| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0307/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/332 |
| Огноо | 2018-09-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0307/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа, П.Батжаргал,
Шүүгдэгч А.Х-, Б.Б-, С.Я- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Я-, А.Х- нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818004280314 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинэ-Орчин Трейд ХХК-д тракторчин ажилтай, Дархан-Уул аймаг, Дархан сум, ... тоотод оршин суудаг. Ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овгт А-ийн Х- //
2. Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймаг, Орхон сум, 2-р баг, Энхтал, Бүрэнтолгой 11-1 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Дархан сум ... тоотод байнга оршин суудаг, ам бүл 4, эхнэр, хүүхэд, дүүгийн хамт амьдардаг,
Урьд: 1998 онд 15 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар ял хойшлогдсон,
1999 онд 226 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 3-д зааснаар 8 сарын хорих ялаар шийтгэгдэж 3 сар 10 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
2002 онд 342 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-д зааснаар 1 жил хорих ялаар шийтгэгдэж, 2 сар 23 хоногийн өмнө тэнсэн суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Дүрвэд овгийн С-гийн Я-, //.
3. Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Хайрхан баг, 24-07 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Дархан сум, ... тоотод байнга оршин суудаг, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг,
Урьд: 2009 онд 180 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 3 жил 11 сар хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 3 жил өршөөн хасагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Б-гийн Б-, / /.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч А.Х- нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр С.Я-, Б.Б- нараас гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө /хулгайлсан/ гэдгийг мэдсээр байж хашааны гүйдэг хаалга худалдаж авсан гэмт хэрэгт, шүүгдэгч С.Я-, Б.Б- нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал 2 дугаар баг, “Ноён хонгор”-ын задгайд байрлах иргэн Р.Э-ын эзэмшлийн хашааны төмөр хаалгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Х- нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр С.Я-, Б.Б- нараас гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 900,000 төгрөгийн үнэ бүхий хашааны гүйдэг хаалга худалдаж авсан, шүүгдэгч С.Я-, Б.Б- нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал 2 дугаар баг, “Ноён хонгор”-ын задгайд байрлах иргэн Р.Э-ын эзэмшлийн хашааны төмөр хаалгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Р.Э-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..миний эзэмшлийн 5 га газрын блокон хашааны төмөр листэн хаалга хулгайд алдагдсан байна гэж тухайн үед Гантулга надад утсаар залгаж хэлсэн, хаалгаа буцааж авсан, гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 200,000 төгрөг авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 14-15/,
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хавтаст хэргийн 10-12/,
Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээч дүгнэлт /хавтаст хэргийн 35-36/,
Гэрч С.Саранзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын сүүлээр гэртээ 21 цагийн орчим байж байхад хүнтэй утсаар ярьж байгаад надад “хүн хашааны хаалга зарна” гэж байна 80,000 төгрөг байвал өгөөч гээд надад байсан 80,000 төгрөгийг бэлнээр аваад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20/,
Гэрч Б.Хүрэлчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...одоогоос арав гаруй хоногийн өмнө хаалгагүй байсан, хаалгатай болсон байна" гэх мэдүүлэг. /хавтаст хэргмйн 17/,
Шүүгдэгч А.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2018 оны 05 дугаар сарын сүүлээр над руу 22 цагийн орчим Я- 99387556 дугаарын утаснаас над руу залгаад чи хаалга авах юм уу гэхээр нь би хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм гэтэл надад мөнгөний хэрэг гараад байна би 80,000 төгрөгөөр зарна гэхээр нь хаана байгаа талаар нь асуухад Ноён Хонгор гэх газар байна гэж хэлэхээр нь утсаар ярьж байгаа газарт нь очиход ойр хавьд ямар нэг айл байхгүй, Я-, Б-ын хамтаар нэг том саарал төмөр хаалга барьчихсан байхаар нь би мөнгийг нь өгөөд машин дээрээ ачаад энийг хаанаас яаж авсан юм, хэний хаалга юм гэж асуухад надад Я- хэлэхдээ чи зүгээр дуугүй ачаад яв гэхээр нь хулгайн эд зүйл юм болов уу гэж бодсон юм" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54/
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч С.Я-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Б-ын хамтаар ажил руу явах замын хажуу талд байгаа саарал өнгийн төмөр хаалгыг хулгайлж Х-д заръя гэж ярилцаж байгаад Б-той тэр саарал өнгийн хаалгатай хашаа руу очиход хаалга нь гүйдэг замтай мөн хашааны цоожноос дүүжлэгдсэн хаалга газар унасан байдалтай байсан болохоор тэр түгжээг нь хажууханд нь байсан чулуугаар цохиж мулталж авсан. Тэр үед ойролцоогоор 22-23 цаг болж байсан, ямар ч байсан тас харанхуй болчихсон байсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэж өгнө үү, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...би хулгайн гэмт хэргийг Я-тай хамт хийсэн энэ талаараа ямар нэг хүнд хэлж байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Х-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Б.Б-, С.Я- нарыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Р.Э-ын хашааны хаалгыг биет байдлаар нь буцаан өгч, хаалгыг буцаан гагнах зэрэгт гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-р зүйлд заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх, “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.
Дархан-Уул аймгийн прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын хувийн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан А.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг, С.Я-, Б.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон байдал, үйлдсэн хэргийн шинж чанар зэргийг харгалзан тэнсэх хугацааг ялгамжтай тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД