| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2017/0308/Э |
| Дугаар | 2017/ЦШТ/251 |
| Огноо | 2017-05-12 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндорж |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2017/ЦШТ/251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
улсын яллагч С.Цэрэндорж,
хохирогч Л.А, түүний өмгөөлөгч Ш.Ж,
шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Ц.Мт холбогдох 2017 2501 0703 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр С аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, өртөөний жижүүр найруулагч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Б дүүргийн 00 дугаар хороо, Д Д гудамжны 00-0000 тоотод оршин суух бүртгэлтэй, Б дүүргийн 00 дугаар хороо, А хотхоны 00-00 тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 0000000000, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц.М.
/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/
Шүүгдэгч Ц.М нь 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…“Би Л.Аг зодож гэмтээгээгүй. Энэ айлын охиныг нь авч суусан мөртлөө ээжийг нь үйлчлэгч гэж дорд үздэг байсан. Манай дүү фейсбүүк дээрээ “би ер нь дотроосоо үхэж байна” гэж бичсэн байсан. Ээж нь хүртэл “миний охин аягүй хэцүү дарамтанд байгаа юм байна” гэсэн. 31-ний орой шинэ жилээр очиход “ээж нь ч зодоод дүү нар нь ч дарамтлаад хэцүү байна гээд.уйлчихсан сууж байсан. Тэгэхээр нь бид нар “залуу хүн ингэж амьдарч байхаар боливол яасан юм бэ” гэсэн. Тэгсэн Т.Ганзориг нь “яг одоо ирвэл эвлэрнэ” гэж байсан. Шөнийн 12 цагт шүү дээ. Энэ хүүхдийг бүүр дорд үзсэн хаа байгаа зуслан руу хүрээд ир
гэж байсан. Тэгээд тухайн үед очиж ч чадаагүй айгаад хүүхэдтэйгээ уулзаж чадаагүй сар гаран болсон. Хүүхдээ ч харж чадахгүй утсаар ч яаж байгааг нь асууж чадахгүй байсан. Дараа нь Л.А манай дүүгийн ажил дээр нь хүү Т.Ганзоригтойгоо очиж зодсон байгаа юм. Л.А нь манай дүүг дарга дээр нь ороод “хулгайч, хулгайлсан юм нь манайд байгаа мэтээр ярьсан байсан. Ер нь манай дүү ажлаа цаг хугацаандаа хийгээд мөрөөрөө явдаг хүн. 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр намайг ажил дээрээ байхад манай дүү над руу утасдаад “нөгөө хүмүүс чинь гэрт ороод ирлээ” гэж хэлсэн. Хаалга үүдээ онгойлгож чадахгүй байхад нь хашаа давж орж ирээд дотор талын замган түгжээг эвдээд арай орж чадаагүй байсан. Хэрэв үнэхээр хүүхэдтэйгээ уулзах байсан юм бол заавал Наранцэцэгийг ажилтай өдөр ирэх шаардлага байсан юм уу. Би “очоод та нар ямар муухай дээрэлхүү хүмүүс юм бэ, дүүгийн маань ажил дээр нь хүртэл очоод дарамталсан” байна гэж хэлсэн. Би ажил дээрхи бичлэгийг үзээч гэж Эрдэнэбилэг байцаагчид хүртэл хэлж байсан. Хадам ээж нь бэрээ зодоод байдаг хүн орчин үед байхгүй шүү гэтэл Л.А нь “би ачтайгаа уулзмаар байна” гэсэн. Тэгэхээр нь би “ямар муухай дээрэлхүү юм бэ” гээд Л.Аг хоёр удаа цээж рүү нь түлхсэн. Алгадсан юм байхгүй. Хэрэв алгадсан бол тэрүүгээр чинь орилоод бөөн юм болох байсан. Тухайн үед Л.Агийн нөхөр, хүү, цагдаа нар хамт байсан. Удаа дараа цэвэрлэгчийн хүүхэд гэж дорд үзсэн байдалтай хандаж байсан. Хүргэн ч гэсэн хүрч ирээд цэвэрлэгчийн хүүхэд цэвэрлэгч л байдаг юм байна гэсэн. Манай эгч өнөөдөр цэвэрлэгч хийдэг ч гэсэн хоёр хүүхдээ аваад сайхан л явж байгаа. Дээд сургууль төгсгөсөн хүнээс гуйгаагүй л амьдарч байгаа” гэв.
Хохирогч Л.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…“2017 оны 2 дугаар сарын 7-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч нар ирээд ач охин Г.Маралжингоог аваад явсан. Тэрний дараа хатгаа авсан гэсэн мессеж ирсэн. Миний охин төрсөн цагаасаа хойш ганц удаа ч хатгаа авч үзээгүй хүүхэд сонин юм даа гээд санаа зовоод 2 сарын 10-ны өдөр би очсон. Очихдоо би бас ааж, ээж нь маргаантай байгаа болохоор хүүхэд өвдөөд байгаа юм болов уу гэж бодсон. Хүүхэд хатгаатай байгаа юм чинь ээж Наранцэцэг нь харж байгаа байх, ер нь хооронд нь эвлэрүүлье” гэж очсон. Хаалга үүдээ тайлж өгөхгүй байсан. Гэтэл огт миний охиныг гэж ирж байгаагүй Ц.М хүрч ирээд “алнаа чамайг, чи миний дүүг зоддог” гэж хэлээд дайрсан. Тэгэхээр нь би “хэрэв би чиний дүүг зоддог юм бол нотолгоогоо гаргаад ир, тэгэх юм бол би хийсэн хэргээ хүлээе” гэж хэлсэн. Би Ц.Мыг янз бүрээр доромжлоогүй. Ганц хэлсэн үг гэвэл “чи тэнэг юм уу, тэнэгээ нууж амьдар” гэсэн. Ц.М миний хоёр гарыг базаад цээж рүү түлхээд “чамайг одоо алнаа” гээд байсан. Намайг амьтан, араатан, гуйлгачин гэж есөн шидээр доромжилсон. Би энийг өөдөөс ганц үг дуугараагүй. Би хатгаа авсан охинтой минь уулзуулчих гэтэл Ц.М нь миний гарыг базаж тавиад түлхээд л байсан. Намайг машинд суух гээд эргэтэл араас алгадаад авсан. Би 255.000 төгрөгөөр эмнэлэгт үзүүлсэн” гэв.
Гэрч Ц.Саранцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…“2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг 30 минутад болсон явдал. Ц.М Л.Аг цохиж зодсон юм болоогүй. Цээж рүү нь яах гээд байгаа юм бэ гээд манай гэр рүү орох гэхээр нь түлхсэн” гэв.
Мөн хэрэг бүртгэлтэд хохирогч Л.Агийн мэдүүлэг /хх-10/, гэрч Ц.Саранцэцэгийн мэдүүлэг /хх-16/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2659 дугаартай дүгнэлт /хх-20/, сидиг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсгаргах тогтоол, гэрч Б.Адъяатөмөрийн мэдүүлэг /хх-15/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 3124 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-22/, шүүгдэгч Ц.Мын өгсөн тайлбар, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-7, 29/, Л.Агийн өгсөн тайлбар /хх-6/, гэрч Э.Төгөлдөрийн мэдүүлэг /хх-11-12/, гэрч Т.Ганзоригийн мэдүүлэг /хх-13-14/, шүүгдэгч Ц.Мын ял шалгах хуудас /хх-31/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-33/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-39/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.М нь 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:
Хэрэг бүртгэлтэд хохирогч Л.Агийн өгсөн:…“2017 оны 2 дугаар сарын 10-ны 16 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь Эхийн 13 дугаар гудамжны 1121 тоот хашааны үүдэнд би бэр Наранцэцэгийн ээж Ц.Саранцэцэгийн гэрийн гадаа ач охин Г.Маралжингоог харах гэж очсон. Учир нь над руу мессежээр “хүүхэд хатгалгаа авахуулчихаад гээд ичээч” гэсэн байхаар нь очиж шалгаж үзэх зорилготой очсон. Хорооны цагдаа ахлах ахлагч Вираасан гэх хүнийг дагуулж очсон боловч намайг гэр рүүгээ оруулаагүй. Тэгтэл гаднаас Ц.Саранцэцэг, Ц.М хоёр ирээд “намайг ална” гээд дайрсан. Тэгээд Ц.М гар толгой чих рүү гараараа цохисон. Тэр үед манай нөхөр Э.Төгөлдөр хүү Т.Ганзориг нар харж байсан салгах гэтэл намайг салгуулахгүй хэл амаар доромжилоод байсан. Тэгээд шууд би тэндээсээ гэмтлийн эмнэлэг орж үзүүлээд Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэс дээр очиж өргөдөл гаргаж тайлбар өгөөд шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн. Миний баруун гарын бугалаг шуу хөхөрсөн зүүн гарын бугалаг шуу хөхөрсөн, зүүн чих рүү алгадаж гэмтэл учруулсан мөн толгой хөдөлсөн байна гээд толгойгоо бариулсан. Гомдолтой байна. би эмчилгээний зардал 250.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-10/,
Гэрч Э.Төгөлдөрийн өгсөн: “…2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны цагдаа ахлах ахлагч Вираасан гэх хүнийг дагуулаад бэр Ц.Наранцэцэг байгаа гэрт очсон. Тэгтэл ач охин Г.Маралжингоо гэрт байсан. Тэгэхээр нь бид нар гэрийн хаалгыг тогшоод “хаалга онгойлгооч” гэж хэлээд бараагүй. Хамт явсан Вираасан гэх цагдаа хаалга нээхийг шаардсан боловч онгойлгож өгөөгүй. Тэр хугацаанд ээж, эгч хоёртоо утсаар холбогдсон юм шиг байна лээ. Тэр хугацаанд хорооны цагдаа Вираасан “би хороон дээр ажил гарсан, та нар 102-т даадлага өг” гэж хэлээд явсан. Тэгэхээр нь бид 102-т дуудлага өгсөн чинь наад дуудлага өгсөн гудамжны үзүүр дээр хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь гудамжны үзүүр дээр зогсож байтал бэр Ц.Наранцэцэгийн ээж Ц.Саранцэцэг таксинаас буугаад гэр рүүгээ явж байсан. Тэр үед цагдаа нар ирээд бид нар гэр рүү нь цагдаа нарыг дагуулаад явсан. Тэгтэл хойноос машинтай Ц.Саранцэцэгийн дүү Ц.М нь ирээд бид нар руу орилоод гэр рүүгээ оруулаагүй. Тэгтэл манай эхнэр Л.Атай маргалдаад шууд Амараагийн хоёр гарын булчин руу нь гараараа цохиод түлхээд байсан. Тэгээд машиндаа суух үед манай эхнэр Амараагийн чих рүү нь цохисон гэж хэлсэн. Тэгээд бид нар зуслан руугаа яваад гэрээ эргэсэн… Манай эхнэр Л.Аг Ц.М хоёр гар руу нь цохиод түлхсэн” гэх мэдүүлэг /хх-11-12/,
Гэрч Т.Ганзоригийн өгсөн: “…2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр охин Г.Маралжингоод санаа зовоод ээж аав хоёрыгоо дагуулаад Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь Эхийн 13 дугаар гудамжны 1121 тоотод хадам ээж Ц.Саранцэцэгийн гэрт ирсэн. Тэгтэл дотроо хүнтэй байж хаалгаа тайлж өгөхгүй
байсан. Тэгэхээр нь хорооны цагдаа Вираасан гэх хүнийг дагуулаад гэрт нь очсон. Тэгтэл хаалгаа тайлж өгөхгүй байсан. Гэр дотроос “ээж ирж байгаа ээжтэй уулз” гэж хэлээд байсан. Тэгтэл Вираасан цагдаа “наад айл чинь хэл амтай айл би ажилтай болчихлоо, 102-т дуудлага өгч шалгуул” гэж хэлээд яваад өгсөн. Тэгэхээр нь бид нар 102-т дуудлага өгөөд удаагүй байж байтал хадам ээж Ц.Саранцэцэг ирсэн. Мөн цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаа нар машинаасаа буугаад иртэл араас нь Ц.Саранцэцэгийн дүү Ц.М ирсэн. Тэгээд хоорондоо маргалдсан. Тэгээд ээж Л.Аг Ц.М энд тэндээс нь түлхээд гарыг атгаад түлхээд байсан. Тэгтэл дуудлагаар ирсэн цагдаа нар болиулсан. Тэгээд машиндаа суугаад явах гээд байж байтал ээжийг машинд суух гээд байж байтал Ц.М нь ирээд ээжийн толгой руу нэг удаа гараараа цохисон. Тэр үед би аавын хамт машиндаа суу гэж хэлээд суулгаад цаашаа гэр рүүгээ явсан…Ц.М гараараа түлхэж хоёр гарнаас гараараа атгаж мөн толгой тус газар нь гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-13-14/,
Гэрч Ц.Саранцэцэгийн өгсөн: “…2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ажил дээрээ байж байтал манай хүү утсаар ээж гадаа Т.Ганзориг ах, ээж, аавыгаа дагуулаад цагдаа дагуулаад ирсэн байна гэхээр нь би ажлаасаа такси бариад гэртээ иртэл хүргэн Т.Ганзориг хашааны гадаа хүүхэдтэйгээ уулзана гээд аав, ээж хоёрыгоо дагуулаад ирсэн зогсож байсан. Тэгэхээр нь би хэн чамайг уулзуулахгүй гэсэн юм гэж хэлээд зогсож байтал миний төрсөн дүү Ц.М ирээд “яагаад олуулаа ирээд эгчийг дарамтлаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд нилээн хэрэлдэж байгаад хүргэн Т.Ганзориг намайг үйлчлэгч хүн биш мэтээр хараагаад байсан. Тэгтэл яв гээд Ганзоригийг хүчээр машинд нь суулгаад явуулсан. Манай дүү Ц.М хоёр удаа түлхсэн түүнээс цохиогүй. Хоорондоо зодолдоогүй маргалдаж байгаад хоёр удаа цээж хэсэг рүү нь түлхсэн. Ц.Саранцэцэг би байсан мөн Т.Ганзориг, Л.А, Э.Төгөлдөр нар байсан” гэх мэдүүлэг /хх-16/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹2659 тоот:
“1. Л.А-н биед тархи доргилт, баруун, зүүн бугалганы бус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹3124 тоот:
“1. Ц.Мын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-22/,
-Шүүгдэгч Ц.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/,
-Хохирлын баримтууд /хх-34/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-39/,
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-33/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Ц.М нь шүүхийн хэлэлцүүлэгт...”…Тэгэхээр нь би “ямар муухай дээрэлхүү юм бэ” гээд Л.Аг хоёр удаа цээж рүү нь түлхсэн. Алгадсан юм байхгүй. Хэрэв алгадсан бол тэрүүгээр чинь орилоод бөөн юм болох байсан” гэх мэдүүлэг, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нын…“Л.Ад учирсан гэмтэл хэдийд яаж гэмтсэн учирсан нь тодорхойгүй байхад хэт нэг талыг барьж прокурор яллаж ял халдааж байгаа нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн зөрчил учраас хэрэг бүртгэлтэд буцааж өгнө үү” гэх тайлбар гарган мэтгэлцэж байх боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан татгалзал үгүйсгэгдэж байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Мт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгаагүй, гэм буруугийн талаар маргаж буй гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.
Иймд шүүгдэгч Ц.Мыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Л.Агийн нэхэмжилж буй 255.000 төгрөг нь нотлох баримтын шаардлага хангасан тул шүүгдэгч Ц.Маас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Ц.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ
Э.ЧИНГИС