнээс хойш 3 сарын дотор тухайн үл хөдлөх хөрөнгийг бусдад зарж борлуулсанаар 9.200.000 төгрөгийг төлж, гэрээний хугацаа 3 сардаа хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхийн журмаар албадан биелүүлж 9.200.000 төгрөг авахыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдоос ирүүлсэн дээрх гэрээгээр батлагдаж байна.
Зохигчдын хооронд байгуулсан энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Зохигчид улсын тэмдэгтийн хураамж эвлэрсэн үнийн дүнд оруулан тооцсон болохыг дурьдах зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. П.Цээсүрэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Болдбаатар нарт холбогдох иргэний хэргийн зохигчид 296.000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ