| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0082/э |
| Дугаар | 86 |
| Огноо | 2020-10-27 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч А.Оргилбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ
Шүүгдэгч Б.Янарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Л овогт Бийн Яд холбогдох 2016000000082 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1961 оны 12 дугаар сарын 10-ны өдөр *** аймгийн *** сумд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** хот, *** дүүрэг, *** хороо, *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, ДС00000 регистрийн дугаартай, Б Лн овогт Бийн Я.
Шүүгдэгч Б.Янь 2019 оны 12 дугаар сард 3 хоногийн хугацаанд Г*** аймгийн *** сумын 4-р багийн нутаг дэвсгэр “*** ” гэх нэртэй газар нийт 358 метр квадрат талбайд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Doosan 55v” маркийн шар өнгийн баг оврын экскаватор /унагалдай/, цахилгаан үүсгүүр, алт шигших төхөөрөмж зэргийг ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологи эдийн засагт 209.773 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар газрын хэвлийд халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт хамааруулан прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ./яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Янь 2019 оны 12 дугаар сард 3 хоногийн хугацаанд *** аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэр “*** ” гэх нэртэй газар нийт 358 метр квадрат талбайд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Doosan 55v” маркийн шар өнгийн баг оврын экскаватор /унагалдай/, цахилгаан үүсгүүр, алт шигших төхөөрөмж зэргийг ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан үйлдэл нь хүрээлэн байгаа орчны эсрэг, газрын хэвлийд хууль бусаар халдсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ягэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Ямөрдөн байцаалт болон шүүхийн хуралдаанд өгсөн “...Буруугаа хүлээн зөвшөөрсөн учир мэдүүлэг өгөхгүй... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ахиж ийм зүйл хийхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож байгаа. Шүүхээс гарсан шийдвэрийн дагуу төлж барагдуулна... 2016 онд би хүнээс худалдаж авсан. Худалдаж авахад бичиг баримт дугаар байхгүй байсан. Надад зарсан хүн өөр хүнээс бас худалдаж авсан. Тэгээд бичиг баримтын авъя гэхээр мөнгө төгрөгөө бүрэн төлж барагдуул гэж хэлээд өгөөгүй...Би 2019 оны 11 дүгээр сарын дундуур тухайн газарт өөрийн эзэмшлийн 55 трактор болон тоног төхөөрөмжөө авч очоод байрлуулсан юм. Тэгээд Дөрөлжийн орчимд 2 хоног ажиллаад байж байхад аймгийн төвөөс цагдаа нар ирээд үйл ажиллагааг зогсоосон юм. Тэгээд би трактор болон тоног төхөөрөмжөө сумын төврүү оруулсан юм. Тугаад би Улаанбаатар хотруу гэрлүүгээ яваад 2020 оны 01 дүгээр сарын эхээр шинэ жил өнгөрөөгөөд Бигэр суманд ирсэн юм. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны үед трактор ачих унаагаа олоод Дөрөлжрүү ахиж гарсан юм. Тэгээд Дөрөлжид очоод ажил хийж чадаагүй трактор эвдрээд байхаар нь радиатор болон жанамаа тайлж ирээд аймгийн төв дээр засварлуулсан юм. Тэгээд эргэж очоод трактораа асаах гэтэл моторын тос сапунаараа гоожоод болохгүй ажиллаж чадаагүй юм. Тэгээд би тракторынхаа моторын ээлжийг Улаанбаатар хотруу захисан боловч ээлж олдоогүй. Тэгээд ямар нэгэн үйл ажиллагаа явуулж чадалгүй байсаар 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Мөнх гуайн гадаа өвөлжөөн дээр нь авч очиж байрлуулаад Улаанбаатар хотруу гэрлүүгээ явсан юм. Тэгээд Улаанбаатар хотод очсон хойно цагдаагаас хүмүүс ирж трактороос эд зүйл хураагаад явлаа гэж хэл ирсэн тухайн үед хэн хэлсэн талаар одоо санахгүй байна... Би аиллаад алт олборлож чадаагүй дандаа шалаам ухдаг олсон зүйл байхгүй... Тухайн компани ашиглалтын лиценз бүхий талбай гэдэг асуудлыг дуулж байсан. Тухайн газар нь ямар нэгэн харуул хамгаалалт байхгүй байсан. Яваандаа нөхөрлөл байгуулаад үйл ажиллагаа явуулах гэж байсан... Манай хүргэн Цн, Бигэр сумаас доороо туслах ажилтнаар Бийн Энхээ гэдэг залууг ажиллуулж байсан өөр хүн байхгүй байсан... Г, Э нарыг сайн танихгүй харин С, Г нарыг танина нутгийн хүмүүс байгаа юм. Эдгээр хүмүүс нь надаас тус тусдаа ажиллаж байсан хүмүүс байгаа юм. Бид нар Дөрөлж гэх нийтлэг нэртэй газар байсан боловч өөр өөр уулын жалганд байсан юм. 2017 онд Бигэр сумын Б гэдэг хүнээс худалдаж авч байсан трактор байгаа юм. Би 2017 онд 30 сая төгрөгөөр худалдаж авч авсан бөгөөд би тухайн хүнээс авахад ямар нэгэн бичиг баримт байхгүй гэж хэлж надад өгсөн юм гэсэн мэдүүлэг /1ХХ96-98/
Гэрч Ш.Лийн мөрдөн байцаалтад өгсөн “ Ерөнхийдөө *** ХХК-ын ашиглалтын лиценз бүхий талбайд манай сумын харъяат *** , О.С, Б.Ягэх иргэд орчихсон байна гэсэн мэдээлэл 2019 оны 11 сарын эхээр ирсэн юм. Тэгээд би тухай нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Эн си Жи Ти ХХК-ын харуул хамгаалалтын алба руу утсаар яриад ямар учраас трактортой иргэдийг оруулаад хязгаарлахгүй байна гэж асуусан чинь манай компани тухайн талбайг хамгаалахгүй байгаа. Марко Поло ХХК-тай гэрээ хийгээд харж байсан гэрээ хүчингүй болсон тул тухайн компани талбай манайд хамааралгүй болсон талаар мэдээлэл өгсөн. Тэгэхээр би *** ХХК-тай холбогдож тухайн ашиглалтын лиценз бүхий талбайгаа та нар хамгаал гэж хэлүүлсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны үед *** ХХК нь цагдаагийн газар хандаж хууль бусаар орсон иргэдийг хөөлгөж газар чөлөөлсөн юм. Тэрнээс хойш 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр тухайн газар 5 трактор ахиад орсон байхаар нь би холбогдох хүмүүс явуулж дахин хөөлгөсөн юм. Иргэд *** о ХХК-ийн ашиглалтын лиценз бүхий талбайруу ороод байхаар нь тухайн иргэдтэй уулзаж албан ёсны дагуу нөхөрлөл байгуулаад тухайн компанийг зөвшөөрвөл гэрээ байгуулж орох боломжтой талаар хэлээд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр *** ХХК-д албан бичиг хүргүүлж Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын дагуу нөхөрлөлийн журмаар бичил уурхайн чиглэлээр иргэд ажиллах сонирхолтой байгаа тул хамтарч ажиллахыг хүсэхэд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж хамтран ажиллах боломжтой талаар хариу албан бичиг ирүүлсэн байсан. Тэгээд иргэдийг албан ёсоор нөхөрлөл байгуулж бичил уурхайн журмаар үйл ажиллагаа явуул гэхэд зөвхөн О.С гэдэг хүн өнөөдрийн байдлаар нөхөрлөл байгуулаад ирсэн боловч албан ёсоор гэрээ байгуулаагүй үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдээгүй зөвшөөрөл олгогдоогүй байгаа юм. Гэтэл тухайн иргэд нь компани талбайруу зөвшөөрөлгүйгээр нэвтэрч үйл ажиллагаа явуулсан байна... гэсэн мэдүүлэг /1ХХ62-64/
Гэрч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дэвсгэрт байрлах *** ХХК-ын эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр хувь хүмүүс гар аргаар алтны олборлолт хийгдэж байгаа талаар гомдол гаргасан юм. Тухайн ашиглалтын зөвшөөрөл бүхий Марко Поло ХХК-ийн хуучин ашиглаад дуусчихсан талбайд Бигэр сумын иргэдээс зөвшөөрөлгүйгээр орж алт олборлох үйл ажиллагаа явуулаад байгаа юм. Тухайн хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг зогсоох шаардлага тавихаар сум орон нутгаас зөвшөөрөл авч тухайн талбайд үйл ажиллагаа явуулж байгаа талаар хариулт өгдөг юм. Ерөнхийдөө *** сумын засаг даргаас манай компанид хандаж иргэд танай ашиглачихсан тайлбайд орж дахин гар аргаар ашиглалт явуулах хүсэлтийг удаа дараа гаргаад байгаа тул гурвалсан гэрээ байгуулж ашиглалтын зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулах хүсэлтийг гаргасан байдаг боловч албан ёсоор гэрээ байгуулаагүй юм... гэсэн мэдүүлэг /1ХХ56-57/
Гэрч Д.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай гадаа 3 ширхэг трактор, 1 ширхэг маятий маркын машин байгаа эдгээр техник хэрэгслийг манай гадаа ойрын 2-3 хоногт эзэд нь гуйгаад тавьж байрлуулсан юм. Зүүн талын захад байгаа трактор нь Улаанбаатар хотод байдаг манай сумын харъяат Б.Ядам гэх хүнийх, гол нь байгаа трактор Чандмань сумын харъяат Ганаа гэж дуудаж байсан залуугийх, баруун захад байгаа нь Дэк дууддаг Баянхонгор аймгийн нэг залуугийн трактор байгаа юм. Харин цагаан өнгийн маяти машин нь Чандмань сумын Ганаа гэх хүний эзэмшлийх юм. Эдгээр хүмүүсийг би сайн танихгүй. Дөрөлжийн орчим Г*** , *** гэдэг хоёр хүн нь 10 орчим ажиллаад цагаан сараар явахдаа манай гадаа гуйж тавиад явсан юм. Харин *** гэгч нь намар 9 сард манай энд ирсэн. Харин доодруу нь 2 трактор одоо жалганд байгаа. Эдгээр хүмүүс нь хууль бусаар яваа юм уу? Дүрмээрээ яваа юм уу? Надаа мэдэж байгаа зүйл байхгүй байна...Б.Янь харж байгаарай гээд 100.000 төгрөг өгсөн байгаа. Харин Ганаа нөгөө 2 нь ямар нэгэн мөнгө өгөөгүй зүгээр гуйж орхид явцгаасан... Би байнга хараад хяналт тавьж байдаг. Эдгээр хүмүүс нь хуучин эвдэрсэн газрыг ухдаг юм... Тэр талаар мэдэхгүй. С, З гэх хүмүүс нь сумаас зөвшөөрөлтэй гэж дуулдсан. Харин Я, *** , *** нар нь зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1ХХ58-59/
Гэрч Ц.М мөрдөн байцаалтыг шатанд өгсөн “... Мэдэж байсан зогсоох арга хэмжээг хэд хэдэн удаа авсан. “*** ” компанид засаг даргын албан тоотоор 2019 оны 10 сард мэдэгдэж арга хэмжээ авах талаар дуулгаж аймгийн цагдаагаас 2019 оны 11 сард хөөлгө ирээд явсан байсан. Сумын Засаг даргын албан тоотоор хууль бусаар алт олборлолт явуулж байгаа иргэдийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд оруулах Засгийн газрын 2017 оны 151-р тогтоолыг хэрэгжүүлэх боломжийг судалж хамтран ажиллах тоотыг хүргүүлсэн.Ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй. Иргэд 2009 оноос хойш хууль бусаар алт олборлолт явуулж эвдэгдсэн талбай. “Марко Поло ХХК-ын хайгуулын талбай байсан бөгөөд 2018 онд “Марко Поло компани ашиглалтын лиценз авсан өөр үйл ажиллагаа явуулаагүй... “Марко Поло” компани нь ашиглалтын талбайгаа 2018 оны сүүлээс 2019 оны 08 дугаар сар хүртэл “*** ” ХХК-ийн харуул хамгаалалтын компаниар Олонбулаг, Дөрөлж орчимд хяналтын 2 пост ажиллуулж байсан. 2019 оны 08 дугаар сард буугаад эзэнгүй болсноос хойш Дөрөлж рүү хууль бусаар алт олборлох иргэд дайрж орж нууцаар үйл ажиллагаа явуулж байгаа... Мэднэ. Хууль бусаар талбайруу чинь ороод байна хамгаалалттай болгоо гэдгийг “Марко Поло” ХХК-ийн захирал Даваа-Очирт утсаар мөн Засаг даргын тоотоор мэдэгдэж байсан...” гэсэн мэдүүлэг /1ХХ72-73/,
Гэрч М.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 10 дугаар сараас Ср, Я, Г, нар Дөрөлжид байсан...Эдгээр хүмүүс нь тус тусдаа олборлолт явуулдаг...уулзаж шаардлага тавьсан боловч гарахгүй, гадны трактор ухсан газар дээр байна гэж эсэргүүцсэн...хууль бус үйл ажиллагаагаа зогсоох тал дээр байнга сануулж байсан...” гэсэн мэдүүлэг/1ХХ 74-75/,
Гэрч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Я, С, О.З, Г нар тус тусдаа олборлож байгаа. 2020 оны 02 дугаар сард Цагдаагаас хүмүүс ирж шалгалт хийгээд үйл ажиллагааг нь зогсоосон...энэ хүмүүс удирдаж байгаа, тракторын эзэд нь...” гэсэн мэдүүлэг/1ХХ78-79/,
Гэрч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 02 дугаар сарын эхээр Дөрөлжид явж байгаад Э дээр очтол 3 танихгүй залуутай ажиллаж байсан. Тус туслаа нэг нэг салаанд С, Г, Я, Э нар ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг/1ХХ99, 2ХХ 38-39/,
Гэрч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сард С ахтай 7 хоног алт ухсан...надад 210.000 төгрөгний цалин өгч байсан...2020 оны 02 дугаар сарын 18-аас 20-ны хооронд ухахад цалин өгөөгүй...” гэсэн мэдүүлэг/2ХХ18-19, 34-35/,
Гэрч Г.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 02-р сарын 14-нд сум хооронд явдаг автобусаар ирээд сэлбэгээ аваачиж тавихад таарч байсан тэгээд 5 хоног ажиллаад цагаан сар болох гээд байсан тул М гэдэг айлын гадаа трактороо үлдээгээд сумруу явж цагаалсан...манай аав Гантулга бид хоёр 5 хоног ажилласан өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг/2ХХ 22/,
Гэрч Ш.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Г ах намайг цалинжуулна 55 загварын трактор бариад өгөөч гэхээр нь Бигэр сумын Дөрөлж гэх газар 2 хоног ажиллаж хуучин ухсан газрын шалаамыг ухсан...” гэсэн мэдүүлэг/2ХХ 36-37/,
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “***” ХХК-ийн шинжээч *** -ийн 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1/12 дугаартай “...Б.Ян эвдсэн талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 209.773 төгрөгөөр нөхөн сэргээх зардлыг 265.955 төгрөгөөр тус тус тогтоосон...” дүгнэлт /1-р ХХ132-133, 171/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ5-18/, мөрдөгч, цагдаагийн ахмад С.Мөнхнайрамдалын үйлдсэн мөрдөгчийн тэмдэглэл /2-р ХХ14-15/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р ХХ50/, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар/1ХХ24-26/ зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Янь 2019 оны 12 дугаар сард 3 хоногийн хугацаанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын 4-р багийн нутаг дэвсгэр “*** ” гэх нэртэй газар нийт 358 метр квадрат талбайд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Doosan 55v” маркийн шар өнгийн баг оврын экскаватор /унагалдай/, цахилгаан үүсгүүр, алт шигших төхөөрөмж зэргийг ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологи эдийн засагт 209.773 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Ашигт малтмалын тухай хуулиар ”ашигт малтмал эрэх” гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг”, ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг”, ”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг ойлгоно гэж нэр томьёоны хувьд хуульчилан тайлбарлажээ. Шүүгдэгчийн хувьд дээрх ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаа явуулаагүй нэгэнт нөөц нь тогтоогдсон бусдын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэж шүүх дүгнэлээ.
Иймээс шүүгдэгч Бийн Яийн үйлдэл нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Уг гэмт хэрэг нь тухайн үйл ажиллагааг явуулж эхэлснээр төгсдөг хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул ашигт малтмал олсон эсэх, олсон ашигт малтмалын болон учруулсан хохирлын хэмжээ зэрэг нь зүйлчлэлд нөлөөлдөггүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн байна.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирлын хэмжээг болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авах үндэслэлийг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох “Doosan 55v” маркийн экскаваторийг 3.115.000 төгрөгөөр үнэлсэн “Хүлэгт хүннү аудит” ХХК-ийн үнэлгээчин И.Гүррагчаагийн үнэлгээний тайлан/2ХХ182-200/, алт шигших төхөөрөмжийг 500.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ий үнэлгээчин Б.Уянгын үнэлгээний тайлан/1ХХ179-1192/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Янь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийг хувьд тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Яд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасныг тус тус баримтлан “оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар “ашигт малтмал эрэх, хайх, олборлох ашиглах үйл ажиллагаа явуулах эрхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заажээ.
Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.
Иймээс шүүгдэгч Б.Я гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан“Doosan 55v” маркийн бага оврын экскаваторын хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн асуудал тодорхой бус байгаа тул түүний үнэ болох 3.115.000 төгрөг, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий алт шигших төхөөрөмжийн үнэ, нийт 3615000 төгрөгөөс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг 209.773 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын тамгын газарт олгож, үлдэх 3405227 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт битүүмжилсэн улсын дугааргүй “Doosan 55” маркийн шар өнгийн бага оврын экскаватор 1 ширхэг, алт шигших төхөөрөмж 1 ширхэг зэргийг битүүмжлэлээс чөлөөлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тракторын шанаганы пальц 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож, дүрс бичлэг бүхий 2 ширхэг CD-г хэрэгт хавсаргахаар шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Л овгийн Бийн Яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлолт хийж, хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Яг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт битүүмжилсэн улсын дугааргүй “Doosan 55” маркийн шар өнгийн бага оврын экскаватор 1 ширхэг, алт шигших төхөөрөмж 1 ширхэг зэргийг битүүмжлэлээс чөлөөлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тракторын шанаганы пальц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож, 2 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Яд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Яд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА