| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2017/0049/Э |
| Дугаар | 34/ШЦТ/2017 |
| Огноо | 2017-03-27 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 34/ШЦТ/2017
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Сонинмөнх,
насанд хүрээгүй хохирогч Д.Бат-Орших,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Зэсэм,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Раашзэвэг,
шүүгдэгч Т.Б, Г.Мй нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б, Г.М нарт холбогдох 201619000680 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/
Шүүгдэгч Т.Б, Г.Мй нар нь согтуугаар, бүлэглэн, олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, хүч хэрэглэн, догшин авирлаж 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 19 настай Б.Батхишиг, насанд хүрээгүй буюу 16 настай Д.Бат-Орших нарыг бензин авсан уу, харсан уу гэж асуусан асуултаар шалтаглан зодож, элэг дөрвөөр нь мөлхүүлж, үлээхэд нэрээ хэлж масла гэх зэргээр дэглэж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, улмаар танхайрах явцдаа асаагуур хэрэглэн Б.Батхишигийн бэлэг эрхтний үсийг шатааж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 29-нд Г.Мй бид хоёрыг дэлгүүрийн гадаа зогсож байхад Батхишиг бид хоёрыг шатахуун авсан байна. Та хоёроос өөр авах хүн байхгүй гэж тулгасан. Би Д.Бат-Оршихыг дэлгүүрийн гадна 2-3 удаа цохисон. Түүнээс дэгсэнд аваачиж цохиж зодоогүй. Намайг цэрэгт байхад манай халууд миний боовны үсийг шатааж байсан. Тэр санаанд ороод би Б.Батхишигийн боовны үсийг шатаасан гэв.
Шүүгдэгч Г.Мй шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 29-нд 10 цагийн үед Т.Б бид хоёр дэлгүүрийн гадна зогсож байхад Батхишиг савтай бинзен алга болчихсон байна. Та хоёроос өөр авсан хүн байхгүй гэсэн. Би Д.Бат-Орших, Б.Батхишиг 2-ыг дэрсэнд аваачаад цохиж зодоогүй, үлээсэн гэв.
Насанд хүрээгүй хохирогч Д.Бат-Орших шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б.Батхишиг бид хоёр хойд колонкоос шатахуун авчихаад орой 22 цагийн үед мотоциклын гинж авахаар болоод дэлгүүр орсон. Тухайн үед бид хоёрын мотоциклын хажууд Г.Мй, Батхишиг ах хоёр ирээд зогсохоор нь Б.Батхишиг мотоциклын хажууд тавьсан шатахуун байна уу харчихаад ирье гээд гарсан. Намайг дэлгүүрээс гинжээ аваад гараад ирэхэд Г.Мй ах танай найз Батхишиг бид хоёрыг балга бинзен авсан гээд хардаад байна. Т.Б ах бид хоёрыг түрийний бөөс толгойд гарах нь гэж хэлчихээд хоёулаа доошилж юм ярьчихаад ирье гээд намайг дагуулаад явсан. Тэгээд Т.Б ах миний толгой руу цохичихоод дараа нь би та хоёрын балга бинзенийг авсан юм уу гээд миний хамар руу цохиод хугалчихсан. Тухайн үед намайг хамраа тэмтэрхэд миний хамраас яс товойгоод гарчихсан байсан. Г.Мй ах намайг дэлгүүрээс тамхи аваад ирсэн гээд би орох гэж байтал араас Т.Б ах тамхи авахгүйгээр пиво авчихсан гэсэн. Би дэлгүүрээс пиво авч өгчихөөд явах гэтэл бид хоёрыг урагшаа явж пивоноос хуваалцаж ууна гээд бид хоёрын мотоциклын түрхүүрийг авчихаад араар суу гээд бид дагуулж урд дэрсэнд аваачаад Г.Мй ах Б.Батхишигийг цохиж газар унагаачихаад улаан хоолой руу нь өшиглөсөн. Т.Б ах Батхишигийг босож ирэхгүй байна гээд хөл дээр нь дэвссэн. Т.Б ах намайг эгчийнхээ дугаарыг өг би танай эгчтэй чинь сууна гээд эгчийн утас руу залгаад холбогдохгүй байхаар намайг элэгдсэн. Г.Мй ах Батхишигийг элэгчихээд пизда яагаад элэг орохгүй байна гээд дахин хэд хэдэн удаа элэгдсэн. Намайг газар суулгачихаад Г.Мй ах Батхишигийг элэгээрээ надруу мөлхөөд ир ирэхгүй бол ална шүү гээд Б.Батхишиг мөлхсөн чинь Т.Б ах Б.Батхишигийн хөлнөөс барьчихаад урагш нь явуулахгүй байсан. Т.Б ах Б.Батхишигийн өмдийг шувталаад цэрэг намайг ингэж дэгэлдэг байсан юм гээд татаж байсан тамхиныхаа цогоор дарчихаад яасан шатдаггүй юм бэ гээд асаагуураар Батхишигийн боовны үсийг шатаасан. Тэгээд бид хоёрыг санаа алдахад масалж нэрээ хэл гэж нэр хэлүүлээд Б.Батхишигийг сунайлгасан. Г.Мй ах бид хоёрыг яв гээд бид хоёр мотоциклоо асаагаад явсан. Бид хоёрын араас Т.Б хашгираад зогс гэсэн. Тэгээд зогсоход та хоёр яасан их зугтаадаг юм бэ гээд Т.Б ах намайг цохиод Г.Мй ах Батхишигийг цохиод амнаас нь цус гарчихсан. Г.Мй ах мотоциклынхоо гэрлийг асаа гээд асаахад Батхишигийн шүд бүрэн байна. Яасан бааштай пизда вэ гээд цохиж байснаа за одоо яв. Цагдаа мэдэгдэх юм бол та хоёрыг хаана байаа газар чинь очиж ална шүү гэсэн. Б.Батхишиг бид хоёр тэндний жижиг гэрт очиж хоноод маргааш нь Б.Батхишиг цагдаад мэдэгдсэн байсан. Би хөдөөнөөс дуудагдаж ирсэн гэв.
Хохирогч Б.Батхишиг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би Д.Бат-Оршихын хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд 2016 оны 08 сарын 29-ний өдөр... намайг бензин авлаа гэж хардлаа гэж уурлаад миний баруун талын хацарлуу гараараа цохиод байсан тэгсэнээ тамхи авч өг гэхээр нь тамхийг нь авч өгчихөөд ... Эрдэнэсант сумын төвөөс урагшаа хээр гарч зогссон Мягмардалай нь мотоциклтойгоо араас дагаж очиж зогссон тэгээд Бат-Эрдэнэ, Мягмардалай нар нь хоёулаа намайг элэгрүү аймхай орчим гараараа цохиж хоолой, цээж рүү өшиглөж зодсон Бат-Оршихийг Бат-Эрдэнэ зодож цохиод байсан ба Бат-Орших бид хоёрыг Бат-Эрдэнэ, Мягмардалай нар маслуулна гээд Бат-Эрдэнэ, Мягмардалай нар маслуулна гээд Бат-Эрдэнэ, Мягмардалай нар үлээхээр та 2 нэрээ хэл гээд тэр хоёрыг үлээхээр нь Бат-Орших бид 2 нэрээрээ хэлж байсан, Бат-Эрдэнэ намайг газар мөлх гэхээр нь би айсандаа хэлсэнээр нь газар мөлөхсөн, босож ирэхэд Бат-Эрдэнэ намайг дээлээ тайл гэхээр нь дээлээ тайлсан тэгсэн намайг өмдөө доошлуул гэхээр нь өмдөө шувталж доошлуулсан чинь миний бэлэг эрхтэний үсийг Бат-Эрдэнэ нь татаж байсан тамхины үнс болон асаагуураар гал асааж бага зэрэг үс шатаасан... гэх мэдүүлэг /хх-9-11 тал/,
Гэрч Л.Зэсэм мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Манайх Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Ар булаг гэх газар нутаглаж байгаа бөгөөд 2016 оны 08 сарын 29-ний орой 20 цагийн орчим манай хүү Бат-Орших Эрдэнэсант сумын төв орж колонкоос бензин авна гээд ганцаараа өөрийнхөө улаан өнгийн Кембо маркийн мотоциклтой явсан тэгээд орой ирнэ гэсэ ирээгүй ба 08 сарын 30-ны өдөр ганцаараа ирэхдээ хамар нь хавдаад шалбарсан, толгой нь хагарсан байдалтай ирсэн тэгээд яасан юм гэхэд Бат-Эрдэнэ намайг зодсон Мягмардалай, Бат-Эрдэнэ хамт явсан Батхишигийг зодсон гэж хэлсэн тэгээд цагдаад мэдэгдсэн юм.. гэх мэдүүлэг /хх-17-18 тал/,
Гэрч С.Мишигсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Манайх Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд нутаглаж байгаа бөгөөд 2016 оны 08-р сарын 29-ны орой 21 цагийн орчим манай хүү Батхишиг Эрдэнэсант сумын төвийн хойд колонкоос бензин авна гээд ганцаараа гарсан ба гэртээ ирэхгүй байж байгаад шөнө 23 цагийн орчим Батхишиг ирж байгаа бололтой урд талын илүү гэрт ороод унтаад өгсөн тэгээд 08-р сарын 30-ны өглөө би Батхишигийг унтаад босохгүй болохоор нь босоод аавдаа тамхийг нь хүргэж өг гээд хөнжлийг нь татахад Б.Батхишигийн нүүр нь битүү хавдартай байсан тэгээд Батхишигийг босгоод юу болсон юм гэхэд өчигдөр орой Бат-Оршихийн хамт бензин аваад Бат-Орших дэлгүүрээс мотоциклын гинж авна гэхээр нь савтай бензинээ мотоциклынхоо хажууд тавьж ороод гарч ирэхэд бензин байхгүй болхоор нь хажууд нь зогсож байсан 2 залуугаас асуусан чинь бензин аваагүй хардлаа гэж уурлаад Бат-Орших бид хоёрыг Эрдэнэсант сумын төвөөс урагшаа хөдөө хээр аваачиж байгаад зодсон гэж хэлсэн тэгээд би Эрдэнэсант сумын хэсгийн төлөөлөгчид хэлж гомдол гаргаж Улаанбаатар хотруу явж Батхишигийг шүүх эмнэлэгт үзүүлж зураг авхуулсан юм гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,
Гэрч Ц.Лхагвасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Г.Мягмардагайгийн аав, ээжийг мөн би таних бөгөөд манайх 2003 онд Төв аймгийн Эрдэнэсант сумаас Зуунмод суманд нүүж ирсэн манайхыг нүүж ирсэж дараахан нь Мягмардалайгийн аав, ээж нь өвчнөөр нас барсан ба Мягмардалай төрсөн дүүгийнхээ хамт өнчин үлдсэн залуу бөгөөд Мягмардалай Төв аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах хугацаандаа манай гэрт суудэ байсан манайд 2 жил гаран амьдарсан Г.Мйгийн хувьд мөн л үг дуу цөөтэй бусадтай эвсэг, тусч, илүу дутуу янз бүрийн зан ааш байхгүй хүний үгээр байдаг сайн залуу бөгөөд одоо бүтэн өнчин төрсөн дүүгийнхээ хамт байдаг юм гэх мэдүүлэг /хх-22 тал/,
Гэрч Ч.Бямбажав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Г.Мйгийн хувьд мөн л үг дуу цөөтэй, бусадтай эвсэг, тусч, илүү дутуу янз бүрийн зан ааш байхгүй хүний үгээр байдаг сайн залуу бөгөөд Мягмардалайгийн аав ээж нь манайхыг 2003 онд Төв аймгийн Эрдэнэсант сумаас Зуунмод суманд нүүж ирсэний дараахан нь өвчнөөр нас барсан ба Мягмардалай төрсөн дүүгийнхээ хамт өнчин үлдсэн залуу бөгөөд Мягмардалай одоо бүтэн өнчин юм гэх мэдүүлэг /хх-23 тал/,
БУСАД БАРИМТ СЭЛТ
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №12120 шинжээчийн дүгнэлтэд
1. Б.Батхишигийн биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстын язрал, хүзүүнд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ /хх-25 тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №12186 шинжээчийн дүгнэлтэд
1.2. Бат-Оршихын биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шалбаралт, баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
3.4. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай /0,5 см орчим гадаргуутай/ мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
6. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /хх-28 тал/,
- Төв айгмийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 72, 73 тоот, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 95, 96 тоот албан бичиг /хх-50, 53, 56, 60 тал/,
- Г.Мйн мэргэжлийн боловсролын №20114272 тоот үнэмлэх /хх-61 тал/,
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 823 дугаар шийтгэх тогтоол /хх-64-69 тал/,
- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1104 тоот албан бичиг /хх-75 тал/,
- Төв аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 195 тоот лавлагаа /хх-77 тал/,
Шинжээч эмч Ч.Эрдэмболор мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...... гэх мэдүүлэг /хх-107-108 тал/,
- Төв аймгийн Прокурорын газарт 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Д.Бат-Орших, хохирогч Б.Батхишиг нарын гаргасан тодорхойлолт /хх-113 тал/,
- шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад үгүй гэх лавлагаа /хх-49 тал/,
- шүүгдэгч Г.Мйн ял шийтгэлийн хуудсыг шалгахад Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 823 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан гэх лавлагаа /хх-55 тал/,
-шүүгдэгч Т.Бат-Эрдэнийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр /хх-40-42 тал/ сэжигтнээр, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр /хх-43-44тал/ яллагдагчаар, -шүүгдэгч Г.Мйг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр /хх-45-46 тал/ сэжигтнээр, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр /хх-47-48 тал/ яллагдагчаар тус тус байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Б, Г.Мй нар нь согтуугаар, бүлэглэн, олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, хүч хэрэглэн, догшин авирлаж 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 19 настай Б.Батхишиг, насанд хүрээгүй буюу 16 настай Д.Бат-Орших нарыг бензин авсан уу, харсан уу гэж асуусан асуултаар шалтаглан зодож, элэг дөрвөөр нь мөлхүүлж, үлээхэд нэрээ хэлж масла гэх зэргээр дэглэж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, улмаар танхайрах явцдаа асаагуур хэрэглэн Б.Батхишигийн бэлэг эрхтний үсийг шатааж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Д.Бат-Орших, хохирогч Б.Батхишиг, гэрч Гэрч Л.Зэсэм, гэрч С.Мишигсүрэн, Д.Цэрэндэжид, Ц.Лхагвасүрэн нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, №12186, №12120 тоот шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Т.Б, Г.Мй нарын мөрдөн байцалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулид заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Т.Б, Г.Мй нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Мй нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 823 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж дууссан байна.
Түүнчлэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль гарсан байна.
Иймд шүүгдэгч Т.Б, Г.Мй нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч гомдол санал гаргаагүй, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Раашзэвгийн гаргасан ... хэргийн зүйлчлэл тохироогүй, хэрэг гарах болсон шалтаг шалтгааныг харгалзан ял оногдуулах нь зүйтэй. Олон нийтийн хэв журам зөрчигдөөгүй, олон нийтийг үймүүлсэн хэрэг байхгүй. Танхайрсан гэж үзэх үндэслэл байхгүй. Зүйлчлэл өөрчилж Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар өөрчилж өгнө үү... гэх хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь танхайрах гэмт хэрэг нь гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтгалан хэрүүл маргаан өдөн, хохирогчийг айлган сүрдүүлж, басамжлан, дарамтлаж, хүч хэрэглсэн болох нь хохирогч Б.Батхишигийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн .... Би Д.Бат-Оршихын хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд 2016 оны 08 сарын 29-ний өдөр... намайг бензин авлаа гэж хардлаа гэж уурлаад миний баруун талын хацарлуу гараараа цохиод байсан... Эрдэнэсант сумын төвөөс урагшаа хээр гарч зогссон Мягмардалай нь мотоциклтойгоо араас дагаж очиж зогссон тэгээд Бат-Эрдэнэ, Мягмардалай нар нь хоёулаа намайг элэгрүү аймхай орчим гараараа цохиж хоолой, цээж рүү өшиглөж зодсон Бат-Оршихийг Бат-Эрдэнэ зодож цохиод байсан ба Бат-Орших бид хоёрыг Бат-Эрдэнэ, Мягмардалай нар маслуулна гээд Бат-Эрдэнэ, Мягмардалай нар үлээхээр та 2 нэрээ хэл гээд тэр хоёрыг үлээхээр нь Бат-Орших бид 2 нэрээрээ хэлж байсан, Бат-Эрдэнэ намайг газар мөлх гэхээр нь би айсандаа хэлсэнээр нь газар мөлөхсөн, босож ирэхэд Бат-Эрдэнэ намайг дээлээ тайл гэхээр нь дээлээ тайлсан тэгсэн намайг өмдөө доошлуул гэхээр нь өмдөө шувталж доошлуулсан чинь миний бэлэг эрхтэний үсийг Бат-Эрдэнэ нь татаж байсан тамхины үнс болон асаагуураар гал асааж бага зэрэг үс шатаасан... гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Б.Батхишигийн мэдүүлсэн ...Тэгээд Т.Б ах миний толгой руу цохичихоод дараа нь би та хоёрын балга бинзенийг авсан юм уу гээд миний хамар руу цохиод хугалчихсан. Тухайн үед намайг хамраа тэмтэрхэд миний хамраас яс товойгоод гарчихсан байсан. Г.Мй ах Б.Батхишигийг цохиж газар унагаачихаад улаан хоолой руу нь өшиглөсөн. Т.Б ах Батхишигийг босож ирэхгүй байна гээд хөл дээр нь дэвссэн. Т.Б ах намайг эгчийнхээ дугаарыг өг би танай эгчтэй чинь сууна гээд эгчийн утас руу залгаад холбогдохгүй байхаар намайг элэгдсэн. Г.Мй ах Батхишигийг элэгчихээд пизда яагаад элэг орохгүй байна гээд дахин хэд хэдэн удаа элэгдсэн. Намайг газар суулгачихаад Г.Мй ах Батхишигийг элэгээрээ надруу мөлхөөд ир ирэхгүй бол ална шүү гээд Б.Батхишиг мөлхсөн чинь Т.Б ах Б.Батхишигийн хөлнөөс барьчихаад урагш нь явуулахгүй байсан. Т.Б ах Б.Батхишигийн өмдийг шувталаад цэрэг намайг ингэж дэгэлдэг байсан юм гээд татаж байсан тамхиныхаа цогоор дарчихаад яасан шатдаггүй юм бэ гээд асаагуураар Батхишигийн боовны үсийг шатаасан. Тэгээд бид хоёрыг санаа алдахад масалж нэрээ хэл гэж нэр хэлүүлээд Б.Батхишигийг сунайлгасан. Г.Мй ах бид хоёрыг яв гээд бид хоёр мотоциклоо асаагаад явсан. Бид хоёрын араас Т.Б хашгираад зогс гэсэн. Тэгээд зогсоход та хоёр яасан их зугтаадаг юм бэ гээд Т.Б ах намайг цохиод Г.Мй ах Батхишигийг цохиод амнаас нь цус гарчихсан. Г.Мй ах мотоциклынхоо гэрлийг асаа гээд асаахад Батхишигийн шүд бүрэн байна. Яасан бааштай пизда вэ гээд цохиж байснаа за одоо яв. Цагдаа мэдэгдэх юм бол та хоёрыг хаана байаа газар чинь очиж ална шүү гэсэн... гэх мэдүүлэг, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар
Насанд хүрээгүй хохирогч Д.Бат-Орших нь нотлох баримтын шаардлага хангасан 390.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, хохирогч Б.Батхишиг нь нотлох баримтын шаардлага хангасан 212.900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргаснаас шүүгдэгч Т.Б, Г.Мй нар нь насанд хүрээгүй хохирогч Д.Бат-Оршиход 500.000 төгрөгийг, хохирогч Б.Батхишигт 300.000 төгрөгийг тус тус төлсөн байна. Хохирогч Б.Батхишиг, насанд хүрээгүй хохирогч Д.Бат-Орших нар нь мөрдөн байцаалтын шатанд ... 800.000 төгрөгийг бүрэн барагдуулсан.. гэх тодорхойлолт гаргасан байх тул энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэх гэм хорын асуудалгүй байна.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Д.Бат-Орших насанд хүрээд хамрын хагалгаанд орох шаардлагатай тул тухайн үед гарах эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч байх бөгөөд энэ талаар маргаагүй тул насанд хүрээгүй хохирогч Д.Бат-Орших нь цаашид гарах үзлэг, эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Б, Г.Мй нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Шарборжигон овгийн Т.Б, Оргиоч овгийн Г.М нарыг бүлэглэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, Г.Мй нарыг тус тус 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Б, Г.Мй нарт оногдуулсан 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Б, Г.Мй нарт оногдуулсан 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 3 /гурван/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Б, Г.Мй нарт тэнсэнгийн хугацаанд тус тус хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Т.Б, Г.Мй нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б, Г.Мй нар нь насанд хүрээгүй хохирогч Д.Бат-Орших, хохирогч Б.Батхишиг нарт эмчилгээний зардалд нийт 800.000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч Д.Бат-Орших нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б, Г.Мй нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч, шүүгдэгч Т.Б, Г.Мй нар нь тус тус 5 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Т.Б, Г.Мй нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА