Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/54

 

 

 

 

 

 

 

 

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

Õýðãèéí инäåêñ: 166/2018/0032/Ý/

Äàðõàí-Óóë àéìàã äàõü сóì äóíäûí Эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Г.Гэрэлт-Од äàðãàëæ,

Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Т,

Улñûí ÿëëàã÷аар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Хохирогч иргэний нэхэмжлэгч Р.Д,

Иргэний нэхэмжлэгч Б.М, Б.А,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Н

Ø¿¿ãäýã÷ Б.Б íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí òàíõèìä íýýëòòýé хèéсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрааñ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулан ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр èð¿¿ëñýí 171804400013 дугаартай ýð¿¿ãèéí õýðãèéã 2018 îíû 1 ñàðûí 15-ны ºäºð õ¿ëýýí àâ÷, хянан õýëýëöëýý.

 

Ø¿¿ãäýã÷ийí биеийн áàéöààëò:

 

Монгол Улсын иргэн, ... өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ...... тоотод оршин суудаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Б-ийн Б /............/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 сарын 29-ний орой 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ...............4 замын уулзвар хэсэгт авто зам дээр ...... ДАР улсын дугаартай Исүзү гига маркын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11 дэх заалтыг зөрчсөний улмаас ......Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Р.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

Шүүгдэгч Б.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Р.Д-ийн “...Гэрлэн дохион дээр ирээд зогссон. Тэр үед миний толгойн ар хэсэг рүү нэг юм цохиод авах шиг болоод би толгойгоо бариад ээжээ гээд хэлэх шиг болсон. Нэг мэдэхэд эмнэлэг цагдаа болсон байсан. Зам тээврийн осолд орсны улмаас биеийн эрүүл мэнд муудаж ажлын 8 цагаар сууж ажлаа хийхэд хүндрэлтэй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...11 дүгээр сарын 29-ний шөнө ийм зүйл болчихоод 30-ны өглөө цагдаа дээр очиж уулзаад Саран эмнэлэг дээр очоод толгой болон нурууны зураг авхуулсан. Тухайн зурагны стандарт муу байна гээд гэмтлийн эмнэлэг дээр дахин зураг авахуулахад сээр нурууны 6-7 хугаралттай байна гэдгийг тогтоосон. Хол замд явж болохгүй, доргиж болохгүй гэсэн. Гэр ,,,,,, эмчилгээ хотод хийлгэж байсан тул яах ч аргагүй явсан. Тухайн үед гарсан зардлыг өөрөөсөө гаргаж явж байсан. Мөрдөн байцаалтын шатанд 744,581 төгрөг, эмчилгээний зардалд 240,000 төгрөг, 62,240 төгрөг замын зардал, өмгөөлөгчийн хөлс 700,000 төгрөг нийт 1,776,551 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Б.А-ийн “...гэнэт машин дайвалзах шиг болоод Д толгойгоо бариад ёолоод дуугарах үед юу болов оо гэж бодсон. Машины арын шиг хагарч хажуугаар ачаатай машин зөрөөд хурдтай яваад өнгөрсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод ажилтай байсан. 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр уулзварт хүрч ирээд шугам гүйцэд даваагүй байхад араас ирж машин мөргөсөн. Мөргөөд машинаас шүүгдэгч бууж ирээд шар гэрлээр яагаад яваагүй юм бэ гээд загнасан. Шүүгдэгч яасан бэ? зүгээр үү гэж асуух байтал эсрэгээр нь загнасан, ... Шүүгдэгчээс би 677,922 төгрөг нэхэмжилсэн. Сүүлд 40,000 төгрөгний шатахуун хийгээд 717,922 төгрөг болсон. Тухайн хэрэг болсон өдөр өгсөн 40,000 төгрөгөөр хонох буудал хайгаад олоогүй. Аргагүйн эрхэнд 60,000-70,000 төгрөгний буудалд буусан. Тэр мөнгөнөөс 40,000 төгрөгийг хасаад үлдэх буудлын төлбөрийг гаргуулахаар шүүх хуралдаанд баримтаа гаргаж өгсөн. Уг хугацаанд Дарханд 5-6 удаа ирж байна. Улаанбаатар 3 удаа явсан. Энэ явсан болгоны зардал хоол, байр, унааны зардал ороогүй. 717,922 төгрөг дээр өмгөөлөгчийн хөлс болон эмчийн хөлсийг нэмээд 1,278,922 төгрөгийг нэхэмжилж байгаа. Баримтаар бүгд байгаа. Эрүүл мэндийн байдал сул байгаа” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.М-ын “...урдаа явсан ачааны машиныг гүйцэж түрлүүлж эгнээндээ ороод уулзвар дээр гэрэл дохио солигдож улаан гэрэл ассан учир зогссон. Тэгтэл араас том тэрэг ирээд мөргөчихсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 29-ний Дархан сумын Монгол алтны уулзвар дээр гэрлэн дохионы шар гэрэл асахад зогсох үйлдэл хийсэн. Зогсох үйлдэл хийхэд хойноос машин ирж мөргөсөн. Тухайн үед юу болсныг сайн мэдээгүй замын голд зогссон байсан. Тэгтэл нөгөө машины жолооч гарч ирээд чи ямар балай юм гэж хэлсэн. Би тухайн үед шар гэрэл асаад зогссон гэдгийг хэлээд цагдаа болон эмнэлэг дуудсан. Цагдаа нар ирээд хэмжилт хийсэн. Камерын бичлэгийг маргааш нь өөрт нь үзүүлсэн. Шүүгдэгч намайг огцом зогсолт хийсэн гэж хэлээд байсан. Би тэгж огцом зогсолт хийсэн зүйл байхгүй. Тэр өдөр эмнэлэг дээр очиж дусал хийлгэсэн. Цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. Хохирлын хэмжээ нийт 5,912,000 төгрөг болсон, ...Вьетнам засвар дээр 1 дүгээр сарын 18-ны өдөр аваачиж өгөхөд 2,400,000 төгрөгөөр нэхэмжлэх бичиж өгсөн. Тэрний зөрүү гээд 1,800,000 төгрөг байгаа” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотруу 5441 ДАХ Исүзү маркийн машинтай палк тээвэрлэж явсан. Гэрлэн дохио дөхөөд ирэхэд тухайн үед би хоёр дугаар эгнээнд явж байсан. Нэг дүгээр эгнээнд машин байхгүй байсан. Цаад талын зүүн гар тал руу эргэдэг эгнээнд машин орж ирсэн. Би тормоз гишгэж эрчийг сааруулаад гэрлэн дохио дөхөж байгаад энэ машин зогсвол зогсоно гээд ард нь орж ирсэн, 3-4 метийн зайтай орж ирсэн. Ногоон гэрэл асч байсан учраас зогсох шугам даваад урагшаа орсон. Тэгэнгүүт ард нь ногоон гэрэлтэй байгаа юм чинь амжина гээд араагаа хүндрүүлээд урагшаа хөдөлтөл явган хүний гарц дээр шар гэрэл асангуут урд талын машин зогсоод хойноос нь орчихсон. Тухайн үед нэг дүгээр эгнээнд машин байхгүй байсан учраас би баруун гар тал руугаа дарсан. Их ачаатай байсан учир унаж осолдох аюул байсан. Аль болох тэгэхгүй талаас нь дараад багтаж амжилгүй араас нь мөргөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын бүдүүвч зураг /хавтаст хэргийн 6-15/,

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн .... дугаартай “...Р.Д-ийн биед сээрний 4-5 дугаар нугалмуудын сэртэнгийн зөрөөгүй битүү хугарал, тархи доргилттой гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хүчтэй цохигдох, юм мөргөх үед үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51/,

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн ,,,,, дугаартай “...Б.-ийн биед тархи доргилт тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 56/,

2017 оны 12 сарын 20-ны өдрийн ,,,, дугаартай зам тээврийн ослын “...,,,,, улсын дугаартай ISUZU маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11-т жолооч нь урд яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчин замын хөдөлгөөнд оролцсоноос замын тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна. Б.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчин замын хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалан зам тээврийн осол гарсан байна. ” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 62/,

Хохирогч Р.Д-ийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 126-133/,

Иргэний нэхэмжлэгч Б.А-ийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 134-139/,

 Иргэний нэхэмжлэгч Б.М*ын иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 140-141/,

“Б” ХХК-ийн авто техникийн үнэлгээний “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 2,105,000 төгрөг” гэх тайлан, гэрэл зургууд /хавтаст хэргийн 72/,

Цагдаагийн газрын шинжээчийн 49, 50 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 78/  болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь хувиараа бусдын тээврийн хэрэгслийг жолоодож орлого олдог, түүний гэр бүлд түүнээс өөр ажил хөдөлмөр эрхэлдэг хүнгүй зэрэг байдлыг харгалзан торгох ялын хамгийн доод хэмжээгээр ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Ослын улмаас Р.Д-ийн биед хүндэвтэр хохирол учирсан байх ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Д нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон гарсан эмчилгээ, замын зардал, өмгөөлөгчийн хөлс нийт 1,776,581 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.М-ын эд хөрөнгөд гэм хор учирсан байх ба автомашиныг гэм хор учрахаас өмнө байсан байдалд сэргээн засварлахад гарах зардал, автомашиныг тээвэрлэх, журмын хашааны төлбөр, үнэлгээний төлбөр зэрэгт нийт 5,912,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.А-ийн биед хөнгөн хохирол учирсан байх ба эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдуулан эмчилгээний зардал, буудалд байрласан болон унааны зардал, өмгөөлөгчийн хөлс, нийт  1,278,922 төгрөг тус тус  нэхэмжилжээ.

Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд дээрхи үндэслэлээр иргэний нэхэмжлэгч Б.М, Б.А нар өөрт учирсан гэм хортой холбогдон гарсан зардлаа нэхэмжилжээ.

Гэвч хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учирсантай холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ хавсаргасан зарим баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй, гэм хор учирсантай хамааралгүй байна.

Иймд шүүх гэм хор учирсан холбогдон гарсан, нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг үнэлж мөн хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Д-ийн эм тариа, нурууны бүс авсан гэх 115,000, 109,750 төгрөг, үзлэг 10,000, толгой нурууны зураг авхуулсан гэх нийт 240,000 төгрөг, нэр овог регистрийн дугаар нь бичигдсан хот хоорондын автобусаар зорчсон гэх 12,200, 10,100 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр 8,000 төгрөг, тосон эм 1,600 төгрөг зэрэг баримтууд нь мөнгө тушаасан баримт, кассын орлогын ордер зэргээр баталгаажсан, овог нэр бичигдсэн нотлох баримтын шаардлага хангаж байх тул дээрх баримтуудыг үнэлж нийт 506,470 төгрөг,

Иргэний нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлээс хот хоорондын автобусаар зорчсон овог нэр регистрийн дугаар бичигдсэн 10,100, 10,100 төгрөгний 2 тасалбар, зочид буудлын төлбөр төлсөн баримтаар баталгаажсан өрөөний төлбөр 63,000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8,000 төгрөг, аптекаас систем авсан гэх нийт 13,500 төгрөг, нийт 101,700 төгрөг,

Иргэний нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлээс журмын хашааны төлбөр 95,000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8,000 төгрөг, хот хоорондын автобусаар зорчсон 10,100 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон автомашины засварт зарцуулагдах сэлбэг, ажлын хөлс 2,105,000 төгрөг, нийт 2,218,100 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч Б.М шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, ажлын хөлсийг хэт бага тооцсон, зөвхөн ажлын хөлсний зөрүү 1,800,000  төгрөг нэмж нэхэмжилнэ гэж байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналт, шүүхийн шатанд дахин шинжээч томилуулах, үнэлгээ хийлгэх талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй байна.

Эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг хэргийн хамт шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэж явагдах учиртай ба уг хуулиар зохицуулагдаагүй харилцаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар зохицуулагдана. Дээрх 2 хуулиар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба гагцхүү өөрөө гаргаж өгөх боломжгүй баримтыг шүүхэд хандаж гаргуулж болохоор заасан.

Иргэний нэхэмжлэл түүний хэмжээний талаар маргаж байгаа тохиолдолд дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргах эрх нээлттэй байсан боловч ийнхүү хүсэлт гаргаагүй байх тул хууль сануулан гаргасан дүгнэлтийг үнэн, зөв гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нотлох баримт нэмж гаргахаар хүсэлт гаргах эрхтэй ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэдэг болохыг тайлбарлах нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь Дархан-Улаанбаатар, Дархан-Орхон хот хооронд зорчсон шатахууны зардал гэж НӨАТ-ын сугалаат баримт гаргаж өгсөн боловч уг баримтууд нь зорчсон гэх автомашины дугаар, төлбөр төлөгчийн овог нэрээр давхар баталгаажаагүй байна.

Авто ослын улмаас эмнэлэгт үзүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөх зэргээр хот хооронд зорчсоныг үгүйгэхгүй боловч дан ганц шатахуун авсан гэх баримтаар нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм. Шатахуун авсан гэх НӨАТ-ын сугалаа бүхий баримт нь тухайн шатахуун түгээх станцын автомашины марк, дугаарыг бичсэн шаардлага хангасан баримтын хамт нотлох баримт болно.

Мөн хоол идсэн гэх зардал нь гэм хор учруулсантай шууд холбогдон гарсан зардалд хамааралгүй болно.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар өмгөөлөгчийн хөлс нийт 1,700,000 төгрөг нэхэмжилж байх боловч уг зардал нь гэм хор учруулсантай холбогдон гарах зайлшгүй зардалд хамаарахгүй, өөрсдийн сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр гарсан зардалд хамаарч байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахаар заасан нь төрөөс дээрх оролцогч нарт төлсөн зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар заасан зохицуулалт юм.

Иймд Р.Д-ийн 1,776,581 төгрөгийн нэхэмжлэлээс 506,470 төгрөгийн шаардлагыг хангаж үлдэх 1,270,111 төгрөгийн, Б.М-ын 5,912,000 төгрөгийн нэхэмжлэлээс 2,218,100 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 3,693,900 төгрөгийн, Б.А-ийн 1,278,922 төгрөгийн нэхэмжлэлээс 101,700 төгрөгийн шаардлагыг хангаж үлдэх 1,177,222 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг шийдвэрлэхээс өмнө гарсан гэм хортой холбоотой нэхэмжлэлийг дахин гаргах эрхгүй ба эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдуулан цаашид эмчилгээ сувилгаа хийлгэх шаарлагатай бол холбогдон гарсан зардлаа жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зам тээврийн ослыг харуулсан бичлэг бүхий компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, Б.Б-ын эзэмшлийн ,,,,,,улсын дугаартай портер маркийн автомашиныг битүүмжилсэн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ,,,, дугаартай тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасíыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Б-ийн Б-ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ãýìò õýðýã ¿éëäñýí ãýì áóðóóòàéä òîîöñóãàé.
  2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 2,826,270 төгрөг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б овогт Р-ийн Д-д  506,470 төгрөг, иргэний нэхэмжлэгч Е овогт Б-ын А-д 101,700 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х овогт Б-ын М-т 2,218,100 төгрөгийг тус тус олгож, Р.Д-ийн 1,270,111 төгрөгийн, Б.М-ын 3,693,900 төгрөгийн, Б.А-ийн 1,177,222 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  3. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт çààñíààð ø¿¿ãäýã÷ Б овгийн Б-ийн Б-т 450 /дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  4.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг Б.Б-т сануулсугай.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, Б.Б-ын эзэмшлийн ,,,, улсын дугаартай портер маркийн автомашиныг битүүмжилсэн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ,,, дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, хохирол төлбөрт тоооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñãèéí 1.5-ò çààñíààð øèéòãýõ òîãòîîë õ¿÷èí òºãºëäºð áîëòîë ø¿¿ãäýã÷ Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч òîãòîîëûã ýñ çºâøººðâºë тогтоолыг ãàðäóóëñан буюу хүргүүлснээс õîéø 14 õîíîãèéí äîòîð Äàðõàí-Óóë àéìãèéí Эрүүгийн хэргийн давж заалдах шатны ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бè÷èõ ýðõòýéã äóðäñóãàé.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàñàí, ýñýðã¿¿öýë áè÷èãäñýí òîõèîëäîëä шийтгэх òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿лсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД