| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2020/00054/Э |
| Дугаар | 154/2020/00056 |
| Огноо | 2020-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 154/2020/00056
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг
Шүүгдэгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч******* овогт*******гийн Баттулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2037000000066 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1994 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Аптай суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4 /эхнэр 2 хүүхдийн хамт/ Ховд аймгийн Алтай сумын Бодонч багт оршин суух, урьд ял шийтэл эдлэж байгаагүй,******* овогт*******гийн Баттулга,РД: *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
| ш |
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал
Шүүгдэгч Б.Баттулгын мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн
.... 2020 оны 06 сарын 06-ны өдөр манай дүүг хэдэн залуучууд цохисон гэхээр нь би
дүүтэйгээ уулзаад байж байтал гаднаас хэсэг залуучууд ирэхээр нь би та нар явцгаа гэтэл нэгхүүхэд хэл амаар янз бүрийн юм яриад байхаар нь нэг удаа алгадсан. Тэгээд тэр залууг цохисон хүнээ хар гэж хэлсэн. Манай дүү толгой руугаа цохиулсан нүд нь хөхөрсөн, уруул нь хавдсан байсан.Би цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Хохиролд 107.000 төгрөг төлж өгсөн.Миний буруу байгаа гэх мэдүүлэг
Хохирогч Б.Бат-Ерөөлтийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ...2020 оны 06 сарын 06-ны өдөр ажил тараад сагсны талбай орчихоод харих гээд явж байсан чинь хажуугаар мотоцикльтой хүн дайрах шахаад өнгөрсөн тэгэхээр нь бид гурав энэ хэн бэ дайрах шахаад өнгөрлөө гээд яриад явж байтал нөгөө хүн буцаад ирсэн. Ирчихээд Дөлгөөнтэй юу байна гээд мэнд асуусан. Дөлгөөн чи яаж яваад байгаа юм бэ гэтэл дайраагүй л байгаа шүү дээ гээд Дөлгөөнтэй маргалдсан гэх мэдүүлэг
2020 оны 07 сарын 03-ны өдрийн 538 дугаартай шүүх эмнэлгийн .. .Б.Бат- Ерөөлтийн биед гэмтэл тогтоогдлоо. Б.Бат-Ерөөлтийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт
2020 оны 06 сарын 22-ны өдрийн...Б.Батзаяагийн биед гэмтэл тогтоогдоогүй гэх шинжээчийн дүгнэлт
Ховд аймаг Алтай сумын Бодонч багийн Засаг даргын тодорхойлолт Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг
болно.
Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх ба энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс үнэллээ.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Баттулгыг хохирогч Б.Бат-Ерөөлтийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 107.000 төгрөгийгтөлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх, Прокурорын саналын хүрээнд эрүүгийн
хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.******* овогт*******гийн Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттулгыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 Яаван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Баттулгаас 500.000 төгрөгний торгох ялыг 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Баттулгад тайлбарласугай.
б.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.
б.Ялтан Б.Баттулгаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.