Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 108/ШЦТ/2018

 

 

 

 

 

 

 

 

 

                         

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв

-Улсын яллагчаар Г.Энхбат,

-Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох эрүүгийн 1834001150083 тоот хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Г.Бнь Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутагт 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Т.Узодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:

  1. Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй“ гэв. 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас

1. Хохирогч Т.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2018 оны 02 дугаар сарын 17-ны цагаан сарын шинийн 2 ны шөнө 23 цагийн орчим Цэрэннамжил гэдэг ахынд шинэлэхээр очсон. Баатар газар халамцуу унтаж байхаар нь сэрээгээд эхнэр чинь хэл ам тариад байна. Ингэж болохгүй шүү гэж хэлсэн чинь шууд эхнэрээ зодоод эхэлсэн. Би Баатар ахыг та яаж байгаа юм бэ эхнэрээ зодож болохгүй ш дээ гэж хэлэхэд намайг шууд мөргөөд, хоолой боосон. Цэрэннамжил ах, эхнэр Насаа хоёр салгасан. Өөр хэрүүл зодоон болоогүй. Миний үүдэн хоёр шүд хөдлөөд байхаар нь авхуулсан. Ямар ч эмчилгээгүй гэсэн, буйланд суулгацтай шүд суулгахад 1 шүдийг 3 сая төгрөгөөр хувийн эмнэлэг хийдэг гэсэн, шүд хийлгэх 6.000.000 төгрөгийг нэхэмжилнэ...одоогоор эмчилгээ хийгэсэн 80.000 төгрөгийг төлсөн, шүд хийлгэх хохирол төлөөгүй байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/

2. Гэрч С.Золзаяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “У уурлаад болохгүй болохоор нь бид аргагүй эрхэнд хоорондоо хэрэлдсэн. У манай нөхрийг унтаж байхад хөлнөөс нь татаж чангаагаад сэрээж, танай эхнэр чинь надтай хэрэлдээд байна ш дээ гэж хэлсэн. Манай нөхөр намайг хүнтэй хэрүүл маргаан хийлээ гээд нэг удаа цохьсон. Миний биед гэмтэл учраагүй." гэх мэдүүлэг /хх-ийн 7 тал/

3. Гэрч Б.Цэрэннамжилын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Баатархүү босч ирээд тоглоомоо даахгүй хаашаа хүүрүүд вэ гээд эхнэр Золзаяаг алгадсан. У та яагаад эхнэрээ зодоод байгаа юм бэ гээд салгасан чинь Баатархүү бид хоёрын хэрүүл чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд У нэг удаа мөргөсөн. Өөр цохиогүй. У шүд хөдөлчихлөө гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/

4. Гэрч Д.Батнасангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Унтаж байгаад сэрсэн чинь Б , У нар хоорондоо маргалдаж байсан. Баатархүү эхнэрээ 1 удаа алгадсан чинь У эхнэрээ зодлоо гэсэн чинь нэг удаа л мөргөсөн, Өөр зодоон цохион болоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/

5. Шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №109 дүгнэлтэд: “1.Т.Уын биед үүдэн 11, 21-р шүдний хугарал, хузүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 12 тал/

6. Хохирогч Т.У шүүгдэгч Г.Бс нэхэмжилсэн хохирлын баримтууд /хх-ийн 27, 70-71 тал/,

            Шүүгдэгч Г.Б ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

         

          Гурав: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутагт 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Т.У зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

          -“...Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...унтаж байхад У намайг дуудаж сэрээгээд танай эхнэр намайг пизда гээд байна гэхээр нь эхнэрээ хүнтэй маргалдлаа гээд нэг  удаа алгадсан...тэгтэл Ууганбаяр намайг татаж эхнэрээ зодлоо та гэхээр нь эргэж хараад Ууганбаярыг нүүрэн тус газар нь нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

          -“... Хохирогч Т.Уөрдөн байцаалтын шатанд: “2018 оны 02 дугаар сарын 17-ны цагаан сарын шинийн 2 ны шөнө 23 цагийн орчим Цэрэннамжил гэдэг ахынд шинэлэхээр очсон. Б газар халамцуу унтаж байхаар нь сэрээгээд эхнэр чинь хэл ам тариад байна. Ингэж болохгүй шүү гэж хэлсэн чинь шууд эхнэрээ зодоод эхэлсэн. Би Б ахыг та яаж байгаа юм бэ эхнэрээ зодож болохгүй ш дээ гэж хэлэхэд намайг шууд мөргөөд, хоолой боосон...Миний үүдэн хоёр шүд хөдөлсөн “ гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/

-“...Гэрч С.Золзаяагийн: “...У манай нөхрийг унтаж байхад хөлнөөс нь татаж чангаагаад сэрээж, танай эхнэр чинь надтай хэрэлдээд байна ш дээ гэж хэлсэн. Манай нөхөр намайг хүнтэй хэрүүл маргаан хийлээ гээд нэг удаа цохьсон. Миний биед гэмтэл учраагүй." гэх мэдүүлэг /хх-ийн 7 тал/

-“...Гэрч Б.Цэрэннамжилын: “..Баатархүү босч ирээд тоглоомоо даахгүй хаашаа хүүрүүд вэ гээд эхнэр Золзаяаг алгадсан. Ууганбаяр та яагаад эхнэрээ зодоод байгаа юм бэ гээд салгасан чинь Г.Б У нэг удаа мөргөсөн.. .Ууганбаяр шүд хөдөлчихлөө гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/

-“...Гэрч Д.Батнасангийн: “Унтаж байгаад сэрсэн чинь Б, У нар хоорондоо маргалдаж байсан. Баатархүү эхнэрээ 1 удаа алгадсан чинь Ууганбаяр эхнэрээ зодлоо гэхэд нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/

-“...Шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №109 дүгнэлтэд: “1.Т.У биед үүдэн 11, 21-р шүдний хугарал, хузүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 12 тал/ дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Бг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь дээрхи нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Г.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

Хохирогч Т.У нь шүүгдэгч Г.Бс 6.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас нотлох баримтын шаардлага хангасан шүдний ормонд төмөр суулгах эмчилгээний төлбөр 3.600.000 төгрөгийг, хохирлын 121.620 төгрөгийг, шатахууны 116.000 төгрөгийг буюу нийт 3,837,620 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгч Г.Б нь 80.000 төгрөгийг төлж, үлдэх 3.757.620 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Г.Бс гаргуулж, бичгийн нотлох баримтгүй 2.162.380 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  450 төгрөгөөр торгох дүгнэлтийг гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Г.Бг тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэнийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгч Г.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

            Тав: Бусад асуудлаар:

            Эрүүгийн 1834001150083 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүхэд ирүүлсэн хохирогч Т.Уын шүдний зураг авхуулсан 2 ширхэг Сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                            

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Г.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Г.Бг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б 3.757.620 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Ут олгож, хохирогч Т.У нь 2.162.380 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,  хохирогч Т.Уын шүдний зураг авхуулсан 2 ширхэг Сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйл
ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг                       дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ю.ЭНХМАА