Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 418

 

1

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

нарийн бичгийн дарга  Г.Ууганзаяа,

 

улсын яллагч И.Ариунсанаа,

 

шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэ-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Н-ид холбогдох эрүүгийн 201725011803 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймгийн Улиастай хотод, 1985 оны 7 дугаар сарын 6-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 хороо Бэлхийн 36-140б тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл хүлээж байгаагүй, Х овогт Л-ийн Н /РД: хх000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.Н нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн автомашины зогсоол дээр байсан 86-13 ТӨВ дугаартай хонда фит маркийн машинаас Сони айлфа Р7 загварын мэргэжлийн камер хулгайлж, Б.Ц-д 14.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн  хэлэлцүүлэгт    шүүгдэгч    Л.Н мэдүүлэхдээ: Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ц-ын мэдүүлэг /хх-26/, иргэний нэхэмжлэгч Ц.Батсайханы мэдүүлэг /хх-28/, гэрч Х.Сарангоогийн мэдүүлэг /хх-30/, хэргийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-8/ шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50/, эд зүйлийн үнэлгээ /20/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Н нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн автомашины зогсоол дээр байсан 86-13 ТӨВ дугаартай хонда фит маркийн машинаас Сони айлфа Р7 загварын мэргэжлийн камер хулгайлж, Б.Ц-д 14.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

2

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ц-ын өгсөн: “…Би 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ажлаа хийж яваад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол дээр өөрийн унаж явсан найз Х.Сарангоогийн 8613 ТӨВ улсын дугаартай Хонда Фит маркийн машиндаа Сонни Айлфа Р7 аа маркийн мэргэжлийн камер тоноглолтой цүнхээ авч буух гэж байгаад өөр камер хүн ирсэн тул машин үлдээгээд 18 цаг 20 минутанд явсан. Ингээд бичлэг дуусаад 20 цагийн үед машинаа унаад гэртээ ирээд буух гэж байхад хойд суудал дээр үлдээсэн байсан камераа алга болсныг мэдсэн Ингээд би гэрийнхээ үүднээс 102 дугаарт дуудлага өгсөн…” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ц.Батсайханы өгсөн: “…2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 20 цаг өнгөрч байхад намхан нуруутай, туранхай хар царайтай, цэнхэр өнгийн биеийн тамирын хувцастай Лхагва овогтой Нацагдорж гэх залуу манай ломбарданд Sony брэндийн 7r загварын гэрэл зургийн аппарат дагалдах хэрэгсэлийн хамт 500.000 төгрөгөнд барьцаалсан. Тухайн иргэний гэрэл зургийн аппарат бичиг баримтыг үндэслэн авсан…” гэх мэдүүлэг /хх-28/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Сарангоогийн өгсөн: “…2017 оны 05 сарын 18-ны өдөр 18 цаг 30 минутын үед хамтарч ажилладаг Ц- эгч, 5 настай дүү Чингүүн нарын хамт үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очсон. Би унаж явсан 8613 ТӨВ улсын дугаартай автомашиныг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ил зогсоол дээр ертөнцийн зүгээр урагш харуулан байрлуулж тавиад буусан. Буухдаа хойно сууж байсан Ц- эгч арын суудал дээр цүнхтэй камераа үлдээсэн. Миний машины хойд талын 2 хаалга түлхүүрээрээ бүгд цоожлогдоггүй бөгөөд гараар дарж цоожилдог. Тухайн үед Ц- эгч арын 2 хаалгыг цоожлоод буусан гэж хэлсэн. Би яг цоожилж байгааг нь анхаарч хараагүй. Ингээд цэцэрлэгт хүрээлэнд 20 цаг 30 минут хүртэл зураг авалттай байж байгаад гарж Ц- эгч болон дүү Чингүүн нарын хамт машиндаа суусан. Машинд суух үед хойд хаалганы цоожыг нь дээш татаж онгойлгож Ц- эгч камераа аваад буух гэтэл камер нь байхгүй болсон байсан…” гэх мэдүүлэг /хх 30-р тал/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл : ….. “Халдлагад өртсөн гэх машин нь

 

Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гадна автомашины зогсоол дээр ертөнцийн зүгээр хойд зүг харуулан байрлуулсан автобусны буудлын 2 түцний урд хананаас урагш 2 метр зайнд байрлуулсан 86-13 ТӨВ улсын дугаартай “Хонда Фит” маркийн мөнгөлөг саарал өнгийн суудлын автомашин байлаа. Уг автомашины байгаа газрын байршилийг байршил тогтоогч “Гармин ЖПС 64 эс” багжаар хэмжиж үзэхэд дэлхийн уртрагын ¹47.91600 градус, өргөрөгийн Е106.96494 градус солбилцолд байна. Машины гадна талд үзлэгийг хийхэд “L” буюу зүүн хойд хаалганы жижиг гурвалжин шил байхгүй суурь хэсгийн нүхийг скочоор таглаж наасан байх бөгөөд уг машины гадна харагдах байдлаар ертөнцийн зүгээр цагийн зүүний дагуу тойрч үзэхэд хойд урд болон гэрлэн дохио, хойд, урд хажуугийн хаалганы шил бүрэн бүтэн, ямар нэгэн хагарсан цуурсан зүйлгүй, хаалганууд бүгд автомат түгжээгээр цоожлогдсон байх бөгөөд хохирогч Б.Ц-оор машины хаалгын түлхүүрдэн онгойлгуулахад хаалганы цоож хэвийн онгойж байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн машины дотор талд хийхэд хойд талын суудал дээр хар өнгийн зургийн аппаратны хөл, улаан өнгийн хайрцаг өмнө нь тавьсан байсныг 2 дугаар байршуулсан гэрэл зургаар бэхжүүлэн авч үзлэгийг

 

3

 

цааш үргэлжлүүлэхэд хойд суудал, урд талын жолоочийн арын суудлын завсар цагаан өнгийн 2 оосортой цүнх байсан бөгөөд үзлэгээр өөр хэрэгт ач холбогдол бүхий зүйл ирүүлээгүй болно. Машины гадна талаас хар өнгийн энгийн гарын мөрний нунтаг кримналистикийн багс ашиглан гарын мөр хайхад машины гадна тал жолооч талын хаалганы бариул хэсгээс 5 ширхэг гарын мөр ирүүлж тунгалаг наалдамхай тууз ашиглан бэхжүүлж авав.” гэх тэмдэглэл /хх-ийн 5,6/

 

Гэрэл зургийн үзүүлэлт : … 86-13 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэлд Зураг ¹1 Үзлэгийн ерөнхий байдал, Зураг ¹2 Зүүн хойд хаалганы булангийн таггүй хэсэг, Зураг ¹3 Камер байсан гэх газрыг ¹2 дугаараар харуулав” гэх гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7/,

 

Эд зүйлийн үнэлгээ : … Sonу alpha R7 ll 1ширхэг 8.000.000 төгрөг, Sonу аlpha R7 ll 1 ширхэг 8.000.000 төгрөг нийт 14.000.000 сая /хх-ийн 20-р тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02/598 тоот дүгнэлтэнд:

 

  1. Хэргийн газраа илрүүлж бэхжүүлсэн ¹1-5 гэж дугаарласан 5 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ,

 

  1. Шинжилгээнд тэнцэх ¹1-5 гэж дугаарласан 5 ширхэг гарын мөр нь санд хадгалагдаж буй гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлсэн мөртэй тохирохгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 32-р тал/

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 49-р тал/,

 

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50-р тал/, хохирлын баримт /хх-43/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Н нь Л.Н нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн автомашины зогсоол дээр байсан 86-13 ТӨВ дугаартай хонда фит маркийн машинаас Сони айлфа Р7 загварын мэргэжлийн камер хулгайлж, Б.Ц-д 14.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Н нь бусдын агуулах саванд нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд

4

 

Шүүхээс шүүгдэгч Л.Н ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Харин шүүгдэгч Л.Н ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Н-ийг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х овогт Л-ийн Н-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

    1. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

    1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Н урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    1. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                              Э.ЧИНГИС