| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2017/0460/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/296 |
| Огноо | 2018-10-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нэргүй |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/296
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Д.Нэргүй,
хохирогч И.Наранцэцэг, хохирогчийн өмгөөлөгч З.Туяа
шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.О-д холбогдох 1703000010148 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ‘^ехиз Ьизтезз зо1и1юпз” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Сөүл рояал каунти хотхоны 309-401 тоотод оршин суух. ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ц овогтой Ж О Регистрийн дугаар гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Ж.О нь Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Баянбуурал амралтын газарт 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн орчимд иргэн И.Наранцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ Яллах дүгнэлтэн дурьдагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
шүүгдэгч О: "2017 оны 10 сарын 25-ны өдөр Болормаа ярьсан. Баянбуурал амралтын газар явъя гэж Наранцэцэг тэгж асууж байна гээд хүүхдүүдээ аваад амраах уу гэж байна гэсэн. Би хүүхдээ Сэлэнгэ явуулчихсан. Сургуулийн долоо хоногийн амралт болсон байсан. Хүүхдүүдээ нар салхинд гаргая гэж байгаа бол дуудаад авчиръя гэж хэлсэн. Би дуудаад өөрөө эндээс очъё гээд бид нар Баянбуурал амралтанд түрүүлж ирээд охиноо тосож аваад бид нар тэндээ хоносон байгаа. Хүүхдүүд маань тусдаа хоносон. Ээжүүд нь тусдаа нэг өрөөнд хоносон. Өглөө босоод сүүдрэвчийн тэнд сууж байхад хүүхдүүдийн хооронд асуудал үүссэн. Би сууж байхад Александра ирсэн. Царай нь нэг л сэтгэлээр унасан харагдсан. Охинтойгоо ярилцахад Александра Батболд намайг уруулаа муухай будсан байна гэж хэлсэн. Би тэр үед яана гэж бодоо вэ мэдээж эрэгтэй хүүхэд юм чинь айна шүү дээ Александраа минээ гээд хүүхдээ аль болохоор сэтгэлийг засах гээд өөрийг нь аргадаад сууж байхад Болороо ирж таарсан. Болороо ирэхэд нь би хэлсэн. Александраа тэгж байна гэж хэлэхэд өөр яана гэж бодоо вэ эрэгтэй хүүхэд чамайг ямар гоё юм бэ гэж хэлнэ гэж бодсон юм уу гээд Александрааг шоолоод инээж хөхрөнгүүт баяр баясгалантай болгоод нус нулимсыг нь арчаад үдийн цайндаа орохоор ирсэн. Өрөөндөө орж хувцас хунараа тайлаад би нойлын өрөөнд орж гар хөлөө угаачихаад гараад ирэхэд нөгөө сэтгэл санааг зассан хүүхэд маань эргээд муухай царайлсан байсан. Яасан юу болсон бэ гэхэд Александра Батболд намайг Тэк дэ шэт мам гээд над руу түлхүүр шидлээ гэсэн. Тэгээд үйлдлээ үзүүлсэн. Хачин болсон тэр үед би Батболдын ээжтэй ярих хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Үүнийг орчуулж хэлэх юм бол новшоо чи эрхтэндээ өгөөч ээ гээд шидсэн байгаа байхгүй юу. Нөгөөд хүүхэд чинь хүүхэд л юм чинь айж цочоод дарамт үзүүлсэн байсан. Тэврээд аргадсан. Александраад тоохгүй орхи гэж хэлээд хүүхдээ аргалчихаад хоолонд оръё гээд орсон. Хоолонд ороход манай өрөөнийхөн бүгд ширээгээ тойроод суучихсан байсан. Би ороод Александраа миний сандал дээр очсон. Батболдын хажууд би суусан. Ээж нь ч хажууд нь байсан. Хоолоо идэх гэтэл хоолойгоор хоол орохгүй. Батболд юу ч болоогүй юм шиг юм аа идээд инээж хөхрөөд суугаад байдаг. Александраа маань хоол идэж чадахгүй. Ямар байгааг нь би ойлгож байсан. Батболдоо найзыгаа ингэж болохгүй хүн рүү түлхүүр шидэж болохгүй. Ингэж харьцаж болохгүй шүү дээ гэж хэлсэн. Сая уруул ам нь ингэсэн байна гэхэд би аргадаад дуугүй бай гээд найз чинь тоглох гээд ирсэн. Ахиад ингээд байж болохгүй шүү дээ. Найз чинь тоглохоор хаа байсан газраас ирсэн шүү дээ гээд хэлэхэд Батболд муухай царайлсан. Муухай будсан байна гээд хэлсэн. Би тэрийг мэдэж байна. Сая яагаад түлхүүр шидээд байгаа юм бэ гэж ээжийнх нь нүүр дээр хэлэхэд Батболд ч гараад явсан. Нараа ч гэсэн уурлаад сэлбэлзээд гарсан. Болороо хүүхэдтэйгээ үлдсэн. Батболд бие засъя гээд гарсан. Бие засчихаад ороод ирэх юм байх гээд хүлээгээд байсан. Болороод сая ийм болчихлоо. Ийм болоод байхад нулимсаа залгиад бай гэлтэй биш хэлэх ёстой биздээ хэлээд суусан. Ирэхгүй байхаар нь хаалганы тэнд онгорхой цонх дээр аяга тавгийг нь бүгдийг нь хураагаад зогсож байсан. Миний охин ширээн дээр байсан. Наранцэцэг ууртай орж ирсэн. Миний хүүхэд рүү дайраад хуруугаараа чичлээд дайраад байсан. Ам хамар нь хөдлөөд нэг юм хэлээд байх шиг байсан. Хүүхдийнхээ гараас нь татаж аваад өөрийнхөө араар хийгээд одоо ярилцъя гэж хэлсэн. Хүүхдээ аваад гарсан. Ресторанаас гаръя гэхэд урдаас хэл ам хийгээд байхаар нь явъя энд байгаад яахав ээ гээд гараад явсан. Гараад явсан чинь Александраа руу чи эхдээ очиж хов зөөлөө гээд чичлээд дайраад байсан. Азаа нь бол харсан. Хэл амаа билүүдээд хэрэлдчих гээд байхаар өрөөнд очоод байж байя гэсэн чинь дөрвүүлээ байх л юм байх гэж бодоод л очсон чинь хоёр хүүхдээ гаргасан. Ингээд шидээ биздээ гээд над руу дайраад байсан. Би бол Наранцэцэгийг ширээн дээр нь ээжээр нь хүүхдийг нь загнуулах гэж хэлж байсан. Би өөрөө асуудлыг тэгээд шийддэг болохоор тийм л юм байх гэж бодсон. Нөгөө хүүхэн чинь аймар уурласан. Миний хүүхэд рүү дайраад байсан. Би аль болохоор ойлголцох юм байх л гэж бодсон чинь миний хүүхэд рүү дайраад байсан. Тэгсэн битгий хүүхдийн нүүр ам луу чичлээд бай гэж хэлсэн. Тэгэнгүүт хоёр гарыг нь барьж аваад дараад суусан. Цээж дээр дарсан байсан. Хөлөөрөө өшиглөөд байсан. Хоёр гарыг нь барьсан байхад чиний эх ингээд байдаг гээд дайраад байсан. Ерөнхий байрлал нь би дээр нь гараад гарыг бариад байж байсан учраас яригдаад байгаа. Гарыг нь бариад байж байсан. Гараа сугалж аваад миний үснээс зулгааж, энгэр сам руу ураад хаясан. Тавиулах гээд тэгээд цохисон. Цохисон тулдаа салсан. Хойно байсан хүмүүс ороод ирсэн. Ингээд байж байхад Болороо орж ирсэн. Хүүхдээ хараад зогсоод байхаар нь гадаа зогс гэсэн. Болороо орж ирээд хүүе болиочээ. Та хоёр яриад ойлголцохгүй яасан юм бэ гэж хэлсэн. Чамайг зүгээр өнгөрөөхгүй гээд байсан. Үнэндээ уурлаад дайраад байсан. Цагдаад хэлнэ гэхээр нь цагдаагаа дууд гэж хэлсэн. Батболд уул руу явсан хүүхэд нь орж ирээд Болороо бид хоёр луу гарын салаавч өгчихөөд яваад өгсөн. Манай ээжийг яаж байгаа юм бэ гээд хошуугаа унжуулаад ирэх болов уу гэсэн чинь салаавч өгчихөөд явсан. Наранцэцэг тэгдэг юм суугаад байсан. Болороо бас харсан. Би хүүхдээ хайхаар Батболд хүүхэд бас дарамталчих вий гээд араас нь гарсан. Батболдтой таарсан. Чи Алексанраагаа харсан уу гэхэд. Би өөрийгөө контролдохтойгоо байгаа байхгүй юу Батболд руу дайраад яах вэ гэж бодоод би Батболд руу найзыгаа ийм байдалд оруулчихлаа. Яаж байгаа юм бэ дээ гэж хэлсэн. Манай хүүхэд хойд байшинд байсан. Тэр орой нөхөр нь мессэж бичээд байсан. Би тэгэхэд бодсон. Наранцэцэг олон юм ярьж гэж бодсон. Ганболдыг ингэж хэлнэ гэж бодоогүй. Утасдаад хаа явсан газар чинь дарамтална. Чи намайг мэдэхгүй байна. Бүдүүн авгай янхан авгай, гээд дарамтлаад байсан. Ямар ч тийм харилцан ойлголцох зүйл байгаагүй. Гадаад амарсан. Наранцэцэг Солонгост, Шанхайд очоод өөрийнхөө хавдсан байсан духныхаа зургийг аваад явуулсан байсан. Миний хамгийн сайн найз руу залгаад ярьсан байсан. Танай найз чинь ингэж ярьдаг тэгж ярьдаг гэж л хэлсэн байсан. Тэр өдрөө цагдаад мэдэгдсэн юм уу яасан мэдэхгүй байна гэв.
хохирогч И.Наранцэцэг: "2017 оны 10 сарын 25-ны өдөр Болороо бид хоёр яриад Ог аваад явъя, ад үздэг гээд яриад байдаг юм чинь гээд тэгээд ч танай хүүхэдтэй нэг анги юм чинь цуг явна биз гэхээр нь 25-ны өдөр гараад Баянбуурал руу явсан. О архи ууя гээд байхаар нь би өчигдөр их орой унтсан гэж хэлсэн. О ганц явж байгаа юм чинь жаргаж явъя гээд тэгээд би за яахав жаахан ууя гэж хэлсэн. Ходоод өвдөд вино ууж чадахгүй гээд уугаагүй. Тэгээд жаахан ууж байгаад Болороо, О хоёр муудалцах гээд байсан. Манай хүүхэд 12 настай том залуу байгаа. Хамт хонуулахаар нь би гайхаад охин хүүхэдтэй хамт хонуулж байгаа юм уу гэхэд за яадын өөрсдөө жаргая гэж хэлсэн. Өглөө болоход тэдний охин ороод ирсэн. Ээжтэйгээ хамт нүүрээ будаад байсан. Миний бага хүү савлуур дээр тоглож байхаар очоод цуг байж байгаад буцаад ороход Болороо ирээд О охиндоо аманд багтахгүй үг зааж өгөөд байна шүү эдний хүүхэд тансаг амьдралтай тэндээ юм байгаа биз гээд атаархах байдалтай байна гээд надад хэлсэн. О орж ирээд миний хүүхэд рүү шууд дайрсан. Би хүүгийнхээ хажууд сууж байсан. О орж ирээд миний хүү рүү чи муу юу гээд байгаа юм бэ пизда нахуу гэдэг үгийг шүдээ зуугаад миний охиныг тэгж хэлсэн байна гээд дайраад байсан. Манай хүүхэд бүлтгэнээд "Би илүү гаргаад будсан байна. Тэр нь муухай байна гэж хэлсэн. Чи түлхүүр шиддэг хэн бэ гэхэд ор луу л шидсэн шүү дээ. Александра цаана нь сууж байсан. Тэр өрөө нь ийм хоёр ортой дундаа ширээтэй өрөө. Миний хүү наад талынх нь ор луу шидсэн шүү дээ гэж хэлээд уйлах гээд гараад явсан. Чи тэгэхгүй шүү гээд байсан. Миний бага хүү, Болороогийн хүү гараад ирсэн. Миний хүү Болороогийн хүүхэд хүүхдүүд ярьдаг Александраагийн ээж дандаа хашгирч загнадаг гэсэн. Аав байхгүй болохоор би айгаад байна. Би хоол идэхгүй гэсэн. Буцаад ороход хоёр хүү маань харагдахгүй байсан. Би куртикаа өмсөөд миний куртик бариун хар куртик байсан. Болороо, О хоёр тавгаа хурааж байсан. Ресешпшинд түлхүүрээ өгчихөөд явъяа гэж бодсоноо хамт явж байгаа юм чинь оруулаад өгье гээд ортол О охинтойгоо гараад ирээд өөдөөс сэлбэлзээд байсан. Тэгсэн чинь би хүүхдүүд ингэж л байдаг шүү дээ гэхэд орж байгаад яръя гээд байсан. Ороод хүүхдүүд ингэж байдаг шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би хаалга онгойлгоод манай хүүхэд ингээд шидсэн юм байна лээ гэхэд чи муу юу гээд байгаа юм бэ гээд намайг цохисон. Би дайвалзаад ор луу нь унасан. Миний дээр гараад мордоод намайг дараад би хөдөлж чадахгүй байсан. О цамцтай, би бариун куртиктай хөдөлж чадахгүй доор нь болиочээ гээд хэлсэн. Миний шилэн хүзүү рүү цохисон. Эгзэг нь таарсан бол би үхэх байсан гэж бодож байгаа. Би их удаан зодуулсан. Би нүүрээ дарсан байхад миний хурууны дундуур нь хуруугаа оруулаад майжаад, зодоод байсан. Тэгсэн чинь Болороо орж ирээд болиочээ. О, Нараа хүүхдүүд л ингэж байдаг шүү дээ гэж хэлсэн. О миний өвөр дээрээс босохгүй байж байгаад Александрааг зайлаачээ юугаа хараад байгаа юм бэ гэж хэлсэн. Охинтойгоо аягүй л муухай харьцсан. Болороо ямар аймар юм бэ гэж хэлсэн. Өвөр дээрээс босоод байж байхад миний хүү ороод ирсэн. Миний ээжийг яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэр өрөө нь ийм булантай байсан болохоор надад харагдаагүй. Надруу салаавч өгчихлөө гэж хэлсэн. Би тэр үед нь би юм хум дуугараагүй. Тэгсэн чинь Болороо босоод гарахад харилцан зодоон шүү пизда минь гээд шүүх цагдаагаар яв барахгүй шүү гээд орилоод байсан. Босож гүйгээд би толинд харахад миний нүүрийг маажсан байсан. Ард зогсож байсан хүн яана миний хүү ингэтлээ зодуулсан байна гэж хэлсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч И.Наранцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "..Би дайвалзахдаа эргээд харахад хоёр гараараа савж байгаа нь харагдсан. Миний үснээс хоёр зулгааж байгаад нэг хөлөөрөө өшиглөөд, тийрээд ор руу унагасан, тэгээд миний дээр гарч дээр хөлөөрөө дарж мордож суугаад дээрээс хоёр гараараа цохиод байсан. Би өөрийгөө хамгаалах гээд гараа авах гэсэн боловч гараа гаргаж ирж чадахгүй байсан. Би нүүрээ хамгаалах гээд хажуу тийшээ харахад шилэн хүзүүрүү цохиод чи муу намайг барж идэхгүй новшоо, пизда минь, янхан минь, чи намайг юугаараа, хаагуураа ч барахгүй, яваад олж долоох ч юм байхгүй гэж орилж байсан...О энэ чинь чамайг орж ирэхээс өмнө намайг өшиглөөд байсан гэж худлаа хэлсэн....маш их гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 47-50 хуудас/,
"Би өөрийн баримттай бодит хохирлын 984000 төгрөгийг хүлээн авсан. Би уг асуудлаас болоод явдал чирэгдэл их учирсан бас үр хүүхдийг минь айлгаж, нөхрийг минь их хүнд байдалд байлгасан би өөрийн сэтгэл санааны хохирлыг 5000000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байгаа” гэх мэдүүлэг /хх-52 тал/,
Гэрч Д.Азжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:... "Тэгсэн тэр өрөөнд 2 эм: хүн зодолдсон байдалтай байсан бөгөөд тэнд байсан нэг өндөр биетэй эгчийн нүүрийг нь самардсан байдалтай духан дээр нь цохисон байдалтай хавдсан байсан. Харин нөгөөдөх нь тайрмал үстэй шар царайтай эгч нь арай гайгүй байдалтай байсан. ...Намайг өрөөний үүдийг нүдэж ороход нэг бор царайтай эгч нь өрөөний үүдийг онгойлгож өгсөн. Харин өнөөх хоорондоо зодолдсон гээд байгаа эгч нар нь орны өмнө зогсоод нэг нэг рүүгээ хуруу гараа чичсэн, хэрэлдээд зогсож байсан. Том биетэй эгчийн духны хэсэгт нь хөхрөөд хавдсан мөн хамар амны ойролцоо хэсгийг урчихсан цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуудас/
Гэрч Ж.Болормаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: "Оюунаа хүрч ирээд На өрөөндөө очиж ярилцья явья гэсэн, би тэгээд хоолоо авах гээд дэлгүүр орж уут аваад ширээгээ янзлаад 4-5 минут болоод өрөөндөө орох гээд очиход манай өрөөний өмнө бөөн хүмүүс зогссон болиочээ эмэгтэй гээд орилоод байж байхаар нь би яваад очиход 114 номерын өөрсдийн өрөөнд орон дээр Оюунаа, Нараагийн дээр дараад суусан, хоёр гарыг нь гараараа дарсан нэгнийгээ маажсан бололтой, нүүр нь улайсан, Оюунаагийн цамц урагдсан, Нараагийн дух хавдсан байсан би та хоёр ичээчээ гэж хэлсэн, би тэнд байсан хүмүүсээс санаа зовоод нөгөө хүмүүсийг уучлаарай, би учрыг нь олчихьё гээд өрөөнд байсан хүмүүсийг гаргаад хаалгаа хаасан, та хоёр арайчдээ яасан гэж байгаа юм бэ болилдоо чи Оюунаа гээд салгасан, тэр хоёр босч ирээд хоорондоо хэрэлдээд нэгнийгээ янз бүрээр дуудаад байсан би яг юу гэж хэлсэнийг нь санахгүй байна. Тэгээд дахиж барьцалдаж аваад Оюунаагийн хамраас цус гарсан. Би яагаад цус гарсаныг нь хараагүй, тэгээд би салгасан..." гэх мэдүүлэг/хх-ийн 55-56 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Г.Батболдын мөрдөн байцаалтанд өгсөн... “Тухайн би Алекса болон хоёр дүүтэйгээ амралтын газрын хашаан дотор тоглож байхад Алекса уруулын будгаар нүүрэн дээрээ илүү гаргаад будсан байсан, наадах чинь аймаар сонин будсан дахиад арилгаад будчих гэсэн, тэгтэл Алекса юм хэлээгүй буцаад тэгээд гадна тоглож байгаад өдрийн цай уух цаг болоод амралтын газрын өрөөний түлхүүр надад явж байсан, тэгээд өрөөнд байж байгаад цайндаа орохдоо Алекса руу түлхүүрийг энийг ээждээ өгчихөөрэй гээд шидчихээд гараад явсан. Тэгээд би хоолондоо очоод сууж байхад Алексагийн ээж нь хажууд ирж суугаад аймаар уурлаад чи миний хүүхдийг яах гэж тэгж хэлж байгаа юм, яагаад түлхүүр шидэж байгаа юм гэхэд ээж хажуугаас хүүхэд тэгж л байдаг ш дээ гэсэн, би тэгээд айгаад гараад явсан. Тэгтэл манай ээж Наранцэцэг дүү Баярболд хоёр гарч ирээд яах юм миний хүү орох юм уу гэхээр үгүй гэхэд чи Болороо эгчийнхээ Энхсэргэлэнтэй хамт уул руу гарч бай ээж нь араас нь очъё гээд орсон. Би хоёр дүүгээ цааш нь явуулаад ээжийгээ аваад араас нь очъё гээд үлдсэн. Ээж удаад байхаар нь би гайхаад байж байтал тэнд нэг хүн зодолдоод байна гээд нэг ах ярьж байхаар нь би гүйгээд очиход миний ээж нүүрэн дээр нь хөхөрсөн, маажуулсан байдалтай өрөөн дотроо сууж байсан. Би Алексагийн ээжээс нь та миний ээжийг яаж байгаа юм бэ гэхэд чи юундаа оролцоод байгаа юм гэсэн. Ээж хажуунаас миний хүү гарч бай гэхээр нь би гарсан” гэх мэдүүлэг / хх-59 хуудас/
Шүүгдэгч Ж.Огийн мөрдөн байцаалтанд өгсөн: "... Ингээд ресторанаас гараад өрөө рүүгээ явж байхад Наранцэцэг миний охин руу гараараа чи дандаа ээждээ хов зөөж худлаа ярьдаг чи иймдээ ч найз нөхөдгүй биз дээ гэж хэлсэн дараа нь надад хандаад "чи дандаа миний хүүхдийг дарамталдаг, дайрдаг” гэхээр нь миний хүүхэд өөрийгөө хамгаалж чадахгүй учраас ээждээ л хэлнэ биз дээ гэхэд Наранцэцэг хуруугаа гозогнуулаад дайраад байсан. Ингээд хүүхдүүдийн өрөөнд ороод цөмөөрөө ярилцъя гэж бодоод орсон чинь хүүхдийн өрөөнд хүн байгаагүй. Наранцэцэг бид хоёр манай охины хамт хүүхдийн өрөөнд орсон. Тэгтэл Наранцэцэг оронгуутаа Наранцэцэг түлхүүр ор руу ингэж шидсэн биз юун сүртэй юм гээд чичлээд байхаар нь үнэхээр миний уур хүрсэн. Тухайн үед охин бид хоёр илт дээрэлхэж байна гэсэн бодол төрсөн учраас би өөрийнхөө хүүхдийг өмөөрөөд Наранцэцэгийн гарыг хүүхдийнхээ нүүрнээс холдуулаад гарыг нь түлхэх үед миний хүүхдээс холдохын оронд шууд намайг зодох гээд нүүр рүү хоёр гараа сарвагнуулаад ноцоод ирсэн. Би өөрийгөө хамгаалаад Наранцэцэгийн хоёр гарыг нь барьж аваад Наранцэцэгийн гарыг урд нь зөрүүлээд ард нь байсан орон дээр дарсан. Ингээд би Болороо ч юм уу хэн нэгэн орж ирээд болиулах байх гэж бодоод дарж байсан чинь Наранцэцэгийн сул байсан хоёр хөл нь дээш гарч ирээд миний элэг дэлүү рүү өшигчөөд байхаар нь хөлийг нь дарах гээд дээр нь гараад мордоод суучихсан юм. Тэр үед Наранцэцэг болихын оронд гар миний гарнаас мулт татаж аваад миний энгэр цээжийг маажаад хоёр гараараа үснээс зулгаагаад байхаар нь үснээс зулгаасан гарыг нь тавиулах гээд нүүр лүү нь 2 удаа цохьчихсон юм” гэх мэдүүлэг /хх-199 тал/,
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Алекс Хорбаз овогтой Александрагийн мэдүүлсэн: "Тэр үед Нараа эгч өрөөний гадаа ирэх үед над руу хуруугаараа нүүр лүү хатгаад чи яагаад миний хүүхдийн тухай хов зөөгөөд байгаа юм бэ гэхэд ээж намайг өмөөрөөд гарыг нь холдуулсан чинь Нараа эгч ээжийн бие рүү цохьсон тэр үед ээж, Нараа эгчийн 2 гарыг нь бариад орон дээр дарж хэвтүүлсэн. Тэр үед Нараа эгч ээжийн гэдэс рүү өшиглөсөн манай ээжийн уур хүрээд Нараа эгчийн нүүр рүү гараараа цохисон. Тэр үед Нараа эгч над руу хараад ээжийгээ хардаа намайг зодоод байна гэхэд ээж намайг холд цаашаа бай гэж хэлсэн. Тэгээд би тэр өрөөний үүднээс холдоод гурван давхарт гараад нуугдчихсан. Тэгээд тэнд нилээд удаан байж байгаад ээжийгээ олох гээд бууж ирэхэд Нараа эгч хувцасаа бэлдээд явах гэж байсан ээж гадаа нэг газар сууж байсан яваад очсон ээжийн хамарнаас нь цус гарчихсан нүүр нь улайчихсан гар нь хөхөрчихсөн, өмсөж явсан цагаан өнгийн цамцны энгэр нь урагдчихсан цээж нь бас маажигдчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-221-222 тал/,
-эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-30 тал/,
-эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-31 тал/,
-Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-39, 44, 46 тал/,
-Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-40, тал/,
1. Ж.Огийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ /хх-67 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын ний өдрийн 13534 тоот шинжээчийн дүгнэлтэд:
-И.Наранцэцэгийн биөд тархи доргилт, зүүн хөмсөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, зүүн шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-
-эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудасны хуулбар /хх-101 тал/,
-И.Наранцэцэгийн өвчний түүх /хх-102-107 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын ны өдрийн 288 дугаар шинжээчийн дүгнэлтэд
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын ны өдрийн 493 дугаар 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд
5.6.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын ны өдрийн 492 дугаар 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд
Шүүгдэгч Ж.Огийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-ийн 76 хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 41, 96 хуудас/, шүүгдэгч Ж.Огийн иргэний үнэмлэхийн лавлагаа болон хувийн байдал тогтоосон баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гэм буруугийн талаар.
шүүгдэгч Ж.О нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн орчимд Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Баянбуурал амралтын газарт иргэн И.Наранцэцэгийг зодож эрүүл мэндэд нь "тархи доргилт, зүүн хөмсөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, зүүн шууны зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:
хохирогч И.Наранцэцэгийн:"Би дайвалзахдаа эргээд харахад хоёр гараараа савж байгаа нь харагдсан. Миний үснээс хоёр зулгааж байгаад нэг хөлөөрөө өшиглөөд, тийрээд ор руу унагасан, тэгээд миний дээр гарч дээр хөлөөрөө дарж мордож суугаад дээрээс хоёр гараараа цохиод байсан. Би өөрийгөө хамгаалах гээд гараа авах гэсэн боловч гараа гаргаж ирж чадахгүй байсан. Би нүүрээ хамгаалах гээд хажуу тийшээ харахад шилэн хүзүү рүү цохиод чи муу намайг барж идэхгүй новшоо, пизда минь, янхан минь, чи намайг юугаараа, хаагуураа ч барахгүй, яваад олж долоох ч юм байхгүй гэж орилж байсан. Тэгэхэд хаалганы үүдэнд амарч байсан эмээ нар та нар болиоч гээд
орилж байгаа нь сонсогдсон. Би энийг аваачээ, цагдаа дуудаачээ гэж орилж байсанаа санаж байна, тэгж байтал Болороо орж ирээд та хоёр болиочээ, юу болоод байгаа юм бэ гээд хашгираад байх шиг байсан, би зодуулж байсан болохоор харж чадаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-50 хуудас/, гэрч Д.Азжаргалын:... "Тэгсэн тэр өрөөнд 2 эмэгтэй хүн зодолдсон байдалтай байсан бөгөөд тэнд байсан нэг өндөр биетэй эгчийн нүүрийг нь самардсан байдалтай духан дээр нь цохисон байдалтай хавдсан байсан. Харин нөгөөдөх нь тайрмал үстэй шар царайтай эгч нь арай гайгүй байдалтай байсан. ...Намайг өрөөний үүдийг нүдэж ороход нэг бор царайтай эгч нь өрөөний үүдийг онгойлгож өгсөн. Харин өнөөх хоорондоо зодолдсон гээд байгаа эгч нар нь орны өмнө зогсоод нэг нэг рүүгээ хуруу гараа чичсэн, хэрэлдээд зогсож байсан. Том биетэй эгчийн духны хэсэгт нь хөхрөөд хавдсан мөн хамар амны ойролцоо хэсгийг урчихсан цус гарсан байсан. Өнөөх шар царайтай эгч болохоор биедээ нь ил харагдах шарх байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуудас/ гэрч Ж.Болормаагийн: "...би яваад очиход 114 номерын өөрсдийн өрөөнд орон дээр Оюунаа, Нараагийн дээр дараад суусан, хоёр гарыг нь гараараа дарсан нэгнийгээ маажсан бололтой, нүүр нь улайсан, Оюунаагийн цамц урагдсан, Нараагийн дух хавдсан байсан би та хоёр ичээчээ гэж хэлсэн, би тэнд байсан хүмүүсээс санаа зовоод нөгөө хүмүүсийг уучлаарай, би учрыг нь олчихьё гээд өрөөнд байсан хүмүүсийг гаргаад хаалгаа хаасан, та хоёр арайчдээ яасан гэж байгаа юм бэ болилдоо чи Оюунаа гээд салгасан, тэр хоёр босч ирээд хоорондоо хэрэлдээд нэгнийгээ янз бүрээр дуудаад байсан би яг юу гэж хэлсэнийг нь санахгүй байна. Тэгээд дахиж барьцалдаж аваад Оюунаагийн хамраас цус гарсан. Би яагаад цус гарсаныг нь хараагүй, тэгээд би салгасан..." гэх мэдүүлэг/хх-ийн 55-56 хуудас/, насанд хүрээгүй гэрч Г.Батболдын:... “...Ээж удаад байхаар нь би гайхаад байж байтал тэнд нэг хүн зодолдоод байна гээд нэг ах ярьж байхаар нь би гүйгээд очиход миний ээж нүүрэн дээр нь хөхөрсөн, маажуулсан байдалтай өрөө нь дотроо сууж байсан. Би Алексагийн ээжээс нь та миний ээжийг яаж байгаа юм бэ гэхэд чи юундаа оролцоод байгаа юм гэсэн. Ээж хажуунаас миний хүү гарч бай гэхээр нь би гарсан” гэх мэдүүлэг /хх-59/ хуудас насанд хүрээгүй гэрч Алекс Хорбаз овогтой Александрагийн мэдүүлсэн: “... ээж намайг өмөөрөөд гарыг нь холдуулсан чинь Нараа эгч ээжийн бие рүү цохьсон тэр үед ээж, Нараа эгчийн 2 гарыг нь бариад орон дээр дарж хэвтүүлсэн. Тэр үед Нараа эгч ээжийн гэдэс рүү өшиглөсөн манай ээжийн уур хүрээд Нараа эгчийн нүүр лүү гараараа цохисон. Тэр үед Нараа эгч над руу хараад ээжийгээ хардаа намайг зодоод байна гэхэд ээж намайг холд цаашаа бай гэж хэлсэн. Тэгээд би тэр өрөөний үүднээс холдоод гурван давхарт гараад нуугдчихсан. Тэгээд тэнд нилээд удаан байж байгаад ээжийгээ олох гээд бууж ирэхэд Нараа эгч хувцасаа бэлдээд явах гэж байсан ээж гадаа нэг газар сууж байсан яваад очсон ээжийн хамарнаас нь цус гарчихсан нүүр нь улайчихсан гар нь хөхөрчихсөн, өмсөж явсан цагаан өнгийн цамцны энгэр нь урагдчихсан цээж нь бас маажигдчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-221-222 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13534 тоот шинжээчийн “И.Наранцэцэгийн биөд тархи доргилт, зүүн хөмсөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, зүүн шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлтээр нотлогдсон байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.О-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх үндэслэлээр эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Ж.О-д холбогдох хэрэг учрал нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн орчимд гарсан байна.
-Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарагдаж байгаа учир энэ хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн үеэс эхлээд анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох болно гэж хуульд заасан байдаг. Иймд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш жил гарангийн хугацаа өнгөрсөн учраас ял хариуцлагын асуудал хэлэлцэхгүй байх нь хууль зүйн үндэстэй тул хэргийг хэрэгсэхгүй болгох” дүгнэлтийг,
-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүх нэгэнтээ гэм буруутайд тогтоосон тул гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хөнгөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил гэж зааснаар хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол” хөөн хэлэлцэх хугацаа дууссанд тооцохоор тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасан байх тул улсын яллагчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Огийн үйлдсэн хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт тус тус заасанд хамаарч байх тул шүүгдэгч Ж.Од холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Бусад асуудлын талаар.
Шүүгдэгч Ж.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээний зардалд 984000 төгрөгийг хохирогч И.Наранцэцэгт төлсөн байна.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч И.Наранцэцэг сэтгэл санааны хохиролд 5000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь:
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан "Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т " хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хөнгөн хохирлын улмаас хохирогч И.Наранцэцэгт сэтгэл санааны хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй, сэтгэл санааны хохирол учирснаас сэтгэл засалын болон бусад эмчилгээ хийлгэсэн гэх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байх тул хохирогч И.Наранцэцэгийн сэтгэл санааны хохирол 5000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Ж.О нь "өөрийн хиймэл хамрыг суулгацыг шинээр хийлгэх хагалгааны зардлыг И.Наранцэцэгээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хэрэгт Ж.Огийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 228 дугаартай дүгнэлтэнд: "хамрын үзүүр хэсэг ба цээжний жижиг зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан. Хамрын хиймэл суулгацын байрлал өөрчлөгдөж баруун тийш хазаасан байх боломжтой. Уг суулгац нь мэс засалаар хамарт хийгдсэн хиймэл эд учир эрүүл мэндийг сарниулах, ерөнхий хөдөлмөрйин чадвар алдалтанд нөлөөлөх гэмтэл гэж үзэхгүй " гэх дүгнэлт /хх-164 тал/
Мөн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 493 дугаартай дүгнэлтэд:" 228 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. Хамрын үзүүр хэсэг ба цээжний жижиг зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан боловч гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Дээрх гэмтэл нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл байх ба нэг цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн боловч хамрын суулгацыг шинээр хийлгэх зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, зардлын баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг Иргэний хэрэг хянан шйидвэрлэх журмаар нэхэмжлэл дахин гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ж.О нь цагдан хоригдсон
хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3.1.1, 31.1.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 38.2.1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ