Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2017/00304

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.Цийн 6 886 989 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 1 400 000 төгрөгөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нь татгалзаж, 5 486 989 төгрөг нэхэмжилснийг хариуцагч А.М нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрсөн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 142 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Мгээс улсын тэмдэгтийн хураамжид 102 742 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Мягмарсүрэнд олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЧИМЭГ